Wednesday, June 26, 2013

shoegaze

http://www.youtube.com/watch?v=y2FQ3ih0MoE&list=PLG9zGdKjNW2_S0nRfRmESBmYh3RR-3baU



эрэл хайгуул, өөр мэдрэмж, эгэл бус гаруудыг хийдэг хөгжим юм гэнэ дээ . хха сонссон чин ------> хэрэв сонсогч бол чамаас мэдрэмж шаардана. хөгжимчин бол чадвар шаардана гэнэдэээ.  #shoegaze

Нансигийн биен үнэлэгч


Вүүл Ален-ы зохиололдоо

Хувийн мөрдөгч дээр шаналсан залуу ирж намайг авраач гэх маягаар зохиол нь эхлэнэ. Тэрээр байнгын гадагшаа дотогшоо явдаг ажилтай ч гэсэн эхнэртэй үнэхээр хайртай нэгэн байсан. Ганц асуудал нь тэрээр эдийн засаг, ажил хэрэгийн талаарх, ном хүүрнэл зохиол, гүн ухаан эсвэл филисофи гэх мэт мэдлэг шаардсан асуудлын талаар эхнэртэйгаа ярилцаж чаддаггүй бөгөөд эдгээр сэдвээр ярилцахын тулд мөнгө төлдөг залуугын талаар гарна. Гэтэл биеэ үнэлэгч хүүхэн ярилцаж ярилцаж дотносныхоо дараа залуугаач 10 000 доллар нэхсэнээр энэ зохиол цааш үргэлжилнэ.

Одоогын эмэгтэйчүүдэд эсвэл эрчүүдэд ийм зовлон тохиолддог болов уу? Хүссэн сэдвээрээ эхнэртэйгээ ярилцаж, Өөрт хэцүү асуудлаа дэлгэн ярихад эхнэр нь оновчтой хариултыг өгөх мэдлэгтэ байдаг болов уу? Тэдгээр хосууд филисофи, Гүн ухаан Зэн гэх мэт шашинг эсвэл Тэкисм, Франчайз, гээд ....

Магадгүй мэдлэгийн эрэн зуунд амьдарч байгаа бидэнд бие физилогийн хэрэгцээнээс илүү сэтгэлийн тэр тусмаа мэдлэгийн хэрэгцээ илт хэрэгтэй мэт. Тэр хэрэгцээг хангаж чадах биеэ үнэлэгчид байдаг ба мөнгөөр чамтай мэтгэлцэнэ. Шавайгаа ханатал мэтгэлцэж цэц булаалдана.

Энэ мэдрэмжийг чи мөнгөөр худалдаж авах бөгөөд 100 $ -р зүгээр ярилцах, 200 $ -р массаж хийлгэнгээ Фолкнерийн зохиолын талаар үзэл бодлоо солилцоно. 300 $ улаан дарстай лаа бүхий тансаг өрөөнд Хүссэн сэдвээр чин ярилцана.

Сайхан биш гэж үү? Одоо үед хүссэн сэдвээрээ өөрөөсөө илүү мэдлэгтэй хамтдаа ярилцаад суух хүмүүс ховордсон цаг, Олдсон ч гэсэн эхнэртэй залуутай ойр ойрхон уулзаж ярилцах нь юу л бол

Бидний мэдэх биеэ үнэлэх ажил оюун луу чиглэж, Оюуны цангаагаа гаргах гэж эрэгтэйчүүд ийм үйлдлийг хийдэг цаг ирсэн мэт санагдаж байна. Сайхан ярилцах мэтгэлцэж, намайг сандаргаж, үзэл бодлоо тайлахын тулд нөхрөө алдахгүйн тулд эмэгтэйчүүд бид Мэдлэгтэй байхаас гадна Үзэмж гоо байх шаардлагатайг сануулсан сургамжтай зохиол өнөөдөр уншчихлаа.

PS: хэрэв миний нөхөр надтай хүссэн сэдвээр минь мэтгэлцэж чадахгүй, Ажил, уран зохиол ч юмуу оюуны цангааг минь хамт тайлалцдаггүй байсан бол Хайх байсан. Хайлт олдлоо ч гэсэн надтай сууж ярилцах адаглаад найзууд болох шаардлага гарна. Үүний оронд ингээд мөнгөөр ч юм уу, Хайх шаардлагагүйгээр ярилцчихвал ЭНЭ БИЕЭ ҮНЭЛЭГЧ өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа бус уу? Мэдээж энэ нь гэр бүлтэй ажлаас өөр зүйлд цаг зарцуулдаггүй хүмүүс гэж бодож хэлсэн болноо.

