Sunday, August 18, 2013

Авангард урсгалын төлөөлөгчдийн нэг Марк Захарович Шагал

XX зууны авангард урсгалын алдарт төлөөлөгчдийн нэг еврей гаралтай орос францын зураач Марк Захарович Шагал 1887 оны долдугаар сарын 6-нд Беларусийн Витебск хотоос холгүй Лионзо сууринд төржээ. Тvvний амьдралын тухай Шагалын єєрийн дурдатгал болох "Миний амьдрал" номноос нь мэдэж болно.

Marc Chagall, Danseuse (1945)

Википедиа сайтандээр түүнийг францын, оросын, беларусын еврей гаралтай зураач гэсэн байх юм.Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэр еврей үндэстэн байсан ч Оросын Эзэнт Гүрний \одооныхоор Беларусь улс\ нутагт төрж улмаар Парист нас барсантай холбоотой юм.

Тэрээр 1887 онд Витебск хотноо еврей гэр бүлд төрсөн бөгөөд өөрийнхөө хэрхэн төрснийг ийнхүү ярьж байжээ:

“Манай ээж надад ярьж өгч байсан юм.Намайг яг төрөхөд хот тэр чигтээ галд автсан тул бид хоёрыг аврахын тулд биднийг хэвтэж байсан ортой минь хамт нэг газраас нөгөөхрүү өргөн авч явж байсан гэнэлээ.Магадгүй ийм учраас би байнга хаа нэг газар тэнүүчлэж явах хүсэл төрөөд байдаг байх”


Моисей айлын хамгийн анхны хүүхэд байсан бөгөөд улмаар доороо 7 охин дүү,ганц эрэгтэй дүүтэй болжээ. Түүний аав Хакцл-Мордхе болон ээж Фейгэ-Итэ нар нь Лиозно хэмээх Витебскийн ойролцоох газраас гаралтай байсан бөгөөд энэ газарт өвөөтэйгөө бага насныхаа ихэнхи цаг хугацааг өнгрөөсөн байна.Юунаас ч илүүтэй бяцхан Моисей дээвэрдээрээ суугаад Витебск хотын гоо сайханг харах дуртай байсан гэнэ.Шагал хэдэн цагийн турш зугаалж буй тансаг баян эмэгтэйчүүд,хасид еврейчүүд,бэлчиж буй үнээ тахиа,сүм дугана,хаягдсан оршуулгын газар гээд тэнд байгаа бүх зүйлсийг ажиглан харж суудаг байжээ.Улмаар насан туршдаа уран бүтээлээрээ бага насандаа харсан үзсэн зүйлээ илэрхийлж байсан байна.

Зураг зурах сонирхол

Бяцхан Шагал зураг зурах үнэхээр сонирхолтой нэгэн байв.Гэвч эцэг эх нь түүнийг зургийн авъяастай гэдэгт итгэлгүй нягтлан бодогч мэргэжилтэй болоосой хэмээн хүсч байв.\Еврейчүүд их толгой сайтан учраас нягтлан бодогч санхүүгийн салбарт ихэд амжилт байгуулдаг ард түмэн байв.Энэ тухай нэгэн онигоо байдгийг дурьдваас :

Еврей аав хүүдээ:

-Авраам, явж газар малтаач хө

-Аав та над мотортой хүрз өгөх юм бол газар малтлаа.

-Хүүе мотортой хүрз чи хаанаас хараав?

-Аав минь та хүрзтэй еврей хаанаас хараав? \


Шагалыг 13 нас хүрэхэд нь ээж нь Витебск хотын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оруулжээ.Шагал тус сургуулийн мужааны ангийн 3р курст шууд элсэн оров.

