Sunday, January 20, 2013

хайку

Миний цэцэрлэгийн гүнд

Xавар болж байна

Цаснаас бороо үнэртэнэ

**************

Эрээн даавууг цэцэг гэж андуураад

Эрвээxий суучиxлаа

Энэ чинь xаврын саруудаа

***************

Сар туссан талын

Сарнайн зүүд нь

Эрвээxий л байxдаа

****************

Үүлгүй тэнгэрийн

Үдшийн гялаан

Чиний нүд шиг юм

***********

Навчисийн завсараар

Сар гэрэлтэнэ

Бүсгүй xүн ганцаар алxана

************

Цээжин дотор минь

Үй түмэн шувууд жиргэнэ

Чимээгүй ээ ...

************

Шаргал Өвсний гэгээнд

Шаналан суугаа намайг

Сар xарж л байгаадаа!

****************

Xэзээ ч мартаxгүи гэж

Xэдэнтээ андгайлсан бүсгүй

Xэнсэн билээ …!

*****************

Г.Аюурзана

Saturday, January 19, 2013

гэнэт намрын тухай санагдлаа


Шөнө дунд цас орж байна /Л.Өлзийтөгс/



Хав хар тэнгэрээс цагаахан од дусална

Харанхуйд хэн нэг нь уйлж байна

... Энэ яасан сэвсгэр зөөлөн!

Энэ яасан сэрүүн аниргүй!


Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ

Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна

Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...

Шөнө дунд цас орж байна


Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч

хэн нэг нь аяархан санаа алдаж байна

Яагаад ч юм гуниг...

харанхуйн цасны гэгээнд

Яг над шиг нэгэн унтаж чадахгүй

зогсож байна.


2001.01.20


 “Тэнгэрт ургадаг моддын

Тэмдэгт навчин гэгэлзэхэд

Энд намар болдог”

Шинэхэн цасны үнэр

Хуучин гудамжинд нэлхийхэд

Шидэт үг мэт дэнлүүний дор

Орь ганцаар хоцроход

Жавартай үдшийн салхи

Эрт, эдүгээг тууж одоход

Жаргалтай үеийн аялгуу

Энгэр заамнаас урсахад

Хуучин амрагийн үлдээсэн сүрчгийг

Шинэхэн болзоонд анхилуулж

Шидэт үг мэт дэнлүүний дор

Шөнийн турш зогслоо

Хуучин цасны үнэр

Буцах замд нэлхийж

Шинэхэн амрагийн гутлын чимээ

Араас нэхэх нь тээртэй


Р.Эмүжин

Saturday, January 12, 2013

Абсурд

Дарсны амтанд халуурахдаа

Дасал болсоноороо хэдэн мөрт биччихлээ

Хамгийн сүүлд тэмдэглэлдээ бичсэн мөртүүд шиг

Хамгийн сүүлд чамайг хэзээ харсанаа мартжээ

Хийсэж ирээд үдлэх энэ амьдрал

Хэтрэхий харгис санагдана надад

хүсэхэд хясаад байгааг

хайрлахад зугтаад байгааг

тоохгүй байхад шунаад байгааг

тэр шунал гэгч нь намайг эзэмдээд

тийм ээ би чамд шунаад байна.

хялбар идэх зоог биш гэдгийг чинь мэдээд

хашир арга туршлага гэдгийг сэдээд

анхааралыг чинь татах гэж оролдох бүрийд

минийх болохгүй байгаа чинь

миний сонирхлыг хамгийн их татаад байна

 ширэв татаад явдаг намайг

хөлдөө чирүүлээд байгаа чинь

хэнийг ч тоодоггүй бардам намайг

хялбархан хэмлээд байгаа чинь

хэнтэй ч төвөггүй найзууд болчихдог намайг

чамтай л найз болж чадахгүй байгаа нь

чиний тухай бодохоор л инээмсэглээд

мэдэхгүй ээ би урьдынхаасаа өөр байна

өөр болоод байгааг ажиглах тусам

намайг өөрчлөх чамд хэтэрхий их шунаад байна

битгий минийх бол

намайг гээд ирэх л юм бол магадгүй би зугтчих байх

зугтхаас минь өмнө хажуудаа байлга.

