Showing posts with label бодрол. Show all posts
Showing posts with label бодрол. Show all posts

Sunday, March 15, 2015

Аз жаргал


Аз жаргал гэдэг адал явдалтай амьдрал, асар тансаг амьдрал, цэцэн мэргэнд дурлах, цэнгэл жаргалд тэмүүлэх, явдал огтоос бишшүүдээ.
Аз жаргал гэдэг орох оронтой оочих аягатай, тэврээд үнсэх хайртай хүнтэй, энгийн хэрэглээний зүйлсэээ ямар ч зовлонгүйгээр авч болох амьдрал юм шиг санагддаг. 

Sunday, March 8, 2015

Яг одоо /5/

нэвсийтэл цас
цэвцийсэн хуримын даашинз
цас хайлав

Гуагчин хашгирах
Гуаглан хэрэлдэх
сүрэг сүрэглэлээ гэж....

Голын урсгал
Горхины эхэнд
Алчуураа урсгачихаж билээ

Үслэг тоор
Үнэг тэргүүтэй дах
Зөөлөн

/хэдэн мөр холбосныхоо дараа би хэд хэд уншдаг. сэтгэлд минь нийцэж байна уу үгүй юу гэж.....засвар ер нь хийгээд байддаггүй. Үүнд дурсамж хадгалагджуу гэж эргэлздэг.
тэгээд хамгийн сүүлд нь нилээд хэдэн жил өнгөрснийхөө дараа энэ мөртүүдээ уншаад өөрийгөө ямар гэнэн түүхий байсныгаа санан дурсагдээ гэж бодоод постолдог/




Friday, January 2, 2015

Кафка "Хувирал"

Зиак оны эхний пост арай л deep зүйлээр эхэлж байнадаа.
Бодохнэээ хүн хайртай зүйлсээ халамжлах гэж хичээх нь нөгөө хүнийгээ улам сул дорой болгодог юм болов уу?
Грегор бол угтаа хариуцлагаа ухамсарласан мундаг дүр мөртлөө...түүнийг үхэхэд нь гэр бүлийх нь эрх чөлөөг мэдэрч, түүний хувирал нь угтаа тэр хүнд бус гэр бүлийнх нь хувирал байсан юм шиг санагдана.
Мөн аливаа хувиралд дотны болон гадны хүмүүсийн харилцан үйлчлэл хэрхэн харагддаг нь 3 өрөө хөлслөгч болон гэрийн үйлчлэгчээр илрэх шиг.....(Дотны хүндээ хэлж чадамгүй гунигааа танихгүй нэгэнд хэлэх нь амар байдаг шиг. Намайг мэдэх нэгэндээ өөрийгөө ойлгуулах гэж зовснооос огт танихгүй этгээдэд үл ойлгогдох байдлаар үлдэх нь таатай шиг)
Грета ахыгаа ойлгож, халамжилж, хайрлаж байгаа мэт боловч төгсгөл хэсэгт хамгийн хүнд шийдвэрийг яаж хэлж зүрхэлвээээ....

ингээд бодохооор хувирал миний дотор ч надаас хамааралтай зүйлсэд ч бас нөлөөлдөг болох  нь харагдаж байна. Бас эвлэхгүй байгаа зүйлийн араас зүтгэж байснаас хэсэг амсхийх хугацаанд , өөрийгөө чөлөөлөх хугацаанд хүмүүс хэрхэн хүчирхэгждэгэв....

Хүн байх нь хариуцлага гэдэг зүйлээс түүнийгээ ухамсарлахааас шууд хамаардаг юм болов уу?
Хэн нэгний хувьд чухал нэгэн байх чухал бус нэгэн байгдах нь алга урвуулхын хооронд хэврэг юм болов уу?
Хайртай хүнээ алдах нь эргээд заавал амьдрах хүслийг төрүүлдэг юм болов уу?
Бас грегор шавьж болсон нь хүн шиг том хэрэг үү эсвэл дундаж уу бүр жижигхэн үү? энэ номны туршид үүнд эргэлзэв
Миний үхэл хэн нэгнийг эрх чөлөөтэй болгохуйц тийм уйтай биш байгаасаа
Идэх хэрэгтэй. Амт гэдэг таашаалгүйгэээр хүн гэгдэх хэцүү юм. Амттай хоол идэх хэрэгтэйн байна
Хүн гэдэг төрөлтөд л зураг, дурсамж, хөг аялгуу гэгдэх зүйлс нандин санагдаж ойлгодог байх....тэгхэээр эдгээр таашаалыг авдаггүй хүмүүсийг хүн гэх хэцүү л юм....Би тэр дурсамжыг бүтээж байдаг гэхэээр тэр нь дурсамж бичвэр зургааар сангалзаж өв болдог ч юмууу......
Энэ зохиол их сонин юм...хэтэрхий өрөвдөлтэй санагдлааа...өрөвдөөд л үхсэнд нь бүр шаналах  шиг.....Мэдэхгүй юм дахиад уншдаг ч юмуу гэж бодож сууна...яагаад гэвэл энэ номыг экзистенциализм-тай холбож дахиад review хиймээр санагдав даанч миний экзистенциализм-н мэдлэг одоохондоо дутуу дулимаг байгаалдаа. Энэ ч гэсэн энэ жилийн challenge-Д орноо ^_^

Tuesday, October 21, 2014

нэгэн асуулгын үр дүн


уучлалт гэж юу юм бол. Уучлаарай гэдэг үгийн утга нь юу юм бол. Энэ яг хайр гэж юу вэ гэдэг шиг Тэнцүү гэдгийг ойролцоо утгатай үг нь ижил гэдэг шиг. 
....
....
хайртай гэдгээ яаж батлах уу?
....энэ бүхэнд утга юу байнаа....хайртай хүндээ л хүн гомддог болхоос хавь ойрын аливаа асуудалд тэгтлээ уурлаж гомддог хүн бий болов уу
.....шууд очиод уулзаач гэхийн уулзалдахгүй , тааралдахгүй байгаа хүнийг чин яах ч хэрэгтэйн....уучлалт гуйгаач гэхийн утсаа авахгүй, хариу бичихгүй байгаа хүнийг.....
миний үнэ цэнэтэй хүн намайг тоохгүй байхад, миний сайн найз намайг уучлахгүй байхад мянган танил байгаад ямар нэмэртэй юм. 
....
мянга уучлалт гуйгаад яах юмбэ........
......
ингэж бодох бүрт хааяаа тэдний гаргадаг хайнга үйлдлийг би яагаад гаргаж болохгүй гэж гэсэн бодол төрдөг. 
би яагаад заавал өөрөө гүйх хэрэгтэй гэж би яагаад санаачлах хэрэгтэй гэж....намайг ойлгы гэж хичээхгүй байгаа хүнд өөрийгөө ойлгуулах гэж хичээх хэрэгтэй гэж. Энэ л найз байсан юмууу? тэр олон гайхалтайй мөчүүд тэр олон дурсамжуууд ингээд ФҮҮҮ гэж үлээхэд хийсчихээр хэврэг байсан хэрэг үү? 
Итгэх тусам хэт их найдлага, хэт их хүлээлт, хэт их хариуцлага нэмэгддэг.....Итгэлийг чин дааж чадаагүй миний буруу ч гэсэн намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрч чадахгүй бол найз минь гэхээсээ ичих ч хэрэгтэйн билүүү.......
надгүйгээр сайхан л байгаан байлгүй....намайг үгүйлэн санахчгүй байгаан байлгүй......Ойлголцол алга.....огтлолцол ч алга....харилцаа ч алга....хий хоосон мэдрэмж. худал холбоо л байсым шиг..... Би одоо үргэлжлүүлэн уучлалт гуйх уу, ингээд цэг тавих уу л гэж бодож сууна,,,бодлоо бичиж сууна...эмх цэгцгүй санааширч сууна.....
Тэгтлээ их ганцаардахад чи хаана байсан юм,,,,,тэгтлээ их үгүйлж байхад чи хаана байсан юм. 
энэ мэдрэмжийг ч гэсэн Оюука мэдэрч байсан болов уу? Сэтгэл рүү нь нэг шагайж үзэхсэн...Бодол руу нь нэг өнгийж үзэхсэн... 

