Saturday, September 15, 2018

Хүнийг алдаатай нь хамт хайрлах

Хүнийг алдаатай нь хамт хайрлах
Саарал тэнгэр цаанаа уйлагнан  Улаанбаатар хотын хаана нь ч очсон яг ижилхэн түгжрэл гэгчтэй тулгарах ахуйд  амь наана там цаана ажил бүтээл гэдгийг амжуулахаар 2 хөлийг 4 дугуйтад шууж орхин зорьсон замаа зүглэн явж байлаа. Өглөөнөөс хойш толгой өвдөөд байсан нь кофе ууж амжилгүй ажлаасаа гарснаас болсонд байсныг тархинаас арай л удаан сигнал болгон бодолд оруулсанд бухимдаад за хүрэх газраа очоод кофегоор дайлуулъя гээд сэтгэлээ хууран машинаасаа буух гэтэл зүгээр л байсан зүрх сэтгэлийг яах гэж ингэж догдлуулж чадаваа гэдэг шиг сүүүүн гэсэн асуулт сэтгэлд хад чулуу шиг эсвэл архангайд байх тайхар чулуу шиг шидэгдэн орж ирэв.
-          “Хүнийг алдаатай нь хамт хайрлах” гэж юу гэсэн үг вэ?
Сүүлийн нэг жил өөрийгөө эмо мүүдээс хол ангид байлгах үүднээс эмо нөхдөөс албаар бултаж зугтаж явсан ч даанч энэ асуултаас өөрийгөө холдуулж хүчирсэнгүй. Оршил хэсгээс гол асуултандаа ороёдоо.
АЛДАА+ ХАЙР түлхүүр үгнүүд нь зүгээр сэтгэл рүү зүүгээр сийчин шаах мэт мөртлөө хариултыг нь шууд хэлье гэхээр өвснөөс зүүгээ эрэх мэт бас л баршгүй ээ баршгүй.
Хайртай хүнийхээ өмнө алдаа гаргах? Алдаа гаргасан хүнийг хайрлах?
Чин үнэнчээр итгэсэн хайртай хүнийхээ хажууд л бид хамгийн сул дорой арчаагүй зангаа хэнээс ч нуулгүй гаргаж шидэлж чаддаг. Хайртай хүнийхээ өмнө хамаг сэтгэлээ уудлан дэлгэж хязгааргүйн цаана орших хамаг атгаг сэтгэл, шунал хүсэл, айдас цөхрөл гомдол бахархлаа дэлгэн үзүүлчихээд дотоод ертөнцдөө залан дуудчихаад хайр гэдэг мэдрэмжийн дор энэ бүх дааж давашгүй мэдрэмжүүдээ овоолон овоолсоор мартаж орхино. Гэхдээ дурлалт хосууд умбан жаргахдаа нийгмийн хамгийн энгийн дүрэм болох харилцаандаа зөрчиж үл болох дүрмийг зөнгөөрөө зохиож байдаг. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь энэ дүрмээ зөрчих ахуйд хормын төдийд бүхэл байсан харилцаа бутран түм буман сэтгэлийн үйрмэг болоод нэгбүрчлэн буцааж түүх цаг хугацаанд ялагдан хосууд тэрхүү АЛДАА-наасаа болж салаа замын уулзварт ирдэг байх гэмээр.
АЛДАА АЛДАА АЛДАА
 Тэвчихийн аргагүй ямар алдаа намайг энэ хүнээс хагацахад хүргэх бол? Бидний алдааг харах өнцөг өөр өөр. Яаг нэг гэр бүлд яаг нэг сургуульд нэг багшаар заалгаж нэг ижил амьдралын туршлага, сайн яривал нэг тогооноос хоол идсэн мөртлөө дүү бид 2-н амьдралыг үзэх үзэл тэс өөр. Бүр эрс өөр. Иймд би хүмүүсийг байгаагаар нь хүлээн авах дуртай. Байгаагаар нь хүлээн авна хамгийн ярвигтай...
Алдаа гаргадаггүй хүн байдаггүй учраас бид алдаатай нь хайрлахад амархан юм шиг бодогдож байгаа ч би ямар алдааг тэвчиж чадах вэ гэдэгтээ л байгаа юм.
Архи уусаар байгаад эхнэр нь хүүхдүүдтэй нь хаяад явсан ч архинаас гарч чадахгүй байгаа хүүгээ амьдралдаа битгий бүдрээсэй гэж очих ээж /өөрчлөгдөөсэй хэмээн хүсэх/
Шөнө хамт унтахдаа дандаа хурхирдаг нөхрийгөө. Хэт ядрахаараа л хурхирдаг юм даа, ядарсан юм байхдаа гээд шөнөжингөө хурхирахыг нь сонсоод нойргүй хоносон ч уурлаагүй эхнэр / бодит байдлыг хүлээн зөвшөөрөх/
Хайртай залуу чин өмнөх салсан эхнэрийнхээ хүүхдийг өөрөө өсгөдөг. Хойд эх болсон ч хамаагүй энэ л залуутай амьдралаа холбохыг хүссэн эмэгтэй /Залруулж, буцааж болшгүй алдаа-реалист байдлаар хандаарай/
Зүгээр л хэзээ ч гэрийн ажил хийж байгаагүй гүнж шиг бүсгүйд дурласан залуу орой бүр бэлэн хоол идэх ч хайрандаа бялуурах залуу
/ Одоогын алдааг нь ирээдүйд засаад хамтдаа амьдралаа бүтээх хүсэл/
Хэн хэндээ хайргүй болж хөрсөн ч хэзээ ч асахааргүй болсон хүүхдүүдээсээ болоод салж чаддаггүй гэр бүл. /Бид ямар алдаа гаргахаа мэддэггүй. /
Хайр гэдэг хүч чадлаа хурааж тэвчихийн нэр

 Алдаагаа ухамсарлан харилцаагаа авч үлдэхийг хүсэж байгаагаа хэн хэндээ илэрхийлж хамтдаа цаашлахын тулд хичээж үзээд үнэхээр бүтээгүй бол битгий зууралд. Тавьж явуулах ёстой зүйлсийг салхинд чөлөөл
Алдаагаа ухамсарлаагүй ч чи тэр хүнийг уучлах уужим сэтгэлтэй бол тэрийгээ ч мөн нийтэд зарла. Бидний харилцаа удаад ирэхээр нэг нэгнийхээ сэтгэлийг уншаад сурчихна гэж эндүүрэн өмнөх шигээ хуучин харилцаандаа итгэдэг. Чиний энэ алдааны хажууд миний хайрлан хүндэлж биширдэг зан чанар, түшиг, туршлага маань хавь илүү учир би чамд итгэж байна. Ааяаяа солонгос драма шиг амьдрал юмаа.
Алдаа гаргаснаа ч мэдэхгүй яваа хүнийг чи хайрлан байх ахуйд нэгэнт чи ийм л хүнийг хайрласан юм бол болзол тогтоож битгий хайрлаарай. Хариу битгий нэхээрэй зүгээр л залиг март.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй номоос ишлэн авсан өгүүлбэрээр энэхүү бодролоо дуусгах ахуйд “Хувийн дагшин орон зайгаа өөрийн хүслээр бусдад найр тавьж, тасчуулж байгаа нэгэн бол мангас...” бүх зүйл чиний гарт буй. Бусдад найр тавих Бусдад хатуу байх нь бидний амьдралын туршлагаас л шалтгаална.
Бид өөрсдийнхөө туулсан туршлага мэдрэмжид итгэнэ. Битгий миний мэдэхгүй зүйлсийг заах гэж оролд би мэдэхгүй.
Ирээдүй үргэлж мишээсээр байдаг тул алдан онон амьдраад л үз. Тэгээд асуу би энэ алдаатай алдаагүй яаг одоо жаргалтай байна уу гээд? 

