Tuesday, June 18, 2013

ишлэл

Хүмүүсээс ямагт муу муухай зүйлийг хүлээ! Хар салхи дэгдэхээс өмнө тэнгэр дуугардаг. Байшин нурж унахаасаа өмнө цавтдаг. Түймэр гарсныг утаа нь зарладаг. Харин хүмүүсийн зүгээс ирэх аюул их байх тусмаа улам чимээ аниргүй, цочир гэнэтхэн нүүрлэдэг. Бид айсуй хүмүүсийн царайг хараад итгэж хууртдаг. Гаднаа хүн ч гэсэн дотроо тэд цөм араатнууд.

“СЕНЕКА”


Прометей хүнийг бүтээсэн шавраа усаар бус нулимсаар зуурсан юм. Тийм болохоор хүнийг хүчээр номхруулна гэдэг үр дүнгүй. Харин уярааж зөөлрүүлж, аль болохоор аргадахыг хичээсэн нь дээр. Ямар ч хүн зөөлөн үгэнд автамхай байдаг.

“ЭЗОП”



Зүүдээ ярихын тулд эхлээд сэрэх хэрэгтэй.

“СЕНЕКА”


Бүхий л амьдралыг жолоодож болох ганцхан үг байж болох уу? хэмээн Күнзээс асуухад тэрээр:

- Болно оо. Тийм үг ч бий: ХҮЛЦЭНГҮЙ гэжээ.

“КҮНЗ” (Конфуций)


Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай.

“ПИФАГОР”



хэдэн ишлэл оруулы гэж саналааа. бас нэг ишлэл дутуу санагдаад байна хэн хэлсэнийг нь санадаггүй ээ. саний ч гэж хүсэхгүй байна. хүн хүсэлдээ л баригддаг амьтан шүү.


ХЭРЭВ ЧИНИЙ НҮҮР ЛҮҮ ЧИНЬ АЛГАДСАН БОЛ НӨГӨӨ НҮҮРЭЭ ГАРГА.


No comments:

Post a Comment