эрт нэгэн цагт би бардамаар УУЧЛААРАЙ гэж үг хэлж байгаа бол уучлалт гуйх хэрэг битгий гарга гэж хэнд ч билээ хэлж байж билээ. 
.....
харамсаж байгааг гэдгээ яаж илэрхийлэх үү? 
хараал идэг бүгдийг нь хараал идэг, надад хэн ч хэрэггүй, бүгд зайлцгаа.....яадын хараал хэлсэн ч яадын.....

Thursday, September 18, 2014

Үхлийн талаар

Үхлийн талаар хэдэн үг цохиоч гэж өнөөдөр нэг хүн надаас асуув. Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд , Үхэх амархан Амьдрах л хэцүү, дурлаад байх зүйлгүй хорогдоод байх зүйлгүй хүн л үхлийг тэгтлээ хүсэх байх.
Би үхэлд биш амьдралд дурладаг, амьдрах эрмэлзэлтэй нэгэн бололтой. Их deep яриатай бодолтой хүн болхоор надаас гансрал, гуниг мэдрэнэ гэж бодоод асуусан манай хүний санаанд нийцээгүй хариулт сонссондоо гонсгор явсан шиг санагдсан. 
Үхлийн талаар анх бодохдоо би бацаан л байсан 6 настай байлуудаа 5тай ч байсан байж магадгүй, гэдэснийхээ тэнд хутга баричихаад яг одоо үхчихвэл гэж бодож байж билээ. Даанч амьдрал хэтэрхий сонирхолтойлдоо. Уйтгартай байвал сонирхолтой болгочиход л болно. Утгагүй байвал утга гэж юув утгагүй зүйл яагаад утгагүй байна гэж бодоход хангалттай, Таашаалыг ганцаардлаас ч авч болно. Хэтэрхий weird болчихвол weird хүрээлэлийг үүсгэхэд л хангалттай. Олноор хийх зүйлс байхад ганцаар хийх зүйлсүүд ч бий шүү. Ганцаардахыг хүсдэг ч даанч уг би маань зожиг нэгэн биш. хаха байнга өөртэйгээ зөрчилдөнө.
Тэгээд би үхлийн талаар бодсон мөчид үхсэний дараа биш амьдарч байхдаа үхлийн талаар бодохгүй байя тэртээ тэргүй үхэхэээс хойш үхлийн талаар үхсэнийхээ дараа л бодий гэж бодсон. Тэгсэн намайг 80 наслана гэнэ. Би талыг нь наслаагүй болхоор. Амьдраааал байждээ. хаха:. Үхлийг хэрвээ цэцэг гэвэл хэзээ ч үнэрийг нь мэдрээгүй, хараагүй тал дүүрэн цэцэгс байгаа, их гоё улаан өнгөтэй цус шиг нөж чиг улаан хүрэн дэлбээтэй тал дүүрэн цэцэгсийг би зөвхөн үүрд нойрссоныхоо дараа л тэвэр дүүрэн түүнэ.
Тал дүүрэн улаан цэцэгсийг түүхэд хажуу талд томоо мод ургаж байна, хажууу талд нь зөөлөн буйдан шиг модон сандал байрлана, цөөрөм дотор улаан алтан шар 2 загас байна. . Намайг үхэхэд миний нөхөр уйлвал тэр мод нил хөх өнгийн навчсаар хйиснэ, баярлахад улбар шар навч ургана. Би тэр цэцэрлэгт талд хэзээ нэгэн өдөр очино. Үхлийн талаар гэхэд хэтэрхий өөдрөг үзэл. Хэт өөдрөг бөгөөд хэтэрхий deep хүний үхлийн талаарх бодлыг уншлаа чи.Й

Saturday, September 13, 2014

Миний 9 намар


Намар-1

Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав
Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав. / Д.Пүрэвдорж /
9 сарын 1н үргэлж хүйтэн байдаг шүү. Би даархаараа, сандархаараа, догдлохоороо чичирч бээрдэг гэмтэй. Зунаас илүү сэрүүхэнд, уулзаагүй удсан хүмүүстэй уулзуулдагт, тэнгэрт шувуудыг ганганааг, сүргийг олноор үзүүлдэгт, санаж бас шаналдагт, Навчис өнгөө солидогт, Шинэ учрал үргэлж тохиолддогт, Цойн дурсгалын тоглолт болдогт, Анхны цас бас сүүлийн бороог бэлгэлдэгт, навчаар байлдаж тоголуулдагт, бээрсэн гаргүйгээр орой үдшээр болзоонд явмаар санагддаг ганц улирал болохоор би намарт хайртай.  Баясал шаналалын аль альныг нь өгдөгт, амттай аялал бэлдээд арагшаа хармааргүй урагшаа тэмүүлмээр ганц улирал болхоор би намарт хайртай. 

Намар -2

Миний хамгийн сайхан дурсамжууд, хүүхэд насны дурсамжууд аавтай холбоотой шүү.  хажуу талдаа цахилгаантай жижиг цүнхэндээ бүх зүйлсээ чихэж аваад маргааш аялалд гарна гэхээс сэтгэл догдлоод унтагүйсэн . Цэцэрлэг дээрээ очиод одоо нэрийг нь санахгүй байгаа ч цээжинд тодхон дүртэй найзтаагаа  нандин чавгаар гөөхий сольж цүнхэлсэнийгээ мартдаггүй юм. Тэр аялал намар, нар дөнгөж хөөрч байсан нарлаг мөртөө сэрүүхэн өдөр болсон. Навчсаа гөвж буй модод цаанаа үзэсгэлэнтэй, аав гараас хөтлөөд

-Баярмаа уулын орой дээр гары
Уулын орой дээр гарчихаад наашаа хараад инээмсэглэсэн. Бүгдийг дээрээс харах хамгийн сайхан байдаг юм билээ. Уулнаас буучихаад халуун бууз гаргаж ирээд идэхдээ -Идэхүү гэж асуухад нь үгүй гэсэндээ би одоо ч харамсдаг. 
Хайрлуулж халамжлуулж эрхэлж өссөн миний намар.