Гэвч Шагал онц сурч байсангүй.Тэр самбарт гарахаасаа ичиж сандран заримдаа бүр зогсиулчихдаг байв.Муу сурдгаасаа болоод 2дохь жилдээ улирч байжээ. Харин зургийн болон геометрийнхоо хичээлд л их онц сурдаг байж.Нэгэн удаа ангийнх нь хүүхэд Нива хэмээх сэтгүүлээс хуулбарлан зурсан зургаа Шагалд үзүүлж гэнэ.Түүний бяцхан зүрхэн дотор хор шар хөдөлж би ч бас ийнхүү зурж чадна хэмээн бодогдох болов.Тэр даруйдаа номын санруу гүйж орон Нива сэтгүүлийг авч Рубинштейны хөргийг хуулбарлан зурж гэнэ.Үүнээс хойш тун удалгүй Марк өөрөө зохиож зурах болжээ.Шагалын найз нь түүний зургуудыг хараад их таалагдснаа хэлж “Чи чинь зураач юм биш үү” гэжээ. Энэ л үед түүний чихэнд зураач зураач зураач гэсэн үг дахин дахин сонсогдож эцсийн эцэст 1906 онд буюу 19насандаа алдарт зураач Репины шавь Юдел Пэний сургуульд очиж суралцахаар болжээ.Хүүгээ урлагт ийнхүү тэмүүлж байгааг эцэг нь тийм ч сайнаар хүлээж авсангүй,энэ мэргэжлээр яахин амьдралаа авч явж гэр бүлээ тэжээх билээ хэмээдэг байв.Шагал эцгээсээ сургалтандаа зориулж мөнгө гуйсан боловч эцэг нь зөвшөөрсөнгүй. Тэглээ ч Шагал бууж өгөлгүй сургалтандаа явахаар зорих үед эцэг нь цонхоороо мөнгө шидэж өгчээ. Гадуур алхаж байсан хүмүүсийн нүдэндээр Шагал газраас мөнгөө түүж яваад баяртай нь аргагүй ээжээрээ зургийн сургуульруугаа хүргүүлэв. Гэвч тун удалгүй Шагалын мөрөөдөл гүн хямрал , урам хугаралт болон өөрчлөгджээ.Пэний стиль Шагалын сурахыг хүсч байснаас шал өөр байв.Харин Пэн хожим нь Шагал маш авъяаслаг хүүхэд байсан тухай ярьж байсан юм.Шагал энэ сургуульд 2хон сар суралцсан боловч насан туршдаа багштайгаа сайхан харилцаатай байж захиагаар харилцдаг байжээ.

Сургуульдаа Шагал Пэны шавь болох баян худалдаачны хүү Виктор Меклертай танилцаж нөхөрлөв.Виктор Шагалын зургууд нэн их таалагдаж ,Шагалд ч Виктор зургаа зурахад нь үнэгүй тусладаг байв.Удалгүй Виктор Петербург хотруу явахаар болж Шагалыг хамт явахыг уриалжээ.Шагал дахин эцгээсээ Петербург явах зардлаа гуйсанд эцэг нь зардлын мөнгө 27рубль ширээн доорхруу шидэж өгч,Шагал дахиад л түүнийг түүж аваад 1906-1907 онд Петербургийг зорьжээ.



M. chagall leyla munteanu

Марк Шагал . "Төрсөн өдөр " (1915 он)

товчхондоо : 

1906 онд Витебскийн уран зураач Ю.М.Пэний зургийн сургуульд сурч удалгүй Санкт-Петербург хот руу шилжин хоёр улирал Н. К.Рерихийн удирдлаган доор зургийн сургуульд зургийн эрдэмд суралцжээ. 1909-1911 онд Е. Н. Званцевын хувийн зургийн сургуульд зураач Л.С.Бакстад дагалдан суралцаж байхдаа авч байсан стипендээрээ Парис руу явсан байна. Тэнд үргэлжлүүлэн сурч Францын нийслэлд амьдардаг авангард зураач, зохиолч нартай танилцав.


1914 онд Витебск хотдоо эргэн ирж тэндээ гурван сар болоод буцна гэж төлөвлөж байсан хэдий ч дайн дажин, хувьсгалаас болж тэндээ 10 жил амьдарсан юм. 1915 оны 7 сарын 25-нд Беллатай гэрлэж Ида гэдэг охинтой болжээ.


1923 оны намар Францын худалдаачин, зураг цуглуулагч Амбруаза Волларын урилгаар гэр бүлээрээ Франц руу нүүлээ. Амбруаза Воллар олон авьяаслаг зураачдад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг урлагт хайртай нэгэн байсан юм. 1937 онд Шагал Францын иргэн болсон. 1941 онд Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн музейн урилгаар гэр бүлээрээ Нью-Йоркт ирэв. 1944 онд зураачийн хайрт эхнэр Белла нас барсан. 1947 онд Франц руугаа буцаж 1952 онд Валентина Бродскаятай гэрлэсэн

Марк Шагал. Зугаалга.1917он.

