Thursday, July 25, 2013

Атаархал

Хүн бүрт ямар нэгэн хэмжээгээр атаархал гэгч зүйл төрж байдаг. Хэрэв үүнийг өвчин гэж үзвэл нийгмийн гаралтайд тооцогдож болох юм. Таны нийгмийн хүрээлэл ямар байгаагаас шалтгаалан өөрийгөө басах байдлаар илрэнэ. Жишээлбэл Таны хөрш бүгд баян, эсвэл ажлын газрыхан чин дандаа тансаг зоогийн газар, үдэшлэгт явдаг бол та эдгээр арга хэмжээнд оролцож чадахгүй, баян хангалуун байж чадаж байгаа эсэх, чадахгүй байгаадаа эсвэл материаллаг зүйлсэд анхаарал хандуулж эхлэх ба улмаар атаархаж эхлэнэ. Эргэн тойрныхон чин царайлаг, үргэлж дэгжин харагддаг, манекур салоноор үргэлж үйлчлүүлдэг ч та чаддаггүй байлаа. Атаархал төрж эхлэнэ. Энэ нь дээш чиглэсэн харьцуулалт бөгөөд бусад хүмүүс таниас илүү гэдгийг ажиглах үед таньд атаархал төрдөг байна


Эсрэгээрээ бусад хүмүүс таниас доогуур гэдгийг мэдрэх үед таныг илүү сайнаар үнэлдэг байна. Энгийнээр бол таныг царайлаг хүмүүс хүрээлдэг бол та өөрийгөө царай муутай гэж үнэлэх үнэлэмж их байх бол царай муутай хүмүүс хүрээлж байвал та өөрийгаа царайлаг гэж үнэлнэ гэж хэлэх гээд байна. 

Таныг хүрээлж буй эргэн тойрны хүмүүсийг харах өнцгөөс шалтгаалж үнэлэмж болон атаархал өөр өөр байдаг гэсэн үг.



Бид өөрсдийн хэрхэн хангалуун, амжилттай, аз жаргалтай яваагаа бусадтай хуваалцаж, намайг хараасай хэрхэн гялалзаж буйг гэж боддон. Аль болох болж бүтэж байгаа зүйлсээ, карьераа хэрхэн өсгөж байгаагаа ярих, тэмдэглэх тал бий. Гэхдээ энэ нь таныг харин ч атаархлын бай болгох талтайг та анзаардаг уу? Ийм үйлдэл дээр хэлсэнчлэн дээш чиглэсэн харьцуулалтыг хийж бусдын атаархлыг төрүүлдэг. Харилцаанд ч гэсэн таагүй уур амьсгалыг бий болгодог байна. Тиймээс өөрийн харилцаандаа дээш чиглэсэн харьцуулалтыг бага хийснээр атаархалд өртөх магадлал багасна гэсэн үг. 

Жишээ нь гэхэд би. Үргэлж найз нөхөддөө өөрийн гаргасан амжилт, тэмцээн уралдаанд оролцсон гэх мэт өөрйигөө дөвийлгөсөн мэдээг ярьдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэдний өмнө ховорхон уйлж, зовлонгоо тоочих дургүй зан минь тэр болохоор одоо яалтай. Асуудалд орохоор өөрөө л шийдэх гэж үзнэ. Энэ зангаасаа болж өөрөө ч мэдэлгүй атаархалд өртөж хоосон хийрхэгч гэх хадаасыг хүмүүсд үлдээгээд байгаа юм. 

Над шиг тохиолдолд битгий ороосой гэсэндээ энэхүү постыг орууллаа.

Харилцаа гэдэг зүйл тийм ч амар биш, Өнгөн дээрээ санаа нийлж байвч чамайг үгүйд яаж ч ярьж мэднэ. Хэрэв харилцаандаа дээш харьцуулалтыг ихэнхдээ хийгээд байвал атаархалд байнга өртөж, хэмлэгдэж явах болно. Эсрэгээрээ доош харьцуулалтыг ихэнхдээ хийвэл чи өсөж дэвжихгүй байх болно. Ухаантай л байх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байхыг хамгийн эхэнд зөвлөе. 

No comments:

Post a Comment