http://www.youtube.com/watch?v=y2FQ3ih0MoE&list=PLG9zGdKjNW2_S0nRfRmESBmYh3RR-3baU
эрэл хайгуул, өөр мэдрэмж, эгэл бус гаруудыг хийдэг хөгжим юм гэнэ дээ . хха сонссон чин ------> хэрэв сонсогч бол чамаас мэдрэмж шаардана. хөгжимчин бол чадвар шаардана гэнэдэээ. #shoegaze
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн Усан будгаар буулгасан борооны үнэр шиг Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна.
Wednesday, June 26, 2013
Нансигийн биен үнэлэгч
Вүүл Ален-ы зохиололдоо
Хувийн мөрдөгч дээр шаналсан залуу ирж намайг авраач гэх маягаар зохиол нь эхлэнэ. Тэрээр байнгын гадагшаа дотогшоо явдаг ажилтай ч гэсэн эхнэртэй үнэхээр хайртай нэгэн байсан. Ганц асуудал нь тэрээр эдийн засаг, ажил хэрэгийн талаарх, ном хүүрнэл зохиол, гүн ухаан эсвэл филисофи гэх мэт мэдлэг шаардсан асуудлын талаар эхнэртэйгаа ярилцаж чаддаггүй бөгөөд эдгээр сэдвээр ярилцахын тулд мөнгө төлдөг залуугын талаар гарна. Гэтэл биеэ үнэлэгч хүүхэн ярилцаж ярилцаж дотносныхоо дараа залуугаач 10 000 доллар нэхсэнээр энэ зохиол цааш үргэлжилнэ.
Одоогын эмэгтэйчүүдэд эсвэл эрчүүдэд ийм зовлон тохиолддог болов уу? Хүссэн сэдвээрээ эхнэртэйгээ ярилцаж, Өөрт хэцүү асуудлаа дэлгэн ярихад эхнэр нь оновчтой хариултыг өгөх мэдлэгтэ байдаг болов уу? Тэдгээр хосууд филисофи, Гүн ухаан Зэн гэх мэт шашинг эсвэл Тэкисм, Франчайз, гээд ....
Магадгүй мэдлэгийн эрэн зуунд амьдарч байгаа бидэнд бие физилогийн хэрэгцээнээс илүү сэтгэлийн тэр тусмаа мэдлэгийн хэрэгцээ илт хэрэгтэй мэт. Тэр хэрэгцээг хангаж чадах биеэ үнэлэгчид байдаг ба мөнгөөр чамтай мэтгэлцэнэ. Шавайгаа ханатал мэтгэлцэж цэц булаалдана.
Энэ мэдрэмжийг чи мөнгөөр худалдаж авах бөгөөд 100 $ -р зүгээр ярилцах, 200 $ -р массаж хийлгэнгээ Фолкнерийн зохиолын талаар үзэл бодлоо солилцоно. 300 $ улаан дарстай лаа бүхий тансаг өрөөнд Хүссэн сэдвээр чин ярилцана.
Сайхан биш гэж үү? Одоо үед хүссэн сэдвээрээ өөрөөсөө илүү мэдлэгтэй хамтдаа ярилцаад суух хүмүүс ховордсон цаг, Олдсон ч гэсэн эхнэртэй залуутай ойр ойрхон уулзаж ярилцах нь юу л бол
Бидний мэдэх биеэ үнэлэх ажил оюун луу чиглэж, Оюуны цангаагаа гаргах гэж эрэгтэйчүүд ийм үйлдлийг хийдэг цаг ирсэн мэт санагдаж байна. Сайхан ярилцах мэтгэлцэж, намайг сандаргаж, үзэл бодлоо тайлахын тулд нөхрөө алдахгүйн тулд эмэгтэйчүүд бид Мэдлэгтэй байхаас гадна Үзэмж гоо байх шаардлагатайг сануулсан сургамжтай зохиол өнөөдөр уншчихлаа.
PS: хэрэв миний нөхөр надтай хүссэн сэдвээр минь мэтгэлцэж чадахгүй, Ажил, уран зохиол ч юмуу оюуны цангааг минь хамт тайлалцдаггүй байсан бол Хайх байсан. Хайлт олдлоо ч гэсэн надтай сууж ярилцах адаглаад найзууд болох шаардлага гарна. Үүний оронд ингээд мөнгөөр ч юм уу, Хайх шаардлагагүйгээр ярилцчихвал ЭНЭ БИЕЭ ҮНЭЛЭГЧ өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа бус уу? Мэдээж энэ нь гэр бүлтэй ажлаас өөр зүйлд цаг зарцуулдаггүй хүмүүс гэж бодож хэлсэн болноо.
Monday, June 24, 2013
парк
хүүхэд байхдаа парк орж тоголдог байж билээ. Хөвөн чихэр иднэ, зугаална, Завинд сууна. 100 ундаа ууж хуушуур иднэ.
Хэд хоногын өмнө найзуудтайгаа парк орлоо. Хүмүүс тэс өөрөөр сэтгэл ханамж авдаг болсоныг ойлгож авлаа. Үнэндээ тэднийг өрөвдсөн Тэд сайхан байгаа мэт, Сайхан байсныгаа бусдад мэдэгдэхийг ихэд хүсдэг болж. Гэтэл хамгийн сайхан мөчүүдийг чи бусдад ойлгуудах гэж ухандаж байхад тэр мөч чам дээр дахиж хэзээ ч ирхээргүй орхин одогдож байгааг анзаарахгүй шүү
Sunday, June 23, 2013
намайг харамстал ширэв татаад зөрсөндөөө...
хайртай хүнээсээ өшөө авах хамгийн сайхан арга юу гээч
харамстал нь...............
хажуугаар нь хамгийн жаргалтай инээмсэглээд
чи надад хэрэггүй байсан юм шиг
харамстал нь ..............
хайртай хүндээ тэврүүлэн өнгөрөх
эргэж хартал нь
эргээд чамайг дурстал нь...
ширэв татан өнгөрөх
бороотой өдөр
Бороотой өдөр юу хийх хамгийн сайхан байдаг юм болоо?
Сайхан будаатай цай хийгээд гэр бүлээрээ халуун дулаан байх
Бороонд норох
Солонго харах
Шүхэртэй гадуур зугаалах
Никитон эсвэл Виктор цой-н дууг сонсож хэвтэх
Цонх даган дуслах бороон дуслыг харах
Бороонд гүйх ч юм уу
Борооны дараах чийгийг үнэрлэх магадгүй солонгыг харах
Thursday, June 20, 2013
Stary night
The town does not exist
except where one black-haired tree slips
up like a drowned woman into the hot sky.
The town is silent. The night boils with eleven stars.
Oh starry starry night! This is how
I want to die.
Labels:
Уран зураг-Paint
Location:
mongolia-ulaanbaatar city (Redhero)
Wednesday, June 19, 2013
Subscribe to:
Posts (Atom)
