Saturday, January 25, 2014

экспрессионизм


Ван гогийн “өөрийн чихээ огтолсон хөрөг” (1889)гэдэг зураг дээр Ван гог ногоон нүдтэй , бараан өнгийн хуучирсан хүрэмтэй, үс нь арзаасан малгайтай дүрслэгддэг. Гучин хэдхэн настай байсан боловч энэ зурган дээрээ маш ахимаг хөгшин харагддаг бөгөөд хувцас ногоон нүд нь туйлын эмгэнэлтэй , аймшигтай уйг илэрхийлж байгаа юм. Мэдээж амьдрал дээрээ Ван гог ногоон нүдтэй байгаагүй. Тэрээр амьдралынхаа зовлон шаналлыг илэрхийлэх гэж ийнхүү хэтрүүлэгтэй дүрсэлсэн.
 Сэтгэлийн тайван бус байдал, мөнхийн шаналгаанаас болж тэрээр чихээ огтолсон үнэн түүх байдаг .Чихээ огтолсон тэр үедээ Ван гог өөртөө ийм аймшигтай харагдаж байсан байх нь. Харин энэ арзгар малгай , бүдүүн захтай том том товч бүхий хүрэм нь энэ зургыг улам эмгэнэлтэй болгох зорилготой юм. Ван гогын ард талд нь түүний дуртай Япон өнгөт дардаст зураг байгаа ажиглагдана. Тэрээр японы урлагыг ихэд биширдэг байсан  бөгөөд тийш явахыг үргэлж мөрөөддөг байсан нь ажиглагдана. Энэ хөрөг нь Ван гогийн бодит дүрслэл  бус , харин түүний сэтгэлийн зовнил шаналгааны хөрөг гэж нэрлэж болохоор юм. Аймшигтай бодит байдал, цаана нь түүний хэзээ ч биелэшгүй мөрөөдөл хоёрын зөрчил нь энэхүү бүтээлийг  Екпрессионист болгосон. Зовнил шаналгаа нь түүний дараагын үе болох зураачдын уран бүтээлүүдэд ч ажиглагддагыг урлагт

Экспрессионизм” гэх болсон.   Экспрессионизмийн бас нэгэн төлөөлөгч нь Эдвард Мунх бөгөөд түүний “ Хашгираан” (1893) бүтээл юм.

Тухайн зургыг харахад нэгэн эмэгтэй гүүрэн дээр зогсон байх бөгөөд  эргэн тойрны орчин маш ерөнхий дүрсэлсэн боловч  түүний нүүр царай  зовнил шаналгаандаа цочирдон танигдахын аргагүй болж хашгирч байх мөчийг илэрхийлсэн. Тухайн зурагнаас зовнил шаналлыг төвөггүй ойлгох юм.
Экспрессионизмийн гол төлөөлөгчидөөр Ван гог, Эдвард Мунх, Африкийн зарим бүтээлүүд, Германы “Der Blaue Reiter” бүлгэмийхнийг тодотгож болох юм.
Гол санаа нь тухайн нийгмийнхээ болж бүтэхгүй байгаа, өөрийн дотоод сэтгэлийн зовнил шаналлыг уран бүтээлээрээ илэрхийлэн үзүүлэхэд оршино.




Миний ойрын үзсэн Экспрессионизм бүтээл гэвэл Я.Булганы “Цөвүүн цаг”-г нэрлэж болохоор санагдлаа. Мөн Саранцацралт гэх мэт нилээд хэдийг нь нэрлэж болох юм.
Нэгэнт би урлаг судлаач биш боловч өөрийн ойлгосон зүйлэээ хуваалцахыг хичээлээ ;)
Мөн сонирхуулахад экспрессионизм нь урлаг бүхэнд илэрхийлэгдэж мэдээж болно.
экспрессионизм  бүжигчдын төлөөлөөс Mary Wigman, Rudolf von Laban,  Pina Bausch.
 экспрессионизм  яруу найрагчид : (голчлог герман байх )Georg Trakl, Gottfried Benn ,Georg Heym, Else Lasker-Schüler, Ernst Stadler, August Stramm, Geo Milev
Rainer Maria Rilke (1875-1926): The Notebooks of Malte Laurids Brigge (1910)

Thursday, January 16, 2014

FAN~!!!