Monday, June 24, 2013

парк

хүүхэд байхдаа парк орж тоголдог байж билээ. Хөвөн чихэр иднэ, зугаална, Завинд сууна. 100 ундаа ууж хуушуур иднэ. 

Хэд хоногын өмнө найзуудтайгаа парк орлоо. Хүмүүс тэс өөрөөр сэтгэл ханамж авдаг болсоныг ойлгож авлаа. Үнэндээ тэднийг өрөвдсөн Тэд сайхан байгаа мэт, Сайхан байсныгаа бусдад мэдэгдэхийг  ихэд хүсдэг болж. Гэтэл хамгийн сайхан мөчүүдийг чи бусдад ойлгуудах гэж ухандаж байхад тэр мөч чам дээр дахиж хэзээ ч ирхээргүй орхин одогдож байгааг анзаарахгүй шүү

Sunday, June 23, 2013

намайг харамстал ширэв татаад зөрсөндөөө...

  хайртай хүнээсээ өшөө авах хамгийн сайхан арга юу гээч

харамстал нь...............

хажуугаар нь  хамгийн жаргалтай инээмсэглээд

чи надад хэрэггүй байсан юм шиг

харамстал нь ..............

хайртай хүндээ тэврүүлэн өнгөрөх

эргэж хартал нь

эргээд чамайг дурстал нь...

ширэв татан өнгөрөх

бороотой өдөр

Бороотой өдөр юу хийх хамгийн сайхан байдаг юм болоо?

Сайхан будаатай цай хийгээд гэр бүлээрээ халуун дулаан байх

Бороонд норох

Солонго харах

Шүхэртэй гадуур зугаалах

Никитон эсвэл Виктор цой-н дууг сонсож хэвтэх

Цонх даган дуслах бороон дуслыг харах

Бороонд гүйх ч юм уу

Борооны дараах чийгийг үнэрлэх магадгүй солонгыг харах

Thursday, June 20, 2013

Stary night

The town does not exist

except where one black-haired tree slips

up like a drowned woman into the hot sky.

The town is silent. The night boils with eleven stars.

Oh starry starry night! This is how

I want to die.

Wednesday, June 19, 2013

foolish

Хугарч болох 206ширхэг яс байхад. Тэнэгүүдийн нэг нь ирээд зүрхийг тань хугалж орхидог

ганцаардлаас гарсан шүлэг ингэж дэлхий дээр гэрэлтэх гэж

Тархи хуваагдах мэт
Бодол минь хагарав
Эвлүүлэх гэсэн боловч
Бутархай нь үл таарав

Урьдын бодол минь
Хожмынхтойгоо нийцэхгүй
Шалан дээрхи бөмбөг мэт
Харин тэр барьцгүй.
Эмили Дикинсон

дуралчихлаа

Дурласан бүсгүйн минь нүд нар шиг гялбам биш,

Уруулын нь улаан тодхон шүрийг гүйцэхгүй ээ.

Түүнийхээ цээжийг би цаснаас цагаан хэмээж ч,

Үсийг нь хар торгоноос илүү гэж ч хэлэхгүй ээ.

Улаан ч, цагаан ч Дамаскын сарнайг бишгүй л харсан

Хацрынх нь өнгө тэдгээр сарнайнхтай жишихээр биш.

Учралт хонгорын минь амьсгалах үнэрээс, үнэндээ

Хаврын цэцэгсийн анхилан хол илүү санагдсан

Тэр бүсгүйн яриаг чагнан суух дуртай ч би

Илүү тааламжит аялгуутай хөгжмийг мэднэ ээ.

Тэнгэрийн дагинас яаж нисдгийг би хараагүй,

Энхрий хонгор минь ердөө л газраар алхдаг.

Гэлээ ч, хувь золоор учирсан тэр минь наддаа

Гэрэлт хорвоо дээр юутай ч эгнэшгүй онцгой.


