Saturday, June 15, 2013

Ердөө л хайрлуулахын төлөө

Ердөө л хайрлуулахын төлөө

Чиний торонд хоригдоё

Ер бусын араншингаар чин

Эрх чөлөөгөө арилжья

Хагацал мэт үгүйлж

Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ

Хэсэгхэн дурсамж мэт нууя

Хэзээ ч хангинахгүй байж мэдэх

Түлхүүрийн чимээг хүлээе

Гадаах агаар ямар байгааг

Гарыг чин үнсэхдээ мэдрэе

Гунигаа хурааж

Гутлыг чин гялалзтал тослоё

Гудамжинд гээсэн төрөлх зангаа

Ганцаардлын сүүдэрт мартая

Ер бусын өдрүүд өнгөрөхөд

Ердөө л хайрлуулахын төлөө

Чиний торноос би НИСНЭ (Эмүжин 14 тал)

No comments:

Post a Comment