Thursday, August 15, 2013

Ишлэл, Афоризм

Биеэ хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг мөн.

"Лев Толстой"


Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог.

"Ибн-Сина"


Хөдөлмөргүйгээр амьдралд олддог юм гэж үгүй.

"Хораций"


Ямар ч ажлыг эхлэх л хамгийн хэцүү.

"Жан-Жак Руссо"


Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг, авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.

"Шопэнхуар"


Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй л сууна гэсэн үг.

"Лихтенберг"


Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал.

(Напелeон)


Эрдэм чадлыг хичнээн эс сурваас xэрэглэх цаг дор гэмшимой.

Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй.

(Инжинаш)


Амьдрал дандаа богинохон санагддаг

Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог.

(О.Дашбалбар)


Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг.

(Мэгэли дэ Сэрвантэс)


Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,

Лай болдог хар санаатнаас хол яв.

Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,

Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн утга агуу болно.


Хүний ёс суртахууныг хэсэг бусаг хичээл зүтгэлээр нь биш, өдөр тутмын амьдралаар нь цэгнэх хэрэгтэй.

Паскаль


Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаараа гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаараа алдаа гаргахаа больдог.

Ф.Бэкон


Тэвчээртэй хүн тэвний үзүүрт өндөг тогтооно.

Ли Бо

Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь.

Жеймс Тейлор


Хүний ааш зан гэдэг нь цэцгээр бол үнэр л гэсэн үг.

"Чарьлз Шваб"


Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай.

Лихтенберг


Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.

Франц үг


Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.


Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.


Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.

Саади


Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.

Э.М.Капиев


Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.

Кристиан Боуви


Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.


Юмыг мэдэж байж ярих ёстой: хэрэв уран илтгэгч хүн ухуулан ойлгуулах ёстой зүйлсийнхээ бүр гүнд нь нэвтэрч таниагүй л бол, яриа нь утга агуулаагүй, хүүхдийн дэмий үгтэй адил болно.

"Цицерон"


Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга

Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга


Бурхан ч хүний сэтгэлээс гардаг

Буг ч хүний сэтгэлээс гардаг


Д.Равжаа


Далайг харахад чинь гуниг төрөхгүй бол,

чамд ямар ч найдлага алга

Ф.Гарсиа Лорка


Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.КБ

No comments:

Post a Comment