Намар 3

Яасан хүйтэн намар вээ? 
-Чи даарахгүй байна уу?
-Энэ жил эрт хүйтэрч байна шүү, Ногоогоо хураахгүй бол болохгүй  нь, 
Баярмаа миний охин нааш ир, манжингаа татаарай.
Үнэндээ манжин тийм ч сонин биш байсан, Оройхон тарьсан тарвас маань л доторх нь улаасан байгаасай гэж хүсэж байсан. Төмс, лууван, манжин, байцаа, хулуу, сонгино хамгийн сүүлд өөрийн тарьсан тарвасаа тэврээд тэр нэг хүйтэн намар. Тарвасны өнгө нь улаан болоогүй ч доторх нь амттай, байсан Тэр намар гадаад үзэмж чухал биш сэтгэл шингэсэн бол амттай жаргалтай байдгыг мэдрүүлсэн. Хүйтэн намар, Алганы минь хэмжээтэй жижигхэн тарвасаа идсэн намар

Намар 4


Гэнэтхэн л ангийн хөвгүүн  надад өөрөөр хандахыг, ангийхан бид 2-г жигтэй нүдээр харцгааж байхыг анзаарч билээ. Хайрын захиаг багагүй авдаг, нүднийх нь өмнө ураад хаядаг тийм л сэхүүн охин байсан. Гэтэл тэр бусдаас өөр байсан, Захиа өгнө, хажууд сууна, бид өөр өөр хүүхэдтэй суудаг байсан ч гэнэтхэн л ангийн багш суудал өөрчлөөд бид 2-г цуг суулгачихаж билээ, хамгаална, онигоо ярина, зөөлөн инээмсэглэдэг түүнийг би ер анзаарч байгаагүйм шиг, энэ олон жил нэг ангийн нөхөд байчихаад миний мэдэхгүй нэгэн хажууд суугаад элчээр төөнөөд байгаамшиг санагдаж билээ. 
-Энэ юу вэ таагаарай
-Мэдэхгүй / Тамирын хичээл орлоо/
-Гэртээ очоод үзээрэй /Хичээл тарсан/
-Шүрээр хийсэн нилээд ганган бөгж 

Одоо бодохнээ надад чин сэтгэл мэдрэгддэг. Би ойлгоогүй биесээ хүлээсэн тэр урт зуны дараа. Минийх болоогүй би түүнийх болоогүй Намар . 

Намар 5

Болилдоо, Болилдоо, шаргал навчнууд газраар нэг хөглөрнө. Зун ногоон байдаг навчнууд гэнэтхэн л нэг нэгээр шарлаж доош унадаг, Салхи ихтэй шөнийн дараа газар навчин хөнжлөөр хучигддаг. Өглөө гэхэд л дээш өнгийхэд үзэгддэг байсан навчнууд газарт унасан байдаг байсан. Булгаа эгчтэй бид нар  навчаар байлдаж тоголдог байсан, гүйгээд гүйгээд л цасаар биш, усаар биш навчаар бөмбөгдөнө гээч.... Манайх 2 том модтой байдаг байсан. Янгир ямаа гэдэг хочтой, юм л бол модон дээр гараад өндрөөс бүхнийг ажиглах дуртай байсан. Бал цаас аваад дээш гарах боловч даанч авьяас байгаагүймдаа. 
2 модны навчис газраар нэг хөглөрнө, салхи хаашаа навчнууд тийшээ, өглөө зүүнд байсан өдөр баруун талд овоорно. Хашаанд хөглөрөөд байна гээд эмээ ууртайгаар навчнуудыг шүүрддэгсэн. 

Яагаад ч юм тэр модыг тайрчихаж билээ...... би тэгэхэд зөндөө уйлсан. Өндөрт гарах өөр зүйлгүй болсондоо, Мандах нарыг жаргах нарыг харах мөчиргүй болсондоо зөндөө шаналж билээ.

Намар 6

Намрын салхи цэлмэгэр жихүүн үед

Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй./ Ванчинбалын Инжаннаши/ 
Тэмдэглэлийн дэвтэрдээ бичсэн сүүлийн тэмдэглэл дээр нилээд хэдэн нулимсаны дусал бий. Түүнээс хойш хэзээ ч тэмдэглэлийн дэвтэр нээгээгүй. юм л бол нүдэндээ нулимс торуулдаг уяхан охин тэгээд л дэвтэрээ шатаачихаж билээ. Шарласан тэр дэвтэртэй хамт шатсан навч үнэртэж, ер бусын анхилуун утаа нь тэнгэр өөд тэмүүлэх мэт хоромхон зуур хийссэнсэн. Намар хэнийг ч хаашаа ч хийсэгчихэж чаддагыг тэгэхэд би мэдэрсэн. 

Асаалттай танкнууд нэртэй, санхүү менежментийн ангийхан зугаалгаар явж байна, 1-р байранд ороод навчсууд дунд хэвтээд, дээшээ харж хэвтээд л 
үзэсгэлэнтэй байгальтай газар байсан

. Тэр их модод алтан шаргал өнгөтэй. би өөрийгөө шаргал өнгөтэй болчихлоо л гэж бодсон. Шинэ орчин, шинэ танилууд  , Би өөрийгөө соримоор байна. Намар~!!! Шинэ эхлэл. 

Намар 7

Намар болчихжээ Жинамаа, чи түүнд дургүйсэн.Гэтэл яагаад
Намуухан сэрчигэнэх дуугаа даалгүй тасрах навчсын дунд ганцаараа зогсоно вэ?
Наашаа хараач дээ над руу нүд рүү минь хараач, Жинамаа
Дэргэдэх мод чинь хус уу ямар нарийхан юм бэ?
Дэндүү нүцгэрчихэж дээ, Жинамаа, чи түүнийг өрөвдөхдөө л
Дэрнэд нь ирж зонссон, тийм үү? Эсвэл тэр дэргэд чинь ургаа юу?
Үгүй дээ.(Би ямар тэнэг юм бэ?) Тийм байж таарахгүй.
Өнө мөнхийн амьдрал гэж байдаггүй л баймаар...
(Өлмийгөө өргө дөө,Жинамаа. Цэцэг ургая гэнэ) Гэтэл энэ мод... Чи...
Яагаад энэ мод дэргэд чинь ургаа вэ?
Яагаад чи түүнийг ийм дотноор ширтэнэ вэ?
Яагаад.. яагаад...Жинамаа. Чи шаналж байна уу даа царай чинь

Яг л... (Атаархам хус мод өлмийд чинь чавчсаа дэвсэж...) / Болд-Эрдэнэ /

Би түүнд энэ шүлгийг уншиж өгөхийн тулд цээжилж билээ, Өөртөө итгэлтэйгээр хөөрхөн болоод, түүний найз охин болчихоод уншиж өгөхийг хичнээн их хүссэн гээч. Тэр хэзээ ч минийх болоогүй. Зориггүй залуусыг би үзэн яддаг. 

Намар 8


 Зэлгээн намрын цагаан үүлс хэсэг хэсгээр тасрахуй

Зэвтэй дурдатгалын илд ногоон нулимс унагана / Б.Лхагвасүрэн /
Баагий гэж энэ хорвоо дээр намайг дууддаг ганцхан хүн бий, Би түүнийг Наагий гэдэг.....Шатаар бууж явахад нь би түүний хойноос - Би чамд хайртай, үнэхээр хайртай, чиний төлөө үхсэн ч чадна гэж хэлэхэд, надруу харсанаа зөөлөн инээсэн. Би түүний инээдэнд дэндүү хайртай байсааан. Над дээр ирэх тоолондоо инээдэгт, ижилхэн зовлонтой байсанд, хамгийн ихээр итгэж байдагт, гараас зөөлөн хөтлөхөд надаас зөөлөн арьстайд, жижигхэн бэлэг үргэлж өгдөг байсанд, Бие биенээ мартий гэхэд бид хамтдаа дэндүү их дурсамж бүтээлцчихсэн байсан.  Гэхдээ 
энэ бүхэн алга урвуулахын хооронд үгүй болж, Миний хамгийн сайн найз, миний анхын хайр 2 надаас яваад өгчихсөндөөө. Хүйтэн намар. Би шатаар уруудаад гүйгээд. Гүйгээд. Мөрлөөд. Хайгаад л. Хайгаад л байсан. Олдоогүй. Намайг хамгаалаагүйд. Чамайг эцсээ хүртэл хамгаалсанд. Би сул дорой байсанд. Чи зориггүй байсанд. Миний бэлгийг буцааж өгөхөд чин би зөндөө уйлсан. Хүйтэн намар. Тэнгэр бүрхэг байсан. Цаг 17:55 болж байсан. Нүд бүрэлзээд. Тэгэхэд миний доторх хүн үхчихсэн. Чи байхгүйд булшилчихсан. ОДОО ИНЭЭМСЭЛЭЛийг чин санахыг хүсдэггүй. Яг тэр шатаар. Яг тэр моддын доор явахыг хүсдэггүй. Чамайг дурсахыг хүсдэггүй. Яг тэр догдлол хэзээ ч надад ирэхгүй. Дахиад хэзээ ч БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлээгүй. 

