Monday, September 9, 2013

Тэр эмэгтэй....

Найз гэж хэлчихээд дотно харилцах тэр этгээд.

Зүгээр л байхад надад анхаарал тавина.

Хоолоо идсэн үү, Дулаан хувцааслаарай гэж хэлнэ, шалтгалт нь дээр туслана.

Хариу нэхээгүй халамжлалыг би үнэндээ юу гэж ойлгохоо мэдэхгүй

Зүгээр л сууж байхад гадаа хүйтэн байна гэээд хажууд элчээр төөнөх тэр эмэгтэйг  юу гэж бодохоо мэдэхгүй гайхна

Таалагдсан залуугаа надад магтаж, болзоондоо хэрхэх ээ асуух тэр эмэгтэй

Холдох тусам ойртох, Хардах тусам надад хэт ойртох тэр эмэгтэй

Өөр эмэгтэй сонирхосноо, Хайртай болсон гэдгээ хэлэхэд

Хачин сайхан инээмсэглээд

Хамаг байдгаар намайг магтах тэр эмэгтэй

Хамгийн зохидог хувцсыг минь сонгож надаас илүү миний болзоонд анхаарах найз


... Үнэндээ намайг түүнд сайн гэдгийг мэдэх тэр эмэгтэй

Сэтгэлээ надад дэлгэж надад итгэх

Нулимсаа үзүүлж хажууд эрхлэх тэр эмэгтэйг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй

Найз гэхэд хэт холдох хайртай хүн минь гэхэд хэт ойртох тэр этгээд


Бэрхшээл тулгарахад надад хандах

Дургүйцэхэд минь гомдох уйланхай хүн

Бэрхшээл гарахад хамгийн түрүүнд надад туслах

Уйлахад минь найзуудаас минь түрүүлж надад сана зовох тэр эмэгтэй

Хань болж архи уух сайхан сэтгэлтэй тэр эмэгтэй

Хагацал үзэн шаналахад хажууд суух тэр эмэгтэй


Ариун гэхэд дэндүү ариун эмэгтэй

Бусдад ингэж ханддаг бол гэж бодхоос харам хүрэх тэр эмэгтэй

Нүднээс нь нулимс үзчихвэл хайлаад урсчих тэр эмэгтэйг

Хэн гэж өөртөө тодорхойлохоо мэдэхгүй байна



No comments:

Post a Comment