Tuesday, August 7, 2018

Dissociative Identity Disorder (DID) буюу сэтгэл хуваагдах эмгэг

Split киноны тухай

Яг үнэндээ бол нэг сайн кино үзсэний дараа хүнд –АААН гэсэн бодол төрдөг шдээ. Тэр аан гэсэн бодлыгоо л сийрүүлэн бичсэн бичвэрэрхүү юм уу даа.

“X-men- Days future past” гээд Х хүмүүс киноны Charles агаагын дүрийг бүтээдэг James McAvoy (жүжигчний нэр цээжээр мэддэггүй, угаасаа шаардлагагүй гэж үздийн хха) Split киноны турш намайг гайхшрууллаа. Ямар мундаг жүжиглэлт вэ? Гээд л ....

split movie зурган илэрцүүд
Үйл явдал:
Сэтгэлзүйч доктор Карений ярианаас Kevin-ы  сэтгэлзүйн байдал болон бусад дүрүүдийн шилжилтийн утгыг гадарлаж болж байгаа юм. Хамгийн гол нь Casey гээд хар үстэй охины гярхай байдалтай уялдаж өрнөл хэсэг явагдана. Дундуур нь явах Сasey-н хүүхэд насны үйл явдлыг кино үзэж байхдаа нээх сайн ойлгоогүй юм. Төгсгөл хэсэгт Casey-н авга ах нь гарч ирдэг дээ. Энэ scene бол энэ сэтгэцийн эмгэгтэй болох хамгийн суурь шалтгааныг кинон дундуураа чимэг хэлбэрээр ойлгуулчихаж байгаа юм.  
Кино бол ерөнхийдөө kevin гэх залуугын хүүхэд насандаа авсан сэтгэлзүйн хүнд цохилтын улмаас сэтгэлзүйн хуваагдал (DID)-тай болсон тэр нь хэрхэн илэрч , нэг эго нь нөгөөгөө дийлж байгаа талаар гарна. Доторх хүнээ, өөрийн аль эгогоо яаж гаргахаа мэдэж байгаа жаахан хэтрүүлэгтэй гэмээр.
1 хүний дотор 24 өөр хүн нэгэн зэрэг амьдарч, илэрхийлэгдэж байна гэдэг бас л аймар. 24 гэж байгаа ч кинон дээр 5 6 дүр л гарна. Хэрэв би Dennis байвал Hedwig унтаж байх ёстой. Нэг эго идэвхжихэд бусад эгогоо дарж гарч ирдэг гэсэн үг.  Kevin буюу жинхэнэ төрх нь өөрийн дотоод “хүнийг” ялан дийлж чадахгүй байсан тул эцэст нь Casey бүтэн нэрээр нь дуудахад зориудаар  намайг ал гэж хэлдэг
Энэ киног үзэж дууссаны дараа хүн бүрт л дотоод би гэж байдаг, Ямар үед ямар зан ааш гаргах, хэний хажууд хэн болж харагдахаа би шийддэг учраас ялгаагүйн бишүү гэж бодсон ч угтаа тийм биш юмаа. Kevin бол цэвэр did буюу сэтгэл хуваагдах өвчинтэй хүн юм. Ийм сэтгэлзүйн эмгэгтэй хүн үргэлж гэмт хэрэг хийдэг гэсэг судалгаа байдаг учраас албаар ийм сэтгэлзүйн аймшгийн кино хийх санаа гараа биз

Холбоотой Зураг
Сэтгэлзүйн хуваагдал гэдэг өвчин байдаг юм байна. Нэг хүн боловч сэтгэцийн хувьд нэгнээсээ ангид орших өвөрмөц өвчлөл гэнэ. Хүн бага насандаа гэнэтийн хүчирхийлэл,барьцаалагдах,тамлал зэрэг цочмог гадны хүчин зүйлийн нөлөөлөлд удаан хугацаагаар өртсөн тохиолдолд өөрийнхөө бие махбодид харь байдлаар хандах,тухайн үеийн гэнэтийн үйл явдал,зовлон шаналалыг мартахын тулд өөрийгөө шал өөр хүн болсон мэтээр төсөөлөх зэрэг сэтгэлзүйн хувьд өөрийгөө тусгаарлах үйлдлүүдийг хийдэг бөгөөд түүнээс хойш,хожим тухайн хүнд дарамт,стресс эсвэл гэнэтийн цочмог зүйл тохиолдвол сэтгэхүйд нуугдсан тухайн үеийн айдас нь гарч ирэн нэг хүний дотор эсрэг тэсрэг зан төлөвүүд өөрсдийгөө салан тусгаарлаж хэд хэдэн хүнийг бий болгодог байна.Нэг хүний дотор үүссэн эдгээр эсрэг зан төлөвтэй хүмүүс нь нэгнээ огт мэддэггүй,санадаггүй ажээ.
Сэтгэл хуваагдал өвчинтэй хүний хамгийн түгээмэл, нэртэй, алдартай түүх байдаг юм байна. Америкийн түүхэндээ гэмт хэрэг хийсэн мөртлөө албан ёсоор ял эдлүүлээгүй,  1975 оны Billy Milligan-ний хүчингийн хэрэг юм.

Нэгэнт тархитай холбоотой сэтгэлзүйн эмгэгийн талаар ярьж байгаа юм чин далд ухамсарт ямар нэгэн гүн цочрол үүсэж, тэрийг автоматаар түгжсэнээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмгэгтэй болж байгаа юм. Чи ямар эгогоо тэжээх нь эхлээд чиний шийдвэр байдаг тул бас хэцүү лдээ. Эхэндээ нэг нь гоцлох боловч сүүлдээ туслах эгонууд чин чамайг барьж удирдаж эхлэх гэж энгийнээр хэлэх юмуудаа. Баруун гараар бичдэг хүний туслах эго солгой байх тохиолдол бий. Өөрөө англиар ярьж чаддаггүй байхад доторх эго нь орчуулагч байгаад англи, франц, германаар чөлөөтэй ярих нь бүр ч гайхмаар. Ийм нөхцөлд тухайн “оршнолын” мөн чанарыг туслах эго гэх ганц ойлголтоор хязгаарлах нь зөв үү? Тухайн хүний өнгөрсөн насны дурсамж болоод чадвар нь сэрэхийг эсвэл тархи нь алдаатай ажиллаж, тасралтгүй шинэ танилцуулга (identity) үүсгэхийг “бие хүн хуваагдал” гэж нэрлээд байна уу? Эдгээр асуултанд хариу олох гэсэн эрмэлзэл энэхүү өвчнийг сонирхох үндэс болж, цаашлаад янз бүрийн киногоор бидний дунд ийм сэтгэлзүйн өөрчлөлттэй хүмүүс байдаг заавал хүндээр тусгаж авалгүй мэдлэгтэй мэдээлэлтэй уужуу байхыг сануулаад байх шигээ.
Цаашлаад санал болгох кино:
o   fight club
o   Shutter island
o   Three faces of eve
o   Unbreakable

PS: Split-н найруулагч нь Миний мэдэх, Sixth sense, The last airbender –г найруулсан энэтхэг гаралтай хүн байдаг юм байна. Ямар азаар Bollywood-руу хазайчаагүй буянтай хүн байгааз хаха.



