Saturday, December 21, 2013

Оршуулган дээр уншдаг шүлэг (Do Not Stand at My Grave and Weep)

Mary Elizabeth Frye 1932

Тэгэхээр энэ шүлгийн тухай нэг цухас мэдээлэл оруулахгүй бол болохгүй юм шиг санагдлаа

Mary Frye бол Балтимортод амьдарч байхдаа 1932 онд энэ шүлгээ бичиж байсан юм. Гэхдээ тэрээр үүнээс өөрөөр нэг их шүлэг бичээгүй юм. Түүний шүлэг нилээд алдартай болсон байсан бөгөөд тэрээр "би зүгээр л үхэл амьдралын талаарх юу мэдэрсэнийгээ л хэлсэн" гэж хэлсэн байдаг. Mary Frye шүлгээ зохиогчын эрхтэйгээр хэзээ ч олон нийтэд дэлгэж байгаагүй хэдий ч түүний энэ шүлэг 60 гаруй жилийн турш оршуулган дэээр цээжээр уншдаг шүлэг болон дэлхийн өнцөг булан бүрт дэлгэрсэн юм.

энэ шүлэг нь франц, герман, дани гэх мэт маш олон оронд орчуулагдан хүрсэн бөгөөд

*The Better Angels of Our Nature (song by Monks of Doom)

*Sunlight (song by Benci)

*"Do Not Stand at My Grave and Weep" (song by Wilbur Skeels)

*"The Ballad of Mairéad Farrell" (song by Seanchai and the Unity Squad)

*"Do Not Stand at My Grave and Weep" (choral song by Libera)

*"A Thousand Winds" (song by Man Arai) *Энэ #Япон дуу

*"A Thousand Winds" (song by Kim Hyo Keun) #Солонгос дуу

*A Thousand Winds (#CarlDavis-Н богино хэмжээний кино ч байдаг байна)

*#Warcraft дээр Alicia's Poem гэсэн Request хүртэл байдаг байна.

Заа тэгээд #Оршуулган дээр уншдаг шүлэгний талаарх намтар маань ингээд дуусч байна. Хахах надад их гүн сэтгэгдэ

(Do Not Stand at My Grave and Weep)

Do not stand at my grave and weep,

I am not there; I do not sleep.

I am a thousand winds that blow,

I am the diamond glints on snow,

I am the sunlight on ripened grain,

I am the gentle autumn rain.

When you awaken in the morning’s hush

I am the swift uplifting rush

Of quiet birds in circled flight.

I am the soft stars that shine at night.

Do not stand at my grave and cry,

I am not here; I did not die

мэдээллийн эх сурвалж:
Information source :

http://www.stumbleupon.com/su/5xG1Kg/:IvDk-S6K:noOw5cl0/en.wikipedia.org/wiki/Do_not_stand_at_my_grave_and_weep/

Saturday, December 7, 2013

Indignation

ухаантаий үг FB дээрээ постоллоо, гүн ухаантнууд төржил гэнэ, гэгээрэлд ойртож л гэнэ, асуултанд ухаантайгаар хариуллаа гэнэ

энэ хүмүүс нэг нэгнийхээ амьдралд хэт анхаардаг болсон юм шиг санагдах юм.

яахавдээ постолжил байгалдээ , бичжил байгалдээ, хариулжил байгалдээ,

чиний гараар бичээд чамайг заавал хар хар гээд байгаа биш

хүсэхгүй бол харахгүй л байх зүйл дээр харан харан уншин уншин стрессдэж дүн шинжилгээ өгч өөрийгөө ядраадаг хүмүүсийг тунчиг ойлгохгүй юм байна .

түүнийг заавал ухаантай эсэх, яаг энэ пост шигээ эсэхийг шалгахыг хүсэж байгаа бол ганц 2 асуулт асуулдаа, хүнийг хэр ухаантай гэдгийг нь үнэлэх үнэлэмжээрээ шалгачихаачдээ

үнэндээ л үгээр юуг ч илэрхийлж болно шүү дээ, жишээ нь гэхэд би өөрийгөө сайн яридаг гэж боддог яриагаараа бол муухан сэнхрүүлчиж чадах л хүн,

гэхдээ хүний хэрхэн ухаантай ярьж байгаагаар биш тэр ухаантай үгээ үйлдлээрээ илэрхийлж байгаагаар нь л тухайн хүнийг ухаантай, гэгээрэлд хүрсэн эсэхийг шалгаж болдог .

аливаа асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэж байгаа, хүнтэй хэрхэн харьцаж байгаа эсэх, асуултаа хэр оновчтой асууж байна, харилцах чадвар энээ тэрээ гээд анхаарж болох түм буман үйлдэл байхад очиж очиж нөгөө FB постоор нь тухайн хүнийг дүгнэнэ.

Ямар аймшигтай харилцаа бидэнд тулгараад байгаамбэээ

Saturday, September 28, 2013

Linkin Park - In The End- дууны үгийн орчуулга


  Mongolian Version 

In The End-Энэ бүхний төгсгөлд


~Энэ нэг л зүйлээс эхэлсэн

Яагаад гэдгийг нь мэдэхгүй нэг л зүйл

Чиний хэр их хичээсэн чинь хамаагүй

Үүнийг санаж ав, оройтохоос нь өмнө тайлбарлахаар би шүлэглэж байна

~Миний мэдэх бүх л зүйл

Цаг хугацаа бол үнэт зүйл

Савлах дүүжин үүнийг хийсгэн одож буйг хар

Цагийн цохилоо зогсож цаг үеийн төгсгөл лүү урвуугаар тоологдож эхлэхийг хар

~Энэ бүхэн үнэхээр хуурамч

Цаг хугацаа цонхоор гарч одож байгааг хар,гэвч доош бүү өнгий

Үүнийг түр ч болтугай зогсоохыг хичээв ч яаж гэдгийг нь мэдэхгүй

Энэ бүхнийг би зөвхөн чамайг явж байгааг харахын төлөө золиосолсон


Би бүгдийг нь дотроо хадгалахыг хичээсэн, энэ бүгд тусгаарлагдан хуваагдсан

Хэрэв цаг хугацаан дахь дурсамж болох юм бол энэ юуны төлөө гэж..


~Би үнэхээр их хичээсэн

Тиймдээ ч их хол явсан

Гэвч энэ бүхний төгсгөлд

Энэ ямар ч хамаагүй

Би доройтолд орж

Энэ бүхнийг алдсан

Гэвч энэ бүхний төгсгөлд

Энэ ямар ч хамаагүй


Яагаад гэдгийг нь мэдэхгүй нэг л зүйл

Чиний хэр их хичээсэн чинь хамаагүй

Үүнийг санаж ав, юуны тулд энийг хийж байгаагаа өөртөө сануулахаар би шүлэглэж байна

~Би үнэхээр их хичээсэн

Намайг доромжилж байсан өс хонзонгийн замаар

Чиний эд хөрөнгийн нэг хэсэг мэт жүжиглэж

Надтай шөргөөцөлдөж байсан удаа бүрийг санасаар

~Би үүнд гайхсаар хэтэрхий холдсон байна

Юм бүхэн өмнө байснаасаа өөр болж

Чи намайг цаашид дахин ойлгохоо больж

Чи миний урьд нь мэддэг байсан хүн биш болж

Гэвч энэ бүхэн дахин байрандаа орох болно

~Энэ бүхний төгсгөлд


~Чиний дотор бүхнийг хадгалуулахыг би хичээсэн, энэ бүгд тусгаарлагдан хуваагдсан

Хэрэв цаг хугацаан дахь дурсамж болох юм бол энэ юуны төлөө гэж..


