Wednesday, June 19, 2013

дуралчихлаа

Дурласан бүсгүйн минь нүд нар шиг гялбам биш,

Уруулын нь улаан тодхон шүрийг гүйцэхгүй ээ.

Түүнийхээ цээжийг би цаснаас цагаан хэмээж ч,

Үсийг нь хар торгоноос илүү гэж ч хэлэхгүй ээ.

Улаан ч, цагаан ч Дамаскын сарнайг бишгүй л харсан

Хацрынх нь өнгө тэдгээр сарнайнхтай жишихээр биш.

Учралт хонгорын минь амьсгалах үнэрээс, үнэндээ

Хаврын цэцэгсийн анхилан хол илүү санагдсан

Тэр бүсгүйн яриаг чагнан суух дуртай ч би

Илүү тааламжит аялгуутай хөгжмийг мэднэ ээ.

Тэнгэрийн дагинас яаж нисдгийг би хараагүй,

Энхрий хонгор минь ердөө л газраар алхдаг.

Гэлээ ч, хувь золоор учирсан тэр минь наддаа

Гэрэлт хорвоо дээр юутай ч эгнэшгүй онцгой.


Г. Аюурзана - "Дэлхийн сонгомол яруу найраг"

No comments:

Post a Comment