Г. Аюурзана - "Дэлхийн сонгомол яруу найраг"

Tuesday, June 18, 2013

энэ үг надад зориулагдаж

Сэтгэлээ дэлгээд ярьж чадахгүй хүн зүрхээ урдаг.

/Бекон/

 * энэ үг надад зориулагдаж. гаднаасаа хэрхэн нээлттэй, гялалзсан, авхаалжтай охин харагддаг гээч сайн танидаггүй танилууд минь намайг бүүр хэрхэн уулга алдаж байсныг санадаг юм. ХӨӨХ Баярмаа чин ийм дуугай юм уу. Хүн болгон харагдаж байгаа шигээ биш шүү дээ.

Би сайн сонсогч ч гэсэн намайг сайн сонсдог намайг сэтгэлээ нээн уулга алдтал ярилцсан хүмүүс их цөөхөн шүү.

Ээжээ надад хэлээч

Ээжээ надад хэлээч

Нар жаргана

Нялх сэтгэл даарна

Ээжээ надад хэлээч

Зовсон нүд шиг улаан наран яагаад

Маргааш мандахгүй юм шиг жаргадаг юм вэ?


Салхи исгэрнэ

Би хийснэ

Ээжээ надад хэлээч

Их ууланд салхи номхон атлаа

Ээрэм талд яагаад ширүүн байдаг юм бэ


Мод тэнгэрийг урна

Газрыг илнэ

Ээжээ надад хэлээч

Мод ганхаж бүүвэйлэх атлаа

Шуугиж яагаад сэрээдэг юм бэ


Уул зогсоно

Уул хэвтэнэ

Ээжээ надад хэлээч

Уул инээхэд цуурайтдаг мөртлөө

Мэгшин уйлахад минь яагаад цуурайтдаггүй юм бэ


Бороо орно

Бороо шаагина

Ээжээ надад хэлээч

Бороонд би нороход хорсдоггүй мөртлөө

Амсахад яагаад гашуун байдаг юм бэ


Хүн ирнэ

Хүн буцна

Ээжээ надад хэлээч

Хүн мөнх биш атлаа

Яагаад үхэхгүй юм шиг авирладаг юм бэ


Ээжээ надад хэлээч

Энэ ертөнц зовлонгоос бүтсэн юм уу

Ээжээ надад хэлээч


(Л.Хасар - Ээжээ надад хэлээч)

Mermaid teardrop

ХҮСЭЭД Ч ГАРАХГҮЙ ТЭР ГУНИГ
ХЭЛЭЭД Ч ГАРАХГҮЙ ТЭР ҮГС
ШАНАЛАЛ
ШАРХАЛСАН ЗҮРХ
БҮХНИЙГ ОЙЛГОХ ГЭЖ ХИЧЭЭХ ТУСАМ БҮХ ЗҮЙЛС ХЭТЭРХИЙ ХЭЦҮҮ ХАРГИС САНАГДААД ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАЖ БАЙНА,

ишлэл

Хүмүүсээс ямагт муу муухай зүйлийг хүлээ! Хар салхи дэгдэхээс өмнө тэнгэр дуугардаг. Байшин нурж унахаасаа өмнө цавтдаг. Түймэр гарсныг утаа нь зарладаг. Харин хүмүүсийн зүгээс ирэх аюул их байх тусмаа улам чимээ аниргүй, цочир гэнэтхэн нүүрлэдэг. Бид айсуй хүмүүсийн царайг хараад итгэж хууртдаг. Гаднаа хүн ч гэсэн дотроо тэд цөм араатнууд.

“СЕНЕКА”


Прометей хүнийг бүтээсэн шавраа усаар бус нулимсаар зуурсан юм. Тийм болохоор хүнийг хүчээр номхруулна гэдэг үр дүнгүй. Харин уярааж зөөлрүүлж, аль болохоор аргадахыг хичээсэн нь дээр. Ямар ч хүн зөөлөн үгэнд автамхай байдаг.

“ЭЗОП”



Зүүдээ ярихын тулд эхлээд сэрэх хэрэгтэй.

“СЕНЕКА”


Бүхий л амьдралыг жолоодож болох ганцхан үг байж болох уу? хэмээн Күнзээс асуухад тэрээр:

- Болно оо. Тийм үг ч бий: ХҮЛЦЭНГҮЙ гэжээ.

“КҮНЗ” (Конфуций)


Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.