Намар 9


Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

16 насныхаа төрсөн өдрөөр ямар зүйл хүссэнийгээ би үргэлж санадаг. 18 насандаа тэр хүслээ биелүүлсэн. Үүрийн 5 цагт, нар мандаж байсан. Тамхи татаж байсан. Би худлаа инээх зуршилтай. Аз жаргалтай мэт царайлдаг байсан. Мэдрэмтгий болхоор мэдрэмжээ үргэлж нуудаг байсан. Жаргалтай намрыг үдэж байгаагүйн байнадаа. Жаргалтай улбар намар дурсамжинд минь алга. 













Tuesday, June 17, 2014

Pride and prejudice




Дарси эргэж Элизабет руу харав. Гэтэл тэр өөрийг нь харж байгааг мэдээд өөр тийшээ харан хүйтнээр:-Яахав, тэр дажгүй л хүүхэн шиг байна. Гэхдээ бүр ухаанаа алдахаар тийм ч хөөрхөн биш юм. Бусад эрчүүдийн тоогоогүй орхисон бүсгүйг тайвшруулж аргадах хүсэл надад алга гэж хэлэв.

-Ямар ч нийгмийн үед байсаар байдаг зүйл бол бардамнал ба төөрөгдөл. Бид сонголт хийхдээ яг л " надад сайн биш байх тусмаа" гэсэн үзлийг баримталдаг ч юм шиг. Бусдын  зүрхийг эзэмдэж, сэтгэлийг татаж, хайрыг нь булаахын тулд яг ноён Дарси шиг дураараа, халдашгүй, өөрийнхөөрөө байх хэрэгтэй байх. Нэг найзын маань нөхөр анхны болзоон дээрээ л түүнд " Миний сэтгэлийг булаах ганц ч шанс байхгүй " гэж хэлж байжээ. Биеийг эзэмдэж болно, харин сэтгэл нь үүрд тэр X-бүсгүйнхээ байх болно гэдэг байв. Мэдээж манай найзын зорилго тэр бүсгүйн байр суурийг эзлэх явдал байсан байгаа юм. Одоо тэр 2 гэрлээд олон жил болж байна.  Харин дараа нь манай найз хэлэхдээ "Хэрвээ тэр над руу хараад чиний гоо үзэсгэлэн миний сэтгэлийг хөдөлгөлөө гэж хэлсэн бол юу болох байсан бол? Би түүнийг " энэ ч хүүхэмсэг нэгэн бололтой. Таарсан бүсгүй болгондоо ингэж хэлдэг байх, тэгэхээр бүүр нүүр өгөхгүй шүү" гэж бодох байсан гэж билээ. Дээр үед эрчүүд дуралсан бүсгүйнхээ цонхон доор дуулж найрдаг байжээ.
Бүсгүй нь тагтан дээрээ гарч дууг нь сонсоод уярдаг байсан. Харин одоо үед хэн гадаа дуу дуулах вэдээ. Яахав гэрлээд олон жил болсон хосууд бол байж магадгүй, харин ийм маягаар охин найрдаг хүн байвал түүнийг шууд бичлэг хийгээл найзууддаа үзүүлж орхих байхдаа. 
эелдэг сайхан сэтгэлтэй хүний сэтгэлийг эзэмдэхэд нэг их хичээл зүтгэл ордоггүй бололтой. Харин дураараа , их зантай, хувиа бодсон хүнд таалагдахад хэцүү байх. Тэгээд таалагдаад зогсохгүй , сэтгэл рүү нь нэвтэрч, дотоод сэтгэлийг нь УУДАЛЖ, ДОГДЛУУЛЖ,ӨӨРИЙГӨӨ БОДОГДУУЛЖ, ХАЛАМЖУУЛЖ, ХАЙРЛУУЛАХ тийм ч амар биш байх. Гэхдээ ийм хүнтэй л жинхэнэ хайр дурлалын түүх өрнөх болно. боломж бий. Зүгээр л санаачлага гаргахгүй, ухаан алдахгүй, сул дорой царайлахгүй, итгэхгүй, хууртагдахгүй байх хэрэгтэй.

Битгий итгэ, Битгий Ай, Битгий гуй~!!

~Хүмүүс яагаад сэтгэлээ нээлттэйгээр илэрхийлж чаддаггүй вэ? Эрт орой хэзээ нэгэн цагт сэтгэл зүрхийг чинь эзэмдэж чамайг аз жаргалтай болгох хүнтэйгээ учрах нь тодорхой байхад дүр эсгэж, сэтгэлээ барьж, хүнийг ч өөрийгөө ч зовоож, бодлыг нь унших гэж оролдох ямар хэрэгтэй юм бэ ? үүнд Зүйрлэшгүй нэгэн: Зүгээр л эргэлдэх гэж тэгдэг байх" гэж хариулсан юм.

Эргэлдсээр л......" Зүйрлэшгүй" гэдэг нэрээр энд би нэгэн сайн найзыгаа нэрлэе. Бас нэг өөр сайн найзыгаа " Засаршгүй Романтик" гэж нэрлэе. Энэ хоёр "эргэлдэх онол" гэдэг бүхэл бүтэн онолыг гаргаж ирсэн юм. " Засаршгүй Романтик" эргэлдэж сурахыг хүсдэг. Ө.х эсрэг хүйстнийхээ сэтгэлийг хөдөлгөж өөртөө татахыг хүснэ. Ингэхдээ өөрөө сэтгэлээ хөдөлгөхгүй байхыг хичээнэ. Гэхдээ тэр зөөлөн хүн учраас өөрөө эргэж, сэтгэл нь хөдөлж эхэлдэг. Тэгээд сонгосон бүсгүйдээ бүх сэтгэлээ зориулж романтик зүйлс хийж эхэлнэ. Харин бүсгүй нь нэгэнт өөрт нь унаж тусаад байгаа болохоор түүнийг тийм ч дажгүй залуу биш байх гэж бодно. Тэгээд түүнийг тоохоо болино. Харин бүсгүй эргээд амархан сэтгэл алдраад эхэлбэл манай залуу бүсгүйг тийм ч дажгүй биш юм байна гэж ойлгоно. Харин " Зүйрлэшгүй"бол амиа хичээгч нэгэн. Охидуудтай харицахдаа хэт өөртөө итгэсэн ,залхсан шинжтэй байдаг. Үүнийгээ нуухыг ч хүсдэггүй. " Хүргэж өгсөнд баярлалаа, чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм" гэж бүсгүй нь хэлэхэд өөдөөс нь " Нэг зүг байсандаа баярла" гэж хэлэхээс ч сийхгүй. " Зүйрлэшгүй" өөрийгөө хэзээ ч эргэлддэггүй гэнэ., хэзээ ч сэтгэл нь хөдөлж янз бүр болохгүй гэнэ. Тэгвэл яагаад заавал өөртөө тийм итгэлтэй биш хэдий ч сэтгэлээрээ "Сүүлчийн Романтикууд" эргэлдэж сэтгэлээ барах хэрэгтэй юм бэ? Өөртөө итгэлтэй залууг эргүүлж чадах " Зүйрлэшгүй" эмэгтэй нь хаана байгаа юм бэ?