нисванис

Тэсрэлт-нэртэй дууг нь анх сонсож билээ, тэрнээс хойш энэ хамтлагыг сонирхож, дурлаж эхэлсэн гэх үү дэээ. уул нь ч угийн рооок гэгдэх дуунуудад дуртай яг ч жинкэн роок болчихож чаддаггүй юм. Тэгээд Нисванис-ын тоглолтыг ч үзээгүй хүн шүү дээ би. Тийм л зориггүй хүн, найзууд дундаас маань ч олигтойхон роок сонирхоод сонсоод санаа бодолоо хуваалцдаг хүн ч ховор, ёстой ганц дайчин ганцаардахгүйн үлгэр шүү дээ БИ ЧИНЬ
Нисванис хамтлагын талаар гэвэл:
Байгуулагдсан он сар : 1996/04/09
 Genre - Grunge Rock, Post Grunge, Alternative Rock, Alternative Metal
(их мэдлэгтэй мэдээлэлтэй нөхдүүд бол энэ женрэ төрөл урсгалын мөн чанарыг ойлгодог бизээ.гэхдээ мэддэг юм шиг царайлдаг нөхдүүдийг ойлгодоггүй юм. би лав дуугай л байдаг нэгэнт мэдээлэл нь л олдож тэрээр нь ойлгосон болохоос би яг ч тэр мөн чанарыг нь ойлгодог мэддэг гэж хэлж чаддаггүй юм.)

Гишүүд:
Л. Энх-Амгалан - Дуучин, Ритм гитарчин
Д. Дарханбат - Аргил гитарчин
Б. Цацрал - Соло гитарчин
 А. Анар - Бөмбөрчин



нэг өдөр нилээн хэдэн удаа Амагаа ахтай тааралдаж билээ, муучгүй ярилцаж үзсэн санаа бодолоо хуваалцаж үзсэн гэхэд хэлсдэхгүй гэхдээ нэг юманд харамсдаг юм. Хамт зурагаа ганц даруулчихгүй яаавдаа гэж :P

Түүх нь:
Хамтлагийн гишүүд болох Л. Энх-Амгалан, Д. Дарханбат, Б. Цацрал нар анх “Хөгжмийн Багшын Коллеж” - д суралцаж байхдаа 1993 онд “Өчигдөр ба Өнөөдөр-2” хамтлагийг байгуулж, тэр үедээ Pop Rock урсгалаар тоглож байсан.

1995 оны 10-р сард Модернист яруу найрагч Б. Галсансүхтэй хамтлагийнхан танилцаж тэрээр хамтлагийнханд санал тавьснаар хамтлагийн нэр, стиль болон зарим гишүүдэд өөрчлөлт хийж NISVANIS хамтлаг бүрдсэн.
 NISVANIS хамтлаг нь 1996 оноос хойш Grunge Rock урсгалаар тоглож, өнөөг хүртэл 15 жилийн турш өөрсдийн уран бүтээлээ туурвин Монголын амьд хөгжимийн хөгжилд Alternative Rock урсгалыг хөгжүүлэн араасаа маш олон хамтлагийг төрүүлэх гүүр нь болсон хамтлаг билээ.
.
тэгсэн энэ My nisvanis гээд эссээрхү зүйлс блогуудад их байдаг бололтой тэгэххээр нь би ч гэсэн блогтой оруулчий гэж саналаа. Доод хэсэгт нь хэн бичсэн хэн бүтээл нь дурдагдсан болохоор эрх мэрх зөрчигдөхгүй гэж саналаа.
--------------------------------------------------------------------------------------------------

Энэ бол бидний гал халуун залуу нас юм. ”Нисванис”-ыг сонсоно гэдэг. Хөөрөлд автаад, хөөрөн нисээд, хөөс болоод хагарч байгаа ч юм шиг. Тэдний анхны тоглолт супа...


СТӨ-ний тайзан дээр машины сэгнүүд овоолж, дээр нь бөмбөрчин нь байрласан байв. Зэв идсэн бочка, авс, тайзны араас харвал яг л хогийн цэгт байна уу гэлтэй. (Энэ тайз зассан хогийг зайлуулж чадалгүй СТӨ-ий ард 4 5 жил болсон гээд бод доо).Тайзыг нь ”Ногоон морь”-ийн зураач, барималч нар зассан байлаа. ”Нисванис”-ийн анхны тоглолт өөрөө монголын тэр үеийн модернистуудын хамтын бүтээл байлаа. ”Хүрээ хөвгүүд”, ”Ногоон морь”, ”Шинэ цус хязгааргүй”. Бас арай жаахан өөр хөгжим сонсдог. Дөнгөж үсээ ургуулж буй хүүхдүүд. Хүүе тэр Үнэнхүү... 3-р сургуулийн бацаан. Хөөрхөн бацаан. Хороололд ”Rock” лангуутай Алтай. Бас ”Madness” байна.


