Monday, July 29, 2013

My Chemical Romance хамтлаг



 Яаг нэг жилийн өмнө буюу 2012 оны энэ өдөр би анх MCR хамтлагын дууг сонсож үзсэн юм. Хөгжимийн хэмнэл машид таалагдаж, түүнээс хойш энэ хамтлагыг ихэд сонирхож, шимтэг сонсох болсондоо. Ийнхүү би блогтоо энэ хамтлагын талаар жаал мэдээлэл оруулья гэж саналаа.

2001 оны 9 сарын 11ны Нью Иоркод болсон террорист халдлагын үед Нью Жерсигээс гаралтай, тухайн үед Нью Иоркийн Cartoon network кино үйлдвэрт ажилладаг байсан залуу зураач Жерард Вэйн сэтгэл санаа гүн гүнзгий хямарчээ. Энэ халдлага түүний ертөнцийг үзэх үзлийг бүтэн 180 градус эргүүлсэн байна. Зургийг хараал идэг, энэ ертөнцийг өөрчлөх ямар нэг зүйлийг би хийх хэрэгтэй гэж бодсон залуу маань хамтлаг байгуулах хэрэгтэй гэж үзсэн учраас Мэтт Пэлиссиер(бөмбөрчин) тэй хамтарч анхны дуу болох Skylines and Turnstiles ээ бичжээ. Уг дуундаа 11 ний халдлагын талаарх сэтгэгдлээ оруулсан бөгөөд анхны дуугаа гаргахын тулд хамтлагын дараагийн гишүүн Рэй Торог элсүүлжээ. Рэй Торо бол ясны гитарчин залуу бөгөөд 8 настайд нь ээж нь гитар авч өгснөөс хойш мөрөөдлийнхөө дагуу тоголж сурсан боловч анх нэг хамтлагт орохоор шалгуулсан боловч түүнийг авъяасгүй гэж үзэн хассан тул манай хүн картүүн нетворкд ажилд ороод байв. Энэ үедээ ирээдүйн хамтлагийнхаа ахлагч гоцлол дуучин Жерард Вэйтэй танилцан найзууд болсноор тэдний нөхөрлөл ирээдүйн агуу кареерийнх нь эхлэл болжээ. Ингээд анхны дуугаа гаргаснаас хойш хэд хэдэн дуу бичүүлж амжаад байтал Жеррардын төрсөн дүү Майки Вэй тэдэнтэй нэгдэхээр болж басс гитарчинтай болов. Үүний дараа жил тэд Eyeball Records буюу дуугаа бичүүлдэг байсан студидээ байхдаа Pencey Prep(1998-2001) хамтлагийн дуучин, гитарчин Фрэнк Леротой танилцсан бөгөөд Фрэнк Жеррардын хамтлагыг дагахаар шийдэж үүсгэсэн хамтлагаа орхисноор алдарт My Chemical Romance хамтлаг бүрэлджээ. Яг ч энэ бүрэлдэхүүнээрээ байгаагүй л дээ. Бөмбөрчин Мэтт Пэллиссиер 2004 онд хамтлагаасаа гарч Боб Браяр гэгч залууг авснаар хамтлаг маань 2010 он хүртэл бөмбөрчинтэй болсон билээ. Гэвч боб мөн л хамтлагаас гарч үүнээс хойш энд тэндэхийн бөмбөрч залуусыг тоглолтдоо түрээслэн авч явсаар өдийг хүрээд байна. Анхны жилдээ гаргасан I Brought You My Bullets, You Brought Me Your Love цомгоос нь хойш тэд нэлээн олны анхааралд өртөөд байсан бөгөөд 2003 онд жинхэнэ тэсрэлт хийх шиг болж чөмөг царцааж цус хөрмөөр аймшигт рок дуунуудаа багтаасан Three Cheers for Sweet Revenge цомгоо гаргажээ. Уг цомогт орсон I`m Not okay(I Promise), The Ghost of You, Helena зэрэг дуунууд жинхэнэ супер хит болж рок алтернатив урсгалд шинэ давалгаа болон түрж орж ирсэн юм. Ялангуяа миний хувьд Ghost of you ийн клипэнд их дуртай хэр баргийн киноноос хавьгүй илүү болсон клип гэж үздэг.

2006 онд The Black Parade цомог гарсан нь тэднийг аль хэдийн дэлхийн хэмжээний алдартай хамтлаг болсон, болохоос ч аргагүй болсон гэдгийг баталсан явдал боллоо. Цомог тухайн үедээ Англид алдарт дуучин Robbie Williams - Rudebox цомгийн дараа борлуулалтаараа 2т бичигдэж байв. Америкт мөн л адил Ханна Монтана гийн хойно 2т бичигдэж, 2010 он хүртэл нийтдээ 1610000 хувь борлогдсон байна. Мэдээж цомгийн дуунуудаас сингл болон гаргасан дуунууд бүгд хит болж тус тус чартын дээгүүр бичигдэж байсан дундаас Welcome to the Black Parade онцгой байж Америкийн Биллбоард чартын 2т, Биллбоард алтернатив чартын 1т бичигдэж амжилт үзүүлж байсан. Миний бодлоор энэ цомог бол аль ч талаас нь харсан өөлөх юмгүй ялт ч үгүй уран бүтээлийн оргил юм гэж дүгнэдэг. 2009 онд гарсан Danger Days: The True Lives of the Fabulous Killjoys цомог уг нь надад их таалагдсан. Блак Парадаа гүйцэхгүй ч гэсэн ер нь гайгүй чамлахааргүй дуунуудтай их боломжийн цомог болсон гэж би үзсэн боловч дэлхий дахин энэ цомгийг нэг ч их таашаагүй юм. Магадгүй Nanananananana SING цуврал клипүүд дээр гардаг хэв маяг хүмүүст нэг их таалагдаагүй байх. Хэрвээ хүсвэл Bulletproof heart, Planetary, The only hope for me is you, Save yourself i`ll hold them back, Summertime, Kids from yesterday, Scarecrow дуунуудыг нь сонсож үзээрэй. Үүний дараа хамгийн сүүлд буюу 2011 он билүү 12 онд гарсан Conventional Weapons цомгийг сонсож үзээрэй. Дуунуудыг нь цээжилтлээ сонсож бас амжаагүй л байна. Надад Boy Division, The world is ugly гээд дуунууд нь их таалагдсан.

