Wednesday, July 3, 2013

бидэнд үргэлж боломж байдаг

 Нэгэн хүн дээр тэнгэрийн элч шөнөөр ирж өмнө нь хүлээж буй их үйл хэргийн тухай ярьжээ. Түүнд их эд баялаг олж, нийгэмд хүндтэй байр суурь эзлэн, сайхан эмэгтэйтэй гэрлэх боломж олдоно гэж хэлж л дээ. Тэр хүн
насан туршдээ амласан сайн сайхныг хүлээсээр ганцаардал, гуйлгачлал дунд нас барав. Тэр диваажингийн хаалган дээр явж очихдоо нөгөө тэнгэрийн элч байж байхыг хараад “Чи надад их баялаг, байр суурь, сайхан эхнэр амласан. Би насан туршдаа хүлээсэн боловч юу ч биелсэнгүй” гэж гомдолжээ. Тэнгэрийн элч хариуд нь “ Би чамд үүнийг амлаагүй шүү
дээ” гэжээ. “Чиний юу хэлээд байгааг чинь би сайн ойлгохгүй л байна” гэж нөгөө хүн гайхан бодлогошироход, “Чамд нэг удаа аз туршсан худалдааны ажил эрхлэх санаа төрснийг санаж байна уу? Чи айгаад больчихсон биз дээ?” хэмээн тэнгэрийн элч асуулаа. Хүн толгой дохив. Чи санаагаа гүйцэлдүүлэхээс татгалзсанаас болоод тэр санаа чинь хэдэн жилийн дараа
биелүүлэхээс айгаагүй өөр хүнд очиж, түүний хаант улсдаа хамгийн баян хүмүүсийн нэг болсныг чи санаж байгаа биз дээ? Үүнээс гадна хотод их газар хөдлөлт болоход олон байшин нурж, дарагдсан хэдэн мянган хүмүүс гарч чадахгүй байхад чамд таднийг эрж олох, туслах боломж байсан. Гэтэл чи гарсан хойгуур эд хогшлыг чинь хулгайлж орхихоос айгаад тусламж хүссэн дууг үл хайхран гэртээ үлдсэн биз дээ” Хүн ичгүүрт явдлаа санан дуугүй болов. “Энэ бол хэдэн зуун хүнийг аварч хотын амьд үлдсэн бүх хүний хүндлэлийг хүлээх боломж чинь байсан юм шүү дээ” гэж тэнгэрийн элч хэллээ. “Бас чамд тун их таалагдсан улбар шар үстэй үзэсгэлэнт эмэгтэйг санаж байна уу. Тэр чиний урьд өмнө харсан нэг ч эмэгтэйтэй адилгүй байсан. Харин чи түүнийг өөр шигээ хүнтэй гэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бодоод гологдохоос айн хажуугаар нь өнгөрсөн биз дээ?” Хүн толгой дохихдоо нүдэнд нь нулимс хурсан байв. “Тийм ээ найз минь, тэр чиний эхнэр болж чамд олон сайхан хүүхэд төрүүлж өгөх байсан даа “ гэсэн гэдэг.

Бидний хэнийг нь ч өдөр бүр иймэрхүү боломжууд хүрээлж байдаг, тэдний дотор хайрын боломж ч байж л байдаг. Гэтэл бид саяын үлгэрт гардаг хүн шиг айдас эргэлзээндээ хүлэгдсээр тэдгээр сайхан боломжийг алдаж орхидог.

paintress who Sarantsatsralt

Sarantsatsralt - oil cavan
Орондоо бушуухан шургаад
Чамайг саная
Олж харахгүй ээ тэр
Нэрэлхээд сэтгэл рүү минь шагайхгүй

нүүрний ном-2

уул нь дадлагын тайлангаа хийе гэж нөүт дээрээ суугаад ямар ч хийх хүсэл төрөхгүй болохоор нь дасал болсоноороо нүүрний номоо шагайчихлаа.

нүүрний номыг нь үзэхэд нэг тийм сэтгэл сэргээсэн хүмүүс байх юм. хэлж бичиж байгаа нь цаанаа нэг сонирхолтой, зурагуудыг нь харахаар нэг тийм гялалзсан мэдрэмж төрүүлдэг. Түүнийг дагаа нийгмийн идэвхи сайтай болох хэрэгтэй юм, эсвэл биеэ ингэж авч явж байх (хувцаслалт, нүүр будалт, гэх ч юмуу хха). Тэр ингэж чадаж байхад би яагаад ийм байгаан бол гэсэн сэтгэгдэл төрүүлэх хүмүүсийн нүүрний номыг ухаж байнадаа.

