Tuesday, June 17, 2014

Pride and prejudice




Дарси эргэж Элизабет руу харав. Гэтэл тэр өөрийг нь харж байгааг мэдээд өөр тийшээ харан хүйтнээр:-Яахав, тэр дажгүй л хүүхэн шиг байна. Гэхдээ бүр ухаанаа алдахаар тийм ч хөөрхөн биш юм. Бусад эрчүүдийн тоогоогүй орхисон бүсгүйг тайвшруулж аргадах хүсэл надад алга гэж хэлэв.

-Ямар ч нийгмийн үед байсаар байдаг зүйл бол бардамнал ба төөрөгдөл. Бид сонголт хийхдээ яг л " надад сайн биш байх тусмаа" гэсэн үзлийг баримталдаг ч юм шиг. Бусдын  зүрхийг эзэмдэж, сэтгэлийг татаж, хайрыг нь булаахын тулд яг ноён Дарси шиг дураараа, халдашгүй, өөрийнхөөрөө байх хэрэгтэй байх. Нэг найзын маань нөхөр анхны болзоон дээрээ л түүнд " Миний сэтгэлийг булаах ганц ч шанс байхгүй " гэж хэлж байжээ. Биеийг эзэмдэж болно, харин сэтгэл нь үүрд тэр X-бүсгүйнхээ байх болно гэдэг байв. Мэдээж манай найзын зорилго тэр бүсгүйн байр суурийг эзлэх явдал байсан байгаа юм. Одоо тэр 2 гэрлээд олон жил болж байна.  Харин дараа нь манай найз хэлэхдээ "Хэрвээ тэр над руу хараад чиний гоо үзэсгэлэн миний сэтгэлийг хөдөлгөлөө гэж хэлсэн бол юу болох байсан бол? Би түүнийг " энэ ч хүүхэмсэг нэгэн бололтой. Таарсан бүсгүй болгондоо ингэж хэлдэг байх, тэгэхээр бүүр нүүр өгөхгүй шүү" гэж бодох байсан гэж билээ. Дээр үед эрчүүд дуралсан бүсгүйнхээ цонхон доор дуулж найрдаг байжээ.
Бүсгүй нь тагтан дээрээ гарч дууг нь сонсоод уярдаг байсан. Харин одоо үед хэн гадаа дуу дуулах вэдээ. Яахав гэрлээд олон жил болсон хосууд бол байж магадгүй, харин ийм маягаар охин найрдаг хүн байвал түүнийг шууд бичлэг хийгээл найзууддаа үзүүлж орхих байхдаа. 
эелдэг сайхан сэтгэлтэй хүний сэтгэлийг эзэмдэхэд нэг их хичээл зүтгэл ордоггүй бололтой. Харин дураараа , их зантай, хувиа бодсон хүнд таалагдахад хэцүү байх. Тэгээд таалагдаад зогсохгүй , сэтгэл рүү нь нэвтэрч, дотоод сэтгэлийг нь УУДАЛЖ, ДОГДЛУУЛЖ,ӨӨРИЙГӨӨ БОДОГДУУЛЖ, ХАЛАМЖУУЛЖ, ХАЙРЛУУЛАХ тийм ч амар биш байх. Гэхдээ ийм хүнтэй л жинхэнэ хайр дурлалын түүх өрнөх болно. боломж бий. Зүгээр л санаачлага гаргахгүй, ухаан алдахгүй, сул дорой царайлахгүй, итгэхгүй, хууртагдахгүй байх хэрэгтэй.

Битгий итгэ, Битгий Ай, Битгий гуй~!!

~Хүмүүс яагаад сэтгэлээ нээлттэйгээр илэрхийлж чаддаггүй вэ? Эрт орой хэзээ нэгэн цагт сэтгэл зүрхийг чинь эзэмдэж чамайг аз жаргалтай болгох хүнтэйгээ учрах нь тодорхой байхад дүр эсгэж, сэтгэлээ барьж, хүнийг ч өөрийгөө ч зовоож, бодлыг нь унших гэж оролдох ямар хэрэгтэй юм бэ ? үүнд Зүйрлэшгүй нэгэн: Зүгээр л эргэлдэх гэж тэгдэг байх" гэж хариулсан юм.