Би үнэхээр их хичээсэн

Тиймдээ ч их хол явсан

Гэвч энэ бүхний төгсгөлд

Энэ ямар ч хамаагүй

Би доройтолд орж

Энэ бүхнийг алдсан

Гэвч энэ бүхний төгсгөлд

Энэ ямар ч хамаагүй


Би өөрийн итгэлийг чамд хүлээлгэсэн

Өөрийн чадахаараа хол үүнийг хөдөлгөсөн

Энэ бүгдийн эцэст

Чиний мэдэх ёстой нэг зүйл байгаа


Би өөрийн итгэлийг чамд хүлээлгэсэн

Өөрийн чадахаараа хол үүнийг хөдөлгөсөн

Энэ бүгдийн эцэст

Чиний мэдэх ёстой нэг зүйл байгаа


Би үнэхээр их хичээсэн

Тиймдээ ч их хол явсан

Гэвч энэ бүхний төгсгөлд

Энэ ямар ч хамаагүй

Би доройтолд орж

Энэ бүхнийг алдсан

Гэвч энэ бүхний төгсгөлд

Энэ ямар ч хамаагүй


English Version 

It starts with

One thing I don't know why

It doesn't even matter how hard you try

Keep that in mind I designed this rhyme

To explain in due time


All I know

Time is a valuable thing

Watch it fly by as the pendulum swings

Watch it count down to the end of the day

The clock ticks life away


It's so unreal

Didn't look out below

Watch the time go right out the window

Trying to hold on, but didn't even know

Or wasted it all just to watch you go


I kept everything inside

And even though I tried, it all fell apart

What it meant to me will eventually be

A memory of a time when


I tried so hard and got so far

But in the end it doesn't even matter

I had to fall to lose it all

But in the end it doesn't even matter


One thing, I don't know why

It doesn't even matter how hard you try

Keep that in mind I designed this rhyme

To remind myself how


I tried so hard

In spite of the way you were mocking me

Acting like I was part of your property

Remembering all the times you fought with me

I'm surprised


It got so far

Things aren't the way they were before

You wouldn't even recognize me anymore

Not that you knew me back then

But it all comes back to me in the end


You kept everything inside

And even though I tried, it all fell apart

What it meant to me will eventually be

A memory of a time when


I tried so hard and got so far

But in the end it doesn't even matter

I had to fall to lose it all

But in the end it doesn't even matter


I've put my trust in you

Pushed as far as I can go

And for all this

There's only one thing you should know


I've put my trust in you

Pushed as far as I can go

And for all this

There's only one thing you should know


I tried so hard and got so far

But in the end it doesn't even matter

I had to fall to lose it all

But in the end it doesn't even matter

Sunday, September 22, 2013

Намар 1

Өнөөдөр нэг тийм цас хаялсан хүйтэн өдөр байлаа. Хамгийн дуртай улирал минь Намар гэж чангаар хэлдэг байсан үе минь өнгөрч хэзээнээс ийм хүйтэн болдог болчихсон, хэзээнээс миний сэтгэл намарт татагдахаа больсоныг эрэхээр энэ постыг орууллаа. Нийт 7 намарын пост оруулна.

Нэгдэх Намар:

-Яасан хүйтэн намар вээ? 

-Чи даарахгүй байна уу?

-Энэ жил эрт хүйтэрч байна шүү, Ногоогоо хураахгүй бол болохгүй  нь, Баярмаа миний охин нааш ир, манжингаа татаарай.

Үнэндээ манжин тийм ч сонин биш байсан, Оройхон тарьсан тарвас маань л доторх нь улаасан байгаасай гэж хүсэж байсан. Төмс, лууван, манжин, байцаа, хулуу, сонгино хамгийн сүүлд өөрийн тарьсан тарвасаа тэврээд тэр нэг хүйтэн намар. Тарвасны өнгө нь улаан болоогүй ч доторх нь амттай, байсан 

Тэр намар гадаад үзэмж чухал биш сэтгэл шингэсэн бол амттай жаргалтай байдгыг мэдрүүлсэн. Хүйтэн намар, Алганы минь хэмжээтэй жижигхэн тарвасаа идсэн намар

Adele - Someone Like You дууны орчуулга



Mongolian Version :

Нэгэнт амьдралаа төвхнүүлсэн гэдгийг чинь би дуулсаан.

Нэг бүсгүйтэй учирч түүнтэйгээ гэрлэсэн гэдгийг чинь ч сонссон.

Мөрөөдөл чинь одоо л биелж байгаа гэсэн үү?

Магадгүй тэр бүсгүй чамд миний өгч чадаагүйг өгсөн байх.

Эртний танил минь, юунд нь ингэтлээ гэрэвшээ вэ? Ийм хулчгар зантай биш шүү дээ, чи минь.


Дахилт:

Гэнэтхэн л урилгагүй зочилсныг минь уучлаарай.

Гэсэн ч би өөрийгөө яагаад ч хорьж дийлсэнгүй ээ.

Царайг минь хараад, миний хувьд одоо ч бүх юм дуусаагүй хэвээрээ гэдгийг

Чамайг мэдээсэй гэж би хүссэн юм.

Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.

Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.

Намайг бүү мартаарай, гуйя чамаас.

“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч,

Заримдаа харин шарх л болж хөндүүрлэдэг”

гэж хэлсэн үгийг чинь би мартахгүй ээ.


Цаг хугацаа ямар хурдан нисэн оддогийг чи бид мэднэ.

Өчигдөрхөн л бид хамтдаа байсансан.

Дурлалынхаа хөнгөн манан дунд хөөрцөглөж явсан

Диваажин шиг л бэлэг дүүрэн өдрүүдсэн.


Дахилт:

Гэнэтхэн л урилгагүй зочилсныг минь уучлаарай.

Гэсэн ч би өөрийгөө яагаад ч хорьж дийлсэнгүй ээ.

Царайг минь хараад, миний хувьд одоо ч бүх юм дуусаагүй хэвээрээ гэдгийг

Чамайг мэдээсэй гэж би хүссэн юм.


Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.

Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.

Намайг бүү мартаарай, гуйя чамаас.

“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч,

Заримдаа харин шарх л болж хөндүүрлэдэг”

гэж хэлсэн үгийг чинь би мартахгүй ээ.


Айдас, энхрийллийн аль аль нь одоо байхгүй ээ.

Алдаа харуусал гээчийг зөвхөн дурсамж л өөрөө бүтээдэг юм.

Амьдрал гашуун мөртлөө ийм амттай гэдгийг хэн мэдэх билээ дээ?


Дахилт:

Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.

Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.

Намайг бүү мартаарай, гуйя чамаас.

“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч,

Заримдаа харин шарх л болж хөндүүрлэдэг”

гэж хэлсэн үгийг чинь би мартахгүй ээ.

English Version :

 I heard that you’re settled down.

That you found a girl and you’re married now.

I heard that your dreams came true.

Guess she gave you things I didn’t give to you.



Old friend, why are you so shy?

It ain’t like you to hold back or hide from the lie.


I hate to turn up out of the blue uninvited,

But I couldn’t stay away, I couldn’t fight it.

I hoped you’d see my face & that you’d be reminded,

That for me, it isn’t over.


Nevermind, I’ll find someone like you.

I wish nothing but the best for you too.

Don’t forget me, I beg, I remember you said:

“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”

Sometimes it lasts in love but sometimes it hurts instead, yeah.


You’d know how the time flies.

Only yesterday was the time of our lives.

We were born and raised in a summery haze.

Bound by the surprise of our glory days.


I hate to turn up out of the blue uninvited,

But I couldn’t stay away, I couldn’t fight it.

I hoped you’d see my face & that you’d be reminded,

That for me, it isn’t over yet.


Nevermind, I’ll find someone like you.

I wish nothing but the best for you too.

Don’t forget me, I beg, I remember you said:

“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”, yay.


Nothing compares, no worries or cares.

Regret’s and mistakes they’re memories made.

Who would have known how bittersweet this would taste?


Nevermind, I’ll find someone like you.

I wish nothing but the best for you too.

Don’t forget me, I beg, I remembered you said:

“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”


Nevermind, I’ll find someone like you.

I wish nothing but the best for you too.

Don’t forget me, I beg, I remembered you said:

“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”

Sometimes it lasts in love but sometimes it hurts instead, yeah.

