Monday, May 26, 2014

Перфект эсвэл перфекционист

Төгс төгөлдөр гэх хүн байхгүй гэдэг мөртлөө бид төгс төгөлдөр цэвэр цэмцгэр зүйлсэд угийн л дуртай хүмүүс. Аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийхийг хэт их хичээх нь, аливаа зүйлийг ерөнхийд нь биш хэт детиалчилж харах нь, ер нь аливаа зүйлд баригдмал сэтгэх нь одоо биш ч гэсэн яваандаа муу үр дүнд хүргэдэг юм шиг. Юм бүхэнд сайнтай муутай болхоор перфекционист болох хэрэггүй ч юм шиг. Хэт их өөртөө шаардлага тавих нь цаашлаад тэр шаардлагаа бусдад тавих үндэс болно. Хэрэв чи өөртөө эдгээр шаардлагыг тавидаг бол:
  • Өөртөө үргэлж өндөр босго тавин, түүнээс доогуур байхыг хүлээн зөвшөөрдөггүй.
  • Чи сонирхдоггүй, зориогүй зүйлдээ ч шилдэг нь байхыг хүсдэг.
  • Ямар нэг зүйлийг төгс болгохын тулд чи хэдий л бол хэдий хугацааг зарцуулж чадна. Хооллох, унтахаа ч умартана.
  • Чи туйлын чанарт дуртай. Хар эсвэл цагаан. Саарал гэж байх ёсгүй.
  • Чи өөрөө өөртөө хамгийн хатуу шүүмжлэгч. Жижигхээн зүйл дээр бүтэлгүйтсэн ч өөрийгөө өдөржин зүхэж чадна.
  • Яагаад хүссэн үр дүндээ хүрч чадаагүй, үүнээс сэргийлэхийн тулд юу хийж болох байснаа үргэлж тунгаадаг.
  • Чи алдаа дутагдлыг тэвчиж чаддагүй. Жижиг деталиуд дээрх алдааг олж харахдаа бүргэдийн нүдэт л гэсэн үг
Юу чамайг перфекционист болгосон бэ?
1. Өсөн сайжрах хурц хүсэл
 Чи өөрөө өөрөөсөө төгс чанарыг хүлээдэг. Одоо байгаагаасаа илүү сайн болох ханаж цадамгүй их хүсэл чинь чамайг перфекционист болгожээ.
2. Нийгмийн хүлээлт
 Эргэн тойрныхоо шаардлагад нийцүүлэхийн тулд чи төгс рүү тэмүүлдэг болж эхэлсэн байж болно. Гэр бүлийнхэн, багш нар, дасгалжуулагчид, менежрүүд, дарга нар чинь чиний өмнө маш өндөр босго тавьснаас болоод түүнийг давахын тулд, шийтгэл амсахгүйн тулд аргагүйн эрхэнд перфекционист болсон байх.
3. Өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй
 Зарим хүний хувьд төгс рүү тэмүүлэх нь өөрөө өөрийгөө басдагтай нь холбоотой. Хүүхэд байхаасаа дутуугаар үнэлэгдсэн юм шиг мэдрэмжтэйгээр өссөн хүмүүс үйлдэл, гүйцэтгэлээрээ ямар чадварлаг гэдгээ батлан харуулах оролдлого хийдэг. Нэг ёсондоо өөрийгөө зарлан тунхагламаар санагддагтаа төгс рүү тэмүүлэгч болсон гэсэн үг.