“ПИФАГОР”



хэдэн ишлэл оруулы гэж саналааа. бас нэг ишлэл дутуу санагдаад байна хэн хэлсэнийг нь санадаггүй ээ. саний ч гэж хүсэхгүй байна. хүн хүсэлдээ л баригддаг амьтан шүү.


ХЭРЭВ ЧИНИЙ НҮҮР ЛҮҮ ЧИНЬ АЛГАДСАН БОЛ НӨГӨӨ НҮҮРЭЭ ГАРГА.


Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!

Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!

Уйтгарт цээжнээ навчгүйд итгэ, цэцэггүйд итгэ!

Уйтгарт цээжнээ харанхуйг сэтгэ, харанхуйн тэртээ

Удган эрвээхэй гэрлийн үзүүрт уйтай ниснэм!


Эрвээхэй гэвч далавчаа дэвэх нь уйтгар байдаг

Эрвэгэр нүд, дэрвэгэр сормуус, зургар хөмсөг,

Хасын гэгээ, жүнзтэй дарс, янагийн уруул,

Хайрын шүлэг, гунигт модод, намрын улирал ...


Наргүйд итгэ! саргүйд итгэ! уйтгарт цээжнээ

Навчгүйд итгэ! цэцэггүйд итгэ! уйтгарт цээжнээ

Харанхуйг сэтгэ! уйтгарт цээжнээ... харанхуйн чанадаас

Харь эгшиг гэгээн зүгт биегүй алсарнам.

(Мулцангийн Уянсүх)

надад байгаа бүхэн ганцхан чиний инээмсэглэл

Хайр гэдэг чинь гайхамшиг байхгүй юу

Чиний тухай

Чамаас өөр хэн нэгэн бодож байдаг болохоор

Үнэхээр их хүч өгдөг

Дандаа баярладаг

* КИМҮ гээд зохиолчийн шүлэг яагаад ч юм сайхан санагдаад

Тэмээлзгэнэ

Өөрийг минь зорьж ирсэн дэнлүү шиг бөмбөгөр цохыг
Өхөөрдөн энхрийлэх гээд илтэл гэмтээн үхүүлчихэв
Ханын цаасанд үлдсэн цусны эмзэг толбоос л
Хажууханд минь дөнгөж сая эр хүн байсныг ухаарав.


2008- X- 17

чи яагаад..

чи яагаад

ахин давтагдашгүй өнгөрснийг тэгтлээ үгүйлдэг атлаа

ирэх болоогүй маргаашийг шаналтлаа хүлээдэг атлаа

хэзээ ч болж байгаагүй өнөөдрөө хайрладаггүй юм бэ?

GoInG UnDeR

Үргэлж Lennon-ы шил зүүж, Arctic monkeys-ын CD надаас лавладаг танилаасаа асууж билээ. Чи яагаад рок хөгжимд дуртай юм бэ? Хариулт нь: Миний ээж өөрөө рок хөгжимд дуртай, намайг үргэлж дэмждэг.

Хэтэрхий төгс хариулт.

Хүмүүс яагаад рок хөгжимийг классик хөгжимтэй эсрэгцүүлдэг юм болооо? харин ч классик хөгжимд дуртай хүмүүс роок хөгжим рүү урвадаг шүү дээ. Хэрэв нэг орсон бол улам улам шунан дурладаг. зөөлөн хөнгөн хэмнэлээс нүргэлэн дуугарах дуугаралт, сэтгэл үргэлж хөдөлгөм.

Evanescence-Going under, Bring me to life хэтэрхий тансаг, эмэгтэй дуучины хоолой нь гайхамшигтай.

дуугаралт, хоолойны өнгө, түүнийгээ үнэн сэтгэлээсээ дуулна, үгс нь гүн гүнзгий утга агуулгатай, нарийнаас бүдүүн рүү шилжиж гитарын дуугаралт нь эмэгтэйгийх нь хоолойтой хамтран эгшиглэнэ.Тиймээ эгшиглэнэ.