Шаналал зовлон амьдралыг мэдрэх мэдрэмж өгдөг. Тийм болхоор хүмүүс ийм мэдрэмжийг удаан хугацаагаар дотроо байлгах дуртай байдаг. Бид ийм мэдрэмж мэдрүүлэх хүмүүсийг л сонгодог.



Жижигхэн халзан залуучуудад өндөр донжтой хүүхнүүд таалагддаг.

Өндөр донжтой хүүхнүүдэд уран бүтээлч залуучууд таалагддаг

Уран бүтээлч залуучуудад сайхан хүүхнүүд таалагддаг

Сайхан хүүхнүүдэд хулигаан танхай залуус таалагддаг

Танхай залуучуудад нь онц сурлагатан таалагддаг ч юмуу тэ









Бүх хүмүүс жаахан ч гэсэн шаналах дуртай. Энэ нь хүний сэтгэл зүйг илүү амттай болгодог байх. Хүний амьдрал аюулгүй, амархан болсноос л байхлдаа. Эрт дээр үед аварга амьтан хөөж, хөөгдөж, ойд зугтаж олж авдаг байсан  адренилийг орчин үед иймэрхүү аргаар нөхөх болсон ч байж магадгүй.

Би угаасаа ядаргаатай олон нарийн энэ эргэлдэх онолд дургүй нэгэн. Хайртай бол хайртай, сонирхож байгаа бол сонирхож байгаагаа шуудхан хэлчихдэг гэмтэй.

Зориг үүнд их шаарданадаа, магадгүй зориг биш бардамналаа дарсан үйлдэл ч юм уу? ЗҮГЭЭР Л БИЕ БИЕНДЭЭ САЙН ЮМ БОЛ МАЯГЛААД ХЭРЭГГҮЙШДЭЭ. Харамсах үйлдэл хийх хэрэггүй, хий хоосон бардаж явж байтал залуу нас чин талийчихвал яана.


Thursday, June 12, 2014

Хэзээ ч юм хамгийн дотно мэт санагдсан хүмүүс “бидний мэдэх хэн нэгэн” төдийд хувирах.

Амьдралдаа хайрлаж байсан, хайртай хүмүүсээ үхэлд алдсан , үхэл гэдгийг мэддэг, хагацах , харамсал гэдгийг мэдсэн хүмүүс амьдралыг арай өөрөөр хардаг юм шиг санагддаг болоод удаж байна. 
Тэдний үйлдэл, үг, амьдралын зорилго, айдас, алдахгүй юмсан, алхам тутамдаа таашаал авах юмсан хүсэл нь ажиглагддаг юм билээ. Гэхдээ цаанаа л нэг зүрхнийх нь мухарт айдас, гуниг, ганцаардал, гансрал цухуйж байдаг
цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэдэг ч энэ эмчилгээ нь хөгийн тэр мартагдал байдаг.
...
Амьдралд минь чухал гэгдэж байсан хүмүүсээс яагаад ч юм зайгаа барих минь ихэслээ. Хамт баймаар санагдавч уулзах хүсэл төрөхгүй халшраад л тойроод л тойроод л.....
Эрхэм анд З-тэй уулзмаар байна. Хөл хүнд болсон гэсэн ямар муухай хүүхэд гарах бол, хичнээн сэтгэлээрээ тэр хөөрхөн охинд яагаад дотны гэгдчих найз байдаггүйд, яг л над шиг санагддагт, гэнэн цайлган мөртлөө хашир хүн шиш аанай л дуугүй суудагт нь дуртайсан.... Нөхөртэй болсон хэдий ч хэзээ ч би түүний хувийн амьдралд чухал үг хэлж үзээгүй, өөрийх нь шийдвэрийг хэзээд дэмжинэ шүү гэж хэлчихээд, Хамгийн сүүлд
-Нэмэр болохгүйн байж нэрмээс болсон найз нартай ч юмаадаа чи
гэчихээд уулзаагүйсэн. Одоо би дотроо шаналавч нэгэнт гарсан үгэнд тэр минь гомдсон байх өө.
,,,,,,,
Өнөөдөр миний бахархаж явдаг анд болох Н-н хонхны баяр болсон. Уг хүнд байдаг хэзээний өөртөө итгэлтэй зан, угийн ухаалаг толгой дээр нөр их зүтгэлийг нь дурсах төдийд надад сайхан санагддаг. Ирээдүйд угийн амжилтанд хүрэх нь тодорхой учир би ирээдүйд ямар хүн , ямар мэргэжилтэн болохыг нь төсөөлөх дуртай. Гэхдээ би хонхны баярт нь очиж чадаагүйдээ, төрсөн өдөрт нь очиж чадаагүйдээ харамсаж л сууна. Манай бацааны хэлдгээр таны уучлаарайгаар хийсэн үйлдэл чин залруулагдчих уу гэдэг шиг нэгэнт очоогүй учир халширч халширч хэзээ нэг өдөр тааралдах л байхдаа. бас л би гомдоочихсон байхдөө.
......
Хэзээ ч билээ харах төдийд дурсах төдийд догдолдог байсан залуу болох Б-тэй уржигдар тааралдав. Ихэд завгүй болсоноос гадна хэзээнээс хөндий болсоноо санах ч үгүй байна. Түүний найзтай автобусанд тааралдаж ихэд хуурч хөөрсөний эцэст яалтчгүй иргэн Б-тэй тааралдах болсон. Гэтэл ярих сэдэв олдохгүй, харц тулгарахад ямар ч реакцгүй, гитар тоголоход нь хөг эгшиг нь сэтгэлд хүрэх ээ боличихож, Тааралдсан охин болгонтойгоо эелдэг ханддаг байсан талаар сонслоо, халамж  тавихад нь энэ үйлдлээ чи охин болгонд гаргадаг байсан уу гэмээр санагдлаа, гитараа бариад дуу дуулахад нь энэ аргаараа чи охин болгоныг найрдаг уу гэж асуумаар санагдлаа, үзсэн киногоо утсаар ярисан охинтойгоо ярихад нь таалагдсан охин болгондоо киногоо яриж, үзэл бодлоороо найрахыг хичээдэг байсныг ойлголоо. Үнэндээ түүнд таалагдах гэж тэгж их яах гэж хичээснийгээ, түүнийг сэтгэл санаагаар дэмжихийг тэгтлээ их хүсдэг байсныгаа, Валентинаар яах гэж уулзсаныгаа, хамт савах хэрэггүй байсныг, хэт түүнийг ойлгох гэж, хэт түүнд итгэх хэрэгүй байсныг, хажууд нь уйлж, сэтгэлээ ойлгуулахыг хичээсэндээ, налж суусандаа, тэвэрсэндээ, сайхан дурсамжууд нь бүгд хог шиг санагдлаа. 
Хэзээ ч юм хамгийн дотно мэт санагдсан хүмүүс “бидний мэдэх хэн нэгэн” төдийд хувирах. 