Thursday, September 19, 2013

Хар даашинзтай...

Хар даашинз, хар шаахай
Хар хүрэм, хар оймс…
Хар өнгийг хүүхнүүд сонгов
Харих насаа гоёв
Өвс шиг нарийхан байх гэж
Өлсгөлөн зарлав
Эм уув, хоолоо сойв
Эмээ болохоос айв
Тарган байна гэж уйлав
Тамхи татаж сурав
Хараас өөр өнгө үгүй
Хар талхнаас өөр зоог үгүй
Хүүхэн янаг араншин үгүй
Хөгжилтэй энхрий төрх үгүй
Хүүхнүүд өөрсдийгөө оршуулав
Хүрэх аргагүй баглав
Турсангүй гэж гашуудал зарлав
Тоосонгүй гэж гамшиг зарлав
Эрээн боошинзтой дэврүүн сэтгэлтэй
Эгч нар харин бүжгийн талбайд
Эргэлдэж үлдэв…
(Эмүжин 36 тал)

Monday, September 9, 2013

Тэр эмэгтэй....

Найз гэж хэлчихээд дотно харилцах тэр этгээд.

Зүгээр л байхад надад анхаарал тавина.

Хоолоо идсэн үү, Дулаан хувцааслаарай гэж хэлнэ, шалтгалт нь дээр туслана.

Хариу нэхээгүй халамжлалыг би үнэндээ юу гэж ойлгохоо мэдэхгүй

Зүгээр л сууж байхад гадаа хүйтэн байна гэээд хажууд элчээр төөнөх тэр эмэгтэйг  юу гэж бодохоо мэдэхгүй гайхна

Таалагдсан залуугаа надад магтаж, болзоондоо хэрхэх ээ асуух тэр эмэгтэй

Холдох тусам ойртох, Хардах тусам надад хэт ойртох тэр эмэгтэй

Өөр эмэгтэй сонирхосноо, Хайртай болсон гэдгээ хэлэхэд

Хачин сайхан инээмсэглээд

Хамаг байдгаар намайг магтах тэр эмэгтэй

Хамгийн зохидог хувцсыг минь сонгож надаас илүү миний болзоонд анхаарах найз


... Үнэндээ намайг түүнд сайн гэдгийг мэдэх тэр эмэгтэй

Сэтгэлээ надад дэлгэж надад итгэх

Нулимсаа үзүүлж хажууд эрхлэх тэр эмэгтэйг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй

Найз гэхэд хэт холдох хайртай хүн минь гэхэд хэт ойртох тэр этгээд


Бэрхшээл тулгарахад надад хандах

Дургүйцэхэд минь гомдох уйланхай хүн

Бэрхшээл гарахад хамгийн түрүүнд надад туслах

Уйлахад минь найзуудаас минь түрүүлж надад сана зовох тэр эмэгтэй

Хань болж архи уух сайхан сэтгэлтэй тэр эмэгтэй

Хагацал үзэн шаналахад хажууд суух тэр эмэгтэй


Ариун гэхэд дэндүү ариун эмэгтэй

Бусдад ингэж ханддаг бол гэж бодхоос харам хүрэх тэр эмэгтэй

Нүднээс нь нулимс үзчихвэл хайлаад урсчих тэр эмэгтэйг

Хэн гэж өөртөө тодорхойлохоо мэдэхгүй байна



Friday, August 30, 2013

Далигын богино хэмжээний кино болох "Destino"



Салвадорь Дали болон Walt Disney нарын хамтран бүтээсэн Destino гэх богино хэмжээний киног блогтоо оруулахыг хүслээ. 1946 онд анхлан бүтээсэн боловч дуусгаж амжаагүй бололтой. Уг бүтээлийг Disney-н Roy Edward гэх бүтээлч бүрэн дуусгасан байна. 1946 Онд эхлүүлж байсан гэхэд үнэхээр гайхалтай кино болсон байна. Эмэгтэйн дүрслэл, илэрхийлэл санаа нь яахын аргагүй намайг гайхшрууллаа . найруулагчаар нь John Hench ажилласан. Нэг хэсэг хоромд би ертөнцөөс алслагдаж Далигын уран зургийн ертөнцөд сэлж байгаад гарч ирлээ. Та нар ч гэсэн 6 минут гарангын энэ бүтээлийг үзэж нүд тайлж чихээ баясгаарай :)

Sunday, August 18, 2013

Авангард урсгалын төлөөлөгчдийн нэг Марк Захарович Шагал

XX зууны авангард урсгалын алдарт төлөөлөгчдийн нэг еврей гаралтай орос францын зураач Марк Захарович Шагал 1887 оны долдугаар сарын 6-нд Беларусийн Витебск хотоос холгүй Лионзо сууринд төржээ. Тvvний амьдралын тухай Шагалын єєрийн дурдатгал болох "Миний амьдрал" номноос нь мэдэж болно.

Marc Chagall, Danseuse (1945)

Википедиа сайтандээр түүнийг францын, оросын, беларусын еврей гаралтай зураач гэсэн байх юм.Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэр еврей үндэстэн байсан ч Оросын Эзэнт Гүрний \одооныхоор Беларусь улс\ нутагт төрж улмаар Парист нас барсантай холбоотой юм.

Тэрээр 1887 онд Витебск хотноо еврей гэр бүлд төрсөн бөгөөд өөрийнхөө хэрхэн төрснийг ийнхүү ярьж байжээ:

“Манай ээж надад ярьж өгч байсан юм.Намайг яг төрөхөд хот тэр чигтээ галд автсан тул бид хоёрыг аврахын тулд биднийг хэвтэж байсан ортой минь хамт нэг газраас нөгөөхрүү өргөн авч явж байсан гэнэлээ.Магадгүй ийм учраас би байнга хаа нэг газар тэнүүчлэж явах хүсэл төрөөд байдаг байх”

Зураач Пабло Пикассо /Pablo Picasso/

Picasso's Guernica  it was at the Reina Sofia Museum

Кубизмыг үндэслэгч испаны зураач барьмалч керамикч дизайнер Пабло Пикассо/1881-1973/-н Герника зургийг тайлбарлан хүргэж байна.

Saturday, August 17, 2013

би чин загасны орд шүү дээ. Зурхайг сонирхуулчихья

Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.


Амьдралд баримтлах ёстой зарчим нь:

- Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол

- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүү хий.

- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.

- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур

- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур.


Махбодь: Ус

Эзэн гариг: Нептун

Билэг тэмдэг: Зөрсөн хоёр загас, усны давалгаа, хясаа

Өнгө: Номин цэнхэр, солонгорсон өнгө, хөх, мөнгөлөг

Чулуу: Сарны чулуу, сувд

Төмөрлөг: Цайр

Сайн өдрүүд: Даваа, Пүрэв, Баасан

Муу өдрүүд: Лхагва

Азын тоо: 3, 6, 7, 9, 11, 12 ба 7-д хуваагдах бүх тоо


ЗАН БАЙДАЛ


Зан араншин нууцлагдмал, эсрэг тэсрэг. Байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг. Гэвчиг азтай хувь заяатай, цэцэн мэргэн. Асар зөн билэгтэй. Хоёрдмол хувь хүн. Эсрэг тэсрэг зан араншингаасаа болж байнга сэтгэлийн зовлон, уйтгар гуниг, санаа зовниж явдаг. Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий. Загас нь мөн энэрэнгүй ёс /гуманизм/ амиа золиослох ёсны /самопожертвование/ билэг тэмдэг. Тэд бол бодит байдлыг хэт сайшаагч /идеалист/ бөгөөд бүх насаараа гоо сайхныг, нийцэл зохицлыг эрэлхийлж явдаг. Гэвч хийхээсээ бодох нь их.

Загаснуудын тухай хэлэхэд сүнс санааг жинхэнэ бодитой /спиритуализм /гэж үздэг түүнчлэн нууц далд амьдралыг гүнзгий ойлгоно. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг.

