Saturday, March 29, 2014

Цовоо натюрморт

Abstract art
Bulanova Lyubov


Abstract art
Bulanova Lyubov


Impressionism
Danilova Svetlana


Surrealism
Bregeda Victor


Surrealism

Degtyareva (Tarasova) Evgeniya


Expressionism

Cvelov Aleksej


Impressionism

Bolokhova Vera


Impressionism

Contemporary artists

Цовоо, гоё натюрморт ханандаа өлгөчихөөд

Өөд өөдөөсөө харан гараа атгалцан сууна , бид

Цонхны цаана цас хаялж ,

хүйтэн салхи шилбэлзээд л

Өрөөн дотор минь харин зунаараа байна


Цагаан цаасан хананаас шар өнгө туяарна

Нээрэн , энэ зурагнаас гэрэл цацарч байна

Цаг зүрхнээс минь хурдан цохилж

Он жил нэг нэгээрээ бударч байна


Өөд өөдөөсөө ширтэн харин бид суусаар

Өр зүрхэнд минь хавар л болж байна

Хайр гэрэлтсэн халуун дулаан гэрийн маань

Хананаас ургасан цэцэг дээр нар зүүрмэглэнэ .


  Л.Өлзийтөгс

Ханандаа өлгөөд тавичхмаар хачин гоё зургууд....

Хамгийн сүүлд ингэтлээ зурганд

Хэзээ дуралсныгаа

Хачин их үгүйлэх болллооо...........

No comments:

Post a Comment