Thursday, September 18, 2014

Үхлийн талаар

Үхлийн талаар хэдэн үг цохиоч гэж өнөөдөр нэг хүн надаас асуув. Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд , Үхэх амархан Амьдрах л хэцүү, дурлаад байх зүйлгүй хорогдоод байх зүйлгүй хүн л үхлийг тэгтлээ хүсэх байх.
Би үхэлд биш амьдралд дурладаг, амьдрах эрмэлзэлтэй нэгэн бололтой. Их deep яриатай бодолтой хүн болхоор надаас гансрал, гуниг мэдрэнэ гэж бодоод асуусан манай хүний санаанд нийцээгүй хариулт сонссондоо гонсгор явсан шиг санагдсан. 
Үхлийн талаар анх бодохдоо би бацаан л байсан 6 настай байлуудаа 5тай ч байсан байж магадгүй, гэдэснийхээ тэнд хутга баричихаад яг одоо үхчихвэл гэж бодож байж билээ. Даанч амьдрал хэтэрхий сонирхолтойлдоо. Уйтгартай байвал сонирхолтой болгочиход л болно. Утгагүй байвал утга гэж юув утгагүй зүйл яагаад утгагүй байна гэж бодоход хангалттай, Таашаалыг ганцаардлаас ч авч болно. Хэтэрхий weird болчихвол weird хүрээлэлийг үүсгэхэд л хангалттай. Олноор хийх зүйлс байхад ганцаар хийх зүйлсүүд ч бий шүү. Ганцаардахыг хүсдэг ч даанч уг би маань зожиг нэгэн биш. хаха байнга өөртэйгээ зөрчилдөнө.
Тэгээд би үхлийн талаар бодсон мөчид үхсэний дараа биш амьдарч байхдаа үхлийн талаар бодохгүй байя тэртээ тэргүй үхэхэээс хойш үхлийн талаар үхсэнийхээ дараа л бодий гэж бодсон. Тэгсэн намайг 80 наслана гэнэ. Би талыг нь наслаагүй болхоор. Амьдраааал байждээ. хаха:. Үхлийг хэрвээ цэцэг гэвэл хэзээ ч үнэрийг нь мэдрээгүй, хараагүй тал дүүрэн цэцэгс байгаа, их гоё улаан өнгөтэй цус шиг нөж чиг улаан хүрэн дэлбээтэй тал дүүрэн цэцэгсийг би зөвхөн үүрд нойрссоныхоо дараа л тэвэр дүүрэн түүнэ.
Тал дүүрэн улаан цэцэгсийг түүхэд хажуу талд томоо мод ургаж байна, хажууу талд нь зөөлөн буйдан шиг модон сандал байрлана, цөөрөм дотор улаан алтан шар 2 загас байна. . Намайг үхэхэд миний нөхөр уйлвал тэр мод нил хөх өнгийн навчсаар хйиснэ, баярлахад улбар шар навч ургана. Би тэр цэцэрлэгт талд хэзээ нэгэн өдөр очино. Үхлийн талаар гэхэд хэтэрхий өөдрөг үзэл. Хэт өөдрөг бөгөөд хэтэрхий deep хүний үхлийн талаарх бодлыг уншлаа чи.Й