Sunday, January 14, 2018

25 нас хүрсэн ч миний сураагүй, ойлгоогүй 15 зүйл

тавин насны талыг туулсан ч сурая гэсэн ч сураагүй, ойлгоогүй зүйлс минь


  1. Чамаас насаар ахмад, эгчмэд хүмүүс чиний үгийг үг гэж сонсдоггүй байх. Хүнээс үг дуулж сур  гэдэг ч би эргүүлээд тэдэнд намайг дэлэм хүндлээч гэж боддог
  2. Яагаад хүмүүс хэзээ ч хараагүй, сонсоогүйн байж бие биенээ муулдагыг. Эрэгтэй юм байж эмэгтэй хүн шиг шалчигнадгыг
  3. Зарим хүний бусдад хэлж байгаа үгсээ өөртөө яагаад хэлдэггүй юм бол
  4. Хэн нэгэн бусдын хувь амьдрал, цаг орчинг хүндэлдэггүй юм бол
  5. Төрийн албан хаагчид бүгд яагаад ийм хөгийн ааштай харьцаатай байдаг юм бэ?
  6. Аливаа зүйлсийн учир шалтгааныг хүмүүс яагаад ойлгохыг хүсдэггүй юм бол
  7. Энэ хорвоо дээр бүх хүнд тодорхой хэмжээний зовлон байдаг. Хүн зовлонгоо ярихаар өөдөөс заавал яагаад зовлонгоо ярьдаг юм бол
  8. Эрэгтэй эмэгтэй найзууд яагаад байж болдоггүй юм бэ? Please
  9. Аливаа зүйлд шүлэнгтнэх.
  10. Өөрийнхөө тэнэг гэдгийг ухаардаггүйг
  11. Бүх зүйлс заавал өөрийнх нь хүслээр байх ёстой юм шиг аягладаг хүмүүс
  12. Хамаатан садан нь анхаарал тавьж буй нэртэйгээр хувийн амьдралд нь л халдахаа л больчихолдоо
  13. Цааш нь явуулах нэрийдлээр хэн нэгнийгээ доош нь хийх
  14. Өөрийнхөө хэмжээг мэдэхгүй мөртлөө том ярьдаг хүмүүс
  15. Надад хайртай бүхнийг гомдоож тоодоггүй мөртлөө. Намайг гомдоосон хүнийг яагаад тэгтлээ хайралдаг юм бол?

25 насандаа сурсан 25 зүйл

Hey Wazzup миний блог, Gabriella is comeback  тэгэхээр юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна.

Сурсан зүйл гэдэг бол чи яджил урагшилж байгааг, ямар нэгэн зүйл хийх аядаад алдсан маү том туршлага юм лдаа. Хэн нэгнээс хичнээн үг сонссон ч чи өөрөө алдахгүй л бол хэзээ ч сурахгүй байдаг юм даг.

  1. Монгол улс чамайг хэзээ ч хамгаалахгүй. Ирэх 50 жилдээ л лав хэзээ ч үгүй. Цагдаа, шүүх, эмч, улс төрийнхөн. хэн нэгэнд тэр тусмаа улсдаа найдах огтоос шаардлагагүй. Өөрөө өөртөө учирч болох бүх эрсдлээс өөрийгөө сэргийл. Муу хүмүүсээс хол бай, хэрэггүй хүмүүстэй бүү уулз, Мөнгөндөө маш анхааралтай бай, өвдөж болохгүй, аль болох эрүүл бай, Үнэтэй бүхэн чанартай биш битгий худалдаж ав. Муу хүмүүс хаа сайгүй байдаг учир хэнд ч битгий итгэ. Хаанаас ч чамайг мөргөж мэднэ анхааралтай бай.АНХААРЛАА БҮҮ СУЛРУУЛ
  2. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр бүү гарга. Шийдвэр гаргамаар байсан ч түр хойшлуул. Ууралсан үедээ зүгээр л унт. Тэр газрыг орхи
  3. Эмэгтэй хүн үргэлж ямар нэгэн байдлаар хэн нэгэнд секс обект гэж харагддагыг сана. Үг хэл үйлдлээ нягтал. Буруу сэдлийг бусдад бүү өг.
  4. САЙХАН СЭТГЭЛТЭЙ ГЭРЭЛ ЦАЦРАМ хүмүүс байдаг. Тийм хүмүүсээр хүрээлүүлсэн бол чи азтай нэгэн бөгөөд Муу хүмүүс ч гэсэн хаа сайгүй байдгыг сана.
  5. Өөрийнхөө асуудлыг өөрөө л шийд, Чиний асуудлыг хэн нэгэн шийдэж өгж байгаа бол чи том хүн болоогүй гэсэн үг.
  6. Comfort zone-соо хааяаа ч гэсэн гарж бай. Гэхдээ Үргэлж дээш түвшинд өөрийгөө аваачих сонголтыг сонгож бай
  7. Зөв дадал зуршлыг өөртөө бий болго. Энэ биеийн эзэн нь чи: өөрөө өөрийгөө битгий хуур. Өөртөө хатуу бай
  8. Нэг алдаагаа аль болох битгий хоёр давтаж бай.
  9. Сайн идэж унтаж бай. Ажил амралтаа сайн зохицуулж бай. Бухимдлаа зөв аргаар тайлж бай
  10. Тал талын мэдлэгтэй бай. Тал талын мэдлэгтэй хүмүүстэй уулзаж нөхөрлөж бай. It's fun .
  11. Өөдрөг сэтгэлгээтэй, амьдралын зорилготой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
  12. Гэр бүлдээ цаг гаргаж бай. Нэг мэдэхэд л ээж чин хөгширнө. Хамт хөгшир, гэр бүлийхэнтэйгээ сайн ярилцаж бай. Тэдний юу хүсэж байгааг мэдэж бай, дуртай зүйлсийг нь олж мэдээд хамт хийж бай.
  13. Мөнгөө хугацаагүй хадгаламжинд хийж бай. Чи хүссэн үедээ зарлага гаргах боловч нэмэлт хүүгийн орлого авна. Кредит карттай бол. Цалингаас гадна нэмэлт орлоготой бол эрэлхийл
  14. Өөрөө өөртэйгөө ярилцаж бай. Зөвхөн өөрөө өөртөө зориулж дуртай зүйлээ хийх цаг гаргаж бай. Массаж, хоол, аялал, Хайкинг, спорт, кофе байсан ч болно. 
  15. Шинэ хэл сур. Өөрийгөө ямар төрлийн аргаар шинэ зүйлийг сурдагаа олж мэд
  16. Багцаа зөв байршуул: Ном сонгохдоо нэг төрлөөр дагнахаа боль, Хоол сонгохдоо мэддэг хоолоо сонгож бай. 
  17. ИТГЭЛ гэдэг зүйл маш хүнд бөгөөд үнэ цэнэтэй байдаг юм шүү. Итгэлийг нь аль болох битгий алдаж байгаарай.
  18. Үг үйлдэл хоёроо аль болох нийлүүлж бай. Үйлдэл мөнгө хоёроо аль болох хянаж байгаарай
  19. Бизнест , үйлчилгээний салбарт ажиллаж байгаа цагт огт танихгүй хүнд яг л хамгийн дотны хүндээ үйлчилж байгаамшиг үйлчил тэр чамд итгэнэ, чамд үр ашиг авчирч өгнө. Харин танил болон хамаатнууд чин чамаас аль болох ашиг, танилын нүүр л хүснэ
  20. Ажил хүнийг голдоггүй
  21. Гол нь тууштай бай. Үргэлжлүүлээд л бай. Зөв суурьтайгаар хичээнгүй хөдөлмөрлө. Хөдөлмөр бол хамгийн шилдэг багш. эргээд харахад чи ямар нэгэн зүйл сурсан байх болно.
  22. Цаг хугацаа хамгийн шилдэг нь. Зүгээр л хугацаа өнгөрийх хүлээж бүх юм сайхан болно гэж хэлээд цааш яваад л бай. Цааш нь үргэлжлүүлээд хийгээд л бай. Яг одоо хамгийн жаргалтай байгаа ч үргэлж ийм байхгүй, ОДоо хамгийн зовлонтой байгаа ч энийг л даваад гарвал сайхан болно шүү
  23. Яг одоо үүнээс өөр сонголтгүй мэт харагдаж байвч, жаахан азнаад бодоод үзвэл өөрт сонголтууд үргэлж байдаг юм шүү. Зөв сонголт хийж байгаарай. Бусдад бурууг битгий өг.
  24. Чи ямар хүн болмоор байна. Тийм хүн нь л бай. Ямар хүн болмоор байгаагаа тодорхойлоод тэрнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй
  25. Бодсон бол хий, маш хурдан бодсоныгоо хэрэгжүүл. Do it Just do It Бага ярьж их хий гэхдээ хий хоосон их зүйл хийхгүй маш бүтээмжтэй ажилла. Цагийн менежменттэй ажилла. Судал, унш, системтэйгээр ойлго. Бусдаар өөрийн хүссэн зүйлийг хийлгэнэ гэдэг чи нэг том зүйлийг сурсан гэсэн үг 



