Saturday, September 15, 2018

Хүнийг алдаатай нь хамт хайрлах

Хүнийг алдаатай нь хамт хайрлах
Саарал тэнгэр цаанаа уйлагнан  Улаанбаатар хотын хаана нь ч очсон яг ижилхэн түгжрэл гэгчтэй тулгарах ахуйд  амь наана там цаана ажил бүтээл гэдгийг амжуулахаар 2 хөлийг 4 дугуйтад шууж орхин зорьсон замаа зүглэн явж байлаа. Өглөөнөөс хойш толгой өвдөөд байсан нь кофе ууж амжилгүй ажлаасаа гарснаас болсонд байсныг тархинаас арай л удаан сигнал болгон бодолд оруулсанд бухимдаад за хүрэх газраа очоод кофегоор дайлуулъя гээд сэтгэлээ хууран машинаасаа буух гэтэл зүгээр л байсан зүрх сэтгэлийг яах гэж ингэж догдлуулж чадаваа гэдэг шиг сүүүүн гэсэн асуулт сэтгэлд хад чулуу шиг эсвэл архангайд байх тайхар чулуу шиг шидэгдэн орж ирэв.
-          “Хүнийг алдаатай нь хамт хайрлах” гэж юу гэсэн үг вэ?
Сүүлийн нэг жил өөрийгөө эмо мүүдээс хол ангид байлгах үүднээс эмо нөхдөөс албаар бултаж зугтаж явсан ч даанч энэ асуултаас өөрийгөө холдуулж хүчирсэнгүй. Оршил хэсгээс гол асуултандаа ороёдоо.
АЛДАА+ ХАЙР түлхүүр үгнүүд нь зүгээр сэтгэл рүү зүүгээр сийчин шаах мэт мөртлөө хариултыг нь шууд хэлье гэхээр өвснөөс зүүгээ эрэх мэт бас л баршгүй ээ баршгүй.
Хайртай хүнийхээ өмнө алдаа гаргах? Алдаа гаргасан хүнийг хайрлах?
Чин үнэнчээр итгэсэн хайртай хүнийхээ хажууд л бид хамгийн сул дорой арчаагүй зангаа хэнээс ч нуулгүй гаргаж шидэлж чаддаг. Хайртай хүнийхээ өмнө хамаг сэтгэлээ уудлан дэлгэж хязгааргүйн цаана орших хамаг атгаг сэтгэл, шунал хүсэл, айдас цөхрөл гомдол бахархлаа дэлгэн үзүүлчихээд дотоод ертөнцдөө залан дуудчихаад хайр гэдэг мэдрэмжийн дор энэ бүх дааж давашгүй мэдрэмжүүдээ овоолон овоолсоор мартаж орхино. Гэхдээ дурлалт хосууд умбан жаргахдаа нийгмийн хамгийн энгийн дүрэм болох харилцаандаа зөрчиж үл болох дүрмийг зөнгөөрөө зохиож байдаг. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь энэ дүрмээ зөрчих ахуйд хормын төдийд бүхэл байсан харилцаа бутран түм буман сэтгэлийн үйрмэг болоод нэгбүрчлэн буцааж түүх цаг хугацаанд ялагдан хосууд тэрхүү АЛДАА-наасаа болж салаа замын уулзварт ирдэг байх гэмээр.
АЛДАА АЛДАА АЛДАА
 Тэвчихийн аргагүй ямар алдаа намайг энэ хүнээс хагацахад хүргэх бол? Бидний алдааг харах өнцөг өөр өөр. Яаг нэг гэр бүлд яаг нэг сургуульд нэг багшаар заалгаж нэг ижил амьдралын туршлага, сайн яривал нэг тогооноос хоол идсэн мөртлөө дүү бид 2-н амьдралыг үзэх үзэл тэс өөр. Бүр эрс өөр. Иймд би хүмүүсийг байгаагаар нь хүлээн авах дуртай. Байгаагаар нь хүлээн авна хамгийн ярвигтай...
Алдаа гаргадаггүй хүн байдаггүй учраас бид алдаатай нь хайрлахад амархан юм шиг бодогдож байгаа ч би ямар алдааг тэвчиж чадах вэ гэдэгтээ л байгаа юм.
Архи уусаар байгаад эхнэр нь хүүхдүүдтэй нь хаяад явсан ч архинаас гарч чадахгүй байгаа хүүгээ амьдралдаа битгий бүдрээсэй гэж очих ээж /өөрчлөгдөөсэй хэмээн хүсэх/
Шөнө хамт унтахдаа дандаа хурхирдаг нөхрийгөө. Хэт ядрахаараа л хурхирдаг юм даа, ядарсан юм байхдаа гээд шөнөжингөө хурхирахыг нь сонсоод нойргүй хоносон ч уурлаагүй эхнэр / бодит байдлыг хүлээн зөвшөөрөх/
Хайртай залуу чин өмнөх салсан эхнэрийнхээ хүүхдийг өөрөө өсгөдөг. Хойд эх болсон ч хамаагүй энэ л залуутай амьдралаа холбохыг хүссэн эмэгтэй /Залруулж, буцааж болшгүй алдаа-реалист байдлаар хандаарай/
Зүгээр л хэзээ ч гэрийн ажил хийж байгаагүй гүнж шиг бүсгүйд дурласан залуу орой бүр бэлэн хоол идэх ч хайрандаа бялуурах залуу
/ Одоогын алдааг нь ирээдүйд засаад хамтдаа амьдралаа бүтээх хүсэл/
Хэн хэндээ хайргүй болж хөрсөн ч хэзээ ч асахааргүй болсон хүүхдүүдээсээ болоод салж чаддаггүй гэр бүл. /Бид ямар алдаа гаргахаа мэддэггүй. /
Хайр гэдэг хүч чадлаа хурааж тэвчихийн нэр

