Saturday, March 14, 2015

Брейгель...Тариачин Брейгель гэж алдаршсан их питер брейгель

The Blind Leading the Blind, 1559 
Сохрууд
адилхан хараагүй ч анх нөхдийнхөө хөтөч болохыг хүссэн тэнэг сохор хүний тухай библийн судрын дээрх ишлэл, домгоос сэдэвлэн “Сохрууд” хэмээх эл зургаа бүтээжээ. Брейгэлийн алдартай бүтээүүдийн жагсаалтыг тэргүүлдэг энэ зургийг туурвих үед түүний суу авъяас оргилодоо хүрсэн гэж үздэг. Хувь заяагаа зөнд нь орхиж, далдын хүчинд муйхраар итгэсэээр байгаа хүн төрөлхтний эмгэнэлт харалган байдлын тухай Кальвины сургаалыг Брейгель эх оронд нь хэцүү цаг ирсэн үед санаж сэдэн нийт хүн төрөлхтөнд хамаатуулан зуржээ. Энд дүрслэгдсэн  сохор эр хүн төрөлхтний сохролын бэлэг тэмдэг юм.
Дүрслэл: зураг дээр зургаан сохор хүн чанх урд нь ус дүүрэн жалга байгааг огт мэдэхгүй урагшилж байна. Жалга руу унаж буй сохрын харц тэнгэр лүү дараагынх нь харц үзэгчид рүү ширтэнэ. Гүн үзэн ядалт, жигшим инээмсэглэл нь түүний царайг айж цочирдом баг болгон хувиргасан байх агаад ийм царайг яаж ч зөвтгөөд өр өвдөж үл чадахаар.хамгийн  сүүлд яваа сохрын маанагдуу, мохоо амьтных шиг царайнаас бусдынх нь царай улам шунал тачаалтай, хорсол зэвүүцэлтэй болж оюуны  сохрол нть бие бялдрых нь гажуудлаас даван гарч царай төрхийг нь улам үзэшгүй муухай болгоно.
энд дүрслэгдсэн үйл явдал хэдий ахуйн сэдэвтэй, дүрслэгдсэн баатрууд аймшигт төрхтэй ч цаад дотоод агуулга, мөн чанар нь хүнлэг хорвоогын эмгэнэлт талыг илэрхийлжээ. Хүний мунхаглал түүнийг ёроолгүй гүн ангал руу хүргэдэг тухай том сэдэв энд хөндөгдсөнөөрөө зураг алдартай юм. Сохор нь сохроо дагуулж яваа болхоор жалга руу унана, төгсгөл гарцаагүй ирэх билээ.
 Брейгэлийн уран бүтээлийн эхэн үед ёгт сэдэв , далд утга зонхилдог байсан нь  түүний шүтээн Иероним Босхын нөлөө. Босхыг дуурайж цөөнгүй бүтээл туурвисны  нэг нь  “Нидерландын зүйр үг” хэмэээх 1559 Онд бүтээсэн бүтээл нь юм. Баялаг утга агуулга , билэг тэмдэг, ёгт утгаар дүүрэн  энэ зурагт 110 гаруй зүйр үг багтаасан гэж үздэг.
Зургийг бүтэц ерөнхий  хэв маяг нь олон дүрүүдтэй бүгд ёгт утга агуулагдаж байгаа зэрэг нь Босхын алдарт  “ертөнцийн аз жаргалын цэцэрлэг” бүтээлийг санагдуулдаг.
Нидерландын зүйр үг (1559 он, Берлиний музей)
зургийн дүр , үйл явдал бүхэнд тайлбар хийнэ гэвэл нилээн хугацаа хөдөлмөр хэрэгтэй болно. Товчхондоо “тэнэгүүдийн ертөнц”-г онч мэргэн үгсээс санаа авж хошин ёгт байдлаар дүрслэхдээ билэгдэл, битүү утга санааг өргөнөөр ашигласан. Тэнэг хүмүүс амьдардаг нэг тийм сэдвийг 1494 онд хэвлүүлсэн  “тэнэгүүдийн хөлөг”  хэмээх бестсэллэр  элэглэлээрээ Себистян Брант олны хүртээл болгосон бөгөөд Франс Хогенберг зэрэг сийлбэрчид ч энэ сэдвээр бүтээл туурвих дуртай байжээ. Хогенбергийн 

