Wednesday, July 3, 2013

бидэнд үргэлж боломж байдаг

 Нэгэн хүн дээр тэнгэрийн элч шөнөөр ирж өмнө нь хүлээж буй их үйл хэргийн тухай ярьжээ. Түүнд их эд баялаг олж, нийгэмд хүндтэй байр суурь эзлэн, сайхан эмэгтэйтэй гэрлэх боломж олдоно гэж хэлж л дээ. Тэр хүн
насан туршдээ амласан сайн сайхныг хүлээсээр ганцаардал, гуйлгачлал дунд нас барав. Тэр диваажингийн хаалган дээр явж очихдоо нөгөө тэнгэрийн элч байж байхыг хараад “Чи надад их баялаг, байр суурь, сайхан эхнэр амласан. Би насан туршдаа хүлээсэн боловч юу ч биелсэнгүй” гэж гомдолжээ. Тэнгэрийн элч хариуд нь “ Би чамд үүнийг амлаагүй шүү
дээ” гэжээ. “Чиний юу хэлээд байгааг чинь би сайн ойлгохгүй л байна” гэж нөгөө хүн гайхан бодлогошироход, “Чамд нэг удаа аз туршсан худалдааны ажил эрхлэх санаа төрснийг санаж байна уу? Чи айгаад больчихсон биз дээ?” хэмээн тэнгэрийн элч асуулаа. Хүн толгой дохив. Чи санаагаа гүйцэлдүүлэхээс татгалзсанаас болоод тэр санаа чинь хэдэн жилийн дараа
биелүүлэхээс айгаагүй өөр хүнд очиж, түүний хаант улсдаа хамгийн баян хүмүүсийн нэг болсныг чи санаж байгаа биз дээ? Үүнээс гадна хотод их газар хөдлөлт болоход олон байшин нурж, дарагдсан хэдэн мянган хүмүүс гарч чадахгүй байхад чамд таднийг эрж олох, туслах боломж байсан. Гэтэл чи гарсан хойгуур эд хогшлыг чинь хулгайлж орхихоос айгаад тусламж хүссэн дууг үл хайхран гэртээ үлдсэн биз дээ” Хүн ичгүүрт явдлаа санан дуугүй болов. “Энэ бол хэдэн зуун хүнийг аварч хотын амьд үлдсэн бүх хүний хүндлэлийг хүлээх боломж чинь байсан юм шүү дээ” гэж тэнгэрийн элч хэллээ. “Бас чамд тун их таалагдсан улбар шар үстэй үзэсгэлэнт эмэгтэйг санаж байна уу. Тэр чиний урьд өмнө харсан нэг ч эмэгтэйтэй адилгүй байсан. Харин чи түүнийг өөр шигээ хүнтэй гэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бодоод гологдохоос айн хажуугаар нь өнгөрсөн биз дээ?” Хүн толгой дохихдоо нүдэнд нь нулимс хурсан байв. “Тийм ээ найз минь, тэр чиний эхнэр болж чамд олон сайхан хүүхэд төрүүлж өгөх байсан даа “ гэсэн гэдэг.

Бидний хэнийг нь ч өдөр бүр иймэрхүү боломжууд хүрээлж байдаг, тэдний дотор хайрын боломж ч байж л байдаг. Гэтэл бид саяын үлгэрт гардаг хүн шиг айдас эргэлзээндээ хүлэгдсээр тэдгээр сайхан боломжийг алдаж орхидог.

No comments:

Post a Comment