хүн болгон ойлгоод байдаггүй болохоор надад улам сонирхолтой санагдана.  Billboard-с мэддэг хэдэн дуугаа тэнэг юм шиг цэц булаалдан ярихгүй, Хэрэв чи рок сонсдог бол чамд таалагддаг төрөл, хамтлаг байна. түүнээс яагаад гэж асуух шаардлага байхгүй. Зүгээр сонсоход л хангалттай. Тэр чамд асуултгүй хариулж өгнө. Бидний хооронд зөвхөн тэр хамтлаг л яригдана. Элдэв хов жив, шар мэдээ байхгүй, энэ байдаг л нэг хөгжим биш гэдгийг, дуучин нь байдаг л шар мэдээгээр гарахгүйг чи мэднэ.

Тоглолтыг нь үзэх мөч, чи хэзээ ч хагас нүцгэн хүүхэн, элдэв бүжигчинг олж харахгүй. Жинхэнэ мэдрэмж, хөлс, дуугаралт, хөгжим, эрх чөлөө, цохилт* хаанаас гэдгийг мэдэхгүй цохилт түргэсэж, толгой сэгсэрнэ, үсээрээ савна, дагаж дуулна* энд хэн ч чамайг ажиглахгүй, Хайрын дуу нь хүртэл роок хэзээ ч Бибер, Lady gaga-ын тоглолт шиг зүйлсийг харахгүй, хэзээ ч тэднээр хэмжигдэхгүй тийм л онцгой мэдрэмж.

Хамгийн тасархай нэг зүйл нь SCREAM дээд өнгөөр, бүдүүн нарийн, чиний урсгалын дуучны хоолой.

гитарын эсвэл, бөмбөрийн гоцлол араас нь Scream энэ мөчид чи дээшээ үсрэнэ, хамгийн дээд цэгтээ хүртэл, дахиад үсрэнэ дахиад үсрэнэ. Cockein, cigarattes  инсейн чамд хэрэг болох гэж үү. ӨӨӨ ҮГҮЙ ДЭЭ ХӨГШӨӨН ЭНЭ ЧИН ӨӨРӨӨ КАЙФ байхгүй юу.





Би, би гэмээр өөрийн ертөнцийг бүтээх нэгэн


Би
Би гэгч хайрийн  энэхэн дуудлагаар хүний хорвоод ирсэн юм.
Би гэгч бусдын халамжинд бялхах гэж ирсэн юм.
Би зовж зовлондоо цөхөрч, амьдралын бараангын харах гэж ирсэн юм
Би нөхөрлөж, нөхөдөө итгэх гэж ирсэн юм
Би , бид болох гэж ирсэн юм.
            Үхээд төрдгийн тавилангаар, үхэх гэж төрсөн юм.
            Ганцаар ирээд олуул болох гэж төрсөн юм
            Тоост энэ орчлонд тоогдохгүйн заяаг эдлэх гэж төрсөн юм
            Тамд ч биш, диваажинд ч биш хүний орчлонд хүн болох гэж төрсөн юм
Би, биеийн жавхааг харуулж бусдад гайхуулах гэж мэндэлсэн юм.
            Авъяас чадал хоёрыг цогцлуулж оч нь болох гэж мэндэлсэн юм.
            Арга мэхийг ашиглан азтай одтой явах гэж мэндэлсэн юм
            Хүсээд хясахын зовлонг мэдрэх гэж мэндэлсэн юм
            Хүрч чадахгүй оргилыг төсөөлөөд түүндээ хүрэх гэж мэндэлсэн юм
Би, би мөрөөдөгч, мөрөөдсөн зүйлээ хүсэн, хүслээ биелүүлэх гэж яваа юм.
            Зуурдын биш үүрдийн хайрыг хайж яваа юм.
            Аз жаргалыг мэдэрч, амтанд нь бялуурах гэж яваа юм.
            Бор гэрийн бурхад аав ээжийнхээ ачийг хариулах гэж яваа юм.
            Хорвоо дээр хоёулхнаа төрсөн  дүүгээ халамжлах гэж яваа юм
Би, би давалгаалан шуугих тэнгис, эргээ эвдлэн шуугих тэр л тэнгис нь би
            Дөлгөөн хирнээ номхон, номхон хирнээ агуу тэр л тэнгисийн давалгаа нь
 Би, би халин дүүлэгч шувуу нь би
Оргилын оргилд бусдаас цолин дүүлэгч тэр л жигүүртэн нь
Би, би гэмээр өөрийн ертөнцийг бүтээх нэгэн
Би бүтээсэн ертөнцтэй, мөрөөдсөн амьдралтай, зорилгодоо тэмүүлэх зоригтой
Тэр ертөнцийг бүтээгч нэгэн.
2010 он.
 Т.Баярмаа 