Перфекционизмийн муу талууд

“Перфекционистууд бол өөрөө өөрийнхөө чөтгөр нь юм.” – Жек Кирби
 Чи магадгүй өөрөөрөө бахархдаг байх л даа. Төгс рүү тэмүүлэгч байх нь өөрөө өөрийнхөө дасгалжуулагч байхад том тус болдог нь үнэн. Гэхдээ нөгөө талаас энэ чанар нь хүмүүсийг өөрийнхөө амьдралыг агшин бүрийг мэдэрсэн аз жаргалтай аялал биш, харин гүйцэтгэлээс гүйцэтгэлийн хооронд, төсөөлөлдөө хүрэхийн төлөө өнгөрүүлсэн хором мөчүүд болгож хувиргадаг.
  Чи өөрийгөө байж чадах хамгийн сайнаараа байхын тулд шахаж, өмнө нь олж хараагүй байсан нөөц бололцоогоо нээн илрүүлдэг. Чи хүмүүсийн боломжгүй гэж бодож байсан зорилгуудад хүрдэг. Чамд урагшлах тасралтгүй, шавхагдашгүй эрч хүч байгаа юм шиг санагддаг. Чамд жижигхэн алдааг ч олж харах хурц хараа бий. Чи бүхнийг зүй ёсоор нь, бүр түүнээс ч илүү хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чи эргэн тойрондоо “боломжгүй зүйл гэж байхгүй” гэдэг мессежийг түгээж, чамаас бусад хүн урам зоригоо авдаг. Тиймээс хэн ч перфекционист байхын муу талуудыг олж хардаггүй. Гэвч...
Перфекционисмийн хоёр төрөл бий. Жирийн болон “мэдрэлийн” түвшин дэх. Эрүүл перфекционистууд хэзээд өөдрөг байдаг бөгөөд алсын хараа, мөрөөдлөөрөө хөтлөгдөн урагшилдаг. Харин “мэдрэлийн” хэмжээнд хүрсэн перфекционисм нь мөрөөдөл зорилгодоо биш зөвхөн ургуулан бодсон зүйлдээ л хөтлөгддөг учраас тийм хүний аливаагаас хүлээх хүлээлт нь бодит амьдралаас хол тасархай байдаг юм. Энэ үед л төгс рүү тэмүүлэх нь огт “төгс биш” зүйл болон хувирдаг. Тэд өөрсдийгөө болон амьдралаа шилдэг хэмжээнд нь барьж байгаа гэдэгтээ бүрэн итгэдэг ч үнэндээ тодорхой шаардлагад нийцэхдээ л анхаарлаа төвлөрүүлэх нь нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог гэдгийг анзаардаг болов уу?

1.Бага бүтээмж

 80-20-ийн хуулийг мэднэ биз дээ? Үүний дагуу үр дүнгийн 80 хувь нь хичээл зүтгэлийн 20 хувиар бий болдог. Харин үлдсэн 20 хувийн үр дүнд хүрэхэд 80 хувийн хичээл зүтгэл шаардагддаг. Чи бараг л нөлөөгүй, ач холбогдолгүй зүйлсэд хамаг цагаа барж, дараагийн ажил руу шилжих боломжоо түгждэг. Үүнийхээ хажуугаар, деталиудад хэт төвлөрсөн байдал чинь чамайг “ажилдаа донтогч” болгож, амрах, нийгмийн амьдралд оролцох, болзох цагаас хороон бага багаар чамайг үр бүтээмж муутай хүн болоход нөлөөлдөг юм. Ирээдүйд илүү олон мод хөрөөдөх хөрөөгөө ирлэхийн оронд, нэг хөрөөгөөрөө л хэтэрхий олон мод хөрөөдөж зогсдог гэсэн үг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хөрөө иргүй, үр дүнгүй, мохоо болох нь гарцаагүй.

2. Хоосон хүлээлт

Ямар нэг зүйлийг хийх хамгийн сайн нөхцөл байдал, зөв цагийг хүлээсээр байгаад олон удаа хойшлуулж байсан түүх чамд бий юу? Төгс рүү тэмүүлэгч байснаараа чи жижиг ажлыг ч байгаагаас нь том болгож хараад, түүнээсээ сүрдсээр цагаа алддаг. Ажлыг “фантастик” түвшинд хийх хүлээлт өөртөө үүсгэснээр зарим зүйлээс зайлсхийж, зугтсаар байгаад асуудлыг ноцтой болгодог юм.

3. Зорилгоо мартах

Жижиг деталиудад баригдсанаасаа болоод чи заримдаа хийж буй зүйлээ өргөн хүрээнд нь харалгүйгээр, зорилгоос нь хазайлгачихдаг. Өөрөө хэлвэл ганцхан ширхэг модыг арчлахад хамгаа зарцуулснаасаа болоод чи хэсэг газрын бүхэл бүтэн экосистемийг сайжруулах илүү чухал үүрэгтэй гэдгээ явцын дунд умартдаг гэсэн үг юм. Энэ нь чамайг хүссэн шигээ сайн лидер болоход саад учруулж, баруун тархиа гол талбарт ашиглахад чинь муугаар нөлөөлдөг юм. Хэрвээ чи менежрийн ажил хийдэг бол лидер гэхээсээ илүү “микро-менежер” болж л үлдэнэ. Үүнээс гадна үйл явцаас илүү үр дүнд л хайрцаглагдсанаараа, хуримаа төлөвлөсөөр байгаад харилцаагаа муутгах шиг,төгсөлтийнхаа баярыг бодсоор байгаад бүх сурах үйл явцаа саармагжуулахтай адилхан үр дагаварт хүрдэг. Үр дүн чухал хэдий ч нөгөө талаас чиний зорьж байгаа зүйлийн ганцхан бүрэлдэхүүн хэсэг гэдгийг, хамгийн их хэмжээний үүрэг гүйцэтгэх нь үйл явц тэр чигтээ гэдгийг ойлгоорой. Хамгийн их цагаа үрж байгаа хэсгээсээ аз жаргал, таашаал авч амжих ёстой биш гэж үү?