Нэгэнт болчихсон үйл явдлыг яалтай ч билээ. 2013 оны 3 сарын 22 ны өдөр намайг болоод сая сая хүмүүсийг гонсойлгосон нэгэн мэдэгдлийг тэд албан ёсны вэб сайт дээрээ тавьсан байна. "12 жилийн турш рок хамтлаг болж хамтран тоголсон он жилүүд алт эрдэнэсээр ч сольшгүй сайхан мөчүүд байлаа. Биднийг хайрладаг, биднийг шүтдэг, биднийг л гэдэг үзэгч сонсогч нарынхаа урд тайзыг хуваалцдаг байсан хамтлаг маань нэгэн шийдэлд хүрээд байна. Бид ийм зүйл болно гэж зүүдэлж ч байсангүй, гэвч хамт байсан бүх сайхан мөч одоо төгсөх цаг нь болоод байна, манай хамтлаг тарлаа. Биднийг сонсдог олон олон фэнүүддээ өдийг хүртэл хамт байсанд нь гүнээ талархал илэрхийлье-My Chemical Romance " гэжээ. Анх би 4 сарын нэгэндэж байна л гэж бодсон, гэхдээ энэ мэдээг унших үед 5 сар аль хэдийн гарчихаад байсан үе учраас итгэхээс өөр яахсан билээ. Хайртай хамтлаг маань одоо нэгэнт таржээ. Сэтгэл эзгүйрч, нүдэнд нулимс цийлэгнээд, хоолой аргаад хэрэг алга. Одоо ч ялгаа байхгүй сэтгэл нэг л эл хуль хоосон хөндий оргиод байгаа. За яахав. 

Ингээд миний бодлоорх Топ 5 дууг нь дарааллуулчихья:

5. http://www.youtube.com/watch?v=qRFhNZNu_xw

4. http://www.youtube.com/watch?v=XAcj_armFos

3. http://www.youtube.com/watch?v=Pkrb1vQBLUk

2. http://www.youtube.com/watch?v=egG7fiE89IU

1. http://www.youtube.com/watch?v=1izctHJ7FAQ




Бичээд л баймаар бичээд л баймаар гайхалтай хамтлаг даа. Дуучин Жеррард Вэй харж байхад бас нилээн ширүүн баагий юм шиг байгаамаа. Аймар хар тамхичин, архичин юм шиг байгаан. Тоглолтон дээрээ ярьж байгаа нь хүртэл нээх ширүүн, нэг удаа тоглолтон дээрээ алдарт Queen хамтлагийн соло гитарчин Бриан Мэй ирсэн байсан чинь хүмүүст танилцуулахдаа: Brian Fuckin May ч гэж байх шиг хаха. Тэхдээ надад ёстой падлий ч байхгүй, ямар хүн байнуу надад ер хамаагүй би сонсгоороо л сонсоно шүтдэгээрээ л шүтнэ. Бид бүгд нэг л өдөр үхнэ, бид бүгд нэг л өдөр үхэх нь гарцаагүй. Хүмүүс үхээд яахаа төсөөлдөг байх, харин миний хувьд бол яах вэ гэдгээ аль хэдийн тооцоолсон байгаа. Хар Параддаа нэгдэнэ. Нэг л өдөр үхэхээрээ хар парадад нэгдвэл намайг тэндээс олж харах болно гэдэгт битгий эргэлз, би тэнд л очно.



Thursday, July 25, 2013

О. Дашбалбар- ҮХЭЖ БУЙ ХҮНД БАЯР ХҮРГЭСЭН ШҮЛЭГ

Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь

Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.

Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун

Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.

Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь

Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан

Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон

Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.

Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе

Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.

l. Ulziitugs- Тo you


english version :

To you

Only you

I can hate

No one else but you

I see in my dreams

The flowers with thorns

Only you dare to give me

Because it hurts me

I wanted the thorns to prick me again

Once I stood in your way

Stiffened with a shy smile on my face

And my heart was like an open fire that

Blazed up and went out at once

As if I were a temporary one to you

You waved as you went away

I stumbled on my khnotted tears

But rose to my feet

As I did not

Have you in my arms

As if I was not

Cheated by your silly words

As if you

Did not know the smell of my neck

As if lust

Went about us

As if throwing away

A piece of paper from my pocket

I would wipe you

Out of my sight

As if throwing away

Change from my pocket

I would drop you

Out of my chest

Cleared up, but empty

While my heart

Receives flowers

Now and then

That only you I hate

I whisper

To my own beloved heart





Зориг

Хүсэх зориг

Итгэх зориг

Хүлцэх зориг

Надад бий

Тэмүүлэх зориг

Үхэх зориг

Тэгээд бас, унах зориг

Хангалттай бий

Өөрийгөө үл харамлах

Өвчин шаналалаас зэрэмдэггүй үлдэх

Зовох, ганцаардах

Зориг надад дүүрэн бий

Хүүхэд шиг амьдрах

Хүнээрээ үлдэх

Хүлээх, ухрах

Зоригтой би

Атаархал

Хүн бүрт ямар нэгэн хэмжээгээр атаархал гэгч зүйл төрж байдаг. Хэрэв үүнийг өвчин гэж үзвэл нийгмийн гаралтайд тооцогдож болох юм. Таны нийгмийн хүрээлэл ямар байгаагаас шалтгаалан өөрийгөө басах байдлаар илрэнэ. Жишээлбэл Таны хөрш бүгд баян, эсвэл ажлын газрыхан чин дандаа тансаг зоогийн газар, үдэшлэгт явдаг бол та эдгээр арга хэмжээнд оролцож чадахгүй, баян хангалуун байж чадаж байгаа эсэх, чадахгүй байгаадаа эсвэл материаллаг зүйлсэд анхаарал хандуулж эхлэх ба улмаар атаархаж эхлэнэ. Эргэн тойрныхон чин царайлаг, үргэлж дэгжин харагддаг, манекур салоноор үргэлж үйлчлүүлдэг ч та чаддаггүй байлаа. Атаархал төрж эхлэнэ. Энэ нь дээш чиглэсэн харьцуулалт бөгөөд бусад хүмүүс таниас илүү гэдгийг ажиглах үед таньд атаархал төрдөг байна


Эсрэгээрээ бусад хүмүүс таниас доогуур гэдгийг мэдрэх үед таныг илүү сайнаар үнэлдэг байна. Энгийнээр бол таныг царайлаг хүмүүс хүрээлдэг бол та өөрийгөө царай муутай гэж үнэлэх үнэлэмж их байх бол царай муутай хүмүүс хүрээлж байвал та өөрийгаа царайлаг гэж үнэлнэ гэж хэлэх гээд байна. 