За ингээд саак түүх эхлийшдээ. Үнэндээ ”Нисванис”-ийг гарч иртэл, монголын ”ороохорууд” сайн дурынхан байсан юм даа. ”Харанга”, ”Никитон” хоёр арай гайгүй. Дуу нь нэг тийм улс төрийн ч юм шиг. Хэн нэгэнд таалагдах гэж бичдэг. Дуулдаг. Мангар ёс зүйтэй. Паак. Яг доллар шиг дуу дуулдаг байлаа. Бүх хүнд таалагддаг. Энэ бол үзэл санаа, итгэл үнэмшил байх ёстойг ”Нисванис” мэдрүүлж өглөө. Энийг мань мэт ганцаараа батлаад байх ч шаардлага байхгүй. Хожим ”Нисванис”-ийн төрсөн өдрийн тоглолт байна шүү. ”Амазон”-д нэг болдгийн. Үндэсний үзэлтнүүд, рокерууд, оюутан, төрийн албан хаагч, ”Болор цом”-тон хүртэл гашуун утаа сорж, галтай ус залгилангаа, сэгсгэр, мулзан, халимаг, үхэр долоосон юм шиг гялалзтал тосолсон үсээ байна шүү сэгсчиж, байж ядсандаа бие биенээ түлхэж, харахад зодолдоод байгаа ч юм шиг, зохицоод байгаа ч юм шиг тийм хөдөлгөөн хийж, паак паак юм болж байгааг хараад, олон хүн ”Нисванис” ”чаджээ” гэдэг хоёрхон үгийг хэлж байлаа.


Ингэхэд ”Нисванис” яагаад байгуулагдчих ваа. Шаазгай суухын тул заавал овоо хэрэгтэй. Монголын ”ороох боох”-д цөөхөн хэдэн заламгайтай нөхдүүд байлаа. Одоо ч байгаа. Нэг тийм дуулдаг болохын тулд заавал нэг нөхрөөр ”адислуулж” байж мэндэлдэг байв. Харин ”Нисванис”-т ”Аяга архи, ширхэг тамхины ч зарлага гаргах хэрэггүй байлаа. Хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүрч яарсандаа дандаа гүйж явдаг, ганц ч цэрэггүй фронт командлагч Б.Галсансүх олоод очжээ. Тэр үед од мод тод олны танил нь нь л Байзда байлаа ш дээ. За тэгээд Байзда бол ядаж ”хуушуур”-ны мөнгөтэй байсан бол, хуушуурны ч мөнгө байхгүй, гөөхийний ч мөнгө байхгүй, хатсан боорцог халаасандаа нууж байгаад торжигнотол зажилж зажилж горойлгоод, араас нь 100-ийн ундааг ухаан мэдрэлгүй залгилдаг нөхдүүд л байгууллаа шүү дээ. За тэгээд шүлсээрээ унд хийж, шүдний махаараа хоол хийж, алтернатив урлагийг хөгжүүллээ шүү дээ. Найз нар минь үнэхээр ихийг үзсэн мэдээж хэрэг, Амгаа тэр тухайгаа хангалттай бичсэн гэж найдаж байна.


Найз нартаа ганцхан юманд нь харамсч бас баярладаг юм. Монголд төрсөнд нь харамсаж, бас Монголд төрсөнд нь баярладаг.


