Tuesday, June 18, 2013

"Ялагдашгүй"

"Ялагдашгүй" Вильям Эрнэст Хэнли (1849-1903)
Намайг бүрхсэн шөнө дундаас,
Дэлхийг нөмөрсөн гяндангийн харанхуйд,
Бурхдад юу ч бай талархана би
Ялагдашгүй сүнсийг минь хайрласанд.
Гай тохиолын хэрцгий гарт
Чангаар орилж, дальдичсангүй би.
Үйлийн тохирооны хүчин дор
Толгой минь цустай ч цэх хэвээр.

Цухал нулимстай ертөнцийн үзүүрт
Харанхуй мөхлийн аймшиг хүлээнэ.
Гагцхүү, харгис балмад он жилүүд
Намайг айлгаж, буулгахгүй ээ.

Завшааны үүд нарийн байсан ч,
Эрлэгийн зарлиг хатуу боловч,
Би бол хувь заяаныхаа эзэн
Сүлд сүнснийхээ ахмад нь мөн
******************************************
Хамгийн гоё хэсэг нь " Би бол хувь заяаныхаа эзэн. Сүлд сүнснийхээ ахмад нь мөн"
Гэхдээ юу гээч би "Ялагдашгүй" байж чадна, атаархам гялалзаж, амжилтын хатан хаан нь байж чадна гэдэгтээ итгэдэг.  Надад байгаа ганц зүйл минь энэ. Бардам, өөртөө итгэлтэй, даруу зан чанар, биеийн хэл минь үргэлж толгой цэх байдаг. энэ л би юм шиг энэ л үйлдэл би хэвээр хэдийд ч өөрчлөгдөхгүй ганц хэл минь, чанар минь

No comments:

Post a Comment