Monday, November 17, 2014

Яг одоо

http://www.youtube.com/watch?v=LGs_vGt0MY8&feature=youtu.be

Бодол хөвөрсөөр
Бодлын гүнд өөрийгөө булшилсаар
Өөртөө итгэх итгэлээ
Өрөөлийн харцанд нухчуулсаар
Би ядарч байна
Энэ бүх зүйлээс,
Энэ бүх зүйлээс өөрийгөө авч гархаас
Өөрөө өөрөөрөө үлдэхээс
Өөрчлөлт үгүй
Өсөлт дэвшилтээс
Айдсаас бас атаархлаас
Өндрөөр намайг үнэлэхээс
Өөрөөс нь мундаг гэж бодсон  харцнаас
Өөрөөс нь муу гэж харсан харцнаас
Үнэлэмжээс бас
Үнэрхүүлхээс
Үнэндээ би залхаж байна
Үзэл бодлоо илэрхийлэхээс
Үзэл бодлоо хурцалхаас
Заавал нэг нийцэл
Заавал нэг зөвшилцөл
Тоогдох бас тоогдохгүйд
Чамлах ба чамлагдахаас
Муу бас сайнд
өөртөөгэй зөрчилдөж ядаж байхад
өрөөлд бас өөрийгөө ойлгуулхаас
Үнэндээ л би залхаж байна

Monday, November 3, 2014

Байж л байг, тэр залуу намайг хараад

Байж л байг, тэр залуу намайг хараад
Бахархаад бас дурлалдаа шатаад байж л байг.
Бахдаад бахардаад байж л байг.
Байж л байг, тэр залуу намайг хараад
Хөдөлгөөн бүрийг минь нүд цавчилгүй ширтээд байж л байг.
Хүссэн бүхнээ тэрхэн зуур авч болдоггүйг мэдэж аваг.
Үнэн төрхийг чинь танитлаа би чамайг зовооё.
Үүрд биш ч гэлээ, байж л бай тэгээд намайг хараад.
Бал амтагдсан уруулыг минь хүсээд байж л бай залуу минь
Бахим чанга гар, сайхан төрхийг чинь би харж л байна
Ухаан бодлоо алдталаа намайг хар, хүс
Оргилсон сэтгэл, зүрх чинь тэсэртэл би чамайг зовооё.
Эгшиг даган нахилзах бэлхүүсэнд минь шунаж байна, би мэдэж байна
Эр хүн гэдгээ надад харуулах гэж хичээж байгааг чинь би үнэлж байна
Үнэр тансаг сүрчигэнд минь чи галзуурч байна, надад таатай
Үүр шөнөөр унтаж чадахгүй чи намайг бодож байна, би баясаж байна.
Эрвээхэй адил намайг тойрон чи эргэлдэж байна, тиймээ, би сарнай
Эргэцүүлж бодоод хариултыг нь олохгүй чи цөхөрч байна, тиймээ, би асуулт
Элдэв янзын арван гүрван мэхийг чи сэдэж байна, би баярлаж байна
Энэ шөнийг л чи тэвчвэл би чинийх, чи мэдэж байна, би ичиж байна.
Зугтаад гүйгээд л баймаар санагдах юм
Зуурч болов гэхдээ чамайг хүлээмээр бас бодогдох юм
Тэвчээрийг чинь үнэлэн, тэвэрт чинь очьё доо, амраг минь
Тэгсний дараа би чинийх, чи минийх, тэр л үед би хаашаа ч зугтах аргагүй
Чамдаа дурласан сэтгэл минь дуусашгүй,
Чамайгаа хайрлах итгэл минь нугарашгүй.