"Ялагдашгүй"

"Ялагдашгүй" Вильям Эрнэст Хэнли (1849-1903)
Намайг бүрхсэн шөнө дундаас,
Дэлхийг нөмөрсөн гяндангийн харанхуйд,
Бурхдад юу ч бай талархана би
Ялагдашгүй сүнсийг минь хайрласанд.
Гай тохиолын хэрцгий гарт
Чангаар орилж, дальдичсангүй би.
Үйлийн тохирооны хүчин дор
Толгой минь цустай ч цэх хэвээр.

Цухал нулимстай ертөнцийн үзүүрт
Харанхуй мөхлийн аймшиг хүлээнэ.
Гагцхүү, харгис балмад он жилүүд
Намайг айлгаж, буулгахгүй ээ.

Завшааны үүд нарийн байсан ч,
Эрлэгийн зарлиг хатуу боловч,
Би бол хувь заяаныхаа эзэн
Сүлд сүнснийхээ ахмад нь мөн
******************************************
Хамгийн гоё хэсэг нь " Би бол хувь заяаныхаа эзэн. Сүлд сүнснийхээ ахмад нь мөн"
Гэхдээ юу гээч би "Ялагдашгүй" байж чадна, атаархам гялалзаж, амжилтын хатан хаан нь байж чадна гэдэгтээ итгэдэг.  Надад байгаа ганц зүйл минь энэ. Бардам, өөртөө итгэлтэй, даруу зан чанар, биеийн хэл минь үргэлж толгой цэх байдаг. энэ л би юм шиг энэ л үйлдэл би хэвээр хэдийд ч өөрчлөгдөхгүй ганц хэл минь, чанар минь

Saturday, June 15, 2013

САР Сансар

Гэрлийн хурдаар

Инээнэ, Уйлна, Хүснэ, Шунана

Гэрэлтэж цацрана

Гүйцнэ, Түрүүлнэ, Бүдрэнэ

Гэюүрч алхана

Ганцаардана, Мөрөөднө,  Бялуурна

Дэлхий дээр бууна

Булгилна, Цохилно, Хөлдөнө

Саран дээр алхална

Инээнэ, Уйлна, Шанална, Шархална.....

caterpillar

Dali's painting Caterpillar
Анх харахад ямар зүйл шиг харагдаж байна.
ЭРВЭЭХЭЙ шиг тийм ээ эрвээхэй шиг л харагдсан. Гайхалтай байгаа биз, дараа нь харахад өөр амьтан шиг харагдсан, тиймэээ мөөг, тэгээд сайн ажиглатал жаран хөлт. Харах тусам сонирхолтой санагдах энэ зураг хэний зураг вэ гэтэл Дали-н зураг байсандаа.
Дали яагаад надад таалагддаг ганц шалтгаан бий. Сюрреализмын томоохон төлөөлөгч болохоор гэж үү үгүй ээ. Тэр зүгээр л Гала-д үнэн голоосоо хайртай залуу байсан юм. Тэр 2ын хайр үнэхээр гайхамшигтай, унших тусам яруу төгөлдөр хайр. Хайрандаа шатах тэр л мэдрэмжээр тэр бүтээлүүдээ туурвидаг байсан, Галад зориулж шүү дээ.

Ердөө л хайрлуулахын төлөө

Ердөө л хайрлуулахын төлөө

Чиний торонд хоригдоё

Ер бусын араншингаар чин

Эрх чөлөөгөө арилжья

Хагацал мэт үгүйлж

Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ

Хэсэгхэн дурсамж мэт нууя

Хэзээ ч хангинахгүй байж мэдэх

Түлхүүрийн чимээг хүлээе

Гадаах агаар ямар байгааг

Гарыг чин үнсэхдээ мэдрэе

Гунигаа хурааж

Гутлыг чин гялалзтал тослоё

Гудамжинд гээсэн төрөлх зангаа

Ганцаардлын сүүдэрт мартая

Ер бусын өдрүүд өнгөрөхөд

Ердөө л хайрлуулахын төлөө

Чиний торноос би НИСНЭ (Эмүжин 14 тал)