Monday, June 9, 2014

Дуртай




Цай уух дуртай, гоё аяганд, гоё үнэртэй цайг, тухлаг сандал дээр суугаад ууна. Би ер нь тав тух ээжийн хэлдгээр хэвтэрээ олох, миний хэлдгээр санаандаа нийцүүлэх... дуртай. хаха 
Сайхан үнэртэй лаанд.
Сайхан үнэртэй цайнд
тансаг хөгжимийн аялгуунд
тансаг оройн зоогонд
жирийн picnic зоогонд
Чанартай дарсанд
Зөөлөн кексэнд
Зөөлөн чихрэнд
Хар, цэвэр шоколаданд
Самранд, хушганд, хатаасан гадилд
Цангис жимисний, 100%-н апилсиний шүүсэнд
хав халуун талханд
алимны пирогонд
ххаха 
бэлэг авах
бялуу идэхэд
зүгээр л сайхан инээмсэглэлд
догдлолд....гэснээс би хамгийн сүүлд хэзээ догдолсоноо мартчиж, намайг догдлуулсан хэн нэгнийг мартчихаж......
хүнд үүрүүлэх
духан дээрээ үнсүүлэх
надад дуу дуулж өгөх
надад спортоор гайхуулж миний төлөө шүү, гээд цагирагт бөмбөг оруулахад
шүлэг уншихад
зүгээр л намайг инээлгэхэд
уншсан номоо, үзсэн киногоо яриж өгөхөд
шинэ хамтлаг нээж олоход
шинээр авсан СД-гээ сонсоход
зураг зурахыг нь харахад
улайран нэг зүйл хийхийг нь харах
зүгээр л хамт алхахад
шүхэр барихгүй норж гүйхэд
усаар байлдахад
чихэвч зүүүгээд хамт алхахад
чихэвчээ зүүгээд дуу сонсонгооо бүжиглэхэд


-----> миний хүсдэг зүйлс зүгээр л сэтгэл байдаг.
гэхдээ хүмүүс сэтгэлээ мөнгөөр, эд баялгаар, магтаалаар, чи намайг сонговол гэсэн бусдын бодлоор, найзаараа, гэх мэт олон янзаар илэрхийлдэг. Зүгээр л намайг халамжлахад мэдрэгдэх зүйлийг маш тойруу аргаар илэрхийлдэг.
Би хүлээгээд л хүлээгээд л хөрөөд л хөрөөд л
Үнэндээ би хүлээж чадна гэдэгтээ итгэлтэй байснаа одоо итгэлгүй болчихлоо. би чадах ч тэр чадахгүй юм шиг байна. хүнд үед нь хамт байсан ч хүнд үеээсээ гарахаар олонг дагаад орхин одчихдог юм байна. Одоо найзууд гэдэг үг надад таалагдахаа боличихлооо. Зүгээр л, эцэстээ, би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. хаха азгүй ч юм аадаа. 


Saturday, June 7, 2014

Ишлэл-2

Ухаажина гэдэг өөрийгөө хичнээн сул дорой, өрөвдмөөр  өчүүхэн амьтан болохыг мэднэ гэнэээээ.
төрөлх цусанд маань өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй зан байдаг болхоор хичнээн гутарсан ч гайгүй байх өөө ^_^

Алга, тэр минь алга, Арилчихжэээ

Түүний амьдралын хамгийн чухал , хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болчихыг , түүний дотор амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентгэн туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв . Бүүр тэр судас пүд хийн дуугарч тасрах сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээээ.....

Monday, May 26, 2014

Перфект эсвэл перфекционист

Төгс төгөлдөр гэх хүн байхгүй гэдэг мөртлөө бид төгс төгөлдөр цэвэр цэмцгэр зүйлсэд угийн л дуртай хүмүүс. Аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийхийг хэт их хичээх нь, аливаа зүйлийг ерөнхийд нь биш хэт детиалчилж харах нь, ер нь аливаа зүйлд баригдмал сэтгэх нь одоо биш ч гэсэн яваандаа муу үр дүнд хүргэдэг юм шиг. Юм бүхэнд сайнтай муутай болхоор перфекционист болох хэрэггүй ч юм шиг. Хэт их өөртөө шаардлага тавих нь цаашлаад тэр шаардлагаа бусдад тавих үндэс болно. Хэрэв чи өөртөө эдгээр шаардлагыг тавидаг бол:
  • Өөртөө үргэлж өндөр босго тавин, түүнээс доогуур байхыг хүлээн зөвшөөрдөггүй.
  • Чи сонирхдоггүй, зориогүй зүйлдээ ч шилдэг нь байхыг хүсдэг.
  • Ямар нэг зүйлийг төгс болгохын тулд чи хэдий л бол хэдий хугацааг зарцуулж чадна. Хооллох, унтахаа ч умартана.
  • Чи туйлын чанарт дуртай. Хар эсвэл цагаан. Саарал гэж байх ёсгүй.
  • Чи өөрөө өөртөө хамгийн хатуу шүүмжлэгч. Жижигхээн зүйл дээр бүтэлгүйтсэн ч өөрийгөө өдөржин зүхэж чадна.
  • Яагаад хүссэн үр дүндээ хүрч чадаагүй, үүнээс сэргийлэхийн тулд юу хийж болох байснаа үргэлж тунгаадаг.
  • Чи алдаа дутагдлыг тэвчиж чаддагүй. Жижиг деталиуд дээрх алдааг олж харахдаа бүргэдийн нүдэт л гэсэн үг
Юу чамайг перфекционист болгосон бэ?
1. Өсөн сайжрах хурц хүсэл
 Чи өөрөө өөрөөсөө төгс чанарыг хүлээдэг. Одоо байгаагаасаа илүү сайн болох ханаж цадамгүй их хүсэл чинь чамайг перфекционист болгожээ.
2. Нийгмийн хүлээлт
 Эргэн тойрныхоо шаардлагад нийцүүлэхийн тулд чи төгс рүү тэмүүлдэг болж эхэлсэн байж болно. Гэр бүлийнхэн, багш нар, дасгалжуулагчид, менежрүүд, дарга нар чинь чиний өмнө маш өндөр босго тавьснаас болоод түүнийг давахын тулд, шийтгэл амсахгүйн тулд аргагүйн эрхэнд перфекционист болсон байх.
3. Өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй
 Зарим хүний хувьд төгс рүү тэмүүлэх нь өөрөө өөрийгөө басдагтай нь холбоотой. Хүүхэд байхаасаа дутуугаар үнэлэгдсэн юм шиг мэдрэмжтэйгээр өссөн хүмүүс үйлдэл, гүйцэтгэлээрээ ямар чадварлаг гэдгээ батлан харуулах оролдлого хийдэг. Нэг ёсондоо өөрийгөө зарлан тунхагламаар санагддагтаа төгс рүү тэмүүлэгч болсон гэсэн үг.

Перфекционизмийн муу талууд

“Перфекционистууд бол өөрөө өөрийнхөө чөтгөр нь юм.” – Жек Кирби
 Чи магадгүй өөрөөрөө бахархдаг байх л даа. Төгс рүү тэмүүлэгч байх нь өөрөө өөрийнхөө дасгалжуулагч байхад том тус болдог нь үнэн. Гэхдээ нөгөө талаас энэ чанар нь хүмүүсийг өөрийнхөө амьдралыг агшин бүрийг мэдэрсэн аз жаргалтай аялал биш, харин гүйцэтгэлээс гүйцэтгэлийн хооронд, төсөөлөлдөө хүрэхийн төлөө өнгөрүүлсэн хором мөчүүд болгож хувиргадаг.
  Чи өөрийгөө байж чадах хамгийн сайнаараа байхын тулд шахаж, өмнө нь олж хараагүй байсан нөөц бололцоогоо нээн илрүүлдэг. Чи хүмүүсийн боломжгүй гэж бодож байсан зорилгуудад хүрдэг. Чамд урагшлах тасралтгүй, шавхагдашгүй эрч хүч байгаа юм шиг санагддаг. Чамд жижигхэн алдааг ч олж харах хурц хараа бий. Чи бүхнийг зүй ёсоор нь, бүр түүнээс ч илүү хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чи эргэн тойрондоо “боломжгүй зүйл гэж байхгүй” гэдэг мессежийг түгээж, чамаас бусад хүн урам зоригоо авдаг. Тиймээс хэн ч перфекционист байхын муу талуудыг олж хардаггүй. Гэвч...
Перфекционисмийн хоёр төрөл бий. Жирийн болон “мэдрэлийн” түвшин дэх. Эрүүл перфекционистууд хэзээд өөдрөг байдаг бөгөөд алсын хараа, мөрөөдлөөрөө хөтлөгдөн урагшилдаг. Харин “мэдрэлийн” хэмжээнд хүрсэн перфекционисм нь мөрөөдөл зорилгодоо биш зөвхөн ургуулан бодсон зүйлдээ л хөтлөгддөг учраас тийм хүний аливаагаас хүлээх хүлээлт нь бодит амьдралаас хол тасархай байдаг юм. Энэ үед л төгс рүү тэмүүлэх нь огт “төгс биш” зүйл болон хувирдаг. Тэд өөрсдийгөө болон амьдралаа шилдэг хэмжээнд нь барьж байгаа гэдэгтээ бүрэн итгэдэг ч үнэндээ тодорхой шаардлагад нийцэхдээ л анхаарлаа төвлөрүүлэх нь нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог гэдгийг анзаардаг болов уу?

