Thursday, August 1, 2013

бороо

Үүлшээд л хотын тэнгэр уйлж байна.

Үймрээд л чиний тухай бодож байна.

Үнсэх уруул чинь миний л мэдэхгүй дарс.

Үүрд гэж хэлэхгүй ээ, би чамд хайртай.

Усан нүдэт, усан нүдэт, уйланхай гүнж минь

Урсах нулимс чинь бороо гэдэгт итгэх үү?

Усан нүдэт, усан нүдэт, уйланхай гүнж минь

Урсах нулимс минь бороо гэдэгт итгэх үү?

Мөнгөрөөд л хотын тэнгэр царцаж байна.

Мансуураад л чиний тухай бодож байна.

Мартаж санах чинь миний л мэдэхгүй ааш

Мөнх гэж хэлэхгүй ээ, би чамд хайртай.

Усан нүдэт, усан нүдэт, уйланхай гүнж минь

Урсах нулимс чинь цас гэдэгт итгэх үү?

Усан нүдэт, усан нүдэт, уйланхай гүнж

No comments:

Post a Comment