Магадгүй зарим хүмүүс үүнийг атаархал гэж хэлэх авч миний бодлоо үлгэр жишээ авах, өөрийгөө чамлах мэдрэмжийг төрүүлж өгдөг хүмүүсийн нүүрний ном хамгийн сонирхолтой санагддаг байхнээ надад.

Гэхдээ бодит амьдрал дээрээ үлгэр жишээ авахааргүй хүмүүсийн (танилууд, 10жилийн нөхдүүд) нүүрний номыг хараад хүмүүс гайхан шагшиж, баахан лайкаар бөмбөгдсөнийг харахаар урам ч хугарах шиг, бодит байдал дээрх, social дээрх хүмүүсийн амьдрал өөр байдгыг бид мэдэхгүй

Нүүрний номон дээрээ яаж харагдсанаар нь, ямар мэдрэмж төрүүлсэнээр нь тэр хүнийг дүгнэх ч дээ.

News feed- ыг нь байнга харсаар байгаад нөгөө хүнийгээ бараг таньдаг хэмжээний болчихсон (энэ нь чи тэр хүнтэй харьцаж үзээгүй ч тийм хүн байхдаа гэсэн төсөөлөлтэй болчихсон) гэж санаж байгаа чин л асуудал мэт санагдлаа. Дэндүү хийсвэр харилцаа биш гэж үү?

Сүүлийн үед энэ нүүрний ном сонирхолгүй, хэн нэгэнд таалагдах гэж хэт  их хичээсэн улсаар дүүрсэн мэт санагдах юм. Том том афоризмыг ишлэн бичих эдгээр улсууд яг амьдрал дээрээ үүнийгээ хэрэгжүүлж чаддаг болов уу? Эсвэл энэ тэнд том том уулзалтанд орчихоод тэрийгээ пост болгох нь над мэтийн хүмүүс түүнийг бишрэх, адаглдаад карьерыг нь өсгөдөгт.... карьерээ өсгөх зэвсэг болчихсон юм болов уу?

Энэ нүүрний номын ашиг яг юу бол? гээд эргэцүүлэх зүйл их л юм. Гэхдээ би ингэж аливаа зүйлсийг хүндээр биш SIMPLE-ээр хүлээж авч сурах гэж байгаа болохоор зүгээр л бодсоноо хэлчихлээ.

Хүмүүс яах ийх нь, нүүрний номон дээрх хүн бодит хүн 2-ын хэр ялгаатай  байх нь тэр хүний л асуудал шүү дээ.

Хүн бүр хэн болж харагдахаа тодорхойлох эрхтэй шүү дээ. Тэднийг буруушааж бичиж байгаа (надад таалагдаагүйн төлөө блогтоо ингээд элийрч байгаа) би ч гэсэн магадгүй карьерааа өсгөх ч гэсэн юм билүү? Хэн мэдлээ. Юмыг яаж хүлээж авч байгаагаас л шалтгаалах байх.

Tuesday, July 2, 2013

paintress who Munkhtsetseg Javkhaajav



J. Munkhtsetseg;s women always seem to 'shine' from their inside. She is one of the most famous artist of modern Mongolia. The main topic of her work is woman. and lot of herself to going into her heart. 

painter who S.Zayasaikhan


Today I read magazine that topic of zayasaikhan's painting. It was so interesting. So i decided to do some research about that painter. Here is the some pretty thoughts. Pls understand me what i'm not good writer >.<

girl portrat - S.Zaya

Monday, July 1, 2013

Gotye - Somebody That I Used To Know (feat. Kimbra) - official video


.. Намрын уйтай төрхийг ширтэх, нүдээ аних, дэрнээсээ өндийх, эсвэл цонхоор харахын төдий өнгөрсөнд аваачих жаргалтай дурсамжийг хамтдаа бүтээсэн. Дараа нь эргэж уулзахгүйгээр салж одсон “хэн нэгэн”. Хэзээ ч юм хамгийн дотно мэт санагдсан хүмүүс “бидний мэдэх хэн нэгэн” төдийд хувирах. Цагаан дэвсгэр дээр огтлолцох, бас үл огтололцох зураасууд. Хэтэрхий танил. Тэр зураасууд нийлж нэгэн зургийг бүтээх, зураг эргээд хэн нэгний нүүр, мөр, гараар тарах
энэ дууг ийм гоё үгтэйг өмнө нь анзаарч байсангүй

Гарыг минь хүйтэн гээ юү?

Гарыг минь хүйтэн гээ юү?

Зүрх минь хав халуун,

Хөрөхөөс нь өмнө урж идмээр халуун шүү.