 Алдаагаа ухамсарлан харилцаагаа авч үлдэхийг хүсэж байгаагаа хэн хэндээ илэрхийлж хамтдаа цаашлахын тулд хичээж үзээд үнэхээр бүтээгүй бол битгий зууралд. Тавьж явуулах ёстой зүйлсийг салхинд чөлөөл
Алдаагаа ухамсарлаагүй ч чи тэр хүнийг уучлах уужим сэтгэлтэй бол тэрийгээ ч мөн нийтэд зарла. Бидний харилцаа удаад ирэхээр нэг нэгнийхээ сэтгэлийг уншаад сурчихна гэж эндүүрэн өмнөх шигээ хуучин харилцаандаа итгэдэг. Чиний энэ алдааны хажууд миний хайрлан хүндэлж биширдэг зан чанар, түшиг, туршлага маань хавь илүү учир би чамд итгэж байна. Ааяаяа солонгос драма шиг амьдрал юмаа.
Алдаа гаргаснаа ч мэдэхгүй яваа хүнийг чи хайрлан байх ахуйд нэгэнт чи ийм л хүнийг хайрласан юм бол болзол тогтоож битгий хайрлаарай. Хариу битгий нэхээрэй зүгээр л залиг март.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй номоос ишлэн авсан өгүүлбэрээр энэхүү бодролоо дуусгах ахуйд “Хувийн дагшин орон зайгаа өөрийн хүслээр бусдад найр тавьж, тасчуулж байгаа нэгэн бол мангас...” бүх зүйл чиний гарт буй. Бусдад найр тавих Бусдад хатуу байх нь бидний амьдралын туршлагаас л шалтгаална.
Бид өөрсдийнхөө туулсан туршлага мэдрэмжид итгэнэ. Битгий миний мэдэхгүй зүйлсийг заах гэж оролд би мэдэхгүй.
Ирээдүй үргэлж мишээсээр байдаг тул алдан онон амьдраад л үз. Тэгээд асуу би энэ алдаатай алдаагүй яаг одоо жаргалтай байна уу гээд? 

Tuesday, August 7, 2018

Dissociative Identity Disorder (DID) буюу сэтгэл хуваагдах эмгэг

Split киноны тухай

Яг үнэндээ бол нэг сайн кино үзсэний дараа хүнд –АААН гэсэн бодол төрдөг шдээ. Тэр аан гэсэн бодлыгоо л сийрүүлэн бичсэн бичвэрэрхүү юм уу даа.