Таныг хүрээлж буй эргэн тойрны хүмүүсийг харах өнцгөөс шалтгаалж үнэлэмж болон атаархал өөр өөр байдаг гэсэн үг.


Tuesday, July 23, 2013

Bruno Mars - Grenade




Хэзээ ч билээ миний найз " энэ " дууг их гунигтай үгтэй юм гэж хэлж билээ. Тэгэхэд би поп дуу сонсдоггүй хүн байсан юм шиг байгаа юм. Энэ бол ер нь их тэнэглэлдээ. Хөгжмийг заавал хайрцаглагдаж амьд л биш бол сонсохгүй гэдэг чин утгагүй байсан байгаа биз. Гэхдээ л янз бүрийн, төрөл бүрийн дуу сонсдог минь үнэн л дээ. Хэзээ ч миний сонсхооргүй хамтлаг дуучдыг сонсож, хүндэлж явдаг найзууд, танилууд минь зөндөө байдаг ч дургүй гэдэгээ ховорхон хэлдэг байлаа. Учир нь энэ тэр л хүний сонголт шүү дээ, ямар дуу сонсмоор байгаагаа сонсох л хэрэгтэй гэж боддог нь  тэр хүний тусгаар тогтнолд халдах дургүй занг минь илтгэнэ. 
Тэгээд өнөөдөр алдарт тэр ГРАНАТ дууг сонсож үзлээ. Таалагдсан гэж. Мэдээж урьд нь сонсож байсан байлгүй л яахав. Үг нь сайхан юм. Иймээс блогтоо оруулчихъя.

Дууных нь үгийг нь англиар нь монголоор нь бас оруулчихья:
ENGLISH VERSION

"Grenade"

Easy come, easy go
That's just how you live, oh
Take, take, take it all
But you never give
Should've known you was trouble
From the first kiss
Had your eyes wide open
Why were they open?

[Pre-Chorus:]
Gave you all I had
And you tossed it in the trash
You tossed it in the trash, you did
To give me all your love is all I ever asked
'Cause what you don't understand is...

[Chorus:]
I'd catch a grenade for you (yeah, yeah, yeah)
Throw my hand on a blade for you (yeah, yeah, yeah)
I'd jump in front of a train for you (yeah, yeah, yeah)
You know I'd do anything for you (yeah, yeah, yeah)
Oh, I would go through all this pain
Take a bullet straight through my brain
Yes, I would die for you, baby
But you won't do the same

No, no, no, no

Black, black, black and blue
Beat me 'til I'm numb
Tell the devil I said "Hey" when you get back to where you're from
Mad woman, bad woman
That's just what you are
Yeah, you smile in my face then rip the brakes out my car

[Pre-Chorus:]
Gave you all I had
And you tossed it in the trash
You tossed it in the trash, yes you did
To give me all your love is all I ever asked
'Cause what you don't understand is...

[Chorus:]
I'd catch a grenade for you (yeah, yeah, yeah)
Throw my hand on the blade for you (yeah, yeah, yeah)
I'd jump in front of a train for you (yeah, yeah, yeah)
You know I'd do anything for you (yeah, yeah, yeah)
Oh, I would go through all this pain
Take a bullet straight through my brain
Yes, I would die for you, baby
But you won't do the same

[Bridge:]
If my body was on fire
Oh, you watch me burn down in flames
You said you loved me, you're a liar
'Cause you never ever ever did, baby

[Chorus:]
But, darling, I'd still catch a grenade for you (yeah, yeah, yeah)
Throw my hand on the blade for you (yeah, yeah, yeah)
I'd jump in front of a train for you (yeah, yeah, yeah)
You know I'd do anything for you (yeah, yeah, yeah)
Oh, I would go through all this pain
Take a bullet straight through my brain
Yes, I would die for you, baby
But you won't do the same

No, you won't do the same
You wouldn't do the same
Oh, you'd never do the same
Oh, no no no

MONGOLIAN VERSION
  Хүсэхээрээ ирээд
Хүсэл нь дуусахаараа явчихдаг
Ингэж амьдрах чиний зуршил гэмээр
Аваад л, аваад л байдаг хэрнээ
Хэзээ ч өгч байгаагүй
Анхны үнсэлтэн дээр чиний
Аниагүй нүдийг хараад
Амраг минь болохгүй гэдгийг
Анзаарч ойлгох минь яав даа

Дахилт:
Би чамд байгаа бүхнээ өгсөн ч
Чи бүгдийг нь юу ч болоогүй юм шиг
Хогийн сав руу чулуудчихсан
Харин би чамаас зөвхөн сэтгэлээ өгөхийг л гуйсан
Чиний төлөө би тэсрэх бөмбөг атгасан ч
Чадна гэдгийг чи ойлгоогүй
Би чиний төлөө
Ирлэсэн хутган дээр гараа зоохоос буцахгүй
Хурдалсан галт тэрэгний өмнүүр үсрэхээс айхгүй
Чиний төлөө би юуг ч хийж чадна
Чиглэсэн сумыг тархиараа тосохоос эмээхгүй
Тийм ээ, би чиний төлөө үхсэн ч чадна хонгор минь
Харин чи миний төлөө тэгж чадахгүй