Хэрвээ USA-д төрсөн бол тэд зүгээр л ”шаах”-ууд. Тэрбумтан байх байлаа. Хальт мөрөөдөхөд Холливуд-д шампанск, виски, текиллагаар дүүргэсэн онгоцонд ээлжлэн орсон шиг ээ. Охидууд үүлэнд богоон богооноороо оочирлочихсон үнэн паааааак амьдрах байлаа. Монголд төрсөн учраас л дуулахынхаа хажуугаар DJ хийж, G хороололд худаг дээр усанд оочирлож амьдарсан. Энэ яах вэ? Бодит амьдрал. Хэрвээ тэд Монголд төрөөгүй бол Үндсэн хуулиас уншаад ч ойлгодоггүй эрх чөлөөг бид мэдрэхгүй байх байлаа. Ер нь хэн ч ирж мэдрүүлэх ёстой байсийн. Тийм учраас та нартаа баярладгийм. Амгаа хааяа маниуст гомддогийн. ”Та нар нэг хүүхэд төрүүлчихээд Гандангийн хүрдэн дээр хаяад явчихсан. Ядахдаа олигтойхон шүлэг ч бичээд өгчихгүй гэж”... Паак ”жинхэнэ ороохор” хүн шүлгээ өөрөө бичиж, өөрөө хөгжмөө хийдэг. Чи тийм болсон. Чи чадсан паак. Балхаагийн дууг дуулмаар байна уу? Бэгваатараар пордүсэр хийлгэж, ”ийм сайхан нэрээ жимс хүнсний ногоо”-оор нэрлэмээр байгаа юм уу? Маниусын хувьд ”нисванистсан нисванис” дууг нь сонсоод, үхэн үхтлээ амьдраад үхэх л сайхан. Паак гэж...


Хүндэтгэн ёсолсон


Хүрээ хөвгүүд Савка




Түмэн хүний дунд


Түүртэн явахад


Түлхэлцэн мөргөлдөөд


Түс хийтэл унахад


Түсхийтэл уначихаад байхад л


Түмэн хүн огт анзаарахгүй


Түрээд, дэвслээд


Түй гэж нулимаад


Түрхэрэн одно


Түмэн хүн


Түмэн хүнийхээ дунд


Төөрч будилсаар одно


Миний шоргоолжны үүрэнд


Нисванисийн дуу... паак гэж



michelle Williams намайг солиоруулсан. тэрээр дүрийнхээ талаар сайн судалсан нь харагдсан, түүнийгээ ч чадварлаг илэрхийлэх шиг санагдсан :) Blue valintine Киногоороо Оскарт нэр дэвшчихээд дараа жил нь Монроугын дүрээр нэр дэвшинэ гэдэг ямар амжилттайг нь харуулна биз эээ. Simon Curtis найруулагч Монроуг эмэгтэй хүний үүднээс гаргаж үзүүлсэн нь оновчтой шийдэл болсон юм шиг надад санагдсан :)
http://www.imdb.com/title/tt1655420/




Thursday, January 10, 2013

Бусдаас хамааралгүй, надад хамаатай биш, хамаарах гэж ер нь юу гэсэн үг вэ? чи хэн нэгнээс хэзээ ч хамааралгүй байж чадах болов уу? хамаарах- магадгүй энэ үг ардчилал бидэнд тэр эрх чөлөөг өгсөн гэдэг ч бүрэн утгаар нь өгөөгүй юм шигэээ......

Эрх чөлөөтэй хүн гэвэл "БИ ТЭНЭГ" харагдсан ч хэн ч надад чи тэнэг гэж хэлэхгүй байхад орших мэт. Яагаад гэвэл би өөрөө тэнэг харагдахыг хүссэн ч юм билүү гэтэл хүмүүс миний эрхэд халдаад байна шүү дээ, би тэдэнд ердөө ч саад болоогүй тэдний хувийн эрх чөлөөнд халдаагүй. Би зүгээр л тэнэг харагдахыг хүссэн. Ердөө л энэ гэтэл тэд өөрийн үзэл бодол, нийтээр дагаж мөрдөх гээд байдаг нөгөө л нэг нийтлэг үнэлэмжээрээ намайг боох юм.

