Thursday, September 19, 2013

Хар даашинзтай...

Хар даашинз, хар шаахай
Хар хүрэм, хар оймс…
Хар өнгийг хүүхнүүд сонгов
Харих насаа гоёв
Өвс шиг нарийхан байх гэж
Өлсгөлөн зарлав
Эм уув, хоолоо сойв
Эмээ болохоос айв
Тарган байна гэж уйлав
Тамхи татаж сурав
Хараас өөр өнгө үгүй
Хар талхнаас өөр зоог үгүй
Хүүхэн янаг араншин үгүй
Хөгжилтэй энхрий төрх үгүй
Хүүхнүүд өөрсдийгөө оршуулав
Хүрэх аргагүй баглав
Турсангүй гэж гашуудал зарлав
Тоосонгүй гэж гамшиг зарлав
Эрээн боошинзтой дэврүүн сэтгэлтэй
Эгч нар харин бүжгийн талбайд
Эргэлдэж үлдэв…
(Эмүжин 36 тал)

No comments:

Post a Comment