Thursday, August 1, 2013

Инээмсэглэл бүхэн жаргалтай байдаг гэж үү

Инээмсэглэл бүхэн жаргалтай байдаг гэж үү, анд минь. Итгэхгүй л байна шүү, энэ амьдрал жаргал биш шүү дээ. Илбийн мэт, хөл толгой нь үл мэдэгдэх амьдралын дунд Инээмсэглэх шалтгаан мөн ч олон байна даа, анд минь. Ариун дэлбээ нь цэнгээний газарт хагдрах цэцэгсийн өмнө Авьяас билиг нь уушийн газарт өтлөх ангаахайнуудын өмнө Өнгө мөнгөнд хууртагдсан бардам дээрэнгүй сэтгэлийн өмнө Өөрөөсөө бусдыг үзэхээ байсан харалган нүднүүдийн өмнө Инээмсэглэх л юм, өрөвдсөндөө, тэсгэлгүй гашуунаар инээх л юм. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөх билээ дээ.

source : ЭЗЭНГҮЙ ӨРТӨӨ BLOG

No comments:

Post a Comment