Бүрхэг амьдрал мэдээг минь алдтал довтолно
Чи ирсэн газар луугаа буцаж очоод
Чөтгөрт миний мэндийг дамжуулаарай
Чи бол нүүрэн дээр инээчихээд
Ар нуруунд минь хутга зоож явдаг
Солиотой, галзуу хүүхэн

Дахилт:
Би чамд байгаа бүхнээ өгсөн ч
Чи бүгдийг нь юу ч болоогүй юм шиг
Хогийн сав руу чулуудчихсан
Харин би чамаас зөвхөн сэтгэлээ өгөхийг л гуйсан
Чиний төлөө би тэсрэх бөмбөг атгасан ч
Чадна гэдгийг чи ойлгоогүй
Би чиний төлөө
Ирлэсэн хутган дээр гараа зоохоос буцахгүй
Хурдалсан галт тэрэгний өмнүүр үсрэхээс айхгүй
Чиний төлөө би юуг ч хийж чадна
Чиглэсэн сумыг тархиараа тосохоос эмээхгүй
Тийм ээ, би чиний төлөө үхсэн ч чадна хонгор минь
Харин чи миний төлөө тэгж чадахгүй

Миний биеийг шатаж байсан ч
Чи инээгээд л хараад зогсох эмэгтэй
Надад хайртай гэдэг байсан чинь худлаа
Чи хэзээ ч, бүр хэзээ ч намайг хайрлаж байгаагүй
Гэсэн ч би чиний төлөө тэсрэх бөмбөг атгаж чадах хэвээрээ
Би чиний төлөө
Ирлэсэн хутган дээр гараа зоохоос буцахгүй
Хурдалсан галт тэрэгний өмнүүр үсрэхээс айхгүй
Чиний төлөө би юуг ч хийж чадна
Чиглэсэн сумыг тархиараа тосохоос эмээхгүй
Тийм ээ, би чиний төлөө үхсэн ч чадна хонгор минь
Харин чи миний төлөө тэгж чадахгүй
чадахгүй

Monday, July 22, 2013

mohanik-new song Mirage

хэзээ ч билээ сөөнгө хоолойгоор орилох панк дуу маягын дууг сонсоод Даваажаргалыг хараад хөөх гэж бодож билээ. Playtime 2007 билүүдээ Морьтой ч болоосой, Гөөхий дууг дуулна, Таац эргэх залуусын фен нь болж билээ. Тэр үед би паанк тал руугаа дуунд татагдаж байсан үе л дээ. Дараахан нь Харанга хамтлагын "ЧИ ИРЭЭГҮЙ" коверыг хэд ч сонслоо
Хүмүүс тэр үед энэ нь манай найзууд юу ч билээ нэг япон маягын орилоод байдаг моханиктай төстэй паанк гээд байдаг байсан хамтлагыг их л ярьдаг байсан. Хаха тэр нь надад нөлөөлж Моханикыг сонссоор ирсэн билээ.
За тэдний "Амарбаясгалан" цомогт орсон Зэрэглээ дуугаар нь блогтоо гангарчихъя

Зэрэглээ (Mirage)

Холын тэртээд
Хөх манан дуниартан хүлээнэ
Хажуу дэргэдээс
Хуурмаг зэрэглээ өндийн босно

Өндөр тэр дээр
Өтгөн ягаан үүлс хүлээнэ
Өвөр дотроос
Өнгө янзын шувууд нисэлдэнэ

Хаана байна? гэж өөр өөрөөсөө асууна
Хүрэх хүрэхгүйн завсрыг барин тавина

Хов хоосонд дүүрэн ирэх шиг
Хар халуунд халтирч унах шиг
Мартахаа мартсан нууц
Манан дунд би алхлана...

Энэ хаана?
Энэ хаана?
Энэ хаана?
Энэ хаана вэ?

Хаана вэ?
https://soundcloud.com/mohanik/mirage






Sunday, July 21, 2013

"THE NEW MYTHOLOGY"-Wlad Safronow


Wlad Safronow нь өөрийн бүтээлээрээ дэлхийд танигдсан зураач бөгөөд сүүлийн жилүүдэд "Шинэ домгийн судлал" гэх уран бүтээлүүд дээрээ ажиллаж байгаа. Тэрээр хүн, амьтань хот суурин, эсвэл абстракт чиглэлээр зурсан зургууд байдаг ба аливаа зүйлийг өөрийн дотоод ертөнцөөс өөр өнцгөөс харж илэрхийлэх өнгө аястай. Wlad орчин үеийн  чиг хандлагыг өөрийн гэсэн өнгө аяс, бодрол, санааг эрт дээр үеийн хөрөгийн дүрслэлээр гаргж харуулдаг мэт санагдсан. Барилга байгууламжид зориулагдсан классик хэв маягийн, тосон зургыг хослуулан илэрхийлдэг цөөн зураачдын нэг юм. Гаргаж буй, хэрэгжүүлж буй төслүүдээрээ дэлхийд танигдаж буй чадварлаг зураач. Тэр тусмаа европд. Түүний зургууд цаанаа л гайхимшигтай учир очир эрдэнэ мэт гялалзах Wald уран бүтээлчийг талаар багахан мэдээлэл орууллаа. 
g

sherlock holmes's season 3---> SO glad that

Sherlockians rejoice! The third season is coming and I’ve seen the proof. Earlier today executive producers Steven Moffat, Mark Gatiss, and Sue Vertue presented Sherlock’s Comic-Con debut to a crowd of frenzied fans. Last we saw Sherlock and Watson was a long 18 months ago when Sherlock faked his own death, leaving John to mourn the loss of his best friend. Fans have been eagerly awaiting both intellectual and emotional satisfaction since the season 2 finale, desperate to know how Sherlock pulled off the amazing stunt and how John will respond to seeing his friend alive and well. Naturally, the tight-lipped team did not answer all the questions tossed their way, but they did clear a few things up and give a glimpse at an absolutely delightful scene from the second episode of season three, “The Sign of Three”. Check out the panel recap after the jump.