Загас бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох " би хэн бэ?" гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг. Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Загасны цэцэн мэргэн ухаан болон сайхан сэтгэл бусдад хүндэтгэл төрүүлнэ. Түүнчлэн эргэн тойрны хүмүүст биеэ авч яваа байдал, залхуувтар сайхан сэтгэл нь сайнаар нөлөөлдөг.

Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан /амбиция/ бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Загас харамч биш. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл /философия/.

Түүнээс гадна Загас нь ирээдүйн амьдралдаа сул дорой, арчаа муутайхан ханддаг. Тэр урсгалын эсрэг сэлж чаддаггүй. Урсгал дагуу сэлдэг бөгөөд энэ ньтүүнд амар байдаг. Энэхүү сэлэлт нь их зүйл алдах магадлалтай цаашилбал амь насанд аюултай билээ.

Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үзнэ.

Урсгал даган сэлж явахад нь саад болохгүй л бол ямарч проблем түүнийг зовоохгүй. Төрөлхийн энергийн дутагдалтайн улмаас жирийн амьдралын бэрхшээлтэй тэмцэхэд түүнд ихээхэн хэцүү байдаг. Бусдын санаа бодолд болон ер нь чухал бүхэнд хайнга ханддаг. Загас угаасаа хайхрамжгүй орд. Тэднээр ямар нэгэн юм хийлгэхийн тулд таниас ихээхэн хүч шаардагдана.


Өдөр тутмын ахуйн проблемоос болж бүх насаараа ядарч байдаг. Тэд шинэ юманд, өөрчлөлтөнд дургүй. Хуучин, өөрийн мэддэг таньдаг зүйл нь таалагдана.

Мэдээж хэрэг Загасыг үлбэгэр, зан ааш нь төлөвшөөгүй гэж болохгүй. Энэ тийм биш. Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог.

Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна. Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Хэзээ ч биелэшгүй мөрөөдөлдөө умбаж суух нь тэдэнд жаргал.

Амьдралын үнэн нүүртэй тулгарч шийдвэр гаргах мөч ирэхэд тэд үүнийг хийж чаддаггүй. Загас амьдралаа сайн өөрийн зэрэглээт ертөнцдөө нуугддаг. Иймэрхүү маягаар өөртөө хуурамч найдвар төрүүлдэг.

Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Хамгийн гол проблем нь тэд урагшаа харж чаддаггүй. /загасны нүд хажуудаа байдаг/

Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй. Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг.

Амьдрал бол Загасын хувьд асар том тайз юм. Тэд хаана ч байхгүй мөн хаана ч байна. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай. Загас нь хүмүүст ажил хэрэгч зөвлөлгөө өгдөг боловч тэднийг анхаарч сонсох нь ховор яагаад гэвэл Загасны зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй.

Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн юм. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь Загасанд сэтгэлийн тэнхээ маш бага.

Загас хүмүүст итгэдэггүй. Тэд таны үнэн хэлж буйд үргэлж эргэлзэж байдаг. Хэрэв та түүнийг гэртээ урьвал энэ тухай 2, 3 удаа хэлэх болно. Яагаад гэвэл Загас өөрийг нь хэн нэгэн хүсч байна гэдэгт, тэднийг хэн нэгэн баярлан угтана гэдэгт эргэлзэнэ.

Ямар нэгэн асуултад шууд "тийм" эсвэл "үгүй" гэж хариулдаггүй. Тэд "магадгүй" эсвэл "болох л юм" гэж хариулдаг. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй. Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ.

Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг. Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй.

Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Туслахад бэлэн байх нь загасны хамгийн анхдагч инстинкт юм.

Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай.

Загасны нууц зэвсэг бол - хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг. Тэд бол хошин шогийн мастерууд бөгөөд маш нарийн, хурц шүүмжлэл хэлж чадна. Тэдний элэглэл хөнгөн, гэм хоргүй ч бий хүйтэн, зэвүүн ч бий.

Загасны ордод эмэгтэй хүн төрөх нь эрэгтэйгээс илүү тохиромжтой. Загасны дээрх бүх шинж эмэгтэй хүнийг нууцгай, сонирхолтой, гайхалтай болгодог байна.



ЭРҮҮЛ МЭНД

Загас нь Охины ордтой ижил эрүүл мэнддээ санаа тавьдаг. Тэр өөрийгөө байнга чагнана. Өвчний ямар нэгэн шинж тэмдэг өөрөөсөө эрж хайдаг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.

Тэд эрүүл мэндийн сонин сэтгүүл уншиж судлах дуртай. Загас заримдаа өвчний тухай төөрөгдөлд ордог.

Загасны ордыхон ихэнхдээ сул биетэй хэтэрхий энхрий. Гэвч эсэргүүцэл сайтай. Гэнэтийн болон сүрхий айхтар өвчинд өртөмхий.

Загас ихэвчлэн ханиад томуу, уушигны хатгаа, гар хөл, үе мөчний өвчин тусдаг. Түүний хамгийн эмзэг эрхтэн бол нүд юм.

Энэ ордыхон аливаа нэгэн тайвшруулах үйлчилгээтэй эмнээс хол явах хэрэгтэй. Загас нь хоол ундандаа ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд амттай зүйл идэх дуртайгаасаа болж элэг цөс, ходоодоо сүйтгэж мэднэ. Гэхдээ энэ ордод төрсөн цагаан хоолтон олон бий.

Загас хуурай дулаан газар амьдрах хэрэгтэй ба чийг бамаас хол байх нь зөв. Хөлөө байнга хуурай дулаан байлгах нь чухал. Загас биеийн тамираар хичээллэж, сайн амарч байх хэрэгтэй.



АЖИЛ МЭРГЭЖИЛ

Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна.

Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно. Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг.

Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй.

Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг.

Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна.



ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ

Загас нь усан махбодьтой бөгөөд ижил усан, эсвэл газар махбодьтой хүмүүстэй тохирно. Галтай харш харин агаартай боломжтой. Загас - газар доогуур урсдаг ус бөгөөд аливаа нэгэн саадыг тойрон өнгөрч урагшлах тусам үерлэн, ялан дийлнэ.

Тэд сэтгэлийн ч бай биеийн ч бай хайр дурлалын аашийг харинч нэг олдог юм шүү. Заримдаа тэд зөвхөн дурлахын тулд төрсөн мэт. Гэвч шаардлага өндөртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргүй хэлсэн эвгүй үгнээс чинь болж дөнгөж соёлж буй хайрын үндэс гэмтэж мэднэ. Ер нь загас амархан шархалдаг гэдгийг бүү мартаарай.

Загас - хүнд дасамхай, үнэнч хүмүүс. Зовж шаналж байгаа Загасыг хараад түүнд туслах, зовлонгийг нь нимгэлэх, сэтгэлийн дарамтнаас нь авч гарах хүсэл төрдөг. Гэвч Загас өөрийн зовлон шаналалд дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зүйл мөн. Учир иймд хэн нэгэн туслахыг үл зөвшөөрнө. Түүнээс гадна туслахаар очсон хүн өөрөө энэхүү шаналгаатай байдалд орооцолддог.

Дурлал нь түүний амьдралд эсвэл гол байр эзлэнэ эсвэл ямарч байр эзлэхгүй. Цаашилбал дурлалт хархүү, дурлалт бүсгүй яг иймэрхүү байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй.

Загас-эрчүүдийн дунд хүсэл ихтэй, аз сорьсон, бүгдийг хуйлруулсан, эмэгтэй болгонд дурласан бүтэлгүй дурлалын золиос болон зовж шаналдаг хүмүүс бас бий.Загас-эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэгэр хүнд захирагдаж түүндээ үнэнч байдаг. Түүнчилэн Загасны ордыхноос өөрийн хайрт хүнээ холоос харж шүтэн биширч явдаг хүмүүс цөөнгүй.

Хайр дурлал Загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог. Хайр дурлал нь эхэндээ чимээгүй анзаарамгүй байснаа цаашлах тусам өрнөж эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр нь эхэлсэнийг хүртэл анзаардаггүй. Гэхдээ иймэрхүү байдал нь ямар нэгэн үүрэг хариуцлага хэн нэгний өмнө хүлээхээс айдагтай нь холбоотой. Ер нь Загастай харьцахдаа аливаа нэгэн шахалт үзүүлэх хэрэггүй.