1.Бага бүтээмж

 80-20-ийн хуулийг мэднэ биз дээ? Үүний дагуу үр дүнгийн 80 хувь нь хичээл зүтгэлийн 20 хувиар бий болдог. Харин үлдсэн 20 хувийн үр дүнд хүрэхэд 80 хувийн хичээл зүтгэл шаардагддаг. Чи бараг л нөлөөгүй, ач холбогдолгүй зүйлсэд хамаг цагаа барж, дараагийн ажил руу шилжих боломжоо түгждэг. Үүнийхээ хажуугаар, деталиудад хэт төвлөрсөн байдал чинь чамайг “ажилдаа донтогч” болгож, амрах, нийгмийн амьдралд оролцох, болзох цагаас хороон бага багаар чамайг үр бүтээмж муутай хүн болоход нөлөөлдөг юм. Ирээдүйд илүү олон мод хөрөөдөх хөрөөгөө ирлэхийн оронд, нэг хөрөөгөөрөө л хэтэрхий олон мод хөрөөдөж зогсдог гэсэн үг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хөрөө иргүй, үр дүнгүй, мохоо болох нь гарцаагүй.

2. Хоосон хүлээлт

Ямар нэг зүйлийг хийх хамгийн сайн нөхцөл байдал, зөв цагийг хүлээсээр байгаад олон удаа хойшлуулж байсан түүх чамд бий юу? Төгс рүү тэмүүлэгч байснаараа чи жижиг ажлыг ч байгаагаас нь том болгож хараад, түүнээсээ сүрдсээр цагаа алддаг. Ажлыг “фантастик” түвшинд хийх хүлээлт өөртөө үүсгэснээр зарим зүйлээс зайлсхийж, зугтсаар байгаад асуудлыг ноцтой болгодог юм.

3. Зорилгоо мартах

Жижиг деталиудад баригдсанаасаа болоод чи заримдаа хийж буй зүйлээ өргөн хүрээнд нь харалгүйгээр, зорилгоос нь хазайлгачихдаг. Өөрөө хэлвэл ганцхан ширхэг модыг арчлахад хамгаа зарцуулснаасаа болоод чи хэсэг газрын бүхэл бүтэн экосистемийг сайжруулах илүү чухал үүрэгтэй гэдгээ явцын дунд умартдаг гэсэн үг юм. Энэ нь чамайг хүссэн шигээ сайн лидер болоход саад учруулж, баруун тархиа гол талбарт ашиглахад чинь муугаар нөлөөлдөг юм. Хэрвээ чи менежрийн ажил хийдэг бол лидер гэхээсээ илүү “микро-менежер” болж л үлдэнэ. Үүнээс гадна үйл явцаас илүү үр дүнд л хайрцаглагдсанаараа, хуримаа төлөвлөсөөр байгаад харилцаагаа муутгах шиг,төгсөлтийнхаа баярыг бодсоор байгаад бүх сурах үйл явцаа саармагжуулахтай адилхан үр дагаварт хүрдэг. Үр дүн чухал хэдий ч нөгөө талаас чиний зорьж байгаа зүйлийн ганцхан бүрэлдэхүүн хэсэг гэдгийг, хамгийн их хэмжээний үүрэг гүйцэтгэх нь үйл явц тэр чигтээ гэдгийг ойлгоорой. Хамгийн их цагаа үрж байгаа хэсгээсээ аз жаргал, таашаал авч амжих ёстой биш гэж үү?

4. Өөрчлөлтөнд уян хатан биш байх

Перфекционистуудын нэг сул тал нь ямарваа зүйлийг хамгийн шилдэг гэж бодсон ганцхан арга замаараа хийх гэж зөрүүдэлдэг юм. Байж болох бусад хувилбаруудад хаалттай хандсанаар өсөн дэвших бүх боломжуудаас өөрийгөө “дээрэмддэг” гэж хэлж болно. Өөр зүйлсийг туршиж үзэх нь хүнд шинэ санааны өргөн цар хүрээг бий болгодог учраас сайжрах гол түлхүүр яахын аргагүй мөн. Ганцхан тодорхой арга замд баригдах нь тухайн үйл ажиллагааг яг үнэндээ одооноос нь сайжруулахад нэг ч алхам хийхгүй байгаагийн шинж юм.

5. Эрүүл мэндийн хувьд муудах

Сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндээрээ муудах нь перфекционисмийн хамгийн хортой үр дагавар. Чи анзаарсан ч, анзаараагүй ч өдөр болгон урдах зүйлээ сайжруулахын тулд хичээсээр биеэ гаргуунд нь гаргаж, стресст баригддаг. “Ажил” гэдэг нэрээр нойроо хасч, “үүрэг хариуцлага” гэдэг нэрээр дотны харилцаануудаа хойш тавьдаг. Дээрээс нь цаг мөч тутамд үр дүнд нь гарч болох эрсдлүүдийг тооцсоор одоо цагтаа биш, огт байхгүй орон зайнд амьдарч эхэлдэг.
Хэрвээ чи перфекционист мөн бол энэ 5 сул тал чиний амьдралыг баяр баясалгүй болгож аль хэдийнээ эхэлсэн гэдгийг анзаарсан байх. Бүр их тархахаас нь өмнө зогсоо. Ямар нэг зүйлийг хичээж хийснийхээ төлөө өөрийгөө шагнан урамшуулж, аливаа ажил чиний цаашдын том зорилгод хүрэхэд нөлөөгүй шахам бол өөрөөсөө холдуулах юм уу өөр хүнд даалгаж сураарай. Мөн “төсөөлөл” бол чиний тэмүүлэх ёстой зүйл болохоос биш заавал хүрэх ёстой цэг биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Амьдрал бол таашаагдахаар заяагдсан зүйл. Амарч, завсарлага авч, хүсэл тэмүүллээ л хүндлэн хайрла. Чи 30 жилийн дараа эргэж хараад өнөөдөр хийгээгүй энэ “деталь” үйлдэлдээ харамсах болов уу? Үгүй гэж бодож байна!
Эх сурвалж: Гоолингоо сэтгүүл



Tuesday, May 20, 2014

нэгэн биеийн минь нөгөө тал

Ойрын үеээр энэ үг нилээдгүй сэтгэлд хадаатай явлаа. Хэт ширүүлсэн ч үнэндээ наалинхаатах, сонирхох сезион нь биш байсан. Үнэндээ түүнд мэдрэгдэж байгаа бүх мэдрэмж бодол миний яаг нэг жилийн өмнөхтэй ижил байсанд. Баярлаж байсанд, сэтгэлээ нээн ярилцаж байсанд, эмээж басхүү догдолж байсан нь алган дээр дэлгэчихсэн мэт танил санагдаж байлааа.