Гэгэлзэл

Хэрэв бүх насан туршдаа ганцхан хийх зүйлсээ нэрлэ гэвэл юу гэх байсан бол
-би бүх насан туршдаа зөвхөн гарны фото зураг авах байсан
-шоколадаас хэзээ ч уйдахгүй
-рок хөгжимөөөс хэзээ ч уйдахгүй байх  байсан
-evanescence-Fallen цомгоос хэзээ ч уйдахгүй
-Ирээдүйд өөрийн галлерэйг заавал нээх болно, тэндээ сайн уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах байсан
-хүнд үүрүүлэх хамгийн дуртай, хэдий хөгширсөн ч хэзээ ч үүрүүлхээс татгалзахгүй
-ингээд л уншаад, бичээд, хараад л яваад баймаар, догдолмоор магадгүй цаг нь болсон бололтой, ганцаараа байхаас татгалзах цаг нь болсон бололтой.
-хэзээ өөрчлөгдмөөргүй байна, гэхдээ хөгжмөөр байна
-бацаан байхаасаа л сэтгэл хөдлөлөө дардаг байсан чин том болоод хэрхэн яаж дарахгүй илэрхийлэх вэ гэдэгт суралцаж эхэлж байна
-сагс тогломоор байна, блокдмоор, бахардатлаа гүймээр магадгүй
-бусдыг ажиглаж байгааггүйээ өнөөдөр мэдлээ,
-ажил хийгээд байхаар нэг л бачимдмаар санагдаад байхын хаха нэг л уйтгартай сонирхолгүй амьдрал
-дуртай дуугаа залхатлаа сонсдог, сар долоо хоног, хэдэн хоногоор ч сонсож чадна
- кино, аниме , аливаа зүйлсийг бараг л нэг удаа үзнэ, нэгээс дээш үзсэн бол үнэхээр таалагдсан байх нь .
- хүмүүсийн уйтгартай гэдэг зүйлсээс таашаал авдаг учраас commercial Зүйлсээс хэзээд бага таашаал авна хха
-романтик болзоог насан туршдаа хийж чадна. Манай аав ээж 2 их романтик 40 хүржээж тэмдэглэлт бус өдрөөр сарнай бариад ирнэ шүү дээ
-цэцгэнд дуртай. наранцэцэгт. Наранцэцэг бариад ирсэн залуу ямар ч байсан үнэхээр сайхан санагдана.
-Гэр бүлтэй болхоороо хос сандал бэлдэнэ. Хамт суугаад цай ууна, цовоо натюмурт  ханандаа өлгөөд гараа атгалцан сууна, яг ингэхийг хүсдэг
-Хүчирхэг биенд дуртай хаха, туранхай мөртлөө их булчинлаг хатуу биетэй шүү...Эмэгтэй нь лаг биетэй байжийж эр нь чөрчийсөн хүн байвал бас л хэцүүяаа.
-Харагдахад нэг л сайхан бүсгүй, даанч дотроо нөгөө л охин хэвээрээ юм биздэээ..Тиймээ :)

Saturday, September 13, 2014

Миний 9 намар


Намар-1

Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав
Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав. / Д.Пүрэвдорж /
9 сарын 1н үргэлж хүйтэн байдаг шүү. Би даархаараа, сандархаараа, догдлохоороо чичирч бээрдэг гэмтэй. Зунаас илүү сэрүүхэнд, уулзаагүй удсан хүмүүстэй уулзуулдагт, тэнгэрт шувуудыг ганганааг, сүргийг олноор үзүүлдэгт, санаж бас шаналдагт, Навчис өнгөө солидогт, Шинэ учрал үргэлж тохиолддогт, Цойн дурсгалын тоглолт болдогт, Анхны цас бас сүүлийн бороог бэлгэлдэгт, навчаар байлдаж тоголуулдагт, бээрсэн гаргүйгээр орой үдшээр болзоонд явмаар санагддаг ганц улирал болохоор би намарт хайртай.  Баясал шаналалын аль альныг нь өгдөгт, амттай аялал бэлдээд арагшаа хармааргүй урагшаа тэмүүлмээр ганц улирал болхоор би намарт хайртай. 

Намар -2

Миний хамгийн сайхан дурсамжууд, хүүхэд насны дурсамжууд аавтай холбоотой шүү.  хажуу талдаа цахилгаантай жижиг цүнхэндээ бүх зүйлсээ чихэж аваад маргааш аялалд гарна гэхээс сэтгэл догдлоод унтагүйсэн . Цэцэрлэг дээрээ очиод одоо нэрийг нь санахгүй байгаа ч цээжинд тодхон дүртэй найзтаагаа  нандин чавгаар гөөхий сольж цүнхэлсэнийгээ мартдаггүй юм. Тэр аялал намар, нар дөнгөж хөөрч байсан нарлаг мөртөө сэрүүхэн өдөр болсон. Навчсаа гөвж буй модод цаанаа үзэсгэлэнтэй, аав гараас хөтлөөд

-Баярмаа уулын орой дээр гары
Уулын орой дээр гарчихаад наашаа хараад инээмсэглэсэн. Бүгдийг дээрээс харах хамгийн сайхан байдаг юм билээ. Уулнаас буучихаад халуун бууз гаргаж ирээд идэхдээ -Идэхүү гэж асуухад нь үгүй гэсэндээ би одоо ч харамсдаг. 
Хайрлуулж халамжлуулж эрхэлж өссөн миний намар.


