Tuesday, June 18, 2013

Би, би гэмээр өөрийн ертөнцийг бүтээх нэгэн


Би
Би гэгч хайрийн  энэхэн дуудлагаар хүний хорвоод ирсэн юм.
Би гэгч бусдын халамжинд бялхах гэж ирсэн юм.
Би зовж зовлондоо цөхөрч, амьдралын бараангын харах гэж ирсэн юм
Би нөхөрлөж, нөхөдөө итгэх гэж ирсэн юм
Би , бид болох гэж ирсэн юм.
            Үхээд төрдгийн тавилангаар, үхэх гэж төрсөн юм.
            Ганцаар ирээд олуул болох гэж төрсөн юм
            Тоост энэ орчлонд тоогдохгүйн заяаг эдлэх гэж төрсөн юм
            Тамд ч биш, диваажинд ч биш хүний орчлонд хүн болох гэж төрсөн юм
Би, биеийн жавхааг харуулж бусдад гайхуулах гэж мэндэлсэн юм.
            Авъяас чадал хоёрыг цогцлуулж оч нь болох гэж мэндэлсэн юм.
            Арга мэхийг ашиглан азтай одтой явах гэж мэндэлсэн юм
            Хүсээд хясахын зовлонг мэдрэх гэж мэндэлсэн юм
            Хүрч чадахгүй оргилыг төсөөлөөд түүндээ хүрэх гэж мэндэлсэн юм
Би, би мөрөөдөгч, мөрөөдсөн зүйлээ хүсэн, хүслээ биелүүлэх гэж яваа юм.
            Зуурдын биш үүрдийн хайрыг хайж яваа юм.
            Аз жаргалыг мэдэрч, амтанд нь бялуурах гэж яваа юм.
            Бор гэрийн бурхад аав ээжийнхээ ачийг хариулах гэж яваа юм.
            Хорвоо дээр хоёулхнаа төрсөн  дүүгээ халамжлах гэж яваа юм
Би, би давалгаалан шуугих тэнгис, эргээ эвдлэн шуугих тэр л тэнгис нь би
            Дөлгөөн хирнээ номхон, номхон хирнээ агуу тэр л тэнгисийн давалгаа нь
 Би, би халин дүүлэгч шувуу нь би
Оргилын оргилд бусдаас цолин дүүлэгч тэр л жигүүртэн нь
Би, би гэмээр өөрийн ертөнцийг бүтээх нэгэн
Би бүтээсэн ертөнцтэй, мөрөөдсөн амьдралтай, зорилгодоо тэмүүлэх зоригтой
Тэр ертөнцийг бүтээгч нэгэн.
2010 он.
 Т.Баярмаа 

No comments:

Post a Comment