4. Өөрчлөлтөнд уян хатан биш байх

Перфекционистуудын нэг сул тал нь ямарваа зүйлийг хамгийн шилдэг гэж бодсон ганцхан арга замаараа хийх гэж зөрүүдэлдэг юм. Байж болох бусад хувилбаруудад хаалттай хандсанаар өсөн дэвших бүх боломжуудаас өөрийгөө “дээрэмддэг” гэж хэлж болно. Өөр зүйлсийг туршиж үзэх нь хүнд шинэ санааны өргөн цар хүрээг бий болгодог учраас сайжрах гол түлхүүр яахын аргагүй мөн. Ганцхан тодорхой арга замд баригдах нь тухайн үйл ажиллагааг яг үнэндээ одооноос нь сайжруулахад нэг ч алхам хийхгүй байгаагийн шинж юм.

5. Эрүүл мэндийн хувьд муудах

Сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндээрээ муудах нь перфекционисмийн хамгийн хортой үр дагавар. Чи анзаарсан ч, анзаараагүй ч өдөр болгон урдах зүйлээ сайжруулахын тулд хичээсээр биеэ гаргуунд нь гаргаж, стресст баригддаг. “Ажил” гэдэг нэрээр нойроо хасч, “үүрэг хариуцлага” гэдэг нэрээр дотны харилцаануудаа хойш тавьдаг. Дээрээс нь цаг мөч тутамд үр дүнд нь гарч болох эрсдлүүдийг тооцсоор одоо цагтаа биш, огт байхгүй орон зайнд амьдарч эхэлдэг.
Хэрвээ чи перфекционист мөн бол энэ 5 сул тал чиний амьдралыг баяр баясалгүй болгож аль хэдийнээ эхэлсэн гэдгийг анзаарсан байх. Бүр их тархахаас нь өмнө зогсоо. Ямар нэг зүйлийг хичээж хийснийхээ төлөө өөрийгөө шагнан урамшуулж, аливаа ажил чиний цаашдын том зорилгод хүрэхэд нөлөөгүй шахам бол өөрөөсөө холдуулах юм уу өөр хүнд даалгаж сураарай. Мөн “төсөөлөл” бол чиний тэмүүлэх ёстой зүйл болохоос биш заавал хүрэх ёстой цэг биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Амьдрал бол таашаагдахаар заяагдсан зүйл. Амарч, завсарлага авч, хүсэл тэмүүллээ л хүндлэн хайрла. Чи 30 жилийн дараа эргэж хараад өнөөдөр хийгээгүй энэ “деталь” үйлдэлдээ харамсах болов уу? Үгүй гэж бодож байна!
Эх сурвалж: Гоолингоо сэтгүүл



Tuesday, May 20, 2014

Галт тэрэг

Яаг одооо галт тэрэгний дуу сонсогдож байна. Уул нь дуулдаггүй л гэдийн манай энд сонсогдоол байдын .Шөнийн нам гүмд бол бүүр их тод сонсогддог. хаха Товчоонд байдаг найзынд дуулддаггүй мөртлөө би сонсооол байдын их сонин ххэ

нэгэн биеийн минь нөгөө тал

Ойрын үеээр энэ үг нилээдгүй сэтгэлд хадаатай явлаа. Хэт ширүүлсэн ч үнэндээ наалинхаатах, сонирхох сезион нь биш байсан. Үнэндээ түүнд мэдрэгдэж байгаа бүх мэдрэмж бодол миний яаг нэг жилийн өмнөхтэй ижил байсанд. Баярлаж байсанд, сэтгэлээ нээн ярилцаж байсанд, эмээж басхүү догдолж байсан нь алган дээр дэлгэчихсэн мэт танил санагдаж байлааа.