Monday, April 13, 2015

Сайхан өдрийн нар хүртэл сайхан жаргадаг

ойрд бие лагшин тааруу байгааг эс тооцвол сэтгэл санаа харин ч өөдрөг өнгөрч байх шиг.

Миний блогт эзэнтэй пост тун ховор  ганц 2хон л бий. Тэдний тоог өнөөдөр нэмэмээр санагдав.

Баярлалаа
Баярлалаа гэдэг үгт бүгдийг багтаамаар санагдав.
Бахархал
Бардамнал
Бяр амтагдсан
Бахим гар
Бялдууч магтаал
Баярмаад дуртай тэр нэгэнд

Эрээ цээргүй ч
Элдэв маяггүй
Эрээвэр хураавар яриа үгүй
Энэ хүнд талархаж явсаныгаа гэнэт ойлгов


Sunday, March 15, 2015

Аз жаргал


Аз жаргал гэдэг адал явдалтай амьдрал, асар тансаг амьдрал, цэцэн мэргэнд дурлах, цэнгэл жаргалд тэмүүлэх, явдал огтоос бишшүүдээ.
Аз жаргал гэдэг орох оронтой оочих аягатай, тэврээд үнсэх хайртай хүнтэй, энгийн хэрэглээний зүйлсэээ ямар ч зовлонгүйгээр авч болох амьдрал юм шиг санагддаг. 

Saturday, March 14, 2015

өнөөдөр энэ шүлэг аманд байнга уншигдав

Яавал аав нь чам шиг
Жирийн цас будрахад
Гүн ухаантан мэт гайхширах вэ?
Яавал аав нь чам шиг
Жижигхэн алганыхаа ард
Бүгдээс нуугдаж чадах вэ?
Яавал аав нь чам шиг
Тогтоол усыг гутлаараа туучаад
Бороо… бороо гэж хөөрцөглөх вэ?
Яавал аав нь чам шиг
Толь мэт нуурын мандлыг заагаад
Тэнгэр… тэнгэр гэж нэрлэх вэ?
Яавал аав нь чам шиг
Чиний мэддэг үгээр
Яруу найраг мэт ярих вэ?

Брейгель...Тариачин Брейгель гэж алдаршсан их питер брейгель

The Blind Leading the Blind, 1559 
Сохрууд
адилхан хараагүй ч анх нөхдийнхөө хөтөч болохыг хүссэн тэнэг сохор хүний тухай библийн судрын дээрх ишлэл, домгоос сэдэвлэн “Сохрууд” хэмээх эл зургаа бүтээжээ. Брейгэлийн алдартай бүтээүүдийн жагсаалтыг тэргүүлдэг энэ зургийг туурвих үед түүний суу авъяас оргилодоо хүрсэн гэж үздэг. Хувь заяагаа зөнд нь орхиж, далдын хүчинд муйхраар итгэсэээр байгаа хүн төрөлхтний эмгэнэлт харалган байдлын тухай Кальвины сургаалыг Брейгель эх оронд нь хэцүү цаг ирсэн үед санаж сэдэн нийт хүн төрөлхтөнд хамаатуулан зуржээ. Энд дүрслэгдсэн  сохор эр хүн төрөлхтний сохролын бэлэг тэмдэг юм.
Дүрслэл: зураг дээр зургаан сохор хүн чанх урд нь ус дүүрэн жалга байгааг огт мэдэхгүй урагшилж байна. Жалга руу унаж буй сохрын харц тэнгэр лүү дараагынх нь харц үзэгчид рүү ширтэнэ. Гүн үзэн ядалт, жигшим инээмсэглэл нь түүний царайг айж цочирдом баг болгон хувиргасан байх агаад ийм царайг яаж ч зөвтгөөд өр өвдөж үл чадахаар.хамгийн  сүүлд яваа сохрын маанагдуу, мохоо амьтных шиг царайнаас бусдынх нь царай улам шунал тачаалтай, хорсол зэвүүцэлтэй болж оюуны  сохрол нть бие бялдрых нь гажуудлаас даван гарч царай төрхийг нь улам үзэшгүй муухай болгоно.
энд дүрслэгдсэн үйл явдал хэдий ахуйн сэдэвтэй, дүрслэгдсэн баатрууд аймшигт төрхтэй ч цаад дотоод агуулга, мөн чанар нь хүнлэг хорвоогын эмгэнэлт талыг илэрхийлжээ. Хүний мунхаглал түүнийг ёроолгүй гүн ангал руу хүргэдэг тухай том сэдэв энд хөндөгдсөнөөрөө зураг алдартай юм. Сохор нь сохроо дагуулж яваа болхоор жалга руу унана, төгсгөл гарцаагүй ирэх билээ.
 Брейгэлийн уран бүтээлийн эхэн үед ёгт сэдэв , далд утга зонхилдог байсан нь  түүний шүтээн Иероним Босхын нөлөө. Босхыг дуурайж цөөнгүй бүтээл туурвисны  нэг нь  “Нидерландын зүйр үг” хэмэээх 1559 Онд бүтээсэн бүтээл нь юм. Баялаг утга агуулга , билэг тэмдэг, ёгт утгаар дүүрэн  энэ зурагт 110 гаруй зүйр үг багтаасан гэж үздэг.
Зургийг бүтэц ерөнхий  хэв маяг нь олон дүрүүдтэй бүгд ёгт утга агуулагдаж байгаа зэрэг нь Босхын алдарт  “ертөнцийн аз жаргалын цэцэрлэг” бүтээлийг санагдуулдаг.
Нидерландын зүйр үг (1559 он, Берлиний музей)
зургийн дүр , үйл явдал бүхэнд тайлбар хийнэ гэвэл нилээн хугацаа хөдөлмөр хэрэгтэй болно. Товчхондоо “тэнэгүүдийн ертөнц”-г онч мэргэн үгсээс санаа авж хошин ёгт байдлаар дүрслэхдээ билэгдэл, битүү утга санааг өргөнөөр ашигласан. Тэнэг хүмүүс амьдардаг нэг тийм сэдвийг 1494 онд хэвлүүлсэн  “тэнэгүүдийн хөлөг”  хэмээх бестсэллэр  элэглэлээрээ Себистян Брант олны хүртээл болгосон бөгөөд Франс Хогенберг зэрэг сийлбэрчид ч энэ сэдвээр бүтээл туурвих дуртай байжээ. Хогенбергийн 