“ЦЭНХЭР НӨМРӨГ” хэмээх бүтээл Брейгельд энэ зургаа зурах сэдэл төрүүлсэн гэж үздэг.
*Тэнэгүүдийн ертөнц гэдгийг юун түрүүн хаанаас харж мэдэж болох вэ ? Христийн шашны урлагт загалмай хэлбэрээр ороосон бөмбөрцөг дэлхийгээр илэрхийлдэг. Загалмай ямагт дээшээ харсан байх ёстой , зургийн баруун доод хэсэгт нэгэн эрийн барьж байгаа шиг. Хэрвээ доошоо харсан бол толгой нь уруугаа харсан дэлхийг илэрхийлнэ. Бөмбөрцөг энд буруу байрлалтай байгаа нь тосгон тэр чигээрээ тэнэгүүдээр дүүрсэн гэсэн санааг илэрхийлжээ
*Цэнхэр нөмрөг
“Тэр эмэгтэй нөхрөө цэнхэр нөмрөгөөр бүтээдэг” гэсэн хэллэг баруунд их алдартай байв. Энэ нь нөхрөө араар нь тавьдаг гэсэн утгатай  хэлц. Тэр цагт цэнхэр өнгийг хууран мэхлэлтийн тэмдэг гэж ойлгодог байсан бөгөөд энэ зураг Хогенбергийн “цэнхэр нөмрөг”-тэй төстэй боловч илүү амьд , хошин өнгө аястай дүрсэлжээ. Таяг тулсан хөгшин нөхөр нь залуухан өндөр бие хаа сайтай эхнэр нь юу хийж суугааг мэдсэн шинжгүй сууна. Завхай эхнэртэй цэнхэр нөмрөгтэй хөөрхий эрийг 2 хүүхэн харан хов ярих бөгөөд түүний цаана гахайгаа сарнайгаар хооллож буй хүн өөр нэгний тэнэглэлийг харан гайхна. Энэ мэт дүрслэлүүд нь тус тусад нь аваад үзэхэд тус тусдаа бүтээл юм шиг боловч хоорондоо уялдаа холбоотойгоор өрнөнө. Эл зурагт дүрслэгдсэн зарим дүрүүд, тухайлбал тэнгэрийн хаяанд баруун дээр сохрууд  сохруудаа хөтөлсөн  дүрслэл дээр өгүүлсэн  “сохрууд” хэмээх зургых нь сэдэл болсон юм
.
Тариачин айлын хурим (1568 он)
Дүүрсэн усан тэнэгүүдийг дүрслэхдээ хэн ч брейгелээс илүү гараагүй гэдэг. Тухайлбал тоосгон хана мөргөх ямар ч утгагүйг хэн ч мэднэ. Тэгсэн ч түүнийг оролдож үзэх тэнэг ямар байхыг зураач таашаалтайяа дүрсэлжээ. Унтлагын хувцсан дээрээ  хуяг өмсөж, гартаа сэлэм барьсан эрийн хувцас нь тийм ч дайчин биш. Өрөөсөн хөлдөө л гутал углаж , шилбэ нь боолттой байх  нь тэрбээр өмнө нь  өөр нэг тэнэг явдалд орооцолдсон биеэ гэмтээснийг  харуулна.
Гэтэл тэнд  нэг нөхөр газар асгарсан бантангаа буцааж хийхээр оролдож байна. “Асгарсан сүүний араас уйлах хэрэггүй” хэмээх хэлц үгийг энд иш татжээ. Хөдөөгийн орчин ахуй учраас сүү , талх тэргүүтэй эгэл ахуйлаг зүйлс ихээр дүрслэгдсэн байдаг. “Хооронд нь хүргэж чаддаггүй”  хэмээх хэлцийг анх  “ тэр нэг талхнаас нөгөө талхтай залгаж чадахгүй”  гэж ярьдаг байв. Энэ хэлцэд ямар ч хошин юм уу онч утга байхгүй боловч зураач үүнийг харахад инээдтэй хошигнол болгон хувиргаж чаджээ. Энэ тариачин  эр ердөө нэг талхнаас нөгөөд хүрч чадахгүй тэнэг ажээ. Энэ мэт ардын зүйр үг хэлцүүдээс санаа авч хүн төрөлхтөний  тэнэглэлүүдийг шоолон эгдүүцсэн зураг он цаг өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдсээр л байна


Тариачдын бүжиг (1568 он)
Хувь хүний тухайд тун ч чөлөөт сэтгэхүйтэй амьдраоаас  тасархай, өвөрмөц тасархай өвөрмөц үзэл баримтлалтай байснас гүн ухаантан,с этгэгч байсан гэж зарим судлаачид үздэг.  Зарим нь италийн сэргэн мандалтын үеийн  амьдралыг бахдах , бишрэх үзлийн эсрэг хүн , ертөнцийн эмгэнэлт сөргөлдөөний онолыг бий болгосон гэж нотлон буруушаах нь ч бий
(хахах энэ өгүүлбэр их сонирхолтой эхлээд сөргөлдөөний онолыг байдаг хэмээн нотолж дараа нь үүнийг бий болгосон хэмээн энэ зураачыг буруушаасан байх нь буруушаасан хаха, ганцаараа инээх гэж хаха)
энэ нь тэр “Сохрууд” хэмээх зураг дээр тод томруун илрэнэ.

Вавилоны цамхаг (1563 он)
Ямартай ч энэ  хүн , хүн төрөлхтний  түүхэнд цөөн төрсөн чөлөөт сэтгэлгээ бүхий оюуны хувьсгалчдын нэг түүнийг Умардын сэргэн мандалтын үеийн том төлөөлөгчдийн нэг хэмээн үздэг шалтгаан нь бизээ.
Тэрээр байгалаар дамжуулан ертөнцийг үзэх үзлээ илэрхийлж, байгалын тодорхой үзэгдлүүд биш чухамдаа мөнхийн хөдөлгөөнд буй байгаль, түүний дүнд хүмүүний эзэлж буй байр суурийг гаргахыг эрмэлзэж байв.
Цасан дундах анчин (1565 он)
Нэг талаас газарзүйн аугаа нээлтүүдийн нөлөө учраас хорвоо дэлхийн тухайн хүний
мэдлэгийн хүрээ өргөжиж байгаагаар тайлбарлаж болно. Нөгөө талаас хүн гэгч байгалийн сүр хүчний дэргэд өчүүхэн болохыг тодотгосон байгалийн гоо сайхан сүр хүчний тухай цоо шинэ үзэл баримтлал байсан юм

No comments:

Post a Comment