Эхлээд нэгэн биеийн минь нөгөө тал

Миний хувилбар гэж санагдана

таних тусам үнэхээр бахадмаар хүндэтгэмэээр өөрийгөө эн тэнцэхгүй байх вий, санаанд нь хүрэхгүй байхвий гэдэг айдас төрнө/ үнэндээ ярилцаад үзэхээр зарим талаар үнэхээр өөрийгөө чамалхаар мэдрэмж төрж ч мэднэ/

гэхдээ харин ч их нээлттэй хамт суухаар мэдлэгтэй мэдээлэлтэй яалтчгүй яриа нийлээд сонирхолтой байх нь сэтгэлд цаанаа л өег санагдана. Цаашлаад дурлаж ч мэднэ

Дараа нь илүү таних тусам дотогшоогоо бөгөөд танилын хүрээ нилээдгүй их санагдана. Үнэндээ миний гэрэвшээд байгаа танилтай маань хээв нэг юм ярих тэдгээр хүмүүсээс чи түүнийг харамлах мэдрэмж төрнө

Сүүлрүүгээ үзэн ядах хэмжээний, яршигтай, түүний хүрээлэлд орж чадаагүйн нэг тийм нууцхан гуниг хурнадааа

Үнэндээ энэ бол хэн нэгний зүгээр л  блогтоо бичиж байгаа хог үүнийг уншиж цагаа барах ч шаардлага байхгүй. Хэн нэгний хэзээ нэгэн цагт мэдэрч байсан тэнэг бөгөөд сонин мэдрэмж хэнд ч хэрэгтэй юм. Гэхдэээ

Түүнийг танин мэдэх нь цаанаа л амттай санагдана. хааяаа хааяаа блогыг нь уншиж мэдрэмжээс нь сонирхоно. Гол нь хэзээд энэ хүн ийм л байсан ийм байсаар л байна. Өөрчлөгдөхгүй байх. Өөрчлөгдөх бодолчгүй байх.

ХЭТ ШИРҮҮЛСЭН ШАЛТГААН МИНЬ ТӨГСГӨЛ НЬ ТААТАЙ БАЙХГҮЙ ЗҮЙЛИЙГ ЭХЛҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ. ЭЦЭСТ НЬ ЧИ Л ШАНАЛАХ БАЙСАН УЧРААС. ЧИ ЯАЖ МЭДЭЖ БАЙГААМБЭЭ ГЭЖ ҮҮ? ЧИ ХЭЛСЭН БИ ӨРӨӨСӨН ХУВИЛБАРАА ОЛЧИХЛОО ГЭСЭН . би я гэсэн олжил явлааа. ЗҮГЭЭР Л ӨРӨВДӨЛТЭЙ НЭГНЭЭР БИШ ҮҮРД БАХАРХАМ МУНДАГ БАРДАМ НЭГНЭЭР ДУРСАГДАХЫГ ХҮССИЙМ :) 

Нэг өдөр

хөл минь зугуухан алхах боловч сэтгэл энд дэгдэн гүйж байлаа. хүйтэн борооо асграад тэнгэр цаанаа нэг л бүүдгэр ч indie хөгжимийн хэмнэл шиг цаанаа л аанайл сайхан өдөр байсан.

 ..........танихгүй дугаараас залгах танилаа дуугаар таних гэж нилээд хичээлээ. Ярианых нь хэлбэрээс танин асуувал баллет үзэх санал ирлээ . Сонгодог зүйлсээс хэзээд татгалзаж чаддаггүй зангаараа зөвшөөрсөн ч үнэндээ хоцроно гэдгээ мэдэж байсан......

хоцроод ч болохноо очмоор санагдсан... хэрэгггүй ээ гэх мэт ар араас ээлжилсэн бүтэлгүйтлийн эцэст хоосон хаалга мөргөөд буцсандааа....

.....Дуурь бүжгийн театрт кеттэй савхитай орно гэдэг миний хувьд хэзээ ч байж болохгүй зүйл байсан учраас хоцорсон байж ч магадгүй....

....Хэзээ ч билээ  "эрэгтэй хүн хамгийн нандин хүндээ, хамгийн хайртай хүнийгээ сонгодог урлаг тоглогддог газар аваачдаг юм" гэж надад хэлж байж билээ. Үнэн байх хувьдаа би үнэн байгаасаа гэж хүсдэг. Хэн нэгэнтэй биш хэзээд хамгийн дотно хүмүүстэйгээ л эдгээр газар очдог юм шиг санагддагсан

Бороо шаагиаад л байсан шүхэр байгаагүй мөртлөө би ерөөсөө даараагүй, зам дагуу алхахад навчин дээр дуслах бороо хичнээн тансаг харагдсан 

............навчин дээр бөнжигнөх энэ дусал

            хичнээн яруу хичнээн тансаг харагдана вэ

            гэтэл яагаад над дээр дуслах энэ дуслууд

            хичнээн гунигтай санагдана вэ?