 өнөөдөр би FB-дээ Coldplay Mongolia ч гэнэ тэдгээр групыхантай жаахан мэтгэлцээд авлаа. Тэгээд ингэж бодлоолдоо

би RedHotchillipeppers-н бүх дуу нь, (бүүр гаргасан СД, тухайн онууд, хамтлагын түүх, хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэнэ, Америкийн Детройтэд хийсэн тоглолтын бичлэг,ганц CD, тухайн гаргасан дууны утга, хэнд зориулж гаргаж байсан, Манай монголрос ямар хамтлагууд коверлож байсан ) гэх мэт зүйлсийг нь мэддэг хэрнээ би фен нь гэж хэлхээс санаа зовдог, зарим дууных нь үгийг мэддэггүй байх жишээний, хэзээ ч тэднийг бурхнаас ирсэн эсвэл, дахин давтагдашгүй, би Number one fan нь, манай монголд ирээсээй (за энэ ч арай худлаа аялан тоглолт хийхэд нь ирээсэй гэж бодсон) гэж зарлаж, фен page-г үүсгий гэж бодож байгаагүүлдээ, Тэгэхээр би фен нь биш зүгээр л сонсох дуртай гэж өөрийгөө боддог....Үүнээс л би фен фен биш сонсогчын ялгааг гаргахгүй байгаа юм. Тухайн хүний өөрийх нь бодлоос шалтгаалчихаж байгаа хэрэг үү, тухайн хамтлагыг хэр мэддэгээс шалтгаалчихаж байгаа хэрэгүү, хэр олон дууг нь мэддэгээс шалтгаалж байгаа хэрэг үү? дуу, дуучины, дууны төрөл утга санаанаас биш зүгээр л фен гэж чухам хэнийг тодорхойлоод, фен нь гэж хэлэгдэх тэр субектыг яаж гаргаж ирээд байгаан болоо?

Тэгвэл ФЕН гэж хэн юм бээ? 


Saturday, January 4, 2014

Түнэр харанхуйн дараах гэрэл

"Киног үзчихээд хүмүүс үйл явдал нь таалагдсангүй, гэхдээ зураг авалт нь гоё юм гэдэг. Гэвч зураглал гэдэг чинь кино шүү дээ. Кино бол үйл явдлыг хүүрнэх хэрэглүүр биш. Жинхэнэ кино урлаг өөрөө бие даасан хэл байж чаддаг. Холливүдийн өөрсдийгөө уран бүтээлч гэцгээдэг бизнесменүүдийн хэлдгээр “сайн кино бол сайн хүүрнэл” гэдэг ор тас худлаа зүйл. Үйл явдалдаа киног захируулснаар киног гав гинжээр дөнгөлж байгаа хэрэг." гэж Карлос Рейгадас хэлжээ. Миний бодлоор зохиолч, найруулагч, продюсер Рейгадас гэдэг хүний киног үзчихээд амархан ойлгоно гэдэг төвөгтэй асуудал юм шиг санагдсан

Өнөөдөр би Dreamer's day-хны кино өдөрлөгийн ачаар энэ хүний уран бүтээлтэй танилцлаа. Үнэндээ миний үеийн залуус дунд , Сюрреалист ,Сюррелизмыг ойлгодог таашаадаг гэхмэтчилэн үг хэлдэг, Далиг чухамхуу хүндэлдэг хүмүүс байдаг. Энэ киног нь үзчихээд тэр үгээ хэлээсэй гэж бодлоо....


