Tuesday, July 9, 2013

Сайн охин

Ойрын хэдэн өдөр нойр хүрэхгүй юм. Тэгээд шөнө юм эргэцүүлж бодох болжээ. Бүх л зүйлсийн талаар ихэвчлэн дурсамжууд минь хань болох юмдаа. Наадам дөхөөд ирэхээр аавыг их санах юм. Яг ийм үед найз гээд байдаг хүмүүс минь хажууд минь  байж сэтгэлд хань болох нь ховор байдагт гайхаж, яагаад юм бол гэж боддог боллоо. Тэднээс асуучихаж болох атал, эсвэл надад хэцүү байна гээд залгаад уулзаж болох байтал би өөрөө тэгдэггүй бололтой. Хэцүү байгаагаа хэлж мэдэгдэхгүй бол " чамд хэцүү байгаан байна" гээд хэн ирэх вээ дээ гэж өөрийгөө тайвшруулж харах юм. Гэхдээ л хэцүү байхад ядаж мэнд мэдчихгүй байгаа хүмүүсийг чин ингээд өөрөө өөрөөсөө хамгаалад ч байгаа юм шиг санагдах юм. Ер нь нэг тийм ганцаардмал хүн болчихсон юм болов уу гэж саналаа. Дотогшоогоо, энгийн зүйлсэд баярладаг, ямар нэгэн юманд хүлээцтэй, их тэвчээртэй ханддаг болчихсон, дуугай, нээллтэй байхаа больж, инээх нь ховордсон ч инээх тохиолдолдоо чин сэтгэлээсээ инээдэг болчихэж....
Ойрд ээж хүүхэдтэй болно, тэр нь манай аав гээд их л хөөрцөглөж байна, хөөрхийдөө ээж минь их ганцаарддаг бололтой. Ингээд бодохоор "Бидний хэд нь эцэг эхдээ анхаарал тавьдаг бол, 24 цагын хэдэн хувийг нь тэднийг хайрлахад, халамжлахад анхаардаг бол, Би бол өөрийгөө л болгоод явдаг юм шиг санагдах юм. Гэж бодохоор л өөрийгөө голж, ээждээ анхаарал тавьж чадахгүйдээ гутрах юм. Санааг нь зовоолгүйгээр би л жаргалтай амьдарвал ээждээ хүргэх хамгийн их тус гэж санахдаа өдийг хүртэл САЙН ОХИН байж ирлээ. 

гэхдээ энэ хангалттай биш бололтой.... Яаж, хэрхэн илүү их хайрыг ээждээ өгөх, ганцаардуулахгүйгээр, амьдралын баяр баясгаланг бэлэглэж болох талаар хааяа бодох юм. Бодоод ч сачий хүрэхгүй асуудал зөндөө ч Бусдаар магтуулж, амжилтанд үргэлж тэмүүлдэг Сайн охин байж чадах нь одоогоор миний хамгийн сайн хийж чадах зүйл байгааг л мэдэрч байна.

No comments:

Post a Comment