гол сэдэв рүүгээ орьё

НАДАД ХАМААТАЙ БИШ. чи хэн нэгнээс ангид байхыг хүссэндээ, өөрийн чинь гаргах шийдвэрт хэн нэгэн нөлөөлөх ёсгүй магадгүй нөлөөлөхгүй учраас хамаатай биш гэх биз, надад хамаарахдаа гол нь биш чи бусдыг үл тоох учраас бусад хүмүүс юу гэж хэлэх нь чамд хамаагүй гэсэн санаатай үг болохнээ тэгэхээр. У.Фолкнер-ын ''Emily for Rose ''гэх өгүүллэг санаанд орчихлоо. Хүн нийгмийн амьтан шүү дээ. Чи хүссэн ч хүсээгүй тэр харилцаанд орно. Орохгүй бол чи хүн биш болчихно. Гэтэл орохгүй юм шиг юунд ингэж амин хувиа хичээнэ вэ. Надад хамаатай биш. Тэгэхээр чи юу хүссэнээ өөрт хамааруулж, юу хүсээгүйгээ өөртөө хамааруулахгүй нь ээ. Ямар хэрцгий шийдэр, Ямар амин хувиа хичээсэн үзэл, үг вэ?.

Оскарын 85 дах удаагын наадмын талаарх цухас мэдээлэл

Кино сонирхогчидын хувьд хамгийн сайхан баяр нь Оскар байдаг бизээ. 85 дах удаагаа явагдаж байгаа энэ наадамд гайхалтай бүтээлүүд нэг дэвшижээ. Сонирхуулвал:
Шилдэг зураг авалтаар:
  • Argo
  • Amour
  • Beasts of the Southern Wild
  • Django Unchained
  • Les Miserables
  • Life of Pi
  • Lincoln
  • Silver Linings Playbooк
  • Zero Dark Thirtу
Эдгээр кинонуудаас Lincoln Silver Linings Playbook хоёр нилээд ширүүн өрсөлдөх байх 2012 онд Линколинтой холбоотой 2 ч кино гарсан билээ.
Шилдэг найруулагч:

  • Ang Lee – Life of Pi
  • Steven Spielberg – Lincoln
  • David O. Russell - Silver Linings Playbook
  • Michael Haneke – Amour
  • Behn Zeitlin - Beasts of the Southern Wild
Шилдэг жүжигчин:
  • Jessica Chastain – Zero Dark Thirty                            
  • Jennifer Lawrence – Silver LiningsPlaybook
  • Quvenzhane Wallis – Beasts of the Southern Wild
  • Naomi Watts – The Impossible
  • Emmanuelle Riva – Amour
Шилдэг жүжигчин бол хамгийн сонирхолтой номинациудын нэг билээ. Ямар ч жүжигчин Оскарын шагнал авахыг хүсдэг нь ойлготщмжтой, яджил нэг нэр дэвших нь нэр хүндийн хэрэг байдаг бизээ.
85 дах удаагын энэ наадамд миний бодлоор Riva( Emmanuelle Riva – Amour ), Wallis( Quvenzhane Wallis – Beasts of the Southern Wild ) нар Оскарын наадмын түүхэн дэх хамгийн залуу болон хамгийн хөгшин нэр дэвшигчид юм. 

Шилдэг туслах жүжигчин:
  • Anne Hathaway – Les Miserables
  • Helen Hunt – The Sessions
  • Sally Field – Lincoln
  • Amy Adams – The Master
  • Jacki Weaver - Silver Linings Playbook
энэ   Les Miserables  гэх кино миний сонирхлыг их татаж байгаа гэх үүдээ. Тийм ч мюзикл кинонуудад дуртай биш ч энэ жил Dark Shadow Chicago гээд цөөхөн кино үзсэн хүнд бол яалтчгүй сонирхотой санагдаад байгаа юм. Жүжигчид нь ч гэсэн таалагдаж байгаа Anna Hathway, Amanda Seyfred гээд ур чадвар нь сайжирч байгаа уран бүтээлчид тоглосон харагданалээ.

Шинэчлэн найруулсан кино зохиол:(телевизэд зориулан шинэчлэн зохиол бичсэн)
  • Tony Kushner – Lincoln
  • Chris Terrio – Argo
  • David O. Russell – Silver Linings Playbook
  • David Magee – Life of Pi
  • Lucy Alibar, Behn Zeitlin - Beasts of the Southern Wild
Шилдэг гадаадын бүрэн хэмжээний кино:
  • Amour – Austria
  • No – Chile
  • A Royal Affair – Barbara
  • Kon-Tiki – Norway
  • War Witch - Canada
Шилдэг анимешн кино:
  • Frankenweenie
  • Brave
  • ParaNorman
  • Wreck-It Ralph
  • The Pirates! Band of Misfits 
Pirates олны анхаарлыг хамгийн их татаж байгаа кино гэнэ.