“ЦЭНХЭР НӨМРӨГ” хэмээх бүтээл Брейгельд энэ зургаа зурах сэдэл төрүүлсэн гэж үздэг.
*Тэнэгүүдийн ертөнц гэдгийг юун түрүүн хаанаас харж мэдэж болох вэ ? Христийн шашны урлагт загалмай хэлбэрээр ороосон бөмбөрцөг дэлхийгээр илэрхийлдэг. Загалмай ямагт дээшээ харсан байх ёстой , зургийн баруун доод хэсэгт нэгэн эрийн барьж байгаа шиг. Хэрвээ доошоо харсан бол толгой нь уруугаа харсан дэлхийг илэрхийлнэ. Бөмбөрцөг энд буруу байрлалтай байгаа нь тосгон тэр чигээрээ тэнэгүүдээр дүүрсэн гэсэн санааг илэрхийлжээ
*Цэнхэр нөмрөг
“Тэр эмэгтэй нөхрөө цэнхэр нөмрөгөөр бүтээдэг” гэсэн хэллэг баруунд их алдартай байв. Энэ нь нөхрөө араар нь тавьдаг гэсэн утгатай  хэлц. Тэр цагт цэнхэр өнгийг хууран мэхлэлтийн тэмдэг гэж ойлгодог байсан бөгөөд энэ зураг Хогенбергийн “цэнхэр нөмрөг”-тэй төстэй боловч илүү амьд , хошин өнгө аястай дүрсэлжээ. Таяг тулсан хөгшин нөхөр нь залуухан өндөр бие хаа сайтай эхнэр нь юу хийж суугааг мэдсэн шинжгүй сууна. Завхай эхнэртэй цэнхэр нөмрөгтэй хөөрхий эрийг 2 хүүхэн харан хов ярих бөгөөд түүний цаана гахайгаа сарнайгаар хооллож буй хүн өөр нэгний тэнэглэлийг харан гайхна. Энэ мэт дүрслэлүүд нь тус тусад нь аваад үзэхэд тус тусдаа бүтээл юм шиг боловч хоорондоо уялдаа холбоотойгоор өрнөнө. Эл зурагт дүрслэгдсэн зарим дүрүүд, тухайлбал тэнгэрийн хаяанд баруун дээр сохрууд  сохруудаа хөтөлсөн  дүрслэл дээр өгүүлсэн  “сохрууд” хэмээх зургых нь сэдэл болсон юм
.
Тариачин айлын хурим (1568 он)
Дүүрсэн усан тэнэгүүдийг дүрслэхдээ хэн ч брейгелээс илүү гараагүй гэдэг. Тухайлбал тоосгон хана мөргөх ямар ч утгагүйг хэн ч мэднэ. Тэгсэн ч түүнийг оролдож үзэх тэнэг ямар байхыг зураач таашаалтайяа дүрсэлжээ. Унтлагын хувцсан дээрээ  хуяг өмсөж, гартаа сэлэм барьсан эрийн хувцас нь тийм ч дайчин биш. Өрөөсөн хөлдөө л гутал углаж , шилбэ нь боолттой байх  нь тэрбээр өмнө нь  өөр нэг тэнэг явдалд орооцолдсон биеэ гэмтээснийг  харуулна.
Гэтэл тэнд  нэг нөхөр газар асгарсан бантангаа буцааж хийхээр оролдож байна. “Асгарсан сүүний араас уйлах хэрэггүй” хэмээх хэлц үгийг энд иш татжээ. Хөдөөгийн орчин ахуй учраас сүү , талх тэргүүтэй эгэл ахуйлаг зүйлс ихээр дүрслэгдсэн байдаг. “Хооронд нь хүргэж чаддаггүй”  хэмээх хэлцийг анх  “ тэр нэг талхнаас нөгөө талхтай залгаж чадахгүй”  гэж ярьдаг байв. Энэ хэлцэд ямар ч хошин юм уу онч утга байхгүй боловч зураач үүнийг харахад инээдтэй хошигнол болгон хувиргаж чаджээ. Энэ тариачин  эр ердөө нэг талхнаас нөгөөд хүрч чадахгүй тэнэг ажээ. Энэ мэт ардын зүйр үг хэлцүүдээс санаа авч хүн төрөлхтөний  тэнэглэлүүдийг шоолон эгдүүцсэн зураг он цаг өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдсээр л байна


Тариачдын бүжиг (1568 он)
Хувь хүний тухайд тун ч чөлөөт сэтгэхүйтэй амьдраоаас  тасархай, өвөрмөц тасархай өвөрмөц үзэл баримтлалтай байснас гүн ухаантан,с этгэгч байсан гэж зарим судлаачид үздэг.  Зарим нь италийн сэргэн мандалтын үеийн  амьдралыг бахдах , бишрэх үзлийн эсрэг хүн , ертөнцийн эмгэнэлт сөргөлдөөний онолыг бий болгосон гэж нотлон буруушаах нь ч бий
(хахах энэ өгүүлбэр их сонирхолтой эхлээд сөргөлдөөний онолыг байдаг хэмээн нотолж дараа нь үүнийг бий болгосон хэмээн энэ зураачыг буруушаасан байх нь буруушаасан хаха, ганцаараа инээх гэж хаха)
энэ нь тэр “Сохрууд” хэмээх зураг дээр тод томруун илрэнэ.