Анхны хайр


1909 оны зун Шагал өөрийгөө зураач болногэдэгт бүр мөсөн шантраад гялалзсан их хошт Санкт-Петербургээс хайртай бяцхан Витебсктээ буцаад ирэв.Шагал бараг л гартаа бийр барьхаа больсон байв.Өдөржин гудамжаар тэнэж, хотын цорын ганц гүүрэндээр л байнга сууж байгаа харагдах болов.Гэрийнхэн нь түүний биеийн эрүүл мэндэд тун санаа зовних болжээ.Энэ үедээ Шагал байнга Бурханд залбирч өөрийхөө сэтгэлийг нээхэд туслаачээ хэмээн гуйдаг байв.Хэцүү үед ч гэсэн тэр бүрэн гутралд өөрийгөө даатгалгүй үргэлж гарцыг өөрийнхөө амьдралын замыг хайсаар байв. 1909оны намар Шагалыг дахин амилуулсан нэгэн уулзалт болсон юм :

Шагал байнга Тея Брахман хэмээх найз охиныдоо зочилдог байв.Нэгэн удаа Шагал Теягийнд байж байх үед нь найз охин болох Берта Розенфельд зочилов.Тэр болбоос баян еврей дархны бага охин байсан бөгөөд амралтаараа Герман явчихаад дөнгөж ирээд найз охиныхоороо сонин сайхнаа хуваалцахаар ийнхүү орж ирсэн аж.Шагал Теятай хоёулхнаа байхыг хүсч байсан учир найз охин нь ороод ирэхэд тун дургүй хүлээж авчээ.Берта ч Шагалруу нуруугаа харуулаад суусан учир царайг нь нэг их анзааралгүй өнгөрч,гэвч.... эмэгтэй хүнд царайнаас гадна эсрэг хүйстнээ татах нандин зүйл байнаа.Дуу хоолой..Түүний дуу хоолой Шагалын биеийг дагжин чичирч эвгүй оргиход хүргэжээ.Берта Шагалруу хальт харчихаад гараад яваад өгөв.Тэр өдрийнхөө орой нь Шагал Теятай зугаалаад явж байв.Гүүрэндээр явж байхдаа Бертатай тэр хоёр тааралдсан бөгөөд энэ удаа Тея тэднийг хооронд нь танилцуулав.Шагал өөрийнхөө тэмдэглэлд дараа нь энэ учралыг ийнхүү бичсэн байдаг аж:

“Минутын дотор Тея миний хувьд хэн ч биш болж харин Берта хамгийн дотны бөгөөд ойр хүн минь болов.Тэр дуугүй зогссоор , би ч бас дуугүй зогссоор.Тэр надруу хараад ...Түүний нүд ! , би ч бас түүнрүү харсаар .Бид альдээр үеэс бие биенийгээ мэддэг бөгөөд тэр миний тухай бүгдийг мэдэх юмшиг.Би түүнийг анхныхаа удаа харж байгаа боловч тэр намайг насан туршид минь хажууд минь байж намайг харж байсан юмшиг. Тэгээд л би ойлгосон юм : Энэ хүн бол миний эхнэр.Цагаахан царайндээр түүний нүд гэрэлтсээр.Том хар нүд, Энэ бол миний нүд миний сэтгэл .. ! Харин Белла хожим нь энэ уулзалтын тухай өөрийнхөө номондоо ийнхүү бичиж байжээ: “Би нүдээ дээшлүүлж түүнтэй харц тулгарахаас эмээж байлаа.Түүний нүд саарал ногоон өнгөтэй байна.Тэнгэр усны өнгөтэй.Би түүний харцанд сэлж байна.”

Беллатай\түүний жинхэнэ нэр нь Берта боловч Шагал Парист байх үеэсээ өөрийгөө Марк хэмээн Бертаг Белла хэмээн нэрлэх болсон\ уулзснаас хойш Шагалын амьдрал орвонгоороо өөрчлөгдөж уран зургаа дахин шив шинэ өнгө аясаар зурж эхлэв.Гуниг гутрал алга болж эргээд шинэ итгэл найдвартайгаар дахин Санкт-Петербургийг зорьжээ

 Анхны үзэсгэлэн 

Герварт Вальден ба Шагалын анхны үзэсгэлэн.

