Sunday, March 8, 2015

тойрог

би цагираг тоглох дуртай охин байсан
 улаан ногоо цагирагийг 

унагалгүй тогтоон эргэлдүүлж
урагш хойш гүйж
тоглох дуртай охин байсан
явуут дундаа л нэг хөлөөрөө ороон эргүүлж
яриан дундаа л хоёр гартаа хураан эргүүлж

гүйж байхдаа л уулсыг төөлж
үүлсийг тоолж, дуу аялж
гүнзгий нүхэн дээгүүр харайж
тоглох дуртай байсан

нэг газраас нөгөө рүү алхаж биш гүйж хүрдэг
нэрлэж боломгүй юм бүхэн нэр өгдөг
оддоос, тодыг нь өөртөө зүсилчихсэн
моддоос, өндрийг нь өөртөө өмчилчихсэн
шувуутай ярьдаг, мууртай  уралддаг
нохойтой ширтэлцдэг
шулуун үстэй , онигор нүдтэй
халуун зүрхтэй охин байсан
бэлхүүсэнд эргэлдэх арван цагирагыг хэрэв унагавал
би өөртөө унтахгүйдээ гэж өөртөө андгайлдаг
тэр охиноос өнөөдөр юу үлдсэнийг харах гэж
тэр л үеийн , тэр толийг өдөржин ширтэв
АЙ, уйтгар дүүрэн нүдийг минь тойроод
он жилийн цагираг  л үлдэж дээ
Уртаар шүүрс алдтал, гэнэт
ус шиг шингэж дуу ард цацарлаа
-ээж ээ надад цагираг аваад өгөөч
Л.Өлзийтөгс "Толинд туссан будда" 84-р тал "ТОЙРОГ" 

No comments:

Post a Comment