Вавилоны цамхаг (1563 он)
Ямартай ч энэ  хүн , хүн төрөлхтний  түүхэнд цөөн төрсөн чөлөөт сэтгэлгээ бүхий оюуны хувьсгалчдын нэг түүнийг Умардын сэргэн мандалтын үеийн том төлөөлөгчдийн нэг хэмээн үздэг шалтгаан нь бизээ.
Тэрээр байгалаар дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлж, байгалын тодорхой үзэгдлүүд биш чухамдаа мөнхийн хөдөлгөөнд буй байгаль, түүний дүнд хүмүүний эзэлж буй байр суурийг гаргахыг эрмэлзэж байв.
Цасан дундах анчин (1565 он)
Нэг талаас газарзүйн аугаа нээлтүүдийн нөлөө учраас хорвоо дэлхийн тухайн хүний
мэдлэгийн хүрээ өргөжиж байгаагаар тайлбарлаж болно. Нөгөө талаас хүн гэгч байгалийн сүр хүчний дэргэд өчүүхэн болохыг тодотгосон байгалийн гоо сайхан сүр хүчний тухай цоо шинэ үзэл баримтлал байсан юм

Sunday, March 8, 2015

Яг одоо /5/

нэвсийтэл цас
цэвцийсэн хуримын даашинз
цас хайлав

Гуагчин хашгирах
Гуаглан хэрэлдэх
сүрэг сүрэглэлээ гэж....

Голын урсгал
Горхины эхэнд
Алчуураа урсгачихаж билээ

Үслэг тоор
Үнэг тэргүүтэй дах
Зөөлөн

/хэдэн мөр холбосныхоо дараа би хэд хэд уншдаг. сэтгэлд минь нийцэж байна уу үгүй юу гэж.....засвар ер нь хийгээд байддаггүй. Үүнд дурсамж хадгалагджуу гэж эргэлздэг.
тэгээд хамгийн сүүлд нь нилээд хэдэн жил өнгөрснийхөө дараа энэ мөртүүдээ уншаад өөрийгөө ямар гэнэн түүхий байсныгаа санан дурсагдээ гэж бодоод постолдог/




тойрог

би цагираг тоглох дуртай охин байсан
 улаан ногоо цагирагийг 

унагалгүй тогтоон эргэлдүүлж
урагш хойш гүйж
тоглох дуртай охин байсан
явуут дундаа л нэг хөлөөрөө ороон эргүүлж
яриан дундаа л хоёр гартаа хураан эргүүлж

гүйж байхдаа л уулсыг төөлж
үүлсийг тоолж, дуу аялж
гүнзгий нүхэн дээгүүр харайж
тоглох дуртай байсан

нэг газраас нөгөө рүү алхаж биш гүйж хүрдэг
нэрлэж боломгүй юм бүхэн нэр өгдөг
оддоос, тодыг нь өөртөө зүсилчихсэн
моддоос, өндрийг нь өөртөө өмчилчихсэн
шувуутай ярьдаг, мууртай  уралддаг
нохойтой ширтэлцдэг
шулуун үстэй , онигор нүдтэй
халуун зүрхтэй охин байсан
бэлхүүсэнд эргэлдэх арван цагирагыг хэрэв унагавал
би өөртөө унтахгүйдээ гэж өөртөө андгайлдаг
тэр охиноос өнөөдөр юу үлдсэнийг харах гэж
тэр л үеийн , тэр толийг өдөржин ширтэв
АЙ, уйтгар дүүрэн нүдийг минь тойроод
он жилийн цагираг  л үлдэж дээ
Уртаар шүүрс алдтал, гэнэт
ус шиг шингэж дуу ард цацарлаа
-ээж ээ надад цагираг аваад өгөөч
Л.Өлзийтөгс "Толинд туссан будда" 84-р тал "ТОЙРОГ" 

Tuesday, February 24, 2015

Яг одоо 4


Хүн гэдэг их сонин шүү. Хүний хүсэл шунал, хамаарал гэдэг зүйлс тун сонин....Амьдрах хүсэлгүй атлааа үхлийг хүсэхгүй тэр мэдрэмж хайрыг хүсэх атлааа хайртай хүнээ алдах мэдрэмж

өөөртөө томоо хана босгочихооод тэр ханыг нурааах хүнийг хүлэээх....
Өөртөө томоо зорилт тавьчихааад зааа биелүүлнээ гээд сууух.....
Хүн болж төрнө бусад хүмүүс шиг энгийн байх...үнэндэээ би яг л бусад хүн шиг болж байна...үзэл бодол минь явцуу болж харах сэтгэх үйлдэл минь хавчигдмал болжээ...Эгээ л бусад шиг алхаж идэж инэээж бусдааас өөр байх шаардлага алга бусад шиг байх нь илүү амар ч юм шиг....
Хүсэл минь унтрах мэт магадгүй ирэх ёстой байсан зүйлийг тэгтлээ их хойшлуулчихсан байсан учраас болох юм болдгоороо болж буй мэт
Мөрөөдөл хүсэл тэмүүлэл абстракт зүйлс үгүй болж улам материалист шинж давамгайлах жишээний. Ашиг хонжоо
үнэндэээ өөөрийгөө бодохоо больж
Би юунд дуртай юуг хүсэж байгаадааа ЭРГЭЛЗЭЖ эхлэх
хуучны бүхэн тодрон гарч ирээд байна ууу хуучны би алга болоод байна гэдгийг ялгахаа болилоо.....
Эгэл жирийн хүн шиг болж этгээд сонин зүйлсэд дурлахаан больж нэгэн хэвийн хэмнэлд ээнэгшин дасаж элдэв бусын зүйлсэд шунан дурлахаа больжэээ....

Ярих нь улам багасаж хөндлөнгийн ажиглагчын үүргийг гүйцэтгэх болж....
Аар саархан зүйлсэд бухимдахаан больж шалдар булдар хэрүүлэээс залхаж


Хэн чанг орилж байгаа нь мундаг биш хэн хамгийн зэвүүн сэтгэж эрээвэр хураавар хор хутгаж байгааг ажигладаг болчихжэээ....

Нас залуу ч арай л эрт буурь суух шинжтэй.... Өөрийгөө хайхааан больж өрөөл бусдыг ажиглаж үнэндээ тэмүүлэл үгүй амьдарч байгаагаа өдөр тутам ажиглах бөгөөөд
Зугаа цэнгэлээс таашаал авахаа больж эхэлж байна.



Хийж бүтээхийн гарааас гар оюунааас ундрах үгсийг урлаж амьдармаар санагдавч санаанд ер буухгүй агааад одоогын би дараагын би-н талаар бодох сөхөөгүй

Гэнэт л амьдармааар бүр гайхалтай эрч хүч орох хийгэээд тэрхэн дорооо унтрах бөгөөөд эрс шийдвэр огтоос байхгүйн дэээр бүлээн цог шиг нэгэн хэмэээр асна...Тогтмол хурд амжилтыг олдог ч үнэндэээ урсгал жигд байх тусмаа уйтгартай санагдана....

тэглээ гэээд өөөрчлөлтөд огтооос дургүй агааад өөрчлөлтөд хэт мэдрэмтгий хандана....

Цаг хугацаа өнгөрөх тусам бүгд өөрчлөгдөх авч би яагаад өөрчлөгдөхгүй байгааад тун их гайхна.....Цагийн урсгалд өөрөө өөрөөрөө үлдэж байгаагаа аз гэж бодох хэрэгтэй юу эсвэл өсөж дэвжихгүй учрааас өөрчлөгдөхгүй байна уу гэдэгтээ эргэлзэж эхлэнэ...
Гоо сайхан гооо зүйн таашаал өдөр ирэх тусам өөрчлөгдөх хэдий ч хуучинсаг  хүн бололтой би....
Хэзээ нэгэн цагт гэрэлтдэг хүн гэж тодорхойлуулж байсан бол одоо сүүмийх гэрэлний туяа шиг л өөрийгөөө санах аж...Тэглээ гэээд сэтгэлээр унахгүй бөгөөөд хэзээ нэгэн цагт гэрэлтэнэ гэдэгтэй итгэдэг ч юмуу хэзээ ч гэрэлтэхгүй байсан ч шаналахгүй ч юм уу....Хөг эгшиггүй амьдралдааа дасаааад хөвөрсөөөр байгаа өдрүүдийг хэвэнд нь үлдээхийг хүссэн юм шиг. 



