Monday, July 29, 2013

My Chemical Romance хамтлаг



 Яаг нэг жилийн өмнө буюу 2012 оны энэ өдөр би анх MCR хамтлагын дууг сонсож үзсэн юм. Хөгжимийн хэмнэл машид таалагдаж, түүнээс хойш энэ хамтлагыг ихэд сонирхож, шимтэг сонсох болсондоо. Ийнхүү би блогтоо энэ хамтлагын талаар жаал мэдээлэл оруулья гэж саналаа.

2001 оны 9 сарын 11ны Нью Иоркод болсон террорист халдлагын үед Нью Жерсигээс гаралтай, тухайн үед Нью Иоркийн Cartoon network кино үйлдвэрт ажилладаг байсан залуу зураач Жерард Вэйн сэтгэл санаа гүн гүнзгий хямарчээ. Энэ халдлага түүний ертөнцийг үзэх үзлийг бүтэн 180 градус эргүүлсэн байна. Зургийг хараал идэг, энэ ертөнцийг өөрчлөх ямар нэг зүйлийг би хийх хэрэгтэй гэж бодсон залуу маань хамтлаг байгуулах хэрэгтэй гэж үзсэн учраас Мэтт Пэлиссиер(бөмбөрчин) тэй хамтарч анхны дуу болох Skylines and Turnstiles ээ бичжээ. Уг дуундаа 11 ний халдлагын талаарх сэтгэгдлээ оруулсан бөгөөд анхны дуугаа гаргахын тулд хамтлагын дараагийн гишүүн Рэй Торог элсүүлжээ. Рэй Торо бол ясны гитарчин залуу бөгөөд 8 настайд нь ээж нь гитар авч өгснөөс хойш мөрөөдлийнхөө дагуу тоголж сурсан боловч анх нэг хамтлагт орохоор шалгуулсан боловч түүнийг авъяасгүй гэж үзэн хассан тул манай хүн картүүн нетворкд ажилд ороод байв. Энэ үедээ ирээдүйн хамтлагийнхаа ахлагч гоцлол дуучин Жерард Вэйтэй танилцан найзууд болсноор тэдний нөхөрлөл ирээдүйн агуу кареерийнх нь эхлэл болжээ. Ингээд анхны дуугаа гаргаснаас хойш хэд хэдэн дуу бичүүлж амжаад байтал Жеррардын төрсөн дүү Майки Вэй тэдэнтэй нэгдэхээр болж басс гитарчинтай болов. Үүний дараа жил тэд Eyeball Records буюу дуугаа бичүүлдэг байсан студидээ байхдаа Pencey Prep(1998-2001) хамтлагийн дуучин, гитарчин Фрэнк Леротой танилцсан бөгөөд Фрэнк Жеррардын хамтлагыг дагахаар шийдэж үүсгэсэн хамтлагаа орхисноор алдарт My Chemical Romance хамтлаг бүрэлджээ. Яг ч энэ бүрэлдэхүүнээрээ байгаагүй л дээ. Бөмбөрчин Мэтт Пэллиссиер 2004 онд хамтлагаасаа гарч Боб Браяр гэгч залууг авснаар хамтлаг маань 2010 он хүртэл бөмбөрчинтэй болсон билээ. Гэвч боб мөн л хамтлагаас гарч үүнээс хойш энд тэндэхийн бөмбөрч залуусыг тоглолтдоо түрээслэн авч явсаар өдийг хүрээд байна. Анхны жилдээ гаргасан I Brought You My Bullets, You Brought Me Your Love цомгоос нь хойш тэд нэлээн олны анхааралд өртөөд байсан бөгөөд 2003 онд жинхэнэ тэсрэлт хийх шиг болж чөмөг царцааж цус хөрмөөр аймшигт рок дуунуудаа багтаасан Three Cheers for Sweet Revenge цомгоо гаргажээ. Уг цомогт орсон I`m Not okay(I Promise), The Ghost of You, Helena зэрэг дуунууд жинхэнэ супер хит болж рок алтернатив урсгалд шинэ давалгаа болон түрж орж ирсэн юм. Ялангуяа миний хувьд Ghost of you ийн клипэнд их дуртай хэр баргийн киноноос хавьгүй илүү болсон клип гэж үздэг.