...Тухайн кино нэгэн хотгор газар охин нь (Би бодохдоо  Рейгадас-н охин байх) үг хэлж "Үхэр" гэхмэтчилэн хэллэг хэлж байгаагаар эхлэнэ. Тухайн үед бид юуг хүлээж байгаа бидэнд ямар Idea шидээд байгаа талаар надад түй ч бодол байсангүй. Үнэндээ тийм нэг үдшийн бүрийгээс бүрэнхий харанхуйлсан хэсэг рүү шилжчихсэн, ард талын өнгө нь шүүдээ, над шиг зураг авалт, энээ тэрээ мэдлэггүй хүнд таалагдаад л явчихлаа. Тэгээд нэгэн гэр бүл Мексикт нүүж ирж байга талаар өгүүлж байгаа юм. 

...Бүлгэм АА гэх хэсэг гарах бөгөөд хүн бүр өөрийн буруу үйлдлээ гэмшиж, тэр талаараа бусаддаа яриж өгөх бөгөөд үүнийг Севен гэх залуугын хуучин байшинд зохион байгуулдаг талаар Севен Хуан (Нүүж ирсэн гэр бүлийн өрхийн тэргүүн) 2 ярилцана. Севен гэдэг залуу бол өөрт байгаа үнэ цэнэтэй бүх зүйлсээ алдсан нэгэн юм. Хуан түүнд Порно сайтаас таашаал авдаг болсон энэ нь түүнийг стрессд оруулж байгаа талаар ярилцдаг

...Мөн мод цавчдаг хэсэг хэд хэд гардаг (тэр модуудыг цавчхад нь Мексикт мод тайрч болох хуультай боловуу? үнэхээр киноныхоо төлөө мод тайрах боловуу гэж бодож байлаа :P )

...  Мексикийн гэр бүлийн уулзалтын нэгэн хэсэг гардаг нь ер нь тийм Латин америк дүр төрхийг гаргаж байналээ, Тэр үед хэсэг үеэлүүд тойрч суугаад хүүхдийн хүмүүжлийн талаар ярилцдаг хэсэг дээр нэг тийм нэг Idea өгч байгаа юм лдаа. Тэр нь хүн амьдралдаа нэр төр, аз жаргал, үр хүүхэд, баялаг гэх мэт үнэт зүйлүүдээ өөрөө бүтээдэг, тэдгээр нь байхгүй болчихвол хүнд нэг тийм нэг эрх чөлөөтэй бөгөөд хязгааргүй мэдрэмж төрдөг талаар...

.....Дараахан нь Хуан эхнэрээ дагуулан САУН орж байгаа юм. Хувийн асуудал нь гэр бүлийн хэмжээнд хүрч эхнэртээ жаргал эдлүүлж чадахаа больсон нь Өөр эрчүүдтэй хурьцал үйлдүүлж байгаа дүрслэл гардаг. "Чи бол сайхан бүсгүй, үүнийг хийхийн төлөө л чи бий болсон, Хэтэрхий үзэсгэлэнтэй болохоор энд байгаа бүх эрчүүд чамайг хүсэж байна" иймэрхүү агуулгатай үгсийг яг тухайн хурьцал үйлдэж байхад нь хэлдэг....


....Хуаны асуудал гэр бүлд нь нөлөөлж байгаа үзэгдэл гарна, эхнэртэйгээ муудалцах тоо нь олширч эхнэр нь юм л бол уйлчихдаг болсон юм байна гэдэг Idea киноны сүүлхэн хавиар илэрнэ. Хуан стрессээ нохойнуудаа зодож гаргадаг болсон юмуудаа гэх бодолыг надад өгсөн.

Хуаны гэр бүл аялалаар явах болдог(энэ нь гэр бүлийн проблемээ л шийдэх гэсэн байх) 

гэтэл эхнэр гэртээ цүнхээ орхисоноос болж Хуан Натали (эхнэр) хүү (Эдезарра байхаа ) охин  (Рут) нарыгаа цайны газар үлдээгээд гэртээ очиход Севен гэрээс нь юм хулгайлж байдаг. Хуан Севенд буудуулах бөгөөд сүүлд эхнэр нь чамайг хэн буудсан цагдаад хандвал... гэж асуухад би хэн байсныг санахгүй байнагэж хэлдэг (бас л таалагдсан хэсэг)

