Thursday, August 1, 2013

Be different or be irresponsible

"Өөрийнхөөрөө бай" гэдэг үгийг чи олонтой сонссон гэж бодож байна. Энэ үгийн утгын талаар юу гэж боддогоо хэлью үү гэж саналаа.

Өөрийнхөөрөө байх гэдэг нь өрөөл бусдын итгэлийг найдварын эвдэн байж өөрийн сонголтыг чухалчил гэсэн үг яагаад ч биш. Чамд итгэдэг, чамайг амжилтанд хүрээсэй, сайхан амьдраасай гэж найддаг, чиний төлөө өчнөөн зүйлийг хийсэн, хийж байгаа хүмүүсийн чинь цөхрөлөөр бүрэлдсэн өөрийн чин сонголт ямар хэрэгтэй гэж. Би л өөрийнхөөрөө байна, энэ бол миний амьдрал, миний сонголт гэж хайртай хүмүүсийн чин цөхрөлөөр бүрэлдсэн сонголт үнэхээр чамайг жаргалтай байж чадах болов уу? Бидний үеийн залуус хэн нэгэнтэй адилхан байх, аав ээж шигээ хуучинсаг байхгүй гэж хэт бодсоноос болдог юмуу? өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх чадалтай болчихсон гэж санадаг ч юм уу? Бусад хүмүүс алдааг нь л хэлдэг болчихсон болохоор ч юм уу? Бусдын бодолыг хүлээж авахаа болчихсон юм шиг байгаа юм. Өөрийн хүссэн зүйлээ хийх гэж хэт их мэрийнэ. ХАРИУЦЛАГА гэдэг зүйлийг мартчихаад өөрийн дуртай зүйлээрээ өөрийгөө л болгож яваагаа би ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙНА (be different) гээд нэрлэчихнэ. Энэ бүх хугацаанд өөрийг нь хүн болгосон ээж аавых нь хүсэл огтхон ч хамаагүй, найз нөхдийх нь анхаарал тавьж буй байдал ч түүний бодлыг өөрчилж чадахгүй. Хүссэнээ хийхийг хүсэж буй хүн. Үүнийг л тэр зөв гэж шийдсэн учраас бусдын нүдэнд ямар харагдах нь үнэхээр хамаагүй. Жишээ нь сургуулиа хаяж компьютэр тоглоом хичнээн олон цагаар ч тоглоно, өөрийн гэсэн бүлгэмийг бүтээж тэндээ өдөр шөнөгүй тоглох энэ залуу өөрийнхөөрөө байж байгаа, найзууд нь түүнтэй нэгдэж хамт тоглоно, өөрийн ритэнгийг өсгөж Ливел ахилсуунаар, үүнийгээ зарж нилээн мөнгө олно. Энэ залуугын бодлоор бол тэр өөрийнхөөрөө амьдарч байгаа дуртай зүйлээ хийж мөнгө олж, найзуудтайгаа хамт цагыг өнгөрөөж байгаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрийн төлөө өнгөрүүлсэн цаг хугацааг алдаж байх хооронд яах бол эцэг эх чин хөгширөнө чамаас хараат болж эхэлнэ, ихэнхи найзууд чин эхнэр хүүхэдтэй болно өөрийнхөөрөө байсан чамд хариуцлага заавал ирэх болно. 

Өөрийнхөөрөө байна гэдэг нь өрөөл бусдын итгэл найдвараар хөсөрдөгдөн байж олж авах зүйл юм гэж үү? 

Дахин нэг жишээ авья л даа: Сагсан бөмбөгийн баг байна гэж саная бүтэн жилийн турш байгийн 12 гишүүн тогтмол цагт ирж бүхэл чадлаараа тоглож байжээ. Багт маань ганц хожил хэрэгтэй үед нэг гишүүн маань ирээгүй учраас манай баг ялагдсан. Нөгөө багтаа бүрэлдэхүүн дутуу шалтгаанаар 10 оноо нэмүүлсэн учир, эн тэнцүү багтай нэг бөмбөгөөр ялагдсан. Энэ нь өөрийнхөөрөө байхад ямар нөлөө байна вэ гэж үү ? Өөрийнхөөрөө байхыг үнэн голоосоо хүсдэг нэгний хувьд иймэрхүү асуудал юу ч биш байдаг. Яг энэ жишээ шиг тэдэнд бусал хүмүүс чухал биш, Хүсэл чухал байдаг шиг иймэрхүү хүнд сонголт дээр тэд зөвхөн өөрийн юу хүсэж байгааг л хийдэг. 

Өрөөл бусдын  итгэл найдварыг эвдэн байж олдсон өөрийнхөөрөө байх ертөнц хэр үнэтэй бол ?

Өөрийнхөөр байна гэдэг нь өөрөөс чин болж бусад хүн гэмтэх нь хамаагүй гэж үү ?

Чамд итгэх итгэл алга болсон ч хамаагүй хэрэг үү? , Өдийг хүртэл хайрласан хайр ямар ч үнэ цэнэгүй гэж үү ? Хариуцлага хаана байдгыг мэдэх болов уу ? Шалдаа буун ямар ч мөнгөгүй архичин болсон ч гэсэн үүнийг өөрийнхөөрөө жаргалтай байна гэж хэлэх эдгээр ах нар шиг өөрйин үзэл бодлоороо амьдрах нь чухамдаа яагаад хэрэгтэйг би ойлгохгүй л байна. 

Аав ээжийн биднийг сайхан амьдраасаа гэж хүссэн хүсэл тийм буруу  зүйл гэж үү ? 

Ном уншаад л суудаг, шүлэг зохиодог яруу найрагчдыг бид өөрийнхөөрөө байсны төлөө алга ташиж тэд нартай адилхан байхыг хүсэж, тэд нар шиг сэтгэхийг тэгтлээ хүсдэг атлаа, ном нь зарагдахгүй байгаа зохиолчидийн эхнэрийн шаналалыг хэд маань бодож үзсэн бол ? Өөрөө л хичээхгүй бол амьдрах аргагүй хэдэн зоосны бараа харах энэ эмэгтэйд байгаа зүйл нь яруу тансаг хэдэн мөрт шүлэг......

Жинхэнэ эр хүн өөрийнхөөрөө байх, өөрийн сонголтыг маш цөөн хэдэн тохиолдолд л 1-рт авч үздэг. тэдэнд өөрөөс нь илүү өрөөлийг бодох хариуцлагыг мэдрүүлсэн байдаг. 

Дахин нэг удаа асууя :  Өрөөл бусдын  итгэл найдварыг эвдэн байж олдсон өөрийнхөөрөө байх ертөнц хэр үнэтэй бол ? Хариуцлага гэдэг зүйлийг хэзээ чи өөрөөсөө асууж үзэх бол ?  

No comments:

Post a Comment