хөл минь зугуухан алхах хэдий ч сэтгэл минь цойлин дэгдэж, хэнээс ч илүү догдолж хэнээс ч илүү хүссэн. Бороо над дээр дуслаж, харсан хүн болгон даарч байсан ч сэтгэл халуунаараа цогшиж байсан....

Бүүдгэр тэнгэрийн дор хүйтэн бороо асгаж байсан ч

Бүсгүй залууруугаа яарч байсан, --------> уран зохиолын хэтрүүлэг ашигласан болно :P . Зүгээр л сайхан өдөр байгаасай гэж хүссэн юм.  

Tuesday, May 13, 2014

постондоо нэр бодох гэсэн болдгүй нэргүй пост гээд нэрлэчихье

Яруу найрагч :Дилан Марлайс Томас.



Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг

Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг, эсвээс
Тэндэхийн үүлс, шувууд бачуурам их.
Алсрах нарны өөрийгөө сануулах гэж
Асан дүрэлзэх нь ч хэтэрхий хурц.
Нүднийхээ өмнөх бүхнийг хэрчихэд
Нүцгэн гар минь яасан мохоо,
Нүүр дүүрэн инээмсэглэлийг дарахад
Нүгэлт төрх минь юутай хангалттай,
Амталж үзэхийг хүссэн уруулдаа
Аяар хөнгөнөөр шүргэхийн төдийд
Ахин салмааргүй ч яахин чадах,
Сахиусан тэнгэрийн дүртэй албингууд
Санаашрал гансралыг надад шивнэж
Алд биеийг минь тамын зовлон руу
Асуулгүй шидэх нь юутай гачлантай.
Аяа тэднийг хориглож дийлшгүй тул
Урссан нулимсны хатсан цэгт
Урин инээмсэглэлийг хатгаж тогтооном.

Тэнгэрсийн орхисон шаналал тэмтрэгдэхэд
Улигласан үгс нь шатаж замхарнам.
Хүүхний зүрх заримдаа давс шиг шорвог
Хүрэн цусаар дүүрэн авс шиг санагддаг
Хэнхдэг цээжийг нь би урж тасдаад
Хэний ч биш, өөрийнхөө цусыг л тэнд
Хэмжээлшгүй халуунаар оргилон байхыг олж үздэг.
Тэгэхэд л, тэнгэр дэндүү цэлмэг байна уу даа? гэж
Тэсгэлгүй бодогддог
Цустай гараа хараад
Цухалдаж дальдичдаг
Гараараа тарьсан өвдөлтийг мэдрэвч
Үл шархирдаг.

Tuesday, May 6, 2014

TRAUMEREI * Нэг л жаргалтай

Robert Schumann-ы  - Träumerei-г сонсооод.... Шүлэг уншааад төрсөн мэдрэмжээрээ зураг зурдаг шиг...хөг аялгуу сонсоод түүнээсээ төрсөн мэдрэмжээрээ шүлэг бичих....Урлаг гэдэг хааяаа их сайхан шүү...Аливааа урлагаас төрөх мэдрэмж нөгөөгөө хөглөж байдаг, хүн ч гэсэн нэг нэгнээ хөглөж байдаг хорвоо юм шиг . Зүгээр л харах төдийд, инээх төдийд, амжилт гаргах төдийд хараад урам авах хэн нэгэнтэй хүмүүс цаанаа нэг л жаргалтай санагддаг шиг.....

Энд дарж сонсоорой Träumerei-г

Биелээгүй хүсэл, хүсээгүй дурлалын ул мөр

Биен дээрээс минь шумуул мэт дайжин нисэхэд,

Амтлаагүй хэл, зориуд үнсээгүй уруулын хээ

Арьсан дээрээс минь эрвээхэй мэт үргэн хулжихад,

Эргэж ирэхгүй цаг хугацаа мэт юухан нэгнийг

Эгнэгт алдсанаа ухаарч, зурвасхан харууслыг мэдэрч,

Гар даллан "Баяртай" гээд уруулаа хүчлэн инээмсэглэвч

Гашуун шүүрс цээжин дотуур манан мэт хөшилдөнө...

Ингээд л,

итгэх аргагүй "Träumerei" эгшиглэнэ.