...Хуаны уушиг гэмтсэн бөгөөд орондоо хэвтэж байхдаа эхнэртэй дуу дуулж өгөөч гэх бөгөөд эхнэр нь дуугаа дуулж дуусахад (тэр дуу нь уул нь гоё даанч над шиг дуулж чаддаггүй жүжигчин байналээ)" Би багадаа мэдэрч байсан тэр мэдрэмжээ сая мэдэрлээ, Хүрэлзгэний дууг би яагаад сонсож чадахаа больчихсон юм болоо?" гэх мэт агуулгатай үгсийг хэлдэг нь Киноны гол зангилааны үгсүүд юм шиг байгаан.

...Севен гэртээ ирэхэд өөрөөс нь зугтсан, үнэндээ Севений хаяад явсан үнэт зүйл болох гэр бүлийх нь ирчихсэн байдаг. Севен баяртай нь аргагүй тэвэрч авахад нэгэнт бөхсөн гал шиг унтарсан, хүйтэн хөндий тэврэлт нүд түүнийг угтдаг. Гэвч манай хүн баярласааар эхнэрээсээ(Саманта) " чи намайг яаж олж ирэвээ?" гэж асуухад Танай эзний нэрээр чамайг хүмүүс хайгаад байна гэж хэлдэг

.... Севенийг Хуаныд ирэхэд тэр хэдийн үхчихсэн байдаг бөгөөд эргээд гэртээ ирэхэд эхнэр хүүхэд нь ч мөн явчихсан байдаг.

...Севен кион эхлэхэд гарч байсан хонхор талдаа ирж цөхөрсөн хоолойгоор орилж байснаа, энэ агшинд тайрагдсан мод унаж гардаг нь амьдралынхаа үнэ цэнэтэй гэх зүйлсээ мод тайрдаг шиг өөрийн гараар дандаа тайрдаг юм шиг санагдсан. Тэгээд Севен өөрийн гараар толгойгоо тасдааад үхдэг. Үхэх тэр кадрт аадар бороо харагдана(яаж ч тийм гайхалтай Scene-г авдаг юм гайхалтай)

Түнэр харанхуйн дараах гэрэл гэдэг кино нь 30с 40 орчим насныханд тохиолддог (яагаад 30-40 гэсэн юм бэ гэхээр энэ үед хүмүүс өөрийн гэсэн ажил, нэр төр, үр хүүхэд, баялаг гэх мэт амьдралын үнэ цэнэтэй гэх зүйлсээ олчихсон байдаг байх) би яах гэж амьдарч байна, Би юунаас хэрхэн таашаал авах вэ? Сексээс таашаал авч чадахгүй болчихвол амьдрал ямар ядаргаатай вэ? гэдгийг АМЬДРАЛААС авах ТААШААЛ маань юу билээ гэж боддог юм шиг байгаан, Амьдралын утга учир гэх зүйл байхгүй болчихвол хүн нээх харамсаад байхгүйгээр үхэж чаддаг талаар, Гэхдээ ийм бодолд цөхөрч болохгүй яаг л 15т шиг RUGBY Тоглоом шиг дандаа амьдралын өөдөөс тэмцэж сөрч амьдрах хэрэгтэй гэсэн сэтгэгдлийг надад үлдээлээ.

Хэт нуршуу бичсэн байж магадгүй, Надтай уулзаад яриулсан бол нилээд өндөр сэтгэгдэл үлдээх байсан байж болох юм. Гэхдээ миний Review-г уншаад бараг л энэ киноны талаар төсөөлэлтэй болчихож байгаа бол постын минь үр дүн гарлаа л гэсэн үгдээ.

P.S : тухайн кино нь Каннын кино наадмаас шагнал хүртсэн гэсэн, Басхүү САТАН гардаг тэр хэсгийг үнэндээ л ойлгоогүй,


Мэдээллийн эх сурвалж: Artfilm.mn-Карлос Рейгадас-н зөвлөмж хэсгээс иш татлаа.