2006 онд The Black Parade цомог гарсан нь тэднийг аль хэдийн дэлхийн хэмжээний алдартай хамтлаг болсон, болохоос ч аргагүй болсон гэдгийг баталсан явдал боллоо. Цомог тухайн үедээ Англид алдарт дуучин Robbie Williams - Rudebox цомгийн дараа борлуулалтаараа 2т бичигдэж байв. Америкт мөн л адил Ханна Монтана гийн хойно 2т бичигдэж, 2010 он хүртэл нийтдээ 1610000 хувь борлогдсон байна. Мэдээж цомгийн дуунуудаас сингл болон гаргасан дуунууд бүгд хит болж тус тус чартын дээгүүр бичигдэж байсан дундаас Welcome to the Black Parade онцгой байж Америкийн Биллбоард чартын 2т, Биллбоард алтернатив чартын 1т бичигдэж амжилт үзүүлж байсан. Миний бодлоор энэ цомог бол аль ч талаас нь харсан өөлөх юмгүй ялт ч үгүй уран бүтээлийн оргил юм гэж дүгнэдэг. 2009 онд гарсан Danger Days: The True Lives of the Fabulous Killjoys цомог уг нь надад их таалагдсан. Блак Парадаа гүйцэхгүй ч гэсэн ер нь гайгүй чамлахааргүй дуунуудтай их боломжийн цомог болсон гэж би үзсэн боловч дэлхий дахин энэ цомгийг нэг ч их таашаагүй юм. Магадгүй Nanananananana SING цуврал клипүүд дээр гардаг хэв маяг хүмүүст нэг их таалагдаагүй байх. Хэрвээ хүсвэл Bulletproof heart, Planetary, The only hope for me is you, Save yourself i`ll hold them back, Summertime, Kids from yesterday, Scarecrow дуунуудыг нь сонсож үзээрэй. Үүний дараа хамгийн сүүлд буюу 2011 он билүү 12 онд гарсан Conventional Weapons цомгийг сонсож үзээрэй. Дуунуудыг нь цээжилтлээ сонсож бас амжаагүй л байна. Надад Boy Division, The world is ugly гээд дуунууд нь их таалагдсан.

Нэгэнт болчихсон үйл явдлыг яалтай ч билээ. 2013 оны 3 сарын 22 ны өдөр намайг болоод сая сая хүмүүсийг гонсойлгосон нэгэн мэдэгдлийг тэд албан ёсны вэб сайт дээрээ тавьсан байна. "12 жилийн турш рок хамтлаг болж хамтран тоголсон он жилүүд алт эрдэнэсээр ч сольшгүй сайхан мөчүүд байлаа. Биднийг хайрладаг, биднийг шүтдэг, биднийг л гэдэг үзэгч сонсогч нарынхаа урд тайзыг хуваалцдаг байсан хамтлаг маань нэгэн шийдэлд хүрээд байна. Бид ийм зүйл болно гэж зүүдэлж ч байсангүй, гэвч хамт байсан бүх сайхан мөч одоо төгсөх цаг нь болоод байна, манай хамтлаг тарлаа. Биднийг сонсдог олон олон фэнүүддээ өдийг хүртэл хамт байсанд нь гүнээ талархал илэрхийлье-My Chemical Romance " гэжээ. Анх би 4 сарын нэгэндэж байна л гэж бодсон, гэхдээ энэ мэдээг унших үед 5 сар аль хэдийн гарчихаад байсан үе учраас итгэхээс өөр яахсан билээ. Хайртай хамтлаг маань одоо нэгэнт таржээ. Сэтгэл эзгүйрч, нүдэнд нулимс цийлэгнээд, хоолой аргаад хэрэг алга. Одоо ч ялгаа байхгүй сэтгэл нэг л эл хуль хоосон хөндий оргиод байгаа. За яахав. 

Ингээд миний бодлоорх Топ 5 дууг нь дарааллуулчихья:

5. http://www.youtube.com/watch?v=qRFhNZNu_xw

4. http://www.youtube.com/watch?v=XAcj_armFos

3. http://www.youtube.com/watch?v=Pkrb1vQBLUk

2. http://www.youtube.com/watch?v=egG7fiE89IU

1. http://www.youtube.com/watch?v=1izctHJ7FAQ




Бичээд л баймаар бичээд л баймаар гайхалтай хамтлаг даа. Дуучин Жеррард Вэй харж байхад бас нилээн ширүүн баагий юм шиг байгаамаа. Аймар хар тамхичин, архичин юм шиг байгаан. Тоглолтон дээрээ ярьж байгаа нь хүртэл нээх ширүүн, нэг удаа тоглолтон дээрээ алдарт Queen хамтлагийн соло гитарчин Бриан Мэй ирсэн байсан чинь хүмүүст танилцуулахдаа: Brian Fuckin May ч гэж байх шиг хаха. Тэхдээ надад ёстой падлий ч байхгүй, ямар хүн байнуу надад ер хамаагүй би сонсгоороо л сонсоно шүтдэгээрээ л шүтнэ. Бид бүгд нэг л өдөр үхнэ, бид бүгд нэг л өдөр үхэх нь гарцаагүй. Хүмүүс үхээд яахаа төсөөлдөг байх, харин миний хувьд бол яах вэ гэдгээ аль хэдийн тооцоолсон байгаа. Хар Параддаа нэгдэнэ. Нэг л өдөр үхэхээрээ хар парадад нэгдвэл намайг тэндээс олж харах болно гэдэгт битгий эргэлз, би тэнд л очно.



No comments:

Post a Comment