“X-men- Days future past” гээд Х хүмүүс киноны Charles агаагын дүрийг бүтээдэг James McAvoy (жүжигчний нэр цээжээр мэддэггүй, угаасаа шаардлагагүй гэж үздийн хха) Split киноны турш намайг гайхшрууллаа. Ямар мундаг жүжиглэлт вэ? Гээд л ....

split movie зурган илэрцүүд
Үйл явдал:
Сэтгэлзүйч доктор Карений ярианаас Kevin-ы  сэтгэлзүйн байдал болон бусад дүрүүдийн шилжилтийн утгыг гадарлаж болж байгаа юм. Хамгийн гол нь Casey гээд хар үстэй охины гярхай байдалтай уялдаж өрнөл хэсэг явагдана. Дундуур нь явах Сasey-н хүүхэд насны үйл явдлыг кино үзэж байхдаа нээх сайн ойлгоогүй юм. Төгсгөл хэсэгт Casey-н авга ах нь гарч ирдэг дээ. Энэ scene бол энэ сэтгэцийн эмгэгтэй болох хамгийн суурь шалтгааныг кинон дундуураа чимэг хэлбэрээр ойлгуулчихаж байгаа юм.  
Кино бол ерөнхийдөө kevin гэх залуугын хүүхэд насандаа авсан сэтгэлзүйн хүнд цохилтын улмаас сэтгэлзүйн хуваагдал (DID)-тай болсон тэр нь хэрхэн илэрч , нэг эго нь нөгөөгөө дийлж байгаа талаар гарна. Доторх хүнээ, өөрийн аль эгогоо яаж гаргахаа мэдэж байгаа жаахан хэтрүүлэгтэй гэмээр.
1 хүний дотор 24 өөр хүн нэгэн зэрэг амьдарч, илэрхийлэгдэж байна гэдэг бас л аймар. 24 гэж байгаа ч кинон дээр 5 6 дүр л гарна. Хэрэв би Dennis байвал Hedwig унтаж байх ёстой. Нэг эго идэвхжихэд бусад эгогоо дарж гарч ирдэг гэсэн үг.  Kevin буюу жинхэнэ төрх нь өөрийн дотоод “хүнийг” ялан дийлж чадахгүй байсан тул эцэст нь Casey бүтэн нэрээр нь дуудахад зориудаар  намайг ал гэж хэлдэг
Энэ киног үзэж дууссаны дараа хүн бүрт л дотоод би гэж байдаг, Ямар үед ямар зан ааш гаргах, хэний хажууд хэн болж харагдахаа би шийддэг учраас ялгаагүйн бишүү гэж бодсон ч угтаа тийм биш юмаа. Kevin бол цэвэр did буюу сэтгэл хуваагдах өвчинтэй хүн юм. Ийм сэтгэлзүйн эмгэгтэй хүн үргэлж гэмт хэрэг хийдэг гэсэг судалгаа байдаг учраас албаар ийм сэтгэлзүйн аймшгийн кино хийх санаа гараа биз

Холбоотой Зураг
Сэтгэлзүйн хуваагдал гэдэг өвчин байдаг юм байна. Нэг хүн боловч сэтгэцийн хувьд нэгнээсээ ангид орших өвөрмөц өвчлөл гэнэ. Хүн бага насандаа гэнэтийн хүчирхийлэл,барьцаалагдах,тамлал зэрэг цочмог гадны хүчин зүйлийн нөлөөлөлд удаан хугацаагаар өртсөн тохиолдолд өөрийнхөө бие махбодид харь байдлаар хандах,тухайн үеийн гэнэтийн үйл явдал,зовлон шаналалыг мартахын тулд өөрийгөө шал өөр хүн болсон мэтээр төсөөлөх зэрэг сэтгэлзүйн хувьд өөрийгөө тусгаарлах үйлдлүүдийг хийдэг бөгөөд түүнээс хойш,хожим тухайн хүнд дарамт,стресс эсвэл гэнэтийн цочмог зүйл тохиолдвол сэтгэхүйд нуугдсан тухайн үеийн айдас нь гарч ирэн нэг хүний дотор эсрэг тэсрэг зан төлөвүүд өөрсдийгөө салан тусгаарлаж хэд хэдэн хүнийг бий болгодог байна.Нэг хүний дотор үүссэн эдгээр эсрэг зан төлөвтэй хүмүүс нь нэгнээ огт мэддэггүй,санадаггүй ажээ.
Сэтгэл хуваагдал өвчинтэй хүний хамгийн түгээмэл, нэртэй, алдартай түүх байдаг юм байна. Америкийн түүхэндээ гэмт хэрэг хийсэн мөртлөө албан ёсоор ял эдлүүлээгүй,  1975 оны Billy Milligan-ний хүчингийн хэрэг юм.