Шунал байхгүй. надаас мундаг хувцастайд, утастайд, эд хөрөнгөтэйд, бэлзэгтэйд хэзээ ч атаархаж явсангүй....Ямар хүнд би атаархдаг юм бол?

Сайхан аавтайд сайхан ээжтэйд сайхан гэр бүлтэйд, сайхан авьяастайд, сайхан чанартайд, зөв хүмүүжил зөөлөн инээмсэглэлд...Хийж бүтээх гэсэн эрмэлзэлд хийж чадаж байгаа зоригт нь,,,Хэнээс ч илүү бүтээлч занд нь , хэнээс ч дутахгүй өөрийгөө илэрхийлж байгаа үзэл бодолд нь. хэнтэй ч дутахгүй ярих мэдлэгтэйд нь...гаргаж байгаа бүтээлд нь гаргахыг эрмэлзэж байгааа сэтгэлд атаархдаг байсан....
......Гэтэл амьдрах тусам энэ бүхэн замбараагүй болж байгааад нас ахихын хэрэээр материааллаг зүйлс намайг тодорхойлж байгаад...тэгтлээ их хүсдэг атлаа зэвэрч байгааагааа ямар ч тэмцэлгүй зөвшөөрч сууугааааа санагдах болж 
хэн нэгэнд өөрийгөөө ойлгуулахыг хүсэх мөртлөө хэзээ ч учирлаж тайлбарлаж байгаагүй мэт санагдлаа...үнэндэээ энэ блогт сараачиж л суугаа юмдааа.....

Monday, February 16, 2015

Споооорт


хха хаааяаа их сонин шүү...Намайг NBA-н эхний тоглолтыг үзээ гээд ажлын хуваарь өдөр тавигдаж билээ...Бас Nba All star үзээ гэд дахиад хуваарь өдөр тавигдсан байх жишээний.

Saturday, February 7, 2015

Ардчилал яг л автобусанд суухтай адил


Автобусаар бид бүгд л зорчдог . Билет  авч сууна.  Татвар төлнө. Би мөнгө төлсөн атлаа. Зарим нэг нь зогсоогоороо зарим нэг нь суудалтай. Бүгд л мөнгө төлсөн атлаа зарим нь тухлаг байдлаар  хүрсэн газраа зориж байхад зарим нэг нь тухгүй. 
Өндөр настан, хүүхэд, оюутан, хөл хүнд хүүхэдтэй эхчүүд арай илүү боломжтой. Боломжийг биднээс шаардана. Гүрийж гүрдийж суудал тавиж өгөөгүй хүмүүсийг тэд жигшин зэвүүцэж харна. Суудал тавиж өгөгсдөд худлаа ч гэсэн наалинхаатна.
Татвар төлсөн мөртлөө зарим нэг нь авхаалжтайгаар суудал бараадана, эцэж ядарж байгаа нэгнийг өрөвдөх нэгэн гарахгүй бүгд л сууж ая тухтай зорисон замыг хороох гэж мэрийнэ. Чадвал суу чадахгүй бол хохино л болно.  Зүгээр л мөрөөрөө явж бас болохгүй чамайг шахна, түлхэнэ, онхолдоо хүрвэл унана, царайлаг залуус, сайхан хүүхэн харагдана,мөнгөгүй бол хараалгуулна.
Роок нөхөр орж ирвэл хамаг бүгдэээр алмайрна. Хэт ганган байвал хээнцэр нэгэн гэж жичлүүлнэ. Ядуу буурай харагдвал мөнгөгүй нэгэн гэж дээрэлхүүлнэ. Ном уншиж явбал хэнээ нөхөр, нам яриж суувал улстөржсөн увиагүй нөхөр , хэнэггүй нэгэн болвол хэтэвчтэй мөнгөө алдана. Зүгээр л явж болдоггүй зүггүй тэр автобус яг л ардчилал шиг.  Зохиолын дуу танхимаар нэг дуугарна. Ганцаар орилоод нэмэргүй бүгд тэр дууг сонсож буй. Энэ нөгөө ардчилал. Хэн хүчтэй нь дуу тавина. Хүчгүй бол дургүй ч сонс дургүй ч дага
 Суух автобусаа зөв сонгоогүй бол хүрэх газраа удаж л хүрнэ. Зөв сонголт хүртэл автобус дээр илрэх гэж.
 Монголдоо үйлдвэрлэсэн автобусын тоо цөөн харагдаж. Тухалж суугаа тээвэр минь тус тусын гадаад орноос тусламжаар дамжиж ирсэн байх жишээний. Билетний мөнгөгүй хүнд үйлчилдэггүй дүрэм тусламж нэртэй бараанд ч үйлчилмээргүй байлтай. Үнэгүй зүйл байдаггүй мөртлөө ардчилал биднээс тусламж нэртэй автобусны хариуд тусгаар улсаас юу нэхэхийг бид мэдэхгүй.

Ардчилал яг л автобусанд зорчихтой адил юм.


Monday, January 12, 2015

хөгжим сонсож сууснааааа

шоколадтай сүүү ууж сууснаа гэнэт инээдтэй бодол орж ирлээ...
10 жилд байхад чиний үхтлээ араас нь гүйдэг байсан охин чин одоо их сургуулиа төгсөөд хүүхэдтэй нөхөртэй болчихсон байна. Гэтэл чи тэгтлэээ үнэд ордог байсан чи гон бие хэвээрээ л байгаа байхдаа гэж

Friday, January 2, 2015

Кафка "Хувирал"

Зиак оны эхний пост арай л deep зүйлээр эхэлж байнадаа.
Бодохнэээ хүн хайртай зүйлсээ халамжлах гэж хичээх нь нөгөө хүнийгээ улам сул дорой болгодог юм болов уу?
Грегор бол угтаа хариуцлагаа ухамсарласан мундаг дүр мөртлөө...түүнийг үхэхэд нь гэр бүлийх нь эрх чөлөөг мэдэрч, түүний хувирал нь угтаа тэр хүнд бус гэр бүлийнх нь хувирал байсан юм шиг санагдана.
Мөн аливаа хувиралд дотны болон гадны хүмүүсийн харилцан үйлчлэл хэрхэн харагддаг нь 3 өрөө хөлслөгч болон гэрийн үйлчлэгчээр илрэх шиг.....(Дотны хүндээ хэлж чадамгүй гунигааа танихгүй нэгэнд хэлэх нь амар байдаг шиг. Намайг мэдэх нэгэндээ өөрийгөө ойлгуулах гэж зовснооос огт танихгүй этгээдэд үл ойлгогдох байдлаар үлдэх нь таатай шиг)
Грета ахыгаа ойлгож, халамжилж, хайрлаж байгаа мэт боловч төгсгөл хэсэгт хамгийн хүнд шийдвэрийг яаж хэлж зүрхэлвээээ....

