Tuesday, June 18, 2013

Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!

Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!

Уйтгарт цээжнээ навчгүйд итгэ, цэцэггүйд итгэ!

Уйтгарт цээжнээ харанхуйг сэтгэ, харанхуйн тэртээ

Удган эрвээхэй гэрлийн үзүүрт уйтай ниснэм!


Эрвээхэй гэвч далавчаа дэвэх нь уйтгар байдаг

Эрвэгэр нүд, дэрвэгэр сормуус, зургар хөмсөг,

Хасын гэгээ, жүнзтэй дарс, янагийн уруул,

Хайрын шүлэг, гунигт модод, намрын улирал ...


Наргүйд итгэ! саргүйд итгэ! уйтгарт цээжнээ

Навчгүйд итгэ! цэцэггүйд итгэ! уйтгарт цээжнээ

Харанхуйг сэтгэ! уйтгарт цээжнээ... харанхуйн чанадаас

Харь эгшиг гэгээн зүгт биегүй алсарнам.

(Мулцангийн Уянсүх)

No comments:

Post a Comment