Thursday, July 18, 2013

би эхнэр авмаар байна

Жюди Брэдигийн энэхүү өгүүллэг нь 1971 онд “Ms” нэртэй феминист сэтгүүлд анх нийтлэгдсэнээсээ хойш одоог хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа юм. Өгүүллэгийг унших зуураа та Брэдигийн тодорхойлсон “нөхөр”, “эхнэр”-ийн дүрийг анхааралтай ажиглавал энэ өгүүллэг 1970 оноос одоо хүртэл нийгэмд яагаад тэгж хүчтэй нөлөөлснийг ойлгох байх.





Би эхнэр авмаар байна (1971)


Би хүмүүсийн “эхнэр” гэж тодорхойлдог ангилалд багтдаг хүн. Би Эхнэр. Мөн үүгээр ч зогсохгүй би Ээж.

Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь. Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л "би ч гэсэн эхнэр авмаар байна" гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?

Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож, тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой. Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.

Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна. Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.


Би эхнэр хүний үүргийн талаар байнга гомдоллож намайг залхаадаггүй мөртлөө хичээлээ давтахад тулгарсан хэцүү асуудлуудыг хэлэлцэж тайлбарлахад минь намайг тэвчээртэйгээр сонсдог эхнэртэй баймаар байна. Би бас намайг даалгавараа бичээд дуусчихсан бол шивээд өгчихдөг эхнэртэй баймаар байна.




Эхнэр маань миний нийгмийн амьдралыг анхаарч, хичээнгүйлэн зохицуулдаг байх ёстой. Эхнэр бид хоёр найз нөхдийндөө уригдсан тохиолдолд хүүхдээ харуулах асуудлыг эхнэр маань өөрөө аргалж, зохицуулдаг байх хэрэгтэй. Намайг сургуулийнхаа найзуудыг гэртээ урьж авчраад хөгжилдмөөр байгаа үед гэрээ цэвэрлэж тусгайлан сайхан хоол бэлдээд, найзуудыг маань дайлдаг байхын зэрэгцээ биднийг сонирхолтой яриа өрнүүлж байхад садаа болоод байдаггүй тийм эхнэр авмаар байна.




Мөн зочдыг гэрт ирэхээс өмнө эхнэр маань хүүхдүүдийг хооллоод, унтуулчихдаг байвал зочдод садаа болохгүй амар байна. Бас би зочдын маань хэрэгцээг анхаарч тэднийг ая тухтай байлгадаг, үнсний сав ширээн дээр байгаа эсэх, зуушаа дууссан эсэхийг анхаардаг, дууссан бол дараа нь үндсэн хоол өгдөг, хундагатай дарс нь дундарсан бол дүүргээд өгдөг, хүссэн үед нь кофегоор дайлдаг эхнэртэй баймаар байна. Бас эхнэр маань надад зарим орой гадуур гарч наргиж цэнгэж алга болох хэрэгцээ байдгийг ойлгож мэддэг байх ёстой.


Манай эхнэр бас миний сексийн хэрэгцээнд мэдрэмжтэй ханддаг, намайг хүссэн үед дур хүсэл дүүрэн янагладаг, намайг ханамж авсан эсэхэд анхаардаг байх хэрэгтэй. Тэгээд мэдээж, намайг сонирхолгүй байгаа үед секс хийх гээд хүсэж шаардаад байдаггүй бол сайн. Бас би ахиж хүүхэдтэй болмооргүй байгаа учраас жирэмслэлтээс хамгаалах асуудлаа өөрөө зохицуулдаг байх ёстой. Эхнэр маань насан туршдаа ганцхан надад үнэнч байж, миний оюун ухааныг хардалт гэсэн зүйлээр үймүүлдэггүй байх ёстой. Бас миний сексийн хэрэгцээ надаас зөвхөн ганц хүнтэй байхаас илүү зүйл шаарддагийг ойлгодог байх хэрэгтэй. Эцсийн эцэст би чинь хүмүүстэй аль болох л бүрэн дүүрэн харилцаатай байх ёстой шүү дээ.


Би одоо байгаагаас минь илүү эхнэр болоход тохиромжтой хүнтэй магадгүй тохиолдлоор таарвал одоогийн эхнэрээ дараагийнхаар нь солих эрх чөлөөтэй баймаар байна. Мэдээжийн хэрэг, ийм тохиолдолд би цоо шинэ амьдрал эхлүүлэх болохоор хуучин эхнэр маань хүүхдүүдээ өөр дээрээ авч намайг чөлөөтэй орхих хэрэгтэй.


Би сургуулиа төгсөөд ажилд орвол эхнэр маань ажлаасаа гарч, гэртээ суун эхнэрийн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байхыг хүсч байна.


Бурхан минь, хэн эхнэртэй байхыг хүсэхгүй гэж!


Зохиогч энэхүү бяцхан өгүүллэгээр дамжуулан өгүүлэгч ямар “эхнэр”-тэй болох хүслээ нэгд нэгэнгүй тоочих байдлаар “эхнэр” гэж хэн болох, ямар байх ёстой талаар нийгмээс тулгаж буй дүр, төсөөллийг ёжтой байдлаар дэлгэн харуулсан юм. Өгүүлэгч өөрийгөө “эхнэр”-үүдийн нэг гэж томьёолсон бөгөөд хэрэв өөрөө эхнэртэй болвол ямар шаардлага тавих талаар илэрхийлэх замаар ёгт байдлаар өөрийн “эхнэр”-ийн дүр төрх, хувиа хичээсэн “нөхөр”-йн оноож буй ачаа, үүргүүдэд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.



Орчуулсан: Залуу эмэгтэйчүүдийн клуб (Х.Номингэрэл, Б.Золзаяа, Ж.Тэгшзаяа)Залуу эмэгтэйчүүдийн клуб нь мэдээллийн эх сурвалж болно.

