Wednesday, June 26, 2013

Нансигийн биен үнэлэгч


Вүүл Ален-ы зохиололдоо

Хувийн мөрдөгч дээр шаналсан залуу ирж намайг авраач гэх маягаар зохиол нь эхлэнэ. Тэрээр байнгын гадагшаа дотогшоо явдаг ажилтай ч гэсэн эхнэртэй үнэхээр хайртай нэгэн байсан. Ганц асуудал нь тэрээр эдийн засаг, ажил хэрэгийн талаарх, ном хүүрнэл зохиол, гүн ухаан эсвэл филисофи гэх мэт мэдлэг шаардсан асуудлын талаар эхнэртэйгаа ярилцаж чаддаггүй бөгөөд эдгээр сэдвээр ярилцахын тулд мөнгө төлдөг залуугын талаар гарна. Гэтэл биеэ үнэлэгч хүүхэн ярилцаж ярилцаж дотносныхоо дараа залуугаач 10 000 доллар нэхсэнээр энэ зохиол цааш үргэлжилнэ.

Одоогын эмэгтэйчүүдэд эсвэл эрчүүдэд ийм зовлон тохиолддог болов уу? Хүссэн сэдвээрээ эхнэртэйгээ ярилцаж, Өөрт хэцүү асуудлаа дэлгэн ярихад эхнэр нь оновчтой хариултыг өгөх мэдлэгтэ байдаг болов уу? Тэдгээр хосууд филисофи, Гүн ухаан Зэн гэх мэт шашинг эсвэл Тэкисм, Франчайз, гээд ....

Магадгүй мэдлэгийн эрэн зуунд амьдарч байгаа бидэнд бие физилогийн хэрэгцээнээс илүү сэтгэлийн тэр тусмаа мэдлэгийн хэрэгцээ илт хэрэгтэй мэт. Тэр хэрэгцээг хангаж чадах биеэ үнэлэгчид байдаг ба мөнгөөр чамтай мэтгэлцэнэ. Шавайгаа ханатал мэтгэлцэж цэц булаалдана.

Энэ мэдрэмжийг чи мөнгөөр худалдаж авах бөгөөд 100 $ -р зүгээр ярилцах, 200 $ -р массаж хийлгэнгээ Фолкнерийн зохиолын талаар үзэл бодлоо солилцоно. 300 $ улаан дарстай лаа бүхий тансаг өрөөнд Хүссэн сэдвээр чин ярилцана.

Сайхан биш гэж үү? Одоо үед хүссэн сэдвээрээ өөрөөсөө илүү мэдлэгтэй хамтдаа ярилцаад суух хүмүүс ховордсон цаг, Олдсон ч гэсэн эхнэртэй залуутай ойр ойрхон уулзаж ярилцах нь юу л бол

Бидний мэдэх биеэ үнэлэх ажил оюун луу чиглэж, Оюуны цангаагаа гаргах гэж эрэгтэйчүүд ийм үйлдлийг хийдэг цаг ирсэн мэт санагдаж байна. Сайхан ярилцах мэтгэлцэж, намайг сандаргаж, үзэл бодлоо тайлахын тулд нөхрөө алдахгүйн тулд эмэгтэйчүүд бид Мэдлэгтэй байхаас гадна Үзэмж гоо байх шаардлагатайг сануулсан сургамжтай зохиол өнөөдөр уншчихлаа.

PS: хэрэв миний нөхөр надтай хүссэн сэдвээр минь мэтгэлцэж чадахгүй, Ажил, уран зохиол ч юмуу оюуны цангааг минь хамт тайлалцдаггүй байсан бол Хайх байсан. Хайлт олдлоо ч гэсэн надтай сууж ярилцах адаглаад найзууд болох шаардлага гарна. Үүний оронд ингээд мөнгөөр ч юм уу, Хайх шаардлагагүйгээр ярилцчихвал ЭНЭ БИЕЭ ҮНЭЛЭГЧ өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа бус уу? Мэдээж энэ нь гэр бүлтэй ажлаас өөр зүйлд цаг зарцуулдаггүй хүмүүс гэж бодож хэлсэн болноо.

No comments:

Post a Comment