Германы том худалдаачин, урлагийн ивээн тэтгэгч Герварт Вальдентай Шагал танилцсан нь түүний хувь заяанд том өөрчлөлд болов.Вальден өөрийн гэсэн Der Sturm хэмээх том сэтгүүл болон Sturm-Galerie хэмээх галлерейтэй байсан юм.Үүнийхээ тусламжтайгаар Вальден тухайн үед Германд хамгийн их толгойлж байсан авангард урсгал болох экспрессионизмыг сурталчилан хөгжүүлж байжээ.Вальден Шагалд Германдахь намрын Салонд оролцохыг санал болгожээ.

Шагал саналыг хүлээн авч 1913 оны 9 сард яруу найрагч найз Блез Сандрын хамт Берлинруу явав.Шагал өөрийнхөө “Орост,илжигэнд бас бусдад нь”, “Сүйт бүйсгүйдээ”, “Голгоф” зэрэг уран зургуудаа аваад явав.1914 оны 4сард Марк Шагалын бие даасан үзэсгэлэн зохиогдов.Хэдийгээр нэг их тансаг баян зохион байгуулалттай үзэсгэлэн болоогүй ч судлаач шүүмжлэгч нарт таалагдаж чадсан үзэсгэлэн болж чадсан аж


1923 оны намар Францын худалдаачин, зураг цуглуулагч Амбруаза Волларын урилгаар гэр бүлээрээ Франц руу нүүлээ. Амбруаза Воллар олон авьяаслаг зураачдад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг урлагт хайртай нэгэн байсан юм. 1937 онд Шагал Францын иргэн болсон. 1941 онд Нью-Йорк хотын Орчин үеийн урлагийн музейн урилгаар гэр бүлээрээ Нью-Йоркт ирэв. 1944 онд зураачийн хайрт эхнэр Белла нас барсан.  



 Беллагийн үхлийн дараах Марк Шагалын амьдрал


Беллаг нас барснаас хойш Шагал гартаа бийр барилгүй 9сар болов.Ида охиныхоо анхаарал халамжны үр ачаар л тэр эргээд сэхжээ.Беллагийн тэмдэглэл,гар бичмэлүүдийг нь тэд эмхэтгэн нэгтгээд “Шатаж буй гал” нэртэй дурсгалын ном бичиж үүнд зориулан Шагал 68 ширхэг зураг зурж,харин Ида охин нь идиш хэлнээс европ хэлэнд орчуулан бэлтгэж байлаа.


Шагалын амьдралд Виржиния Хаггард

1945 оны зун Ида аавыгаа асруулахаар Вирджиния Хаггард хэмээх эмэгтэйг хөлсөлжээ.Тэр гаднах төрхөөрөө Беллатай төстэй байсан бөгөөд Шагал тэр хоёр учиртай болов.

Шагал Игорь Стравинскийгийн “Жар-птица” балетын хөшиг,3 декораци,мөн 80 гаруй хувцасны загварыг хийв.Энэ балет маш амжилттай тавигдаж америк судлаач шүүмжлэгчид Шагалыг баяртайгаар угтан авав.

1946онд Шагал Вирджиниагийн хамтаар Нью-Йоркийн зүүн хойд зүгт орших шинэ байшиндаа нүүн оржээ.Тэдний дундаас нуган үр мэндэлж Давид хэмээн нэрийдэв.Харин жилийн дараа тэд Францруу нүүв.

Дэлхий даяар Шагалын олон тооны үзэсгэлэн зохион байгуулж Марк өөрийг нь мартаагүй болохыг шүтэн бишрэгчид нь түүнд хайртай болохыг харж байв.Тэр Францын Ниццагаас холгүй Сен-Поль-де-Ванс хэмээх газарт амьдрах болжээ.

1950-60д оны хооронд Шагалын уран бүтээлийн хүрээ өргөсөж маш олон тооны монументаль дүрслэх урлаг,номны чимэглэл зураг,барьмал,керамик,витраж,мозаик, гобелены захиалга авах болов.