Намар 3

Яасан хүйтэн намар вээ? 
-Чи даарахгүй байна уу?
-Энэ жил эрт хүйтэрч байна шүү, Ногоогоо хураахгүй бол болохгүй  нь, 
Баярмаа миний охин нааш ир, манжингаа татаарай.
Үнэндээ манжин тийм ч сонин биш байсан, Оройхон тарьсан тарвас маань л доторх нь улаасан байгаасай гэж хүсэж байсан. Төмс, лууван, манжин, байцаа, хулуу, сонгино хамгийн сүүлд өөрийн тарьсан тарвасаа тэврээд тэр нэг хүйтэн намар. Тарвасны өнгө нь улаан болоогүй ч доторх нь амттай, байсан Тэр намар гадаад үзэмж чухал биш сэтгэл шингэсэн бол амттай жаргалтай байдгыг мэдрүүлсэн. Хүйтэн намар, Алганы минь хэмжээтэй жижигхэн тарвасаа идсэн намар

Намар 4


Гэнэтхэн л ангийн хөвгүүн  надад өөрөөр хандахыг, ангийхан бид 2-г жигтэй нүдээр харцгааж байхыг анзаарч билээ. Хайрын захиаг багагүй авдаг, нүднийх нь өмнө ураад хаядаг тийм л сэхүүн охин байсан. Гэтэл тэр бусдаас өөр байсан, Захиа өгнө, хажууд сууна, бид өөр өөр хүүхэдтэй суудаг байсан ч гэнэтхэн л ангийн багш суудал өөрчлөөд бид 2-г цуг суулгачихаж билээ, хамгаална, онигоо ярина, зөөлөн инээмсэглэдэг түүнийг би ер анзаарч байгаагүйм шиг, энэ олон жил нэг ангийн нөхөд байчихаад миний мэдэхгүй нэгэн хажууд суугаад элчээр төөнөөд байгаамшиг санагдаж билээ. 
-Энэ юу вэ таагаарай
-Мэдэхгүй / Тамирын хичээл орлоо/
-Гэртээ очоод үзээрэй /Хичээл тарсан/
-Шүрээр хийсэн нилээд ганган бөгж 

Одоо бодохнээ надад чин сэтгэл мэдрэгддэг. Би ойлгоогүй биесээ хүлээсэн тэр урт зуны дараа. Минийх болоогүй би түүнийх болоогүй Намар . 

Намар 5

Болилдоо, Болилдоо, шаргал навчнууд газраар нэг хөглөрнө. Зун ногоон байдаг навчнууд гэнэтхэн л нэг нэгээр шарлаж доош унадаг, Салхи ихтэй шөнийн дараа газар навчин хөнжлөөр хучигддаг. Өглөө гэхэд л дээш өнгийхэд үзэгддэг байсан навчнууд газарт унасан байдаг байсан. Булгаа эгчтэй бид нар  навчаар байлдаж тоголдог байсан, гүйгээд гүйгээд л цасаар биш, усаар биш навчаар бөмбөгдөнө гээч.... Манайх 2 том модтой байдаг байсан. Янгир ямаа гэдэг хочтой, юм л бол модон дээр гараад өндрөөс бүхнийг ажиглах дуртай байсан. Бал цаас аваад дээш гарах боловч даанч авьяас байгаагүймдаа. 
2 модны навчис газраар нэг хөглөрнө, салхи хаашаа навчнууд тийшээ, өглөө зүүнд байсан өдөр баруун талд овоорно. Хашаанд хөглөрөөд байна гээд эмээ ууртайгаар навчнуудыг шүүрддэгсэн. 

Яагаад ч юм тэр модыг тайрчихаж билээ...... би тэгэхэд зөндөө уйлсан. Өндөрт гарах өөр зүйлгүй болсондоо, Мандах нарыг жаргах нарыг харах мөчиргүй болсондоо зөндөө шаналж билээ.

Намар 6

Намрын салхи цэлмэгэр жихүүн үед

Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй./ Ванчинбалын Инжаннаши/ 
Тэмдэглэлийн дэвтэрдээ бичсэн сүүлийн тэмдэглэл дээр нилээд хэдэн нулимсаны дусал бий. Түүнээс хойш хэзээ ч тэмдэглэлийн дэвтэр нээгээгүй. юм л бол нүдэндээ нулимс торуулдаг уяхан охин тэгээд л дэвтэрээ шатаачихаж билээ. Шарласан тэр дэвтэртэй хамт шатсан навч үнэртэж, ер бусын анхилуун утаа нь тэнгэр өөд тэмүүлэх мэт хоромхон зуур хийссэнсэн. Намар хэнийг ч хаашаа ч хийсэгчихэж чаддагыг тэгэхэд би мэдэрсэн. 

Асаалттай танкнууд нэртэй, санхүү менежментийн ангийхан зугаалгаар явж байна, 1-р байранд ороод навчсууд дунд хэвтээд, дээшээ харж хэвтээд л 
үзэсгэлэнтэй байгальтай газар байсан

. Тэр их модод алтан шаргал өнгөтэй. би өөрийгөө шаргал өнгөтэй болчихлоо л гэж бодсон. Шинэ орчин, шинэ танилууд  , Би өөрийгөө соримоор байна. Намар~!!! Шинэ эхлэл. 