ингээд бодохооор хувирал миний дотор ч надаас хамааралтай зүйлсэд ч бас нөлөөлдөг болох  нь харагдаж байна. Бас эвлэхгүй байгаа зүйлийн араас зүтгэж байснаас хэсэг амсхийх хугацаанд , өөрийгөө чөлөөлөх хугацаанд хүмүүс хэрхэн хүчирхэгждэгэв....

Хүн байх нь хариуцлага гэдэг зүйлээс түүнийгээ ухамсарлахааас шууд хамаардаг юм болов уу?
Хэн нэгний хувьд чухал нэгэн байх чухал бус нэгэн байгдах нь алга урвуулхын хооронд хэврэг юм болов уу?
Хайртай хүнээ алдах нь эргээд заавал амьдрах хүслийг төрүүлдэг юм болов уу?
Бас грегор шавьж болсон нь хүн шиг том хэрэг үү эсвэл дундаж уу бүр жижигхэн үү? энэ номны туршид үүнд эргэлзэв
Миний үхэл хэн нэгнийг эрх чөлөөтэй болгохуйц тийм уйтай биш байгаасаа
Идэх хэрэгтэй. Амт гэдэг таашаалгүйгэээр хүн гэгдэх хэцүү юм. Амттай хоол идэх хэрэгтэйн байна
Хүн гэдэг төрөлтөд л зураг, дурсамж, хөг аялгуу гэгдэх зүйлс нандин санагдаж ойлгодог байх....тэгхэээр эдгээр таашаалыг авдаггүй хүмүүсийг хүн гэх хэцүү л юм....Би тэр дурсамжыг бүтээж байдаг гэхэээр тэр нь дурсамж бичвэр зургааар сангалзаж өв болдог ч юмууу......
Энэ зохиол их сонин юм...хэтэрхий өрөвдөлтэй санагдлааа...өрөвдөөд л үхсэнд нь бүр шаналах  шиг.....Мэдэхгүй юм дахиад уншдаг ч юмуу гэж бодож сууна...яагаад гэвэл энэ номыг экзистенциализм-тай холбож дахиад review хиймээр санагдав даанч миний экзистенциализм-н мэдлэг одоохондоо дутуу дулимаг байгаалдаа. Энэ ч гэсэн энэ жилийн challenge-Д орноо ^_^

Sunday, December 28, 2014

Бүтээв...ур хийц муутай,,,хэт их хэлбэр хэлбэлзэл гэгэлзэл тээнгэлзэл агуулсан

Нулимс бүхнийг дусал гэвэл
Дусал солонгыгбүтээдгийг саная
Нуусан гуниг болгоныг бүтээл гэвэл
Бүтээл бүгдийг шаналал гэж саная 
-
2014-12-29-нд http://www.zefrank.com/ сайтад зурав. Сараачив гэвэл илүү онох байх

Мод
Моно

Миний зүрх
Минйи тархи 2
байнга зөрчилддөг
Зөрчилдөөний золиос нь
Мэдрэмжээр илэрч
Мэдрэлээр минь нааддаг

Sunday, December 21, 2014

18 most powerful quotes

  1. “Forgive others, not because they deserve forgiveness, but because you deserve peace.” – Jonathan Lockwood Huie
  2. “When the whole world is silent, even one voice becomes powerful.” – Malala Yousafzai
  3. “Life is really simple, but we insist on making it complicated.” – Confucius
  4. “Most people do not listen with the intent to understand. Most people listen with the intent to reply.” – Stephen R. Covey
  5. “The world as we have created it is a process of our thinking. It cannot be changed without changing our thinking.” – Albert Einstein
  6. “The reason why we struggle with insecurity is because we compare our behind the scenes with everyone else’s highlight reel.” – Steven Furtick
  7. “Education is the most powerful weapon which you can use to change the world.” – Nelson Mandela
  8. “We judge ourselves by our intentions. And others by their actions.” – Stephen R. Covey
  9. “If you don’t like something, change it. If you can’t change it, change the way you think about it.” – Mary Engelbreit
  10. “We choose to go to the moon and do these other things, not because they are easy, but because they are hard.” – John Fitzgerald Kennedy
  11. “Success is stumbling from failure to failure with no loss of enthusiasm.” – Winston Churchill
  12. “The time you enjoy wasting is not wasted time.” – Unknown
  13. “Whether you think you can, or you think you can’t — either way you’re right.” – Henry Ford
  14. “Challenges is what makes life interesting and overcoming them is what makes life meaningful.” – Joshua J. Marine
  15. “I don’t count my sit-ups. I only start counting when it starts hurting. That is when I start counting, because then it really counts. That’s what makes you a champion.” – Muhammad Ali
  16. “True success is overcoming the fear of being unsuccessful.” – Paul Sweeney
  17. “Never give up on what you really want to do. The person with big dreams is more powerful than the one with all the facts.” – H. Jackson Brown, Jr.
  18. “Be yourself. Everyone else is already taken.” – Oscar Wilde

Thursday, December 11, 2014

Every teardrop is waterfall

Цээжин дээр дараастай энэ л чулууг авчихвал Цэв цэнхэр өнгөтэй нулимс шиг булаг ундарна. Цэв цэнхэр өнгөтэй нулимс шиг булаг ундарсаар Цэв цэнхэр далайд хорвоо ертөнц живчихнэ. Цээжин дээр дараастай энэ л чулууг авахгүй ээ.

Monday, December 1, 2014

Writer's blog

Угтаан бол төсөөллийн найзархуу зүйл байхгүй лдээ. Гол зурагны санаа нь таалагдсан хэрэг
Өөрөө өөртөөгэйн ярилцаж дотоод бодрол хийхээн болиод уджэээ...Тэр утгаараа миний блогт чанаргүй пост олширч.
Одоо зөвхөн өөрт төрөх элэрсэн баларсан эрээд ч 

олдохгүй өөрийгөө хайсан бодролыг бичдэг болчихож.

Monday, November 17, 2014

Яг одоо

http://www.youtube.com/watch?v=LGs_vGt0MY8&feature=youtu.be

Бодол хөвөрсөөр
Бодлын гүнд өөрийгөө булшилсаар
Өөртөө итгэх итгэлээ
Өрөөлийн харцанд нухчуулсаар
Би ядарч байна
Энэ бүх зүйлээс,
Энэ бүх зүйлээс өөрийгөө авч гархаас
Өөрөө өөрөөрөө үлдэхээс
Өөрчлөлт үгүй
Өсөлт дэвшилтээс
Айдсаас бас атаархлаас
Өндрөөр намайг үнэлэхээс
Өөрөөс нь мундаг гэж бодсон  харцнаас
Өөрөөс нь муу гэж харсан харцнаас
Үнэлэмжээс бас
Үнэрхүүлхээс
Үнэндээ би залхаж байна
Үзэл бодлоо илэрхийлэхээс
Үзэл бодлоо хурцалхаас
Заавал нэг нийцэл
Заавал нэг зөвшилцөл
Тоогдох бас тоогдохгүйд
Чамлах ба чамлагдахаас
Муу бас сайнд
өөртөөгэй зөрчилдөж ядаж байхад
өрөөлд бас өөрийгөө ойлгуулхаас
Үнэндээ л би залхаж байна