Шилдэг баримтит кино:
  • Inocente
  • Kings Point
  • Mondays at Racine
  • Open Heart
  • Redemption
BEST CINEMATOGRAPHY
  • Claudio Miranda – Life of Pi
  • Roger Deakins – Skyfall
  • Janusz Kaminski – Lincoln
  • Robert Richardson – Django Unchained
  • Seamus McGarvey – Anna Karenina
Шилдэг киноны дуу:
  • “Skyfall” – Skyfall
  • “Suddenly” – Les Miserables
  • “Pi’s Lullaby” – Life of Pi
  • “Before My Time” – Chasing Ice
  • “Everybody Needs a Best Friend” – Ted

Шилдэг эффэкттэй ашигласан кино:
  • Life of Pi
  • The Hobbit: An Unexpected Journey
  • Prometheus
  • Snow White and the Huntsman
  • The Avengers
Шилдэг хувцаслалтын хэв загвартай кино:
  • Lincoln
  • Anna Karenina
  • Les Miserables
  • Mirror Mirror
  • Snow White and the Huntsman
Шилдэг нүүр хувиргалт үсний засалттай кино:
  • Hitchcock
  • The Hobbit: An Unexpected Journey
  • Les Miserables
Жич: Хар хувцастан3 ч гэсэн энэ номинацид нэр дэвших хэрэгтэй байсан боловуу гэж санаж байна.

Шилдэг богино хэмжээний кино: (Animated)
  • Adam and Dog
  • Fresh Guacamole
  • Head over Heels
  • The Longest Daycare
  • Paperman
 Шилдэг богино хэмжээний кино: (LIVE-ACTION)
  • Asad
  • Buzkashi Boys
  • Curfew
  • Death of a Shadow (Dood van een Schaduw)
  • Henry





Wednesday, January 9, 2013

...Үүлэн дээгүүр алхсаар диваажингийн үүдэнд очино

магадгүй хорвоо дэлхий дээр хамгийн адилхан хүсэл энэ л байх. дүрслэл нь их таалагдаж билээ. миний хүслийн жагсаалт ч гэсэн нэг иймэрхүү байх байсан байх харин ийм тансаг илэрхийллээр үзүүлэх нь юу л бол. Үүрд нойрссон аавтайгаа ахин нэг уулзна

Тэндээс ниссээр саран дээр очно

Тэгээд нар жаргахыг ажна. /Саран дээрээс/


Яг л өндөр байшингийн орой дээрээс нүдээ аниад үсрэх шиг

Сарнаас дэлхий рүү унана

Агаарт алхаж үзээд төрөх сэтгэгдлийг нь харин

Амьдаар нь Нирвана амплагед 1994-ийг үзчихээд бичнэ...

Ямар байна даа?


...Ертөнцийн хамгийн сүүлчийн хүнийг үхэхэд би дэргэд нь байлцна

Ер бусын ганцаардал тэгэхэд надад төрнө байх

Хүнгүй оршуулгийн ёслол ганцаар үйлдчихээд би улаан дарс шилээр нь ууна

Хүн төрөлхтний сүүлч гэж хүндлээд эцсийн шүлгээ халамцуу уншина


Тэгээд яг тэнд би амиа хорлоно...


... Өөр би юу хүсдэг билээ байз?

Өө тийм мартах

Энэ олон хүслээс минь магад биелэх нь ганц үхэх

Эсвэл мартах л байх шив дээ

Мартах!

Миний мөрөөдөл хүслийн жагсаалт

Мартахаар дуусч байна даа

Мартах!--------->С.Болдсайхан


магадгүй хорвоо дэлхий дээр хамгийн адилхан хүсэл энэ л байх. дүрслэл нь их таалагдаж билээ. миний хүслийн жагсаалт ч гэсэн нэг иймэрхүү байх байсан байх харин ийм тансаг илэрхийллээр үзүүлэх нь юу л бол.

анхны юм бүхэн үнэ цэнэтэй


хэн хэлж байна тэр тамхи татаж болохгүй гэж
хэн хэлж байна тэр чангаар орилж болохгүй гэж
хэн хэлж байна тэр эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн дүрмийг 
хэн ч биш зүгээр л чи өөрөө өөрийгөө хэт хайрцаглаад байгаа бусуу ?