Tuesday, May 13, 2014

постондоо нэр бодох гэсэн болдгүй нэргүй пост гээд нэрлэчихье

Яруу найрагч :Дилан Марлайс Томас.



Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг

Тэнгэр заримдаа дэндүү цэлмэг, эсвээс
Тэндэхийн үүлс, шувууд бачуурам их.
Алсрах нарны өөрийгөө сануулах гэж
Асан дүрэлзэх нь ч хэтэрхий хурц.
Нүднийхээ өмнөх бүхнийг хэрчихэд
Нүцгэн гар минь яасан мохоо,
Нүүр дүүрэн инээмсэглэлийг дарахад
Нүгэлт төрх минь юутай хангалттай,
Амталж үзэхийг хүссэн уруулдаа
Аяар хөнгөнөөр шүргэхийн төдийд
Ахин салмааргүй ч яахин чадах,
Сахиусан тэнгэрийн дүртэй албингууд
Санаашрал гансралыг надад шивнэж
Алд биеийг минь тамын зовлон руу
Асуулгүй шидэх нь юутай гачлантай.
Аяа тэднийг хориглож дийлшгүй тул
Урссан нулимсны хатсан цэгт
Урин инээмсэглэлийг хатгаж тогтооном.

Тэнгэрсийн орхисон шаналал тэмтрэгдэхэд
Улигласан үгс нь шатаж замхарнам.
Хүүхний зүрх заримдаа давс шиг шорвог
Хүрэн цусаар дүүрэн авс шиг санагддаг
Хэнхдэг цээжийг нь би урж тасдаад
Хэний ч биш, өөрийнхөө цусыг л тэнд
Хэмжээлшгүй халуунаар оргилон байхыг олж үздэг.
Тэгэхэд л, тэнгэр дэндүү цэлмэг байна уу даа? гэж
Тэсгэлгүй бодогддог
Цустай гараа хараад
Цухалдаж дальдичдаг
Гараараа тарьсан өвдөлтийг мэдрэвч
Үл шархирдаг.

No comments:

Post a Comment