Загасны ордынхны нэг проблем бол хүнтэй танилцаж дотносохдоо түүнчлэн салж хагацахдаа удаан бөгөөд тэдэнд их хэцүү байдаг.

Загас ер нь байгалаасаа тэмцэгч биш. Бусад хүмүүсийн сонголтыг хүлээх нь зөв гэж үздэг. Хайртынхаа төлөө тэмцэхгүй хэрэв өрсөлдөгч гарч ирвэл байраа тавьж өгнө. Тэд мөн харгүй бөгөөд хэрүүл зодоон үүсгэхгүй харин танд цаад хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд явж одно. Загасыг аз жаргалтай байлгахын тулд зөвхөн өөрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй болов уу.

Ихэнх Загасуудын хувьд хайр дурлал бол юуны өмнө тусламж юм. Тиймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хүмүүсийн төлөө ихэвчлэн өөрийгөө золиослодог. Өөрийнхөө хайр сэтгэлээр тухайн хүнийг аврахын тулд хохирсон эсвэл доройтсон хүнд ч дурлах чадвартай.

Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол түүндээ их үнэнч байдаг.

Хүүхдүүдтэй ер нь бол сайхан харьцаатай. Юуны өмнө хүүхдүүдийнхээ оюун санааны хөгжил дээр нь их санаа тавьдаг. Тэр хүүхдүүддээ хэтэрхий хайртай учраас зөв хүмүүжүүлж тэр болгон чаддаггүй. Өөрөө хүүхэд насандаа авч, хэрэглэж чаддаггүй байсан зүйлсээ хүүхдүүддээ өгөх хүсэл нь тэдгээрийг амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бүх шаардлагуудыг хангахыг хичээдэг, Үүний үр дүн нь хүүхдүүдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог. Хүүхдүүдээ бодит бэрхшээлээс хамгаалдаг, амьдралын хүнд хэцүү бэрхшээлд бэлтгэдэггүй. Өөрийгөө золиослон хүүхдүүдээ бишрэн хайрладаг.

Ус, горхины хажууд байрлавал зохимжтой том тэнүүн байшинд амьдрах дуртай. Засаж янзлахдаа зөөлөн өнгийг эрхэмлэдэг. Шинэ байшиндаа зориулж гоё өвөрмөц эд зүйлс худалдаж авна. Хөршүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг.

Амьдралынхаа турш оюун санааны өсөлт мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээл зэрэгт тэмүүлдэг. Ганцаараа байх мөн найз нөхдийн дунд цагаа өнгөрөөх зэрэг хүслийг нэгэн зэрэг мэдэрдэг.

Энэ ордонд төрсөн хүмүүс: Микеланджело, Шопен, Ренуар, Гюго, Эйнштейн, Элизабет Тейлор.



ЗАГАС-ЭРЭГТЭЙ

Тэр сэтгэлийн нарийн мэдрэмжтэй, сэжэглэнгүй айхтар ухаантай. Зөн совин нь зүй тогтлоос /логик/ илүү хөгжсөн. Далдыг харах мэдрэмж нь бусдыг алмайруулдаг.

Загас эрэгтэй аятай тухтай тохилог орчинд дуртай бөгөөд өглөгч, зочломтгой боловч байнга уйтгарлаж байдаг. Хэрвээ бага нас нь хэвийн өнгөрвөл, шударга, чин үнэнч, сайхан сэтгэлтэй хүн болж өсдөг. Ой тогтоомж сайтай, шинжлэх ухаанд авъяастай.

Хэрвээ таны Загас эрэгтэй өөрийнхөө өөдлөн дэвшихийн /Загасын амьдралын учрал, тохиолдол гэдэгтэй адил утгатай/ мэддэг бөгөөд залхуурахгүй бол та хэнээс ч илүү аз жаргалтай болж таныг алдар нэр, баян тансаг байдал хүлээж байх болно. Гэхдээ хэрвээ тэр мөрөөдөлдөө самуураад цаг алдвал, энэ нь таны амьдралыг маш том таагүй явдалд хүргэж болзошгүй.

Загас эрэгтэй шийдвэрээ хатуу гаргаж сурах, зорилготой үйлдэх, амжилтанд нь саад болдог хоосон мөрөөдөлд автахгүй байх шаардлагатай. Энэ ордны ихэнх эрчүүд үүнийг ойлгодоггүй нь харамсалтай. Тэд ирээдүйн амьдралынхаа төлөө тэмцэж чаддаггүй.

Эмэгтэйчүүдтэй харьцахдаа шийдэмгий бус байдаг учир нь гологдохоос айдаг. Түүний дотоод ертөнц эргэлзээ болон сэтгэл зовсон байдлаар дүүрэн. Гэхдээ түүний айдас нь ямар ч үндэслэлгүй учир нь тэр их мэдрэмтгий, зөөлөн, уян ялдам. Түүний мэдрэмтгий зан нь эмэгтэйчүүдийг сэргээж мөн тэдэнд таашаал өгдөг.

Энэ ордны эрчүүд яриагаараа эмэгтэйчүүдийг гайхалтай уярааж чаддаг, эмэгтэйчүүд нь чихээрээ хайрлаж дурладагийг тэр хэзээ ч мартдаггүй хүн шүү.

Ялалтаа найз нөхөдтэйгөө ч хуваалцах дургүй, эзэмдсэн хайр сэтгэлээ ганцаараа эдлэх нь түүнд жаргал. Секс нь түүний хувьд спорт гэж хэлэхгүй харин цуглуулгаа өндрөөр үнэлж чаддаг цуглуулагч гэж хэлж болно.

Загас, аливаад чин сэтгэлээсээ байх нь дутмаг. Хэрвээ эмэгтэй нь сэтгэл рүү шагайхыг оролдвол тэр буруу харж ийм боломжийг олгохгүй. Бүр гэрлэснийхээ дараа ч эхнэрийнхээ хувьд оньсого байсан хэвээр. Хэрвээ эмэгтэй нь оролдлогоо шаргуу давтаад байвал тэр түүнийг орхихоос буцахгүй. Тэр чинь зоргоороо зугаалдаг муур мэт хүн шүү дээ.

Гэрлэлт нь түүнд онцгой шаардлагагүй, түүнд эхнэр, хүүхэд хэрэггүй. Хэрвээ гэрлэхээр болбол сайтар бодож тунгаана. Гэр бүл нь их тогтуун жигд байдаг.

Ихэнх Загасууд мөөрөөдөгчид гэхдээ бүгд тийм биш л дээ. Хэрвээ тэр ажил эрхлэвэл түүний оюун ухаан болон зөн билиг нь түүнд амжилт ба алдар нэр авчирна. Гэхдээ хэрвээ 25 нас хүртлээ өөрийнхөө авъяасыг олж чадаагүй бол ирээдүй нь тийм ч сайхан биш байна.

Энэ ордны ихэнх нь өөрсдийгөө боломжийн амьдарч байна гэж үздэг. Түүнд хэрэгтэй юм бүхэн нь байгаа - талх, дарс ба түүний мөрөөдлүүд. Гэхдээ ийм амьдрал нь түүний эхнэрт таалагдахгүй. Тийм учраас эхнэр нь хангалттай баян байх эсвэл гэр бүлээ тэжээхийн тулд ажиллах хэрэгтэй болно. Хэрвээ танд аль аль нь байхгүй бол Загаснаас хагацсан нь дээр. Энэ нь мэдээж их хэцүү. Гэхдээ хоосон мөрөөдөгчтэй гэрлэснээс илүү дээр болов уу.