Мөн слайд хэлбэрээр байх энэ хувилбар ч гэсэн их аятайхан юм.


http://www.slideshare.net/aidenyeh/why-i-want-a-wife


Tuesday, July 9, 2013

Сайн охин

Ойрын хэдэн өдөр нойр хүрэхгүй юм. Тэгээд шөнө юм эргэцүүлж бодох болжээ. Бүх л зүйлсийн талаар ихэвчлэн дурсамжууд минь хань болох юмдаа. Наадам дөхөөд ирэхээр аавыг их санах юм. Яг ийм үед найз гээд байдаг хүмүүс минь хажууд минь  байж сэтгэлд хань болох нь ховор байдагт гайхаж, яагаад юм бол гэж боддог боллоо. Тэднээс асуучихаж болох атал, эсвэл надад хэцүү байна гээд залгаад уулзаж болох байтал би өөрөө тэгдэггүй бололтой. Хэцүү байгаагаа хэлж мэдэгдэхгүй бол " чамд хэцүү байгаан байна" гээд хэн ирэх вээ дээ гэж өөрийгөө тайвшруулж харах юм. Гэхдээ л хэцүү байхад ядаж мэнд мэдчихгүй байгаа хүмүүсийг чин ингээд өөрөө өөрөөсөө хамгаалад ч байгаа юм шиг санагдах юм. Ер нь нэг тийм ганцаардмал хүн болчихсон юм болов уу гэж саналаа. Дотогшоогоо, энгийн зүйлсэд баярладаг, ямар нэгэн юманд хүлээцтэй, их тэвчээртэй ханддаг болчихсон, дуугай, нээллтэй байхаа больж, инээх нь ховордсон ч инээх тохиолдолдоо чин сэтгэлээсээ инээдэг болчихэж....
Ойрд ээж хүүхэдтэй болно, тэр нь манай аав гээд их л хөөрцөглөж байна, хөөрхийдөө ээж минь их ганцаарддаг бололтой. Ингээд бодохоор "Бидний хэд нь эцэг эхдээ анхаарал тавьдаг бол, 24 цагын хэдэн хувийг нь тэднийг хайрлахад, халамжлахад анхаардаг бол, Би бол өөрийгөө л болгоод явдаг юм шиг санагдах юм. Гэж бодохоор л өөрийгөө голж, ээждээ анхаарал тавьж чадахгүйдээ гутрах юм. Санааг нь зовоолгүйгээр би л жаргалтай амьдарвал ээждээ хүргэх хамгийн их тус гэж санахдаа өдийг хүртэл САЙН ОХИН байж ирлээ. 

гэхдээ энэ хангалттай биш бололтой.... Яаж, хэрхэн илүү их хайрыг ээждээ өгөх, ганцаардуулахгүйгээр, амьдралын баяр баясгаланг бэлэглэж болох талаар хааяа бодох юм. Бодоод ч сачий хүрэхгүй асуудал зөндөө ч Бусдаар магтуулж, амжилтанд үргэлж тэмүүлдэг Сайн охин байж чадах нь одоогоор миний хамгийн сайн хийж чадах зүйл байгааг л мэдэрч байна.

Monday, July 8, 2013

Сандал

ажил дээр (it means  дадлага) шургуу ажиллаж байгаад цайныхаа цагаар энд сууна.

хөнгөн зууш идэнгээ, дээшээ нар харж, моддын үнэр анхилна, хааяа хааяа салхи хөнгөхөн салхилна. Авчирсан зүйлээ идэж дуусгаад ном сэтгүүл, уншчихаар зүйл юу байна сайхан уншиж дуусаад ажил руугаа алхална даа.

Амьдралын эгэл зүйлс л бидэнд хичнээн их баясал авчирдагыг мэдрэх сайхан байсан.

2013.6.10-2013.7.5 хүртэлх хугацаанд надад амралт өгж байсан энэ сандал, тэр л моддыг зургандаа, блогтоо оруулахыг хүслээ.

НАД ШИГ ЦАЙ|НЫ ЦАГАА ИЙМ ГОЁ ГАЗАР ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ Ч ДАДЛАГЖИГЧ БАЙГААГҮЙ байх гэж боджийн ямартаа ч энэ жилйн хувьд

Friday, July 5, 2013

Skins Season 7 Episode 1


new eeeeeeeeeeeeeeeeeeeepisode tgd setgegdelee daraa helemts ehleed uzneee

Top 15 Dunks from 2000-2013


хаха vinsanity-n dunk urgelj tm setgel hudulgum, uzeh tusam bosoj hariadag dunk baiadag. say uzlee huuchnii saihan dursamjuud sederch bn
ene bichlegii hiisen zaluu bichlegee 2000-2013 onii slumdunkiin temtseenii top 15 gj nerleh heregt bj gj bodloo
bs ene nuhur Raptorsiin fan ym shig bn, ihenhi raptorsiin toglogchdiin dunkuud bh jisheetei (jerk) bs Terrence Ross-iin dunkiin temtsendeh barag buh uzuulberiig ni oruulchihsan bh ymdaaaa
Jil ireh tusam slumdunkiin temtseenii uzegchid bolon shuugchidiin emotion sularsan ni ajiglagdanadaaaa~~!!!! hurgan ym
ganc hoer jil pause hiiwel taarna Vinsanity, Mcgrady , Green, Richardson geed yooh man feeling High, explotion, shum ni hurtel tsaanaa goe
Ingej bichij bgaa ch gesen buh dunkuudiig dahin uzehed saihan bailaaa, saihan bsan bolohoor l ingeed blogtoo shidchihleeee :)

