Monday, July 22, 2013

mohanik-new song Mirage

хэзээ ч билээ сөөнгө хоолойгоор орилох панк дуу маягын дууг сонсоод Даваажаргалыг хараад хөөх гэж бодож билээ. Playtime 2007 билүүдээ Морьтой ч болоосой, Гөөхий дууг дуулна, Таац эргэх залуусын фен нь болж билээ. Тэр үед би паанк тал руугаа дуунд татагдаж байсан үе л дээ. Дараахан нь Харанга хамтлагын "ЧИ ИРЭЭГҮЙ" коверыг хэд ч сонслоо
Хүмүүс тэр үед энэ нь манай найзууд юу ч билээ нэг япон маягын орилоод байдаг моханиктай төстэй паанк гээд байдаг байсан хамтлагыг их л ярьдаг байсан. Хаха тэр нь надад нөлөөлж Моханикыг сонссоор ирсэн билээ.
За тэдний "Амарбаясгалан" цомогт орсон Зэрэглээ дуугаар нь блогтоо гангарчихъя

Зэрэглээ (Mirage)

Холын тэртээд
Хөх манан дуниартан хүлээнэ
Хажуу дэргэдээс
Хуурмаг зэрэглээ өндийн босно

Өндөр тэр дээр
Өтгөн ягаан үүлс хүлээнэ
Өвөр дотроос
Өнгө янзын шувууд нисэлдэнэ

Хаана байна? гэж өөр өөрөөсөө асууна
Хүрэх хүрэхгүйн завсрыг барин тавина

Хов хоосонд дүүрэн ирэх шиг
Хар халуунд халтирч унах шиг
Мартахаа мартсан нууц
Манан дунд би алхлана...

Энэ хаана?
Энэ хаана?
Энэ хаана?
Энэ хаана вэ?

Хаана вэ?
https://soundcloud.com/mohanik/mirage






No comments:

Post a Comment