Хэрэв таньтай яг цагтаа яг байх ёстой газраа байсан Загас дайралдвал энэ том олз юм. Энэ Загас бол шавхагдашгүй боломж бололцоотой агуу хүн болно. Тэрээр шүүмжлэл, буруушаахыг үл тоох бөгөөд тэсвэр тэвчээртэй байж харин танийг өрөвдөж хайрлах болно. Түүнд бүх юмаа итгэж ярьж болох бөгөөд энэ Загас юундч барьц алдаггүй хүн юм.

Загас хүний нууцыг задалдаггүй, хүний хэрэгт ч хошуу дүрдэггүй. Зовлон жаргалаа хуваалцах гэж ах дүүс, найз нөхөд, хөршүүд нь хүртэл түүнрүү ирдэг. Учир нь Загас хүний үгийг сонсож чаддаг. Бусдын зовлон зүдгүүр, проблемийг сэтгэлдээ их ойр тусган авдаг тул санаа сэтгэлийн шаналалтай байдаг. Сэтгэлээ онгойлгож биеэ суллах нь чухал.

Загас эрэгтэй амархан гомддог. Түүнийг бүгд дэмждэг үнэлдэг гэдгийг байнга ойлгуулах шаардлагатай. Хааяа тэрээр ганцаараа байж тайвширч, янз бүрийн проблемноосоо ангижрах хэрэгтэй байдаг тул тэрээр дуугаа хураадаг. Ийм үед түүнд саад болох хэрэггүй.

Загас ихэнх тохиолдолд биеээ барьж чаддаг, уур нь амархан гардаг. Түүнийг хуурах амаргүй тэр бүгдийг нэвт хардаг.

Тэр гоо сайхныг мэдэрч биширч чаддаг учир гоё хөл хараад магтаж магадгүй. Та үүнд юм санах хэрэггүй. Шагналд нь халамжит нөхөр, романтик амраг, санаа нийлсэн найзтай болох болно.

Хүүхэд Загастай сайхан харьцаатай. Загас хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж тэдэнтэй хамт зөгнөлт кино үзэж, тоглож чаддаг тул хүүхдүүд түүнээс салах дургүй.

Загас эрэгтэй маш сайн эр нөхөр болдог бөгөөд та бүх насаараа бал сараа өнгөрөөж буй мэт амьдарна. Тэр эхнэрээ тахин шүтэж бусад бүх ордоос илүү өглөгч хүн билээ.



ЗАГАС-ЭМЭГТЭЙ

Олонхи Загас-эмэгтэй юмыг урьдчилан харах чадвартай, уран зөгнөлтэй, маш зөөлөн, дур булаам бөгөөд хайрлах, дурлах, мөрөөдөх дуртай. Тэд гоо үзэсгэлэнтэй ба эр хүнийг хайрлах ялангуяа ойлгох чадвартай байдаг. Тав тухтай орчин гоёмсог эд хогшил ер нь гоё сайхан юм болгонд дуртай.

Тэдний ааш зан эрүүл мэнд нь сарны байрлалаас хамаарна. Тэргэл сартай шөнө хүч чадал орж энерги ихээр хуримтлуулна, харин сар гарч байх үед идэвхгүй, сул дорой болдог.

Түүний дотоод сэтгэл ихээхэн баяалаг, Уян зөөлөн зан, нарийн мэдрэмжтэй тул тэд гайхамшигтай эхнэр болж чаддаг. Тэд нөхрүүддээ үнэнч бөгөөд тэдний гэр нөхрийнх нь хувьд найдвартай хана хэрэм мөн.

Энэ эмэгтэйн амьдрал итгэл найдвар, хайр дурлалын мөрөөдлөөр дүүрэн. Өөрийн төсөөлөлдөэ хамтрагчаа ханхүү болгон харах, өөрт нь цэцэг өгч, өөрийг нь энхрийлж буй мэт хардаг.Тийм учраас тэрээр хурц тод хүмүүсийн дунд байх дуртай ж: зураач, жүжигчин, загвар зохион бүтээгч г.м.

Анхны харцаар харахад энэ эмэгтэй таны хүсэж мөрөөдөж явсан бүсгүй мөн мэт санагдана. Гэтэл түүний сексийн амьдрал нь драмын жүжигт тоглож буй мэт өөрийгөө боддог. Байгалаасаа түүнд сэргэлэн цовоо байдал дутагдалтай тул ор хөнжлийн явдал тийм ч их таашаал өгдөггүй. Харин түүний оронд романтик төсөөлөлөөсөө таашаал авдаг. Тийм учраас эрчүүд ихэнхдээ сэтгэл дундуур үлддэг. Мэдээж хэрэг секс бол зөвхөн авах биш мөн өгөх ёстой билээ. Гэтэл Загас - эмэгтэй үүнийг чаддаггүй тул эрчүүд түүнийг орхин явдаг.

Нөхөрт гарсны дараа нэг бус удаа нөхрийнхөө араар тавьдаг бөгөөд яагаад ийм байдалд орсноо өөрөө ч тайлбарлаж мэддэггүй. Угтаа бол энэ эмэгтэй сайхан сэтгэлтэй бөгөөд шургуу зантай эрчүүдэд найр тавьдаг.

Загас эмэгтэй эр хүнийг дарах, дарлахыг бараг хичээдэггүй бөгөөд тэднээс илүү гарахыг огт хүсдэггүй. Харин түүнд зөвхөн хайр энхрийлэл хэрэгтэй. Ийм учраас энэ ордын эмэгтэйчүүд эрт нөхөрт гардаг. Тэрээр эр хүнийг ертөнцийг эргүүлнэ гэж боддог бөгөөд энэхүү итгэл нь эрчүүдэд нөлөөлж тэд өөрсдийгөө хүчирхэг гигант мэт сэтгэдэг.

Загас ая тухтай, тайван эмэгтэй юм. Тэр гайхалтай эмэгтэйлэг. Эрчүүд түүн рүү татагддаг. Учир нь тэд таныг хэзээч юунд ч буруутгахгүй. Танийг түлхэж хурдан дээшлэхийг шаардахгүй. Гэвч нөхөрт гарсаны дараа өөрийн шаардлагаа тавих болно. Ихэнхдээ шоолонгуй хорон үгтэй байж чадна.

Загас- эмэгтэй ямар ч хэцүү байдлаас хөнгөхөн гарч чаддаг билээ.

Энэ эмэгтэй хэр хэмжээндээ таарсан чадалтай бөгөөд харин гадна талдаа сул дорой мэт харагддаг. Загас эмэгтэй ихээхэн бялдууч зантайг мартаж болохгүй. Тэрээр байнга бодлогоширсон байдалтай байдаг.

Санхүү эдийн засгийн талаар мэдлэг муутай боловч гэр орноо сайхан авч явдаг ба төлбөр тооцоог цагт нь хийдэг. Сүүлийн үеийн загвар мода түүний санааг нэг их зовоодоггүй бөгөөд хувцасыг шилж сонгохдоо хайнгадуу ханддаг.

Тэр эргэн тойрныхонтойгоо үргэлж найрсаг харьцаатай. Түүнд ганцхан дайсан бий. Энэ хүн бол ирээдүйн нөхрөө олох үед Загас эмэгтэйн хаясан эр хүн болой. Тэр маш уян нялуун, хэрэв түүнийг гомдоовол тэр асгартал уйлах бөгөөд гэмгүй эмэгтэйг сүйтгэлээ гэж та өрийгөө зэмлэх болно. Хааяа тэрээр энэ харгис ертөнцөд төрөх ёсгүй гэж бодоод сэтгэл санааны хүнд дарамтанд ордог. Ийм үед та түүнийг дэмжиж, магтаж цэцэг өгөөрөй.

Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг бөгөөд нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр түүний хувьд амьдралын түшиг тулгуур мөн. Нөхрийн аз жаргал тайван байдал бүхнээс эрхэм. Загас эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм. Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй.

Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхдэд бүх юмыг зөвшөөрдөг бөгөөд ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.

Түүний төрсөн өдрийг бүү мартаарай. Загас эмэгтэйн дунд мөн цөөнгүй үрэн таран хийгч нар байдаг. Загас эмэгтэй ямар ч үед 100% эмэгтэй хэвээр үлддэг.



БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

Загасанд Хонь маш таалагддаг боловч өөр өөр зан ааштай тул тохирохгүй.

Үхэртэй аз жаргалтай сайхан гэр бүл болно.

Ихэртэй маш сайн гэр бүл болох бөгөөд хоёулаа уян зан чанартай.

Мэлхийтэй найз нөхөрлөл, хамтран ажиллах болон дурлал байж болно.

Арслантай харилцан талархалтай хандах боловч Арслан Загасыг гомдооно.

Охинтой сексийн амьдрал таарахгүй.

Жинлүүртэй хрилцан бие биенээ хүндэтгэнэ.

Хилэнцтэй маш таарамжтай, найдвартай.

Нумтай гэр бүл болох нь цөөн.

Матартай ижил төстөй зан олон тул бие биедээ татагдана, мөн түлхэлцэнэ.

Бумбатай амжилттай гэр бүл болох нь цөөн. Бумба хэт хүйтэн. Загастай тохиромж муутай.

Thursday, August 15, 2013

Ишлэл, Афоризм

Биеэ хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг мөн.

"Лев Толстой"


Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог.

"Ибн-Сина"


Хөдөлмөргүйгээр амьдралд олддог юм гэж үгүй.

"Хораций"


Ямар ч ажлыг эхлэх л хамгийн хэцүү.

"Жан-Жак Руссо"


Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг, авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.

"Шопэнхуар"


Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй л сууна гэсэн үг.

"Лихтенберг"


Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал.

(Напелeон)


Эрдэм чадлыг хичнээн эс сурваас xэрэглэх цаг дор гэмшимой.

Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй.

(Инжинаш)


Амьдрал дандаа богинохон санагддаг

Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог.

(О.Дашбалбар)


Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг.

(Мэгэли дэ Сэрвантэс)


Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,

Лай болдог хар санаатнаас хол яв.

Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,

Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно.


Хүний ёс суртахууныг хэсэг бусаг хичээл зүтгэлээр нь биш, өдөр тутмын амьдралаар нь цэгнэх хэрэгтэй.

Паскаль


Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаараа гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаараа алдаа гаргахаа больдог.

Ф.Бэкон


Тэвчээртэй хүн тэвний үзүүрт өндөг тогтооно.

Ли Бо

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.

Жеймс Тейлор


Хүний ааш зан гэдэг нь цэцгээр бол үнэр л гэсэн үг.

"Чарьлз Шваб"


Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.

Лихтенберг


Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.

Франц үг


Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.


Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.


Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.

Саади


Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.

Э.М.Капиев


Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.

Кристиан Боуви


Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.


Юмыг мэдэж байж ярих ёстой: хэрэв уран илтгэгч хүн ухуулан ойлгуулах ёстой зүйлсийнхээ бүр гүнд нь нэвтэрч таниагүй л бол, яриа нь утга агуулаагүй, хүүхдийн дэмий үгтэй адил болно.

"Цицерон"


Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга

Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга


Бурхан ч хүний сэтгэлээс гардаг

Буг ч хүний сэтгэлээс гардаг


Д.Равжаа


Далайг харахад чинь гуниг төрөхгүй бол,

чамд ямар ч найдлага алга

Ф.Гарсиа Лорка


Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.КБ

Зураг гэж постлох нь зөв байх


энгийн хэрнээ эмэгтэй хүн бүр л ийм амьдралыг хүсдэг. Тэгэхээр эмэгтэй хүн тайван амгаланг эрэлхийлдэг юм болов уу?


Бид өөрт хэрэгтэй гэсэн зүйлсээ л үнэ цэнэтэйд тооцдог. Чиний хувьд ямар ч үнэгүй зүйл бусдын нүдний цөцгий мэт байсныг бид бодолцож үздэггүй тийм л харалган улс.


Black and white. shadow is my best side of my heart 


Fall is coming soon. With my new soul without pain


Тийм ээ. Би үргэлж хэтрүүлдэг. Хайрлах, харамлах хүсэх, ахархах, атаархах, басах, бардах гээд бүх л эмоцооо хэтрүүлдэг. Тэр нь энгийн зүйл байсан ч ингээд л шатаачихдагтай адил.


Буцаад хүүхэд насандаа очихсон. Намар миний хамгийн дуртай улирал.


БОРООНЫ ӨМНӨ

Өчигдөр зүрхэн дээр ГУНИГ шивэрсэн, би одоо мартчихаад инээж явна

Өглөөхөн гудманд ДУРЛАЛ тааралдсан, би одоо мартчихаад ганцаардаж явна

Өнгөрсөн амьдралд ҮНЭН байгаагүй, би одоо мартчихаад итгэж явна

Өнөөдөр гадаа БОРОО-той гэсэн шүхэрээ мартуузай

БОРООНЫ ДАРАА

Насны залууд ЧИ ирээгүй, би мартаагүйдээ гуниж явна

Намайг зовоосон ДУРСАМЖ байсан , би мартаагүйдээ шүлэглэж явна

Навчгүй модод СҮҮДЭР минь болсон, би мартаагүйдээ дурсаж явна

Намрын БОРОО хүйтэн байдгийг би мэдээгүй ээ


Nobody likes flowers


Энэ хорвоо дээр энэ хамтлагт л хамгийн хайртайм байгаан. Энэ хамтлагт дуртай болохоор тэрэнд ч гэсэн дуртай. Энэ хамтлагт дуртай болохоор тэр ч гэсэн надад дуртай. Яджил энэ хамтлаг хорвоод үүрд нэр нь дуурсагдах болохоор Яджил тэр бид хоёр үүрд биш юмаа гэхэд Урт удаан холбоотой байх нь 


PLAYTIME 2013 Энэ жилийх хэтэрхий сайхан болсон. Хангалттай савсан болхоор жилийн energy нөөц хангагдсан. Ирэх жил хол байнадаа.


SILENCE IS BETTER THAN BULLSHIT 


миний эрхэм хүмүүс


Заяа зураачын зургуудаас миний хамгийн дуртай зургуудын нэг. Загасны орд болохоор загастай зурганд цаанаа л дуртай. Бас нүдээ аньсан байгаа нь тааламжтай мэдрэмж төрүүлдэг


Vincent Van Gogh- TWELVE SUN FLOWER 

Миний хамгийн дотны найзыг НАРАН-ЭРДЭНЭ гэдэг байж билээ. Ээж бас наранцэцэгт дуртай болохоор Наранцэцэгт хайртай. Гэхдээ цэцгэнд дургүй. Зурсан цэцгэнд бол дуртай 


Өөрийнхөөрөө байдаг хүмүүст дуртай. Тэд I DON'T CARE гээд хамгаас хүчтэй байдаг. Элийрэлт болгоныг нь хайрладаг хүмүүс байдагт нь дуртай 


My best jump ever


I BELIEVE DESTINY 

өлзийтөгс яруу найрагчийн шүлгийг ингээд зураг болгочихсон чин надад ердөө таалагдаагүй 

нулимс хэтэрхий гашуун байна


надад үүрүүлсэн аччаа хэтэрхий хүнд байна

ганц буруу хийсэн үйлдэл минь

ийм тарчлантай байхыг мэдсэн ол

даанч тэр их үүргийг өөр дээрээ хэзээ ч оноохгүй байх байсныг амлая

тарчлаантай энэ бодлууд намайг тавлаж

тамир тэнхээ минь нэгэнт үгүй болжээ

нулимс хэтэрхий шорвог байна


when i was 13, my world was this band


Өрөөний буланд суугаад

Өөрийгөө ч өөр xэнийг ч

Анзаараxгүй байxсан


Энэ цомгыг нь хүлээж бараг хагас жил болсон. Хамгийн тэнэг нь таалагдаагүйдээ



I love PARIS. Энэ зүрхийг нь ЭФФЭЛИЙН ЦАМХГААР хийсэн болохоор хачин гоё санагдсан гэж


Манай найзын Хайртдаа хийж өгсөн бэлэг нь Хайртай гэж хэдэнтэй хэлсэн залуус хэдэнтэй байсын болдоо ?



