Wednesday, July 3, 2013

нүүрний ном-2

уул нь дадлагын тайлангаа хийе гэж нөүт дээрээ суугаад ямар ч хийх хүсэл төрөхгүй болохоор нь дасал болсоноороо нүүрний номоо шагайчихлаа.

нүүрний номыг нь үзэхэд нэг тийм сэтгэл сэргээсэн хүмүүс байх юм. хэлж бичиж байгаа нь цаанаа нэг сонирхолтой, зурагуудыг нь харахаар нэг тийм гялалзсан мэдрэмж төрүүлдэг. Түүнийг дагаа нийгмийн идэвхи сайтай болох хэрэгтэй юм, эсвэл биеэ ингэж авч явж байх (хувцаслалт, нүүр будалт, гэх ч юмуу хха). Тэр ингэж чадаж байхад би яагаад ийм байгаан бол гэсэн сэтгэгдэл төрүүлэх хүмүүсийн нүүрний номыг ухаж байнадаа.

Магадгүй зарим хүмүүс үүнийг атаархал гэж хэлэх авч миний бодлоо үлгэр жишээ авах, өөрийгөө чамлах мэдрэмжийг төрүүлж өгдөг хүмүүсийн нүүрний ном хамгийн сонирхолтой санагддаг байхнээ надад.

Гэхдээ бодит амьдрал дээрээ үлгэр жишээ авахааргүй хүмүүсийн (танилууд, 10жилийн нөхдүүд) нүүрний номыг хараад хүмүүс гайхан шагшиж, баахан лайкаар бөмбөгдсөнийг харахаар урам ч хугарах шиг, бодит байдал дээрх, social дээрх хүмүүсийн амьдрал өөр байдгыг бид мэдэхгүй

Нүүрний номон дээрээ яаж харагдсанаар нь, ямар мэдрэмж төрүүлсэнээр нь тэр хүнийг дүгнэх ч дээ.

News feed- ыг нь байнга харсаар байгаад нөгөө хүнийгээ бараг таньдаг хэмжээний болчихсон (энэ нь чи тэр хүнтэй харьцаж үзээгүй ч тийм хүн байхдаа гэсэн төсөөлөлтэй болчихсон) гэж санаж байгаа чин л асуудал мэт санагдлаа. Дэндүү хийсвэр харилцаа биш гэж үү?

Сүүлийн үед энэ нүүрний ном сонирхолгүй, хэн нэгэнд таалагдах гэж хэт  их хичээсэн улсаар дүүрсэн мэт санагдах юм. Том том афоризмыг ишлэн бичих эдгээр улсууд яг амьдрал дээрээ үүнийгээ хэрэгжүүлж чаддаг болов уу? Эсвэл энэ тэнд том том уулзалтанд орчихоод тэрийгээ пост болгох нь над мэтийн хүмүүс түүнийг бишрэх, адаглдаад карьерыг нь өсгөдөгт.... карьерээ өсгөх зэвсэг болчихсон юм болов уу?

Энэ нүүрний номын ашиг яг юу бол? гээд эргэцүүлэх зүйл их л юм. Гэхдээ би ингэж аливаа зүйлсийг хүндээр биш SIMPLE-ээр хүлээж авч сурах гэж байгаа болохоор зүгээр л бодсоноо хэлчихлээ.

Хүмүүс яах ийх нь, нүүрний номон дээрх хүн бодит хүн 2-ын хэр ялгаатай  байх нь тэр хүний л асуудал шүү дээ.

Хүн бүр хэн болж харагдахаа тодорхойлох эрхтэй шүү дээ. Тэднийг буруушааж бичиж байгаа (надад таалагдаагүйн төлөө блогтоо ингээд элийрч байгаа) би ч гэсэн магадгүй карьерааа өсгөх ч гэсэн юм билүү? Хэн мэдлээ. Юмыг яаж хүлээж авч байгаагаас л шалтгаалах байх.

No comments:

Post a Comment