Салхи сэвэлзэх бүрийд чамайг бодох болно,

Сар мандах тоолонд чамайг хүсэх болно.

Энэ хэцүү аялгууг сонсох бүртээ

Элэг эмтэрч, зүрх долгисч, амьдаараа үхэх болно.

Эрт цагийн булшинд ороод хэвтчихсэн юм шиг

Эсэн бусын зүүдийг сэрүүнээрээ зүүдлэх болно...

Ингээд л,

итгэх аргагүй " Träumerei" эгшиглэнэ.


2008.11.10


*- Германы хөгжмийн зохиолч Роберт Шуман ( 1820- 1856)-ы аялгуу


Г.Аюурзана. "сэтгэл рүү шагайгч Түүнд"

хуудас 20



Ууланд бороо цайрахуй...

(Экспромт)


Ууланд бороо цайрна...

Урьд шөнө зүүдэнд зодолдсон хоёр турлиах

Амраг хоёр улаан ангир болоод

Чих шүргэн ганганаж өнгөрнө...

Өрөөнд Шуманы "Гансрал" эгшиглэнэ...

Амьдралд "Өнгөрсөн юм" байдаггүй нь мэдэгдэж,

Цаг хугацаа хөлгүй хүн мэт... эсвэл,-

Хөлд ороогүй хүүхэд мэт санагдана!..


Ууланд бороо цайрна...

Өрөөнд Шуманы "Гансрал" эгшиглэнэ...

Урьд шөнө зүүдэнд зодолдсон хоёр турлиах

Амраг хоёр улаан ангир болоод

Чих шүргэн нисэлдэж,

"Амьдралд өнгөрсөн юм байдаггүй!" гэж

Монгол хэлээр ганганалдана...

Би итгэнэ!..

Өрөөнд Шуманы "Гансрал" эгшиглэнэ!..


2010.3.14 Хүн чулууны хонхор.

2011.2.22 -24. Хүн чулууны хонхор.


Д.Урианхай

"У" гараг буюу огтлолцохуй-II

хуудас 116.

гэж 2 ярууу найрагч нар бичжэээ.....

Friday, May 2, 2014

Хорвоо дэлхий уудам байна.

хараад байхнээ би их завтай хүн юм.....Өөрийн дуртай зүйлдээ зав гаргаж, өөрийгөө эрхлүүлэх дуртай хүн гэсэн тодотголыг зүүгээд нилээдгүй уджээ.

Их ажлын хажуугаар үзэж, харах, сонсож, буу халах гэх мэт үйлдлээс таашаал авахгүйгэээр хүн яаж амардаг юм бол? 

тийм ч ажилтай, ийм ч уулзалттай.....Завгүй завгүй завгүй.....Өөрт чухал гэсэн хүмүүсдээ цаг зав гаргахгүй юм бол амьдрахын хэрэг юу байгаан бол оо? 

Үүнээс үүдэн хэд хэдэн дүгнэлт гаргаж болох юм...

*Би их завтай бөгөөд өөрт оноогдсон ажилгүй хүн

*Миний эргэн тойрны хүмүүс бүгд ар гэртээ ихэд амьдралтай тунчиг завгүй хүмүүс

*Байнгын өөрийн чөлөөт цаг заваараа өөрийгөө хөгжүүлдэг хүмүүс / урлаг уран сайханд зориж очихоос өөрөөр таашаал авдаггүй хүмүүс /

* Гадуур дэмий тэнэхээс гэртээ суухыг илүүд үзэх нэгэн

*Хараал идсэн аливаа үйл ажиллагааг мэддэг ч үгүй, сонирхдог ч үгүй, сонирхолгүй нэгэн

*Ажил Ажил Ажил тэгээд найз залууу....намайг тоодоггүй нэгэн

-----> Би их завтай хүн учир өөрт таалагдсан зүйлээ үзэж харж сонсож, оролцож, мэтгэлцэж, ярилцаж, унших л болно............Хха 

Ажлаа хийж байхдаа ч таашал авч

Ажлаа тарсны дараа ч гэсэн таашаал авч

Амьдралаас таашаал авах

Идэвхтэй амьдрах юу нь буруу вэ... Юу нь сайхан вэ?


...Сайхнаар тэгэж хайрласан шигээ

Сайхан гэгч нь хагацаж чады ..... гэдэг шиг

Ажилласан шиг ажиллаж

Амарсан шиг амарч байх хэрэгтэй шүү дээээ Та минь !!!!!