someone like u

нэг тийм учир нь үл ойлгогдох зүйл болоод байна. Би өөрөө ч өөрийгөө олйгохгүй байна. Адам Жемсон билүү тэр нөхөрийн " Хайрын арван нууц" гэдэг ном уншиж байгаа юм лдаа. Тэр номонд өгүүлэхдээ учрахыг хүссэн хүниийгээ ямар байгаагаасаа гэдгийг бодлынхоо хүчээр буюу дотоод сэтгэлдээ  зураглах хэрэгтэй гэнэлдээ. Жишээ нь гадаад төрх нь иймэрдүү, өөрийн чинь баримталдаг ямар зарчимыг таашаадаг ч юмуу эсвэл сонирхол нэг байх гэх мэт. Эдгээрийг тодорхойлж өгсөнөөр яг "энэ бодож байгаа хүнтэйгээ учрах магадлал өснө" гэсэн бөгөөд хамгийн таалагдсан хэсэг нь амьдрал дээр бидний харилцаанд олон учрал тохиолдоно. Нэгэн залуу чамд үнэхээр таалагдаж байж гэнэ. тэр ч чамд талтай, гэхдээ мэдээж хэрэг чи тийм хөнгөхөн харилцааг бус амьдралаа хамт өнгөрөөх ирээдүйн хүнийгээ гэж бодож байж болох гэтэл тэр залуу чиний амьдралдаа баримталдаг үнэт зүйлийг чин ойлгодоггүй байхыг чи мэдлээ. Энэ нь чи түүнтэй гэрлэсэн ч үнэт зүйлч чинь хоорондоо зөрчилдөж маргаан гарж болох байсныг харуулж өгч байна. Магадгүй гарахгүй байсан ч гэсэн хамт амьдарч цаг хугацаа алдан алдан мэдэх байсан зүйлийг мэдэх боломж олгосон мэт санагдсан. Тэр хүнээс юу хүсэж байгаагаа мэдэх, ямар байгаасай гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй гэж санагдсан

Би их нуршуу тайлбарлачихлаа. Бас гол санаанаасаа хазайчихлаа.

Яахав уншиж байгаа номоо амьдрал дээр хэрэгжүүлэх санаатай бодолдоо ямар ямар шинж чанартай, юунд дуртай, ямар хоббитой, гадаад үзэмж гээд төсөөлтөл Өү мааая гооод манай найзуудын дунд яг минйи бодож байгаа залуу байж таарлааа. Найзын найз л даа одоо найз охинтой, найз охиныг нь ч танинал даа. Хүний амьдрал их сонин шүү. Яг ингэж бодож эхлэснээс хойш би тэрнийг их сонирхдог боллоо. Новш гэж facebook twitt, blog гээд сошиал статусыг нь анхааран түүнийг ихэд сонирхох. Тэгээд блогыг нь нууцхан харахад хха нууцхан нь ч бас юувдээ. Нэг их сэтгэгдэл алга бололтой надархуу олон хүнд мэдэгдээгүйн болов уу гэж санасан. Хэд хоног идэвхтэй сонирхосны эцэст шал дургүй хүрээд явчихлаа. Өөрийгөө ойлгохоо больж түүнийг сонирхохоо болих хэрэгтэй санагдаад. Гэтэл яагаад болих, яагаад үргэлжлүүлэн сонирхох гээд юу хүсээд байгаагаа ойлгохгүй өөрөө төөрөөд гэнэт холбоотой байснаа face энэ тэрээс unfreind Хийхээр манай найзууд бас гайхна гэж санаад бас холбоогоо тасалчихсангүй. Энэ мэт шааал тэнэг байдлаас болж бас энэ номыг уншсанаас хойш ядаргаатай санагдаад бараг л Un хийх байх үүнээс өмнө түүний найзтай одоо байгаа харилцаагаа хэрхэхээ шийдэх хэрэгтэй байна. еүүүф

Wednesday, July 3, 2013

бидэнд үргэлж боломж байдаг

 Нэгэн хүн дээр тэнгэрийн элч шөнөөр ирж өмнө нь хүлээж буй их үйл хэргийн тухай ярьжээ. Түүнд их эд баялаг олж, нийгэмд хүндтэй байр суурь эзлэн, сайхан эмэгтэйтэй гэрлэх боломж олдоно гэж хэлж л дээ. Тэр хүн
насан туршдээ амласан сайн сайхныг хүлээсээр ганцаардал, гуйлгачлал дунд нас барав. Тэр диваажингийн хаалган дээр явж очихдоо нөгөө тэнгэрийн элч байж байхыг хараад “Чи надад их баялаг, байр суурь, сайхан эхнэр амласан. Би насан туршдаа хүлээсэн боловч юу ч биелсэнгүй” гэж гомдолжээ. Тэнгэрийн элч хариуд нь “ Би чамд үүнийг амлаагүй шүү
дээ” гэжээ. “Чиний юу хэлээд байгааг чинь би сайн ойлгохгүй л байна” гэж нөгөө хүн гайхан бодлогошироход, “Чамд нэг удаа аз туршсан худалдааны ажил эрхлэх санаа төрснийг санаж байна уу? Чи айгаад больчихсон биз дээ?” хэмээн тэнгэрийн элч асуулаа. Хүн толгой дохив. Чи санаагаа гүйцэлдүүлэхээс татгалзсанаас болоод тэр санаа чинь хэдэн жилийн дараа
биелүүлэхээс айгаагүй өөр хүнд очиж, түүний хаант улсдаа хамгийн баян хүмүүсийн нэг болсныг чи санаж байгаа биз дээ? Үүнээс гадна хотод их газар хөдлөлт болоход олон байшин нурж, дарагдсан хэдэн мянган хүмүүс гарч чадахгүй байхад чамд таднийг эрж олох, туслах боломж байсан. Гэтэл чи гарсан хойгуур эд хогшлыг чинь хулгайлж орхихоос айгаад тусламж хүссэн дууг үл хайхран гэртээ үлдсэн биз дээ” Хүн ичгүүрт явдлаа санан дуугүй болов. “Энэ бол хэдэн зуун хүнийг аварч хотын амьд үлдсэн бүх хүний хүндлэлийг хүлээх боломж чинь байсан юм шүү дээ” гэж тэнгэрийн элч хэллээ. “Бас чамд тун их таалагдсан улбар шар үстэй үзэсгэлэнт эмэгтэйг санаж байна уу. Тэр чиний урьд өмнө харсан нэг ч эмэгтэйтэй адилгүй байсан. Харин чи түүнийг өөр шигээ хүнтэй гэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бодоод гологдохоос айн хажуугаар нь өнгөрсөн биз дээ?” Хүн толгой дохихдоо нүдэнд нь нулимс хурсан байв. “Тийм ээ найз минь, тэр чиний эхнэр болж чамд олон сайхан хүүхэд төрүүлж өгөх байсан даа “ гэсэн гэдэг.

