Wednesday, January 9, 2013

...Үүлэн дээгүүр алхсаар диваажингийн үүдэнд очино

магадгүй хорвоо дэлхий дээр хамгийн адилхан хүсэл энэ л байх. дүрслэл нь их таалагдаж билээ. миний хүслийн жагсаалт ч гэсэн нэг иймэрхүү байх байсан байх харин ийм тансаг илэрхийллээр үзүүлэх нь юу л бол. Үүрд нойрссон аавтайгаа ахин нэг уулзна

Тэндээс ниссээр саран дээр очно

Тэгээд нар жаргахыг ажна. /Саран дээрээс/


Яг л өндөр байшингийн орой дээрээс нүдээ аниад үсрэх шиг

Сарнаас дэлхий рүү унана

Агаарт алхаж үзээд төрөх сэтгэгдлийг нь харин

Амьдаар нь Нирвана амплагед 1994-ийг үзчихээд бичнэ...

Ямар байна даа?


...Ертөнцийн хамгийн сүүлчийн хүнийг үхэхэд би дэргэд нь байлцна

Ер бусын ганцаардал тэгэхэд надад төрнө байх

Хүнгүй оршуулгийн ёслол ганцаар үйлдчихээд би улаан дарс шилээр нь ууна

Хүн төрөлхтний сүүлч гэж хүндлээд эцсийн шүлгээ халамцуу уншина


Тэгээд яг тэнд би амиа хорлоно...


... Өөр би юу хүсдэг билээ байз?

Өө тийм мартах

Энэ олон хүслээс минь магад биелэх нь ганц үхэх

Эсвэл мартах л байх шив дээ

Мартах!

Миний мөрөөдөл хүслийн жагсаалт

Мартахаар дуусч байна даа

Мартах!--------->С.Болдсайхан


магадгүй хорвоо дэлхий дээр хамгийн адилхан хүсэл энэ л байх. дүрслэл нь их таалагдаж билээ. миний хүслийн жагсаалт ч гэсэн нэг иймэрхүү байх байсан байх харин ийм тансаг илэрхийллээр үзүүлэх нь юу л бол.

No comments:

Post a Comment