Saturday, March 29, 2014

Цовоо натюрморт

Abstract art
Bulanova Lyubov


Abstract art
Bulanova Lyubov


Impressionism
Danilova Svetlana


Surrealism
Bregeda Victor


Surrealism

Degtyareva (Tarasova) Evgeniya


Expressionism

Cvelov Aleksej


Impressionism

Bolokhova Vera


Impressionism

Contemporary artists

Цовоо, гоё натюрморт ханандаа өлгөчихөөд

Өөд өөдөөсөө харан гараа атгалцан сууна , бид

Цонхны цаана цас хаялж ,

хүйтэн салхи шилбэлзээд л

Өрөөн дотор минь харин зунаараа байна


Цагаан цаасан хананаас шар өнгө туяарна

Нээрэн , энэ зурагнаас гэрэл цацарч байна

Цаг зүрхнээс минь хурдан цохилж

Он жил нэг нэгээрээ бударч байна


Өөд өөдөөсөө ширтэн харин бид суусаар

Өр зүрхэнд минь хавар л болж байна

Хайр гэрэлтсэн халуун дулаан гэрийн маань

Хананаас ургасан цэцэг дээр нар зүүрмэглэнэ .


  Л.Өлзийтөгс

Ханандаа өлгөөд тавичхмаар хачин гоё зургууд....

Хамгийн сүүлд ингэтлээ зурганд

Хэзээ дуралсныгаа

Хачин их үгүйлэх болллооо...........

Monday, March 10, 2014

Алсын удирдлага

Хэрэв таньд алсын удирдлага байсан бол юу хийх байсан бээ?

Киноны үйл явдлыг хүүрнээд, тоочиод биччихвэл хэрэг байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Энгийн юм бүхэн Аугаа байдагчлан энэ кинонд наалдуулаад тавичихаар гял цял, хүнд сэдэвийг хөндөлгүй бидний амьдралд, хамгийн багадаа ядаж нэг удаа асуудаг би юуг хүсэж байна вэ? гэдэг асуултыг энэ асуултаар хөндчихжээ.

Хэрэв амьдралын бүх зүйлс утгаггүй санагдаж, бүхнийг хаяад явахыг хүсэх мэдрэмж

Хэрэв амьдралын бүх болж бүтэхгүй зүйлсээ удирдах, засах тэр их эрхийг өгөх, олох тэр мэдрэмж ямар байх бол....

тэнгэрт нисэх цахлай, шувууд, онгоц энэ бүхэн шиг халин дүүлэх тэр мэдрэмжийг хэрхэн олох бол.

Ийнхүү бичиж яваад https://www.facebook.com/Gun.Ayurzana/photos/a.447373275362384.1073741828.385699864863059/475077752591936/?type=1&theaterАюурзана ахын энэ киноны сэтгэгдлийг уншчихаад санаа зовсондоо цааш үргэлжлүүлсэнчгүй...

Урлаг гэдэг зүйл хэн бүхний сэтгэлд өөр өөрөөр, сэтгэлийн өнгө аяс, дотоод мэдрэмжээрээ тусдаг тул хүн бүхэн энэ киног үзээд тайлна биздээ