Эргэлдсээр л......" Зүйрлэшгүй" гэдэг нэрээр энд би нэгэн сайн найзыгаа нэрлэе. Бас нэг өөр сайн найзыгаа " Засаршгүй Романтик" гэж нэрлэе. Энэ хоёр "эргэлдэх онол" гэдэг бүхэл бүтэн онолыг гаргаж ирсэн юм. " Засаршгүй Романтик" эргэлдэж сурахыг хүсдэг. Ө.х эсрэг хүйстнийхээ сэтгэлийг хөдөлгөж өөртөө татахыг хүснэ. Ингэхдээ өөрөө сэтгэлээ хөдөлгөхгүй байхыг хичээнэ. Гэхдээ тэр зөөлөн хүн учраас өөрөө эргэж, сэтгэл нь хөдөлж эхэлдэг. Тэгээд сонгосон бүсгүйдээ бүх сэтгэлээ зориулж романтик зүйлс хийж эхэлнэ. Харин бүсгүй нь нэгэнт өөрт нь унаж тусаад байгаа болохоор түүнийг тийм ч дажгүй залуу биш байх гэж бодно. Тэгээд түүнийг тоохоо болино. Харин бүсгүй эргээд амархан сэтгэл алдраад эхэлбэл манай залуу бүсгүйг тийм ч дажгүй биш юм байна гэж ойлгоно. Харин " Зүйрлэшгүй"бол амиа хичээгч нэгэн. Охидуудтай харицахдаа хэт өөртөө итгэсэн ,залхсан шинжтэй байдаг. Үүнийгээ нуухыг ч хүсдэггүй. " Хүргэж өгсөнд баярлалаа, чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм" гэж бүсгүй нь хэлэхэд өөдөөс нь " Нэг зүг байсандаа баярла" гэж хэлэхээс ч сийхгүй. " Зүйрлэшгүй" өөрийгөө хэзээ ч эргэлддэггүй гэнэ., хэзээ ч сэтгэл нь хөдөлж янз бүр болохгүй гэнэ. Тэгвэл яагаад заавал өөртөө тийм итгэлтэй биш хэдий ч сэтгэлээрээ "Сүүлчийн Романтикууд" эргэлдэж сэтгэлээ барах хэрэгтэй юм бэ? Өөртөө итгэлтэй залууг эргүүлж чадах " Зүйрлэшгүй" эмэгтэй нь хаана байгаа юм бэ?

Шаналал зовлон амьдралыг мэдрэх мэдрэмж өгдөг. Тийм болхоор хүмүүс ийм мэдрэмжийг удаан хугацаагаар дотроо байлгах дуртай байдаг. Бид ийм мэдрэмж мэдрүүлэх хүмүүсийг л сонгодог.



Жижигхэн халзан залуучуудад өндөр донжтой хүүхнүүд таалагддаг.

Өндөр донжтой хүүхнүүдэд уран бүтээлч залуучууд таалагддаг

Уран бүтээлч залуучуудад сайхан хүүхнүүд таалагддаг

Сайхан хүүхнүүдэд хулигаан танхай залуус таалагддаг

Танхай залуучуудад нь онц сурлагатан таалагддаг ч юмуу тэ









Бүх хүмүүс жаахан ч гэсэн шаналах дуртай. Энэ нь хүний сэтгэл зүйг илүү амттай болгодог байх. Хүний амьдрал аюулгүй, амархан болсноос л байхлдаа. Эрт дээр үед аварга амьтан хөөж, хөөгдөж, ойд зугтаж олж авдаг байсан  адренилийг орчин үед иймэрхүү аргаар нөхөх болсон ч байж магадгүй.

Би угаасаа ядаргаатай олон нарийн энэ эргэлдэх онолд дургүй нэгэн. Хайртай бол хайртай, сонирхож байгаа бол сонирхож байгаагаа шуудхан хэлчихдэг гэмтэй.

Зориг үүнд их шаарданадаа, магадгүй зориг биш бардамналаа дарсан үйлдэл ч юм уу? ЗҮГЭЭР Л БИЕ БИЕНДЭЭ САЙН ЮМ БОЛ МАЯГЛААД ХЭРЭГГҮЙШДЭЭ. Харамсах үйлдэл хийх хэрэггүй, хий хоосон бардаж явж байтал залуу нас чин талийчихвал яана.


No comments:

Post a Comment