Намар 7

Намар болчихжээ Жинамаа, чи түүнд дургүйсэн.Гэтэл яагаад
Намуухан сэрчигэнэх дуугаа даалгүй тасрах навчсын дунд ганцаараа зогсоно вэ?
Наашаа хараач дээ над руу нүд рүү минь хараач, Жинамаа
Дэргэдэх мод чинь хус уу ямар нарийхан юм бэ?
Дэндүү нүцгэрчихэж дээ, Жинамаа, чи түүнийг өрөвдөхдөө л
Дэрнэд нь ирж зонссон, тийм үү? Эсвэл тэр дэргэд чинь ургаа юу?
Үгүй дээ.(Би ямар тэнэг юм бэ?) Тийм байж таарахгүй.
Өнө мөнхийн амьдрал гэж байдаггүй л баймаар...
(Өлмийгөө өргө дөө,Жинамаа. Цэцэг ургая гэнэ) Гэтэл энэ мод... Чи...
Яагаад энэ мод дэргэд чинь ургаа вэ?
Яагаад чи түүнийг ийм дотноор ширтэнэ вэ?
Яагаад.. яагаад...Жинамаа. Чи шаналж байна уу даа царай чинь

Яг л... (Атаархам хус мод өлмийд чинь чавчсаа дэвсэж...) / Болд-Эрдэнэ /

Би түүнд энэ шүлгийг уншиж өгөхийн тулд цээжилж билээ, Өөртөө итгэлтэйгээр хөөрхөн болоод, түүний найз охин болчихоод уншиж өгөхийг хичнээн их хүссэн гээч. Тэр хэзээ ч минийх болоогүй. Зориггүй залуусыг би үзэн яддаг. 

Намар 8


 Зэлгээн намрын цагаан үүлс хэсэг хэсгээр тасрахуй

Зэвтэй дурдатгалын илд ногоон нулимс унагана / Б.Лхагвасүрэн /
Баагий гэж энэ хорвоо дээр намайг дууддаг ганцхан хүн бий, Би түүнийг Наагий гэдэг.....Шатаар бууж явахад нь би түүний хойноос - Би чамд хайртай, үнэхээр хайртай, чиний төлөө үхсэн ч чадна гэж хэлэхэд, надруу харсанаа зөөлөн инээсэн. Би түүний инээдэнд дэндүү хайртай байсааан. Над дээр ирэх тоолондоо инээдэгт, ижилхэн зовлонтой байсанд, хамгийн ихээр итгэж байдагт, гараас зөөлөн хөтлөхөд надаас зөөлөн арьстайд, жижигхэн бэлэг үргэлж өгдөг байсанд, Бие биенээ мартий гэхэд бид хамтдаа дэндүү их дурсамж бүтээлцчихсэн байсан.  Гэхдээ 
энэ бүхэн алга урвуулахын хооронд үгүй болж, Миний хамгийн сайн найз, миний анхын хайр 2 надаас яваад өгчихсөндөөө. Хүйтэн намар. Би шатаар уруудаад гүйгээд. Гүйгээд. Мөрлөөд. Хайгаад л. Хайгаад л байсан. Олдоогүй. Намайг хамгаалаагүйд. Чамайг эцсээ хүртэл хамгаалсанд. Би сул дорой байсанд. Чи зориггүй байсанд. Миний бэлгийг буцааж өгөхөд чин би зөндөө уйлсан. Хүйтэн намар. Тэнгэр бүрхэг байсан. Цаг 17:55 болж байсан. Нүд бүрэлзээд. Тэгэхэд миний доторх хүн үхчихсэн. Чи байхгүйд булшилчихсан. ОДОО ИНЭЭМСЭЛЭЛийг чин санахыг хүсдэггүй. Яг тэр шатаар. Яг тэр моддын доор явахыг хүсдэггүй. Чамайг дурсахыг хүсдэггүй. Яг тэр догдлол хэзээ ч надад ирэхгүй. Дахиад хэзээ ч БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлээгүй. 

Намар 9


Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

16 насныхаа төрсөн өдрөөр ямар зүйл хүссэнийгээ би үргэлж санадаг. 18 насандаа тэр хүслээ биелүүлсэн. Үүрийн 5 цагт, нар мандаж байсан. Тамхи татаж байсан. Би худлаа инээх зуршилтай. Аз жаргалтай мэт царайлдаг байсан. Мэдрэмтгий болхоор мэдрэмжээ үргэлж нуудаг байсан. Жаргалтай намрыг үдэж байгаагүйн байнадаа. Жаргалтай улбар намар дурсамжинд минь алга.