Saturday, February 7, 2015

Ардчилал яг л автобусанд суухтай адил


Автобусаар бид бүгд л зорчдог . Билет  авч сууна.  Татвар төлнө. Би мөнгө төлсөн атлаа. Зарим нэг нь зогсоогоороо зарим нэг нь суудалтай. Бүгд л мөнгө төлсөн атлаа зарим нь тухлаг байдлаар  хүрсэн газраа зориж байхад зарим нэг нь тухгүй. 
Өндөр настан, хүүхэд, оюутан, хөл хүнд хүүхэдтэй эхчүүд арай илүү боломжтой. Боломжийг биднээс шаардана. Гүрийж гүрдийж суудал тавиж өгөөгүй хүмүүсийг тэд жигшин зэвүүцэж харна. Суудал тавиж өгөгсдөд худлаа ч гэсэн наалинхаатна.
Татвар төлсөн мөртлөө зарим нэг нь авхаалжтайгаар суудал бараадана, эцэж ядарж байгаа нэгнийг өрөвдөх нэгэн гарахгүй бүгд л сууж ая тухтай зорисон замыг хороох гэж мэрийнэ. Чадвал суу чадахгүй бол хохино л болно.  Зүгээр л мөрөөрөө явж бас болохгүй чамайг шахна, түлхэнэ, онхолдоо хүрвэл унана, царайлаг залуус, сайхан хүүхэн харагдана,мөнгөгүй бол хараалгуулна.
Роок нөхөр орж ирвэл хамаг бүгдэээр алмайрна. Хэт ганган байвал хээнцэр нэгэн гэж жичлүүлнэ. Ядуу буурай харагдвал мөнгөгүй нэгэн гэж дээрэлхүүлнэ. Ном уншиж явбал хэнээ нөхөр, нам яриж суувал улстөржсөн увиагүй нөхөр , хэнэггүй нэгэн болвол хэтэвчтэй мөнгөө алдана. Зүгээр л явж болдоггүй зүггүй тэр автобус яг л ардчилал шиг.  Зохиолын дуу танхимаар нэг дуугарна. Ганцаар орилоод нэмэргүй бүгд тэр дууг сонсож буй. Энэ нөгөө ардчилал. Хэн хүчтэй нь дуу тавина. Хүчгүй бол дургүй ч сонс дургүй ч дага
 Суух автобусаа зөв сонгоогүй бол хүрэх газраа удаж л хүрнэ. Зөв сонголт хүртэл автобус дээр илрэх гэж.
 Монголдоо үйлдвэрлэсэн автобусын тоо цөөн харагдаж. Тухалж суугаа тээвэр минь тус тусын гадаад орноос тусламжаар дамжиж ирсэн байх жишээний. Билетний мөнгөгүй хүнд үйлчилдэггүй дүрэм тусламж нэртэй бараанд ч үйлчилмээргүй байлтай. Үнэгүй зүйл байдаггүй мөртлөө ардчилал биднээс тусламж нэртэй автобусны хариуд тусгаар улсаас юу нэхэхийг бид мэдэхгүй.

Ардчилал яг л автобусанд зорчихтой адил юм.


No comments:

Post a Comment