Sunday, August 18, 2013

Зураач Пабло Пикассо /Pablo Picasso/

Picasso's Guernica  it was at the Reina Sofia Museum

Кубизмыг үндэслэгч испаны зураач барьмалч керамикч дизайнер Пабло Пикассо/1881-1973/-н Герника зургийг тайлбарлан хүргэж байна.

Нэрт зураач Пабло Пикассо 1937 онд бүтээсэн энэхүү бүтээлээрээ баскдахь Герника хэмээх хотод нацистуудын зохион байгуулсан бөмбөг дэлбэрэлтийн эсрэг хурц тодоор эсэргүүцлээ илэрхийлжээ.Түүний бүтээл өөрийнх нь хувийн шаналал болон хүч хэрэглэлтээр дүүрэн юм.Зургийн баруун талд галд автсан байшингаас нэгэн эмэгтэй унаж харин хүн амьтад зугтаж байна.Зүүн талд гартаа хүүхдээ тэврээд цурхиран уйлж буй эмэгтэй мөн ялагдагч цэргийг дээрээс нь гишгэж буй ялагч буга харагдаж байна.Хугарсан сэлэм,бяцлагдсан цэцэг,тагтаа мөн загалмайдээрх цовдлолтыг санагдуулам байрлалтайгаар унасан дайчин цэрэг дүрслэгдсэн байгаа нь бүгд ерөнхийдөө дайн болон үхлийг илэрхийлсэн бэлгэдэл юм.Үхэр нь харгислалыг билгэдэж байгаа бол морь нь гэмгүй ард түмний шаналалыг билгэдэж байна.

Дээд талд эмэгтэй хүн/хүүхэн харааных нь оронд чийдэн дүрслэгдсэн/ гартаа тосон дэн барин энэхүү хар дэвсгэрийг гэрэлтүүлж байгаа учир энэ олон харгис догшин хүн амьтад сүүдрээрээ ялгаран харагдаж байгаа нь коллаж* мэт болсоон.Сонингийн зураг мэт хар цагаан өнгө болон гэрэл харанхуйн хурц ялгарал нь улам их хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна.

Гол түлхүүр нь:

ДАЙН. Дайныг ямар ч хэрэггүй бөгөөд аймшигтай зүйл гэдгийг өөр олон зураачид бүтээлдээ тусгасан байдаг.Жишээ нь:

Зураач Дюрьерийн “Хуягт цэрэг,үхэл ба чөтгөр”/1513 он/ бүтээл дээр морь унасан хуягт цэрэг бусадлуу огтхон ч анхаарал хандуулалгүйгээр урагш давхиж буйгаар дүрслэгдсэн байдаг.

Зураач Рубенс “Ертөнцийн сайн үйл”/1630/ хэмээх бүтээлээ Европдохь зэвсэгт мөргөлдөөн,дайны эсрэг баримт мэтээр танилцуулсан бол “Дайны үр дүн”/1638/ зурагтаа харуусал гунигийг араасаа дагуулагч дайн ертөнцийн урлагийг яаж бяцлан дарж байгааг харуулжээ.

Нөгөө талаас Делакруагийн “Ард түмнийг дагуулагч эрх чөлөө”/1830/ зурган дээр дүрслэгдсэн шиг уран зурагт Загалмайтны аян дайндахь шашны урамшил зоригжил эсвэл эрх чөлөөний тухай баатарлаг тэмцлийн тухай харуулсан байдаг

No comments:

Post a Comment