Бидний хэнийг нь ч өдөр бүр иймэрхүү боломжууд хүрээлж байдаг, тэдний дотор хайрын боломж ч байж л байдаг. Гэтэл бид саяын үлгэрт гардаг хүн шиг айдас эргэлзээндээ хүлэгдсээр тэдгээр сайхан боломжийг алдаж орхидог.

paintress who Sarantsatsralt

Sarantsatsralt - oil cavan
Орондоо бушуухан шургаад
Чамайг саная
Олж харахгүй ээ тэр
Нэрэлхээд сэтгэл рүү минь шагайхгүй

нүүрний ном-2

уул нь дадлагын тайлангаа хийе гэж нөүт дээрээ суугаад ямар ч хийх хүсэл төрөхгүй болохоор нь дасал болсоноороо нүүрний номоо шагайчихлаа.

нүүрний номыг нь үзэхэд нэг тийм сэтгэл сэргээсэн хүмүүс байх юм. хэлж бичиж байгаа нь цаанаа нэг сонирхолтой, зурагуудыг нь харахаар нэг тийм гялалзсан мэдрэмж төрүүлдэг. Түүнийг дагаа нийгмийн идэвхи сайтай болох хэрэгтэй юм, эсвэл биеэ ингэж авч явж байх (хувцаслалт, нүүр будалт, гэх ч юмуу хха). Тэр ингэж чадаж байхад би яагаад ийм байгаан бол гэсэн сэтгэгдэл төрүүлэх хүмүүсийн нүүрний номыг ухаж байнадаа.

Магадгүй зарим хүмүүс үүнийг атаархал гэж хэлэх авч миний бодлоо үлгэр жишээ авах, өөрийгөө чамлах мэдрэмжийг төрүүлж өгдөг хүмүүсийн нүүрний ном хамгийн сонирхолтой санагддаг байхнээ надад.

Гэхдээ бодит амьдрал дээрээ үлгэр жишээ авахааргүй хүмүүсийн (танилууд, 10жилийн нөхдүүд) нүүрний номыг хараад хүмүүс гайхан шагшиж, баахан лайкаар бөмбөгдсөнийг харахаар урам ч хугарах шиг, бодит байдал дээрх, social дээрх хүмүүсийн амьдрал өөр байдгыг бид мэдэхгүй

Нүүрний номон дээрээ яаж харагдсанаар нь, ямар мэдрэмж төрүүлсэнээр нь тэр хүнийг дүгнэх ч дээ.

News feed- ыг нь байнга харсаар байгаад нөгөө хүнийгээ бараг таньдаг хэмжээний болчихсон (энэ нь чи тэр хүнтэй харьцаж үзээгүй ч тийм хүн байхдаа гэсэн төсөөлөлтэй болчихсон) гэж санаж байгаа чин л асуудал мэт санагдлаа. Дэндүү хийсвэр харилцаа биш гэж үү?

Сүүлийн үед энэ нүүрний ном сонирхолгүй, хэн нэгэнд таалагдах гэж хэт  их хичээсэн улсаар дүүрсэн мэт санагдах юм. Том том афоризмыг ишлэн бичих эдгээр улсууд яг амьдрал дээрээ үүнийгээ хэрэгжүүлж чаддаг болов уу? Эсвэл энэ тэнд том том уулзалтанд орчихоод тэрийгээ пост болгох нь над мэтийн хүмүүс түүнийг бишрэх, адаглдаад карьерыг нь өсгөдөгт.... карьерээ өсгөх зэвсэг болчихсон юм болов уу?

Энэ нүүрний номын ашиг яг юу бол? гээд эргэцүүлэх зүйл их л юм. Гэхдээ би ингэж аливаа зүйлсийг хүндээр биш SIMPLE-ээр хүлээж авч сурах гэж байгаа болохоор зүгээр л бодсоноо хэлчихлээ.

Хүмүүс яах ийх нь, нүүрний номон дээрх хүн бодит хүн 2-ын хэр ялгаатай  байх нь тэр хүний л асуудал шүү дээ.

Хүн бүр хэн болж харагдахаа тодорхойлох эрхтэй шүү дээ. Тэднийг буруушааж бичиж байгаа (надад таалагдаагүйн төлөө блогтоо ингээд элийрч байгаа) би ч гэсэн магадгүй карьерааа өсгөх ч гэсэн юм билүү? Хэн мэдлээ. Юмыг яаж хүлээж авч байгаагаас л шалтгаалах байх.

Tuesday, July 2, 2013

paintress who Munkhtsetseg Javkhaajav



J. Munkhtsetseg;s women always seem to 'shine' from their inside. She is one of the most famous artist of modern Mongolia. The main topic of her work is woman. and lot of herself to going into her heart. 

painter who S.Zayasaikhan


Today I read magazine that topic of zayasaikhan's painting. It was so interesting. So i decided to do some research about that painter. Here is the some pretty thoughts. Pls understand me what i'm not good writer >.<

girl portrat - S.Zaya

Monday, July 1, 2013

Gotye - Somebody That I Used To Know (feat. Kimbra) - official video


.. Намрын уйтай төрхийг ширтэх, нүдээ аних, дэрнээсээ өндийх, эсвэл цонхоор харахын төдий өнгөрсөнд аваачих жаргалтай дурсамжийг хамтдаа бүтээсэн. Дараа нь эргэж уулзахгүйгээр салж одсон “хэн нэгэн”. Хэзээ ч юм хамгийн дотно мэт санагдсан хүмүүс “бидний мэдэх хэн нэгэн” төдийд хувирах. Цагаан дэвсгэр дээр огтлолцох, бас үл огтололцох зураасууд. Хэтэрхий танил. Тэр зураасууд нийлж нэгэн зургийг бүтээх, зураг эргээд хэн нэгний нүүр, мөр, гараар тарах
энэ дууг ийм гоё үгтэйг өмнө нь анзаарч байсангүй

Гарыг минь хүйтэн гээ юү?

Гарыг минь хүйтэн гээ юү?

Зүрх минь хав халуун,

Хөрөхөөс нь өмнө урж идмээр халуун шүү.