Sunday, June 23, 2013

бороотой өдөр

Бороотой өдөр юу хийх хамгийн сайхан байдаг юм болоо?

Сайхан будаатай цай хийгээд гэр бүлээрээ халуун дулаан байх

Бороонд норох

Солонго харах

Шүхэртэй гадуур зугаалах

Никитон эсвэл Виктор цой-н дууг сонсож хэвтэх

Цонх даган дуслах бороон дуслыг харах

Бороонд гүйх ч юм уу

Борооны дараах чийгийг үнэрлэх магадгүй солонгыг харах

Нартай бороог харах

Бороотой дурсамж ийм их, хийу болох зүйлсүүдийг бичээд байвал болох атал яагаад би бороонд төдийлөн дургүй юм болоо?

Бороо ороход санах дурсамжтай хүмүүс бороонд дуртай байдаг юм болов уу, Миний дурсамж сайхан биш болохоор би бороонд дургүй юм болов уу?

Сайхан санагдахгүй зүйлсээсээ хүн   хэзээ ч сэтгэл ханамжийг авч чадахгүй шүү дээ. Магадгүй уйлмаар гунигтай, бүгд л уйтгартай болчихдог болохоор би бороотой өдөрт дургүй болчихсон байх.

.........Шиврэн, шиврэн орох

Бороон дуслууд

Шимтэн ширтэн

Би харсаар

Шил даган бөмбөрөх

Бороон дуслууд

Сэтгэлийн минь

Гунигыг шивнэх шиг........хичнээн үнэн өгүүлээвэээ энэ дуу. Бороог би хүсэхээ байж, бороонд нороод гүйдэг байсан тэр л охин байхгүй болчихсон болохоор ,

Бороо орох тоолонд тэр охиныг санагалзааад бороонд би дургүй болсон байх.


No comments:

Post a Comment