яг ингэж болзмоор байна. kawaiii


Saturday, August 10, 2013

one of my favourite japan song 一色・HITOIRO・ひといろ

http://www.youtube.com/watch?v=Z7rpIQofNwY


japan version 

 一色・HITOIRO・ひといろ 

また一片花びらが千切れる

風を止める力は無い

向こう岸で泣き崩れる君に

せめてもの餞になれ

あの日の約束は忘れて良いよ

ただ一足乗り過ごした愛が

何故こんなにすべて引き割く

また星屑が流れる

時を止める力なんて無いから

祈りを捧げなよ。一つで良いよ。

自分の幸せを願えば良いよ。

*同じ色の痛みを許しあって

違う色の過ちを責めた。

同じ色の明かりを灯しあって

違う色の扉を隠した。

今君のために色あせた花が散る

今君のために色あせた星が散る

その夢の中でおやすみ。

あと人さじ入れ損ねた愛が

何故こんなにすべて狂わす?

もう人荒れきそうな街角

傷をかばう傘なんて無いから

出口を見つけなよ。一つでいいよ

自分の幸せを探せばいいよ

同じ色のリズムを刻みあって

違う色の足音をけした

同じ色の景色を描きあって

違う色の季節を閉ざした。

今君のために色あせた夜が散る。

今君のために色ずいた朝が来る。

その夢の中でおやすみ

SWEET DREAMS, BABY

SWEET DREAMS, BABY

何処かでいつかまた出会えたら

やり直せるかな?続きはあるの?

リセット出来ない時間に追い越されてしまう

泣かないで優しさと強さは違うよねえ。

* repeat

今君のために色ずいた花が咲く

今君のために色ずいた星が降る

その夢の中でおやすみ

SWEET DREAMS, BABY

SWEET DREAMS, BABY

mongolian version

ahiad neg tsetsegnii delbee tasarlaa

nadad salhiig zogsooh huch bhgui

tend ereg deer uilah chamd

uchuuhen ch gesen udeltiin beleg bolog dee

ter udriin amlaltaa martaj bolnoo

zugeer l hul tawichihsan ene hair

yaagaad ingej bugdiig uurchildug yum be

ahiad l od harwaj baina

nadad tsag hugatsaag zogsooh huch bhgui

huslee hel l dee. neg l bhad bolnoo

uuriinhuu az jargaliig hushed l bolno

adilhan ungutei uwdultiig urshuuj

uur ungutei aldaag buruutgasan

adilhan ungutei gerlee tsatsruulj

uur ungutei haalgaa nuusan

odoo chinii tuluu ungu n gundsan tsetseg hagdarch baina

odoo chinii tuluu ungu n gundsan od harwaj baina

ene zuudendee tawtai noirsooroi

neg huniig zohiosond gargasan ene hair

yaagaad ingej buh zuiliig businuulaad bgaan

mash olon hun eeljleh ene gudamjind

sharhaa daldlah shuher bhgui bolhoor

garah gartsiig hai l daa. neg l bhad bolno

uuriinhuu az jargaliig olhod l bolnoo

adilhan ungiin rizmeer ayalaj

uur ungiin huliin chimeegee arilgalaa

adilhan ungiin zuiliig durseltsgeej

uur ungiin uliralaan nuusan

odoo chinii tuluu gundsan shunu hagdarna

odoo chinii tuluu budagdsan ugluu irne

ene zuudendee saihan noirsooroi

SWEET DREAMS, BABY

SWEET DREAMS, BABY

haana ch yum ahij uchirwal

zasaj chadah bolwuu?! urgeljlel bgaa bolwuu?!

reset hiij boldoggui tsag hugatsaand guitsegdchihlee

bitgii uil aa. eyeldeg bh huchtei bh 2 chin uur zuil tiimuu?!

odoo chinii tuluu budagdsan tsetseg delgernee

odoo chinii tuluu budagdsan od gyalalzana

ene zuudendee saihan noirsooroi

SWEET DREAMS, BABY

SWEET DREAMS, BABY

粉雪-Konayuki

http://youtu.be/D0aEJ8vSBeU

  •  粉雪

粉雪舞う季節はいつもすれ違いshirheg tsasan budrah uliraltai dandaa zuruud

人ごみに紛れても同じ空見てるのにolon hunii dund orlooch adilhan tenger harj bhad...

風に吹かれて似たように凍えるのにsalhind uleegleech tustei beerdeg



僕は君のすべてなど知ってはいないだろうbi chinii buh zuiliig medkuu bh ldaa

それでも一億人から君を見つけたよteglee ch gesen 1terbum hunii dundaas chamaig olson

根拠はないけど本気で思ってるんだyamarch undes batalgaa bhguich jinhneesee boddog



些細な言い合いもなくて同じ時間を生きてなどいけないbichken margaan bhgui lalala 1 ued amidarch chadku

素直になれないなら喜びも悲しみも空しいだけunen setgelee ilchlehgui bol bayar gunig ali n ch how hooson



粉雪ねえ心まで白く染められたならshirheg tsasan setgel boltol tsagaanaar budsan bol

二人の孤独を沸け会うことができたの会2uulangiinh n gantsaardliig huwaaltsaj chad bsnuu? 



僕は君の心に耳を押し当ててbi chinii zurhend chihee naagaad

その声のする方へすっと深くまでter hooloin garch bgaa zugruu yorool boltol n

降りてゆきたいそこでもう一度会おうbuuj ochmoor bn tend ahiad uulzatsgaay



分かり合いたいなんてoilgoltsol ch gej dee lalala

上辺を撫でていた(なでていた)のは僕のほうnuruug chin ilj bsan n bi

君の悴んだ(かじかんだ)chinii beersen

手も握り閉めることだけで繋がってたのにgariig atgaj l holbogdoj blaa



粉雪ねえ永遠を前にあまりに脆くshirheg tsasan uurd munh urd n bhad heterhii hewger

ざらつくアスファルトの上染みになってゆくよbarzgar asfailtan deer unaad l...



粉雪ねえ時に頼りなく心は揺れるshirheg tsasan(ene ued NEEEEEEEEEEE gej orildog ) setgel hudulnu(sawlah maygaar uneheer huchte )

それでも僕は君のこと守り続けたいtegleech gesen chamaig hamgaalhaa urgeljluulmeer bnAAA( gej orildog)



粉雪ねえ心まで白く染められたならshirheg tsasan setgel boltol tsagaanaar budsan bol

2人の孤独を包んで空に返すから2uulangiih n gantsaardliig boogood tengert butsana aa...





  • Konayuki

Konayuki mau kisetsu wa itsumo sure chigai

Hitogomi ni magirete mo onaji sora miteru no ni

Kaze ni fukarete nita you ni kogoeru no ni

Boku wa kimi no subete nado shitte wa inai darou

Soredemo ichi oku nin kara kimi wo mitsuketa yo

Konkyo wa naikedo honki de omotterunda



Sasaina ii aimo nakute Onaji jikan wo ikite nado ike nai

Sunao ni nare nai nara Yorokobi mo kanashimi mo munashii dake

Konayuki nee kokoro made shiroku somerareta nara

Futari no kodoku wo wake au koto ga dekita no kai

Boku wa kimi no kokoro ni mimi wo oshi atete

Sono koe no suru hou he sutto fukaku made

Orite yukitai soko de mou ichi do aou


Wakari aitai nante Uwabe

wo nadete itano wa boku no hou

Kimi no kajikanda te mo nigiri

shimeru Koto dakede tsunagatteta no ni


Konayuki nee eien wo mae ni amari ni moroku

Zara tsuku ASUFARUTO no ue shimi ni natte yuku yo


Konayuki nee toki ni tayori naku kokoro wa yureru

Soredemo boku wa kimi no koto mamori tsuduketai


Konayuki nee kokoro made shiroku somerareta nara

Futari no kodoku wo tsutsunde sora ni kaesu kara