1951 онд Виржиния хүүгээ аваад нууц амраг болох зурагчин залуутайгаа нийлж Шагалыг хаяж явав.Шагал Вирджинияг явснаас хойш библийн сэдэвтэй зураг зурах болов.

1952 оны хавар Валентина Бродская буюу Вава хэмээх эмэгтэйтэй танилцау тун удалгүй зун нь гэрлэцгээв.


Валентина Бродскаятай амьдарсан амьдрал


Энэ үед Шагал дэлхийн алдартай үнэтэй зураачдын нэг болсон байлаа.Түүний уран зургийн үнэ маш өндөрт үсэрч захиалгууд дийлдэхээ болив.Том том урлагийн бүтээл цуглуулагчид түүний уран бүтээлийг авахыг ихэд эрмэлзэх болов.Шагал Вава хоёр ресторанд сууж байхад нь хүртэл хүмүүс зураг зураад өгчих гэж гуйдаг болов.Шагал ресторанд хоолоо гарахыг нь хүлээж суухдаа салфеткандээр нь зурчихдаг байж л дээ.Түүний ийм зургууд хүртэл зуу зуу заримдаа бүр мянган франкаар үнэлэгдэж байв.

Шагал Пикассо Матисс хоёрын дараах францын хамгийн үнэтэй зураач гэж тооцогдох болжээ.Шагалын шашны сэдэвтэй зургууд католик болон протестант сүм ,синагог,арабын шейхын цуглуулгад ч байв.

1964 онд Францын соёлын яамны сайд Парисын дуурийн цамхагийн гэрлэн бүрхүүлдээр зураг зурах захиалга өгчээ. Гэрлэн бүрхүүл дээр зураач маань түүний зүрх сэтгэлдэхь Парис болон Витебскийн төрхийг буулган зуржээ.

1975 онд библийн болон шашны сэдэвтэй “Икарын уналт”, “Иов”, “Гэмт хүү” зэрэг зургуудаа туурвижээ.

Марк Шагал насан туршдаа нисч буй хүмүүсийг зурсан.Түүний хамгийн алдартай “Хот дээр нисч буй хайрт хосууд” зурагтаа хайрт Витебскдээрээ Беллатайгаа хамт нисч буйгаар өөрийгөө дүрсэлсэн байдаг.

Бурхан ч түүнд нисэж байгаад нас барах хувь тавилан бэлтгэжээ.1985 оны 3 сарын 28нд Шагал өөрийнхөө Сен-Поль-де-Ванс дахь цамхгийнхаа 2давхарт гарах гэж лифтэнд суугаад дээшлэх үед зүрх нь хаагдаж нас баржээ


Шагалын уран бүтээлийн гол чиглүүлэгч элемент нь түүний үндэс угсаа байсан юм. “Хэрвээ би еврей хүн байгаагүй бол миний ойлгож байгаагаар би зураач болохгүй байсан, болсон ч огт өөр зураач байх байсан” гэж бичсэн байдаг. Тэрээр зураач төдийгүй гайхалтай авьъяаслаг шүлэгч байсан юм.


Урлаг судлаачид Марк Шагалын бүтээлүүдэд дүгнэлт хийж тайлбарлахад хэцүү гэдэг. Түүний бүтээлүүд яруу найргийн ёгт хэллэг, бэлэг тэмдэг, зүйрлэлээр дүүрэн байдаг. Шагал үргэлж бүхий л юмны үндсийг нь олох, мөн чанарыг нь олж харахыг хүсдэг байжээ. Түүний ертөнц, түүний сансрын огторгуй, түүний газар тэнгэр нь өнгө л байсан юм.


Хувь тавилан түүнд алдар нэр хүндтэй, аз жаргалтай урт амьдралыг бэлэглэсэн. Олон орон, олон газраар тарсан учир түүний бүтээлийн тоог тодорхойгүй гэдэг. Тодорхой байгаа бүтээлийнх нь баримжаагаар л хэлэхэд хэдэн мянгаар яригддаг.

  Мэдээллийн эх сурвалж :

Фрида уран зураг,гар урлалын онлайн дэлгүүр\ Frida ART SHOP 

Wikipedia.org



No comments:

Post a Comment