Sunday, September 22, 2013

Намар 1

Өнөөдөр нэг тийм цас хаялсан хүйтэн өдөр байлаа. Хамгийн дуртай улирал минь Намар гэж чангаар хэлдэг байсан үе минь өнгөрч хэзээнээс ийм хүйтэн болдог болчихсон, хэзээнээс миний сэтгэл намарт татагдахаа больсоныг эрэхээр энэ постыг орууллаа. Нийт 7 намарын пост оруулна.

Нэгдэх Намар:

-Яасан хүйтэн намар вээ? 

-Чи даарахгүй байна уу?

-Энэ жил эрт хүйтэрч байна шүү, Ногоогоо хураахгүй бол болохгүй  нь, Баярмаа миний охин нааш ир, манжингаа татаарай.

Үнэндээ манжин тийм ч сонин биш байсан, Оройхон тарьсан тарвас маань л доторх нь улаасан байгаасай гэж хүсэж байсан. Төмс, лууван, манжин, байцаа, хулуу, сонгино хамгийн сүүлд өөрийн тарьсан тарвасаа тэврээд тэр нэг хүйтэн намар. Тарвасны өнгө нь улаан болоогүй ч доторх нь амттай, байсан 

Тэр намар гадаад үзэмж чухал биш сэтгэл шингэсэн бол амттай жаргалтай байдгыг мэдрүүлсэн. Хүйтэн намар, Алганы минь хэмжээтэй жижигхэн тарвасаа идсэн намар

No comments:

Post a Comment