Saturday, August 3, 2013

Коби Брайнт (Kobe bryant)

Коби Бийн Брайнт

[1] (англ. Kobe Bean Bryant; 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.[2]

Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.

[3] Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.

[4]

Шагнал ба амжилт

5 удаагийн НБА-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010

НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008

НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2009,2010

2 удаагийн онооны аварга: 2006, 2007

13 удаагийн бүх одод: 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011

Бүх оддын тоглолт бүрт гарааны тавд гарсан14 удаа дараалан шалгарсан (1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учир бүх оддын тоглолт болоогүй)

4 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2002, 2007, 2009, 2011

1 удаагийн НБА-гийн бүх оддын тоглолтын слэм данкын аварга: 1997

13 удаагийн НБА-гийн шилдэг багийн гишүүн:

Нэгдүгээр багт: 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011

Хоёрдугаар багт: 2000, 2001

Гуравдугаар багт: 1999, 2005

11 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн:

Нэгдүгээр багт: 2000, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011

Хоёрдугаар багт: 2001, 2002

НБА-гийн шилдэг шинэ тоглогчдын хоёрдугаар багт: 1997

НБА-гийн Слэм Данкийн тэмцээний аварга: 1997

НБА-гийн улиралд дараах үзүүлэлтээр тэргүүлж байв:

оноо: 2003 (2,461), 2006 (2,832, 7th in NBA history), 2007 (2,430), 2008 (2,323)

нэг тоглолтын дундаж оноо: 2006 (35.4, 9th in NBA history), 2007 (31.6)

гүйцэтгэсэн шидэлт: 2006 (2,173), 2007 (1,757), 2008 (1,690)

амжилттай гүйцэтгэсэн шидэлт: 2003 (868), 2006 (978), 2007 (813)

гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (819), 2007 (768)

амжилттай гүйцэтгэсэн чөлөөт шидэлт: 2006 (696), 2007 (667)

НБА-гийн рекордууд

Коби Брайант НБА-гийн 4 рекорд тогтоож, 5 рекордыг давтжээ:

Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 12 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Дониел Маршалл мөн ийм амжилт үзүүлсэн)

[5]

Тоглолтын хагаст хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 8 (2003 оны гуравдугаар сарын 28-нд Вашингтон Визардсын эсрэг тоглолтод; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).

[6]

Нэг тоглолтод хамгийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 9 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Лэтрелл Спревелл, Бен Гордон нар ийм амжилт үзүүлсэн).

[7]

Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 14 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн)

.[8]

Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт гүйцэтгэсэн: 16 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).

[9]

15000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (27 нас, 136 хоног)

20000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (29 нас, 122 хоног)

[10]

Слэм Данкын хамгийн залуу аварга: (18 нас, 175 хоног) 1997 он.

НБА-гийн шилдэг хамгаалагч багт шалгарсан хамгийн залуу тоглогч: (1999-2000 оны улирал)[11]

Гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч: (18 нас, 158 хоног)

Black Mamba хочит Домогт тоглогч юм


No comments:

Post a Comment