Tuesday, June 18, 2013

GoInG UnDeR

Үргэлж Lennon-ы шил зүүж, Arctic monkeys-ын CD надаас лавладаг танилаасаа асууж билээ. Чи яагаад рок хөгжимд дуртай юм бэ? Хариулт нь: Миний ээж өөрөө рок хөгжимд дуртай, намайг үргэлж дэмждэг.

Хэтэрхий төгс хариулт.

Хүмүүс яагаад рок хөгжимийг классик хөгжимтэй эсрэгцүүлдэг юм болооо? харин ч классик хөгжимд дуртай хүмүүс роок хөгжим рүү урвадаг шүү дээ. Хэрэв нэг орсон бол улам улам шунан дурладаг. зөөлөн хөнгөн хэмнэлээс нүргэлэн дуугарах дуугаралт, сэтгэл үргэлж хөдөлгөм.

Evanescence-Going under, Bring me to life хэтэрхий тансаг, эмэгтэй дуучины хоолой нь гайхамшигтай.

дуугаралт, хоолойны өнгө, түүнийгээ үнэн сэтгэлээсээ дуулна, үгс нь гүн гүнзгий утга агуулгатай, нарийнаас бүдүүн рүү шилжиж гитарын дуугаралт нь эмэгтэйгийх нь хоолойтой хамтран эгшиглэнэ.Тиймээ эгшиглэнэ.

хүн болгон ойлгоод байдаггүй болохоор надад улам сонирхолтой санагдана.  Billboard-с мэддэг хэдэн дуугаа тэнэг юм шиг цэц булаалдан ярихгүй, Хэрэв чи рок сонсдог бол чамд таалагддаг төрөл, хамтлаг байна. түүнээс яагаад гэж асуух шаардлага байхгүй. Зүгээр сонсоход л хангалттай. Тэр чамд асуултгүй хариулж өгнө. Бидний хооронд зөвхөн тэр хамтлаг л яригдана. Элдэв хов жив, шар мэдээ байхгүй, энэ байдаг л нэг хөгжим биш гэдгийг, дуучин нь байдаг л шар мэдээгээр гарахгүйг чи мэднэ.

Тоглолтыг нь үзэх мөч, чи хэзээ ч хагас нүцгэн хүүхэн, элдэв бүжигчинг олж харахгүй. Жинхэнэ мэдрэмж, хөлс, дуугаралт, хөгжим, эрх чөлөө, цохилт* хаанаас гэдгийг мэдэхгүй цохилт түргэсэж, толгой сэгсэрнэ, үсээрээ савна, дагаж дуулна* энд хэн ч чамайг ажиглахгүй, Хайрын дуу нь хүртэл роок хэзээ ч Бибер, Lady gaga-ын тоглолт шиг зүйлсийг харахгүй, хэзээ ч тэднээр хэмжигдэхгүй тийм л онцгой мэдрэмж.

Хамгийн тасархай нэг зүйл нь SCREAM дээд өнгөөр, бүдүүн нарийн, чиний урсгалын дуучны хоолой.

гитарын эсвэл, бөмбөрийн гоцлол араас нь Scream энэ мөчид чи дээшээ үсрэнэ, хамгийн дээд цэгтээ хүртэл, дахиад үсрэнэ дахиад үсрэнэ. Cockein, cigarattes  инсейн чамд хэрэг болох гэж үү. ӨӨӨ ҮГҮЙ ДЭЭ ХӨГШӨӨН ЭНЭ ЧИН ӨӨРӨӨ КАЙФ байхгүй юу.





No comments:

Post a Comment