Нэгэнт тархитай холбоотой сэтгэлзүйн эмгэгийн талаар ярьж байгаа юм чин далд ухамсарт ямар нэгэн гүн цочрол үүсэж, тэрийг автоматаар түгжсэнээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмгэгтэй болж байгаа юм. Чи ямар эгогоо тэжээх нь эхлээд чиний шийдвэр байдаг тул бас хэцүү лдээ. Эхэндээ нэг нь гоцлох боловч сүүлдээ туслах эгонууд чин чамайг барьж удирдаж эхлэх гэж энгийнээр хэлэх юмуудаа. Баруун гараар бичдэг хүний туслах эго солгой байх тохиолдол бий. Өөрөө англиар ярьж чаддаггүй байхад доторх эго нь орчуулагч байгаад англи, франц, германаар чөлөөтэй ярих нь бүр ч гайхмаар. Ийм нөхцөлд тухайн “оршнолын” мөн чанарыг туслах эго гэх ганц ойлголтоор хязгаарлах нь зөв үү? Тухайн хүний өнгөрсөн насны дурсамж болоод чадвар нь сэрэхийг эсвэл тархи нь алдаатай ажиллаж, тасралтгүй шинэ танилцуулга (identity) үүсгэхийг “бие хүн хуваагдал” гэж нэрлээд байна уу? Эдгээр асуултанд хариу олох гэсэн эрмэлзэл энэхүү өвчнийг сонирхох үндэс болж, цаашлаад янз бүрийн киногоор бидний дунд ийм сэтгэлзүйн өөрчлөлттэй хүмүүс байдаг заавал хүндээр тусгаж авалгүй мэдлэгтэй мэдээлэлтэй уужуу байхыг сануулаад байх шигээ.
Цаашлаад санал болгох кино:
o   fight club
o   Shutter island
o   Three faces of eve
o   Unbreakable

PS: Split-н найруулагч нь Миний мэдэх, Sixth sense, The last airbender –г найруулсан энэтхэг гаралтай хүн байдаг юм байна. Ямар азаар Bollywood-руу хазайчаагүй буянтай хүн байгааз хаха.



Sunday, January 14, 2018

25 нас хүрсэн ч миний сураагүй, ойлгоогүй 15 зүйл

тавин насны талыг туулсан ч сурая гэсэн ч сураагүй, ойлгоогүй зүйлс минь


  1. Чамаас насаар ахмад, эгчмэд хүмүүс чиний үгийг үг гэж сонсдоггүй байх. Хүнээс үг дуулж сур  гэдэг ч би эргүүлээд тэдэнд намайг дэлэм хүндлээч гэж боддог
  2. Яагаад хүмүүс хэзээ ч хараагүй, сонсоогүйн байж бие биенээ муулдагыг. Эрэгтэй юм байж эмэгтэй хүн шиг шалчигнадгыг
  3. Зарим хүний бусдад хэлж байгаа үгсээ өөртөө яагаад хэлдэггүй юм бол
  4. Хэн нэгэн бусдын хувь амьдрал, цаг орчинг хүндэлдэггүй юм бол
  5. Төрийн албан хаагчид бүгд яагаад ийм хөгийн ааштай харьцаатай байдаг юм бэ?
  6. Аливаа зүйлсийн учир шалтгааныг хүмүүс яагаад ойлгохыг хүсдэггүй юм бол
  7. Энэ хорвоо дээр бүх хүнд тодорхой хэмжээний зовлон байдаг. Хүн зовлонгоо ярихаар өөдөөс заавал яагаад зовлонгоо ярьдаг юм бол
  8. Эрэгтэй эмэгтэй найзууд яагаад байж болдоггүй юм бэ? Please
  9. Аливаа зүйлд шүлэнгтнэх.
  10. Өөрийнхөө тэнэг гэдгийг ухаардаггүйг
  11. Бүх зүйлс заавал өөрийнх нь хүслээр байх ёстой юм шиг аягладаг хүмүүс
  12. Хамаатан садан нь анхаарал тавьж буй нэртэйгээр хувийн амьдралд нь л халдахаа л больчихолдоо
  13. Цааш нь явуулах нэрийдлээр хэн нэгнийгээ доош нь хийх
  14. Өөрийнхөө хэмжээг мэдэхгүй мөртлөө том ярьдаг хүмүүс
  15. Надад хайртай бүхнийг гомдоож тоодоггүй мөртлөө. Намайг гомдоосон хүнийг яагаад тэгтлээ хайралдаг юм бол?

25 насандаа сурсан 25 зүйл

Hey Wazzup миний блог, Gabriella is comeback  тэгэхээр юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна.