Эхлээд нэгэн биеийн минь нөгөө тал

Миний хувилбар гэж санагдана

таних тусам үнэхээр бахадмаар хүндэтгэмэээр өөрийгөө эн тэнцэхгүй байх вий, санаанд нь хүрэхгүй байхвий гэдэг айдас төрнө/ үнэндээ ярилцаад үзэхээр зарим талаар үнэхээр өөрийгөө чамалхаар мэдрэмж төрж ч мэднэ/

гэхдээ харин ч их нээлттэй хамт суухаар мэдлэгтэй мэдээлэлтэй яалтчгүй яриа нийлээд сонирхолтой байх нь сэтгэлд цаанаа л өег санагдана. Цаашлаад дурлаж ч мэднэ

Дараа нь илүү таних тусам дотогшоогоо бөгөөд танилын хүрээ нилээдгүй их санагдана. Үнэндээ миний гэрэвшээд байгаа танилтай маань хээв нэг юм ярих тэдгээр хүмүүсээс чи түүнийг харамлах мэдрэмж төрнө

Сүүлрүүгээ үзэн ядах хэмжээний, яршигтай, түүний хүрээлэлд орж чадаагүйн нэг тийм нууцхан гуниг хурнадааа

Үнэндээ энэ бол хэн нэгний зүгээр л  блогтоо бичиж байгаа хог үүнийг уншиж цагаа барах ч шаардлага байхгүй. Хэн нэгний хэзээ нэгэн цагт мэдэрч байсан тэнэг бөгөөд сонин мэдрэмж хэнд ч хэрэгтэй юм. Гэхдэээ

Түүнийг танин мэдэх нь цаанаа л амттай санагдана. хааяаа хааяаа блогыг нь уншиж мэдрэмжээс нь сонирхоно. Гол нь хэзээд энэ хүн ийм л байсан ийм байсаар л байна. Өөрчлөгдөхгүй байх. Өөрчлөгдөх бодолчгүй байх.

ХЭТ ШИРҮҮЛСЭН ШАЛТГААН МИНЬ ТӨГСГӨЛ НЬ ТААТАЙ БАЙХГҮЙ ЗҮЙЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ. ЭЦЭСТ НЬ ЧИ Л ШАНАЛАХ БАЙСАН УЧРААС. ЧИ ЯАЖ МЭДЭЖ БАЙГААМБЭЭ ГЭЖ ҮҮ? ЧИ ХЭЛСЭН БИ ӨРӨӨСӨН ХУВИЛБАРАА ОЛЧИХЛОО ГЭСЭН . би я гэсэн олжил явлааа. ЗҮГЭЭР Л ӨРӨВДӨЛТЭЙ НЭГНЭЭР БИШ ҮҮРД БАХАРХАМ МУНДАГ БАРДАМ НЭГНЭЭР ДУРСАГДАХЫГ ХҮССИЙМ :) 

Нэг өдөр

хөл минь зугуухан алхах боловч сэтгэл энд дэгдэн гүйж байлаа. хүйтэн борооо асграад тэнгэр цаанаа нэг л бүүдгэр ч indie хөгжимийн хэмнэл шиг цаанаа л аанайл сайхан өдөр байсан.

 ..........танихгүй дугаараас залгах танилаа дуугаар таних гэж нилээд хичээлээ. Ярианых нь хэлбэрээс танин асуувал баллет үзэх санал ирлээ . Сонгодог зүйлсээс хэзээд татгалзаж чаддаггүй зангаараа зөвшөөрсөн ч үнэндээ хоцроно гэдгээ мэдэж байсан......

хоцроод ч болохноо очмоор санагдсан... хэрэгггүй ээ гэх мэт ар араас ээлжилсэн бүтэлгүйтлийн эцэст хоосон хаалга мөргөөд буцсандааа....

.....Дуурь бүжгийн театрт кеттэй савхитай орно гэдэг миний хувьд хэзээ ч байж болохгүй зүйл байсан учраас хоцорсон байж ч магадгүй....

....Хэзээ ч билээ  "эрэгтэй хүн хамгийн нандин хүндээ, хамгийн хайртай хүнийгээ сонгодог урлаг тоглогддог газар аваачдаг юм" гэж надад хэлж байж билээ. Үнэн байх хувьдаа би үнэн байгаасаа гэж хүсдэг. Хэн нэгэнтэй биш хэзээд хамгийн дотно хүмүүстэйгээ л эдгээр газар очдог юм шиг санагддагсан

Бороо шаагиаад л байсан шүхэр байгаагүй мөртлөө би ерөөсөө даараагүй, зам дагуу алхахад навчин дээр дуслах бороо хичнээн тансаг харагдсан 

............навчин дээр бөнжигнөх энэ дусал

            хичнээн яруу хичнээн тансаг харагдана вэ

            гэтэл яагаад над дээр дуслах энэ дуслууд

            хичнээн гунигтай санагдана вэ?

хөл минь зугуухан алхах хэдий ч сэтгэл минь цойлин дэгдэж, хэнээс ч илүү догдолж хэнээс ч илүү хүссэн. Бороо над дээр дуслаж, харсан хүн болгон даарч байсан ч сэтгэл халуунаараа цогшиж байсан....

Бүүдгэр тэнгэрийн дор хүйтэн бороо асгаж байсан ч

Бүсгүй залууруугаа яарч байсан, --------> уран зохиолын хэтрүүлэг ашигласан болно :P . Зүгээр л сайхан өдөр байгаасай гэж хүссэн юм.  

Friday, May 2, 2014

Хорвоо дэлхий уудам байна.

хараад байхнээ би их завтай хүн юм.....Өөрийн дуртай зүйлдээ зав гаргаж, өөрийгөө эрхлүүлэх дуртай хүн гэсэн тодотголыг зүүгээд нилээдгүй уджээ.

Их ажлын хажуугаар үзэж, харах, сонсож, буу халах гэх мэт үйлдлээс таашаал авахгүйгэээр хүн яаж амардаг юм бол? 

тийм ч ажилтай, ийм ч уулзалттай.....Завгүй завгүй завгүй.....Өөрт чухал гэсэн хүмүүсдээ цаг зав гаргахгүй юм бол амьдрахын хэрэг юу байгаан бол оо? 

Үүнээс үүдэн хэд хэдэн дүгнэлт гаргаж болох юм...

*Би их завтай бөгөөд өөрт оноогдсон ажилгүй хүн

*Миний эргэн тойрны хүмүүс бүгд ар гэртээ ихэд амьдралтай тунчиг завгүй хүмүүс

*Байнгын өөрийн чөлөөт цаг заваараа өөрийгөө хөгжүүлдэг хүмүүс / урлаг уран сайханд зориж очихоос өөрөөр таашаал авдаггүй хүмүүс /

* Гадуур дэмий тэнэхээс гэртээ суухыг илүүд үзэх нэгэн

*Хараал идсэн аливаа үйл ажиллагааг мэддэг ч үгүй, сонирхдог ч үгүй, сонирхолгүй нэгэн

*Ажил Ажил Ажил тэгээд найз залууу....намайг тоодоггүй нэгэн

-----> Би их завтай хүн учир өөрт таалагдсан зүйлээ үзэж харж сонсож, оролцож, мэтгэлцэж, ярилцаж, унших л болно............Хха 

Ажлаа хийж байхдаа ч таашал авч

Ажлаа тарсны дараа ч гэсэн таашаал авч

Амьдралаас таашаал авах

Идэвхтэй амьдрах юу нь буруу вэ... Юу нь сайхан вэ?


...Сайхнаар тэгэж хайрласан шигээ

Сайхан гэгч нь хагацаж чады ..... гэдэг шиг

Ажилласан шиг ажиллаж

Амарсан шиг амарч байх хэрэгтэй шүү дээээ Та минь !!!!!