Сурсан зүйл гэдэг бол чи яджил урагшилж байгааг, ямар нэгэн зүйл хийх аядаад алдсан маү том туршлага юм лдаа. Хэн нэгнээс хичнээн үг сонссон ч чи өөрөө алдахгүй л бол хэзээ ч сурахгүй байдаг юм даг.

  1. Монгол улс чамайг хэзээ ч хамгаалахгүй. Ирэх 50 жилдээ л лав хэзээ ч үгүй. Цагдаа, шүүх, эмч, улс төрийнхөн. хэн нэгэнд тэр тусмаа улсдаа найдах огтоос шаардлагагүй. Өөрөө өөртөө учирч болох бүх эрсдлээс өөрийгөө сэргийл. Муу хүмүүсээс хол бай, хэрэггүй хүмүүстэй бүү уулз, Мөнгөндөө маш анхааралтай бай, өвдөж болохгүй, аль болох эрүүл бай, Үнэтэй бүхэн чанартай биш битгий худалдаж ав. Муу хүмүүс хаа сайгүй байдаг учир хэнд ч битгий итгэ. Хаанаас ч чамайг мөргөж мэднэ анхааралтай бай.АНХААРЛАА БҮҮ СУЛРУУЛ
  2. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр бүү гарга. Шийдвэр гаргамаар байсан ч түр хойшлуул. Ууралсан үедээ зүгээр л унт. Тэр газрыг орхи
  3. Эмэгтэй хүн үргэлж ямар нэгэн байдлаар хэн нэгэнд секс обект гэж харагддагыг сана. Үг хэл үйлдлээ нягтал. Буруу сэдлийг бусдад бүү өг.
  4. САЙХАН СЭТГЭЛТЭЙ ГЭРЭЛ ЦАЦРАМ хүмүүс байдаг. Тийм хүмүүсээр хүрээлүүлсэн бол чи азтай нэгэн бөгөөд Муу хүмүүс ч гэсэн хаа сайгүй байдгыг сана.
  5. Өөрийнхөө асуудлыг өөрөө л шийд, Чиний асуудлыг хэн нэгэн шийдэж өгж байгаа бол чи том хүн болоогүй гэсэн үг.
  6. Comfort zone-соо хааяаа ч гэсэн гарж бай. Гэхдээ Үргэлж дээш түвшинд өөрийгөө аваачих сонголтыг сонгож бай
  7. Зөв дадал зуршлыг өөртөө бий болго. Энэ биеийн эзэн нь чи: өөрөө өөрийгөө битгий хуур. Өөртөө хатуу бай
  8. Нэг алдаагаа аль болох битгий хоёр давтаж бай.
  9. Сайн идэж унтаж бай. Ажил амралтаа сайн зохицуулж бай. Бухимдлаа зөв аргаар тайлж бай
  10. Тал талын мэдлэгтэй бай. Тал талын мэдлэгтэй хүмүүстэй уулзаж нөхөрлөж бай. It's fun .
  11. Өөдрөг сэтгэлгээтэй, амьдралын зорилготой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
  12. Гэр бүлдээ цаг гаргаж бай. Нэг мэдэхэд л ээж чин хөгширнө. Хамт хөгшир, гэр бүлийхэнтэйгээ сайн ярилцаж бай. Тэдний юу хүсэж байгааг мэдэж бай, дуртай зүйлсийг нь олж мэдээд хамт хийж бай.
  13. Мөнгөө хугацаагүй хадгаламжинд хийж бай. Чи хүссэн үедээ зарлага гаргах боловч нэмэлт хүүгийн орлого авна. Кредит карттай бол. Цалингаас гадна нэмэлт орлоготой бол эрэлхийл
  14. Өөрөө өөртэйгөө ярилцаж бай. Зөвхөн өөрөө өөртөө зориулж дуртай зүйлээ хийх цаг гаргаж бай. Массаж, хоол, аялал, Хайкинг, спорт, кофе байсан ч болно. 
  15. Шинэ хэл сур. Өөрийгөө ямар төрлийн аргаар шинэ зүйлийг сурдагаа олж мэд
  16. Багцаа зөв байршуул: Ном сонгохдоо нэг төрлөөр дагнахаа боль, Хоол сонгохдоо мэддэг хоолоо сонгож бай. 
  17. ИТГЭЛ гэдэг зүйл маш хүнд бөгөөд үнэ цэнэтэй байдаг юм шүү. Итгэлийг нь аль болох битгий алдаж байгаарай.
  18. Үг үйлдэл хоёроо аль болох нийлүүлж бай. Үйлдэл мөнгө хоёроо аль болох хянаж байгаарай
  19. Бизнест , үйлчилгээний салбарт ажиллаж байгаа цагт огт танихгүй хүнд яг л хамгийн дотны хүндээ үйлчилж байгаамшиг үйлчил тэр чамд итгэнэ, чамд үр ашиг авчирч өгнө. Харин танил болон хамаатнууд чин чамаас аль болох ашиг, танилын нүүр л хүснэ
  20. Ажил хүнийг голдоггүй
  21. Гол нь тууштай бай. Үргэлжлүүлээд л бай. Зөв суурьтайгаар хичээнгүй хөдөлмөрлө. Хөдөлмөр бол хамгийн шилдэг багш. эргээд харахад чи ямар нэгэн зүйл сурсан байх болно.
  22. Цаг хугацаа хамгийн шилдэг нь. Зүгээр л хугацаа өнгөрийх хүлээж бүх юм сайхан болно гэж хэлээд цааш яваад л бай. Цааш нь үргэлжлүүлээд хийгээд л бай. Яг одоо хамгийн жаргалтай байгаа ч үргэлж ийм байхгүй, ОДоо хамгийн зовлонтой байгаа ч энийг л даваад гарвал сайхан болно шүү
  23. Яг одоо үүнээс өөр сонголтгүй мэт харагдаж байвч, жаахан азнаад бодоод үзвэл өөрт сонголтууд үргэлж байдаг юм шүү. Зөв сонголт хийж байгаарай. Бусдад бурууг битгий өг.
  24. Чи ямар хүн болмоор байна. Тийм хүн нь л бай. Ямар хүн болмоор байгаагаа тодорхойлоод тэрнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй
  25. Бодсон бол хий, маш хурдан бодсоныгоо хэрэгжүүл. Do it Just do It Бага ярьж их хий гэхдээ хий хоосон их зүйл хийхгүй маш бүтээмжтэй ажилла. Цагийн менежменттэй ажилла. Судал, унш, системтэйгээр ойлго. Бусдаар өөрийн хүссэн зүйлийг хийлгэнэ гэдэг чи нэг том зүйлийг сурсан гэсэн үг 



Monday, April 13, 2015

Сайхан өдрийн нар хүртэл сайхан жаргадаг

ойрд бие лагшин тааруу байгааг эс тооцвол сэтгэл санаа харин ч өөдрөг өнгөрч байх шиг.

Миний блогт эзэнтэй пост тун ховор  ганц 2хон л бий. Тэдний тоог өнөөдөр нэмэмээр санагдав.

Баярлалаа
Баярлалаа гэдэг үгт бүгдийг багтаамаар санагдав.
Бахархал
Бардамнал
Бяр амтагдсан
Бахим гар
Бялдууч магтаал
Баярмаад дуртай тэр нэгэнд

Эрээ цээргүй ч
Элдэв маяггүй
Эрээвэр хураавар яриа үгүй
Энэ хүнд талархаж явсаныгаа гэнэт ойлгов


Sunday, March 15, 2015

Аз жаргал


Аз жаргал гэдэг адал явдалтай амьдрал, асар тансаг амьдрал, цэцэн мэргэнд дурлах, цэнгэл жаргалд тэмүүлэх, явдал огтоос бишшүүдээ.
Аз жаргал гэдэг орох оронтой оочих аягатай, тэврээд үнсэх хайртай хүнтэй, энгийн хэрэглээний зүйлсэээ ямар ч зовлонгүйгээр авч болох амьдрал юм шиг санагддаг. 

Saturday, March 14, 2015

өнөөдөр энэ шүлэг аманд байнга уншигдав

Яавал аав нь чам шиг
Жирийн цас будрахад
Гүн ухаантан мэт гайхширах вэ?
Яавал аав нь чам шиг
Жижигхэн алганыхаа ард
Бүгдээс нуугдаж чадах вэ?
Яавал аав нь чам шиг
Тогтоол усыг гутлаараа туучаад
Бороо… бороо гэж хөөрцөглөх вэ?
Яавал аав нь чам шиг
Толь мэт нуурын мандлыг заагаад
Тэнгэр… тэнгэр гэж нэрлэх вэ?
Яавал аав нь чам шиг
